МАН-ын дотоод зөрчил түүний улс төрийн болон эрх зүйн легитм чанарыг алдагдуулж байна.
Нийгмийн баялагийн тэгш хуваарилалтын зарчим алдагдаж, эрх мэдэл давамгайлж, шударга бус байдал газар авах нь УИХ дахь Улсын төсвийн хуваарилалтаас эхлэдэг болжээ.
Залуучууд нийгмийн шилжилт дотоод хөдөлгөөн, шинэ давхраажилтад онцгой үүрэгтэй нийгмийн бүлэг. Учир нь тухайн хүний удам угсаа, гарал үүсэл нь нийгмийн дээд, дунд, доод аль ангид хамаарч буйгаас үл хамаарч, залуу хүн өөрийн боловсрол, мэдлэг чадвар, авьяас билэг, хичээл зүтгэлээрээ цаашид нийгэмд эзлэх байр суурь буюу хамаарагдах нийгмийн анги давхрагаа өөрсдөө тодорхойлох чадвартай нийгмийн хамгийн хөгжил, хөдөлгөөнтэй бүлэг бөлгөө.
Орчин үеийн ардчиллыг улс төрийн намгүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Монгол Улсад ч мөн адил. Гэхдээ манай улс оронд нүүрлээд буй нийгэм, улс төрийн хямралт байдлын гол учир шалтгааны нэг нь улс төрийн намуудад өөрсдөө болоод байна.
Харин XXI Зуунд шинжлэх ухаан, цахим технологи, хиймэл оюун ухааны салбарт гарч буй IV хувьсгал жижиг, дунд бизнесийн орчинд гарааны бизнес, инкубаторын орчны цоо шинэ нөхцөл байдал үүсч, бонд, хувьцаа, койн зэрэг хөрөнгийн шинэ урсгал, санхүүгийн төвлөрөлтийг бий болгож буй нь нийгмийн залуу “Z” үеийнхнийг нийгмийн үсрэнгүй шилжилт хийж, чинээлэг дундчуудын эгнээг тэлэхэд хүргэж байгаа.
Шинжлэх ухаан, технологийн аугаа их үсрэлтийн үр дүнд жижиг дунд бизнес эрхлэгчид шинэлэг санаа оноо, бүтээлч үйлдвэрлэл, арвилан хэмнэлтэд тулгуурласан шинэ сонгодог эдийн засаг (neoclassical economy)-ийг төлөвшүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэгч дундаж ангийн төлөөлөл болж тодрон гарч ирэв.