Жаргалсайхан

@jargalsaikhan
545
нийтлэл
28,622,092
уншигдсан
14,635
сэтгэгдэл

Тэтчеризмийн таван сургамж

Буурал Британи өнөөдөр “Төмөр хатагтай”-гаа сүүлийн замд нь үдэж байна. “Westminster”-ийн ордноос хөдөлсөн ёслолын цуваа Холбооны далбаагаар хучсан шарилыг нь Ариун Полын сүм рүү хүндэтгэлтэйгээр авч одов. Хорьдугаар зууны хорин Ерөнхий сайдыг алдар хүндээрээ тэргүүлсэн Маргарет Тэтчер бол дэлхийг өөрчилж чадсан цөөхөн удирдагчдын нэг.
#дэлхий дахинд #нийтлэл

Арвандөрвөн оны амаргүй хэдэн даваанууд

Алсарч буй арвангурван онд Н.Алтанхуягийн Засгийн газар шаргуу ажилласныг тэмдэглэх нь зүйд нийцнэ. Сайд нар гадаадад бага явж, бямба гариг бүр Засгийн газар хуралдаж шинэ жишиг тогтоолоо. Ганцхан жилд Монгол Улсын түүхэнд хамгийн урт буюу 1800 км хатуу хучилттай зам тавьж, 3000 км замын санг 60 хувиар уртасгав.
#улстөр #нийтлэл

Түр зуурын түшмэд

АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны шийдвэрээр Ч.Сайханбилэгийг Засгийн газар дахь МАН-ын зургаан сайд, долоон дэд сайдыг солихоор УИХ энэ долоо хоногт тусгайлан чуулж эхлэв. Хайран цаг, хайран хөрөнгө.
#улстөр #нийтлэл

Эрүүл мэнд, бас спортын яам гэнэ үү

Ч.Сайханбилэгийн Засгийн газар ийм нэртэй яам бий болгож МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг сайдаар нь томиллоо. Аль нам нь ч бай, сайд нь өөрөө амин хувиа бага бодож, ажил төрлөө сайн хийж, айл бүр үр дүнг нь хүртэхийг ээлжит зөвшилцлийн эрээвэр засгаасаа монголчууд хүлээж байна.
#улстөр #нийтлэл

Олз, эрсдэл дагуулсан хоёр тэрбумын давалгаа

Өнгөрсөн баасан гаригт Хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нар хэвлэлийн бага хурал хийв. Тэд олон тивээр явж 1.5 тэрбум долларын бондоо борлуулж, ДНБ-ийхээ 17 хувьтай тэнцэх мөнгийг анхны эрлээрээ олоод иржээ. Энэ бол санхүүгийн далайд саяхан гарсан Монголын хөлөг онгоцны анхны аялал. Их далайн эхний давалгаа.
#эдийн засаг #нийтлэл

Сүнсэн хот уу, Сүлд хот уу?

Эрдэнэтийн зэсийн ордын геологийн нөөц 25 жилийн дараа дуусна. Харин зуун мянган оршин суугчтай манай улсын гуравдагч том хот тэгэхэд яах вэ гэдгээ шийдсэн үү? Энэ асуултын хариу аль болох хурдан тодорхой болох тусам уул уурхай дагаж бүрдээд, нөөц нь дуусахаар хаягддаг Сүнсэн хотын сүрэгт нийлэх магадлал улам бага болно.
#эдийн засаг #нийтлэл