Хичнээн л олон хувьсгал болох тусмаа юм бүхэн төчнөөн л хуучнаараа үлддэг» гэсэн францын цэцэн үгийг давтаж болохоор үе үе Латин Америкийн улс төрийн агаарыг донсолгон байдаг хувьсгалуудтай адилгүй энэ хувьсгалд юм бүхэн ер бусын, гэнэтийн байлаа.
#чөлөөт цаг
#нийтлэл
“Би бүх газарт очиж үзээгүй ч миний жагсаалтад бүгд бий.” Сюзан Сонтаг
Брайсон энд хэн ч ойлгох энгийн хэлээр (бас хошигнол оруулаад) бүх орчлонгоос авахуулаад атом бөөмс хүртлэх бидний эргэн тойронгийн тухай айхавтар хөөрхөн тайлбарлаж хэмжээ дамжаа, үүсэл хөгжлийг өгүүлжээ.
#чөлөөт цаг
#нийтлэл
Эрт дээр цагт гараар хуулж олшруулдаг байхад ном асар үнэтэй байжээ. Зураг чимгээс аваад дэвтэрлэх, хавтаслах нь хүртэл гар ажиллагаатай, цаг шаардсан, нарийн чимхлүүр ажил. Бас шашны ёсоор ном судар бурхны сургаал. Тэндээс олж мэдсэн нь хишиг буян учир зарж борлуулбал нүгэлд тооцно. Тиймээс дундад зуунд сургуулийн багш нар хичээл заагаад цалин хөлс авахгүй, чаддаг мэддэгээрээ амьдралаа залгуулна. Номыг бараа таваар биш гэж үзэх учир зарж борлуулахгүй. Иймээс ном бэлэглэх ёс дэлгэрчээ. Бэлэг бэлгийн дээд ном гэдэг хэлц монголчуудад дунд зуун гэхээсээ бүх нийтээрээ бичиг үсэгт тайлагдсан социализмыг санагдуулдаг.
Ихэнх иогийн анатомийн номууд яс-булчингийн системд төвлөрдөг боловч иог хийснээр хүний биеийн бүх системд нөлөө үзүүлдэг гэдгийг судалгаанууд олж тогтоогоод байна. Номын энэ хэсэгт иог хүний биеийн систем тус бүрд ямар гол нөлөө үзүүлдэг, ямар ач тустайг тайлбарлана. Эхлээд орчин үеийн биологийн тодорхойлдог аргаар хүний биеийн анатомийн системүүдийг судлаад дараа нь иогийн үүднээс харах гэж өөрийгөө сориорой. Гайхамшигтай бие махбод тань хоорондоо холбоотой нэг л бүхэл цул зүйл юм шүү дээ.
1960-аад оны эхээр Хятадад учруулсан бүхий л гай гамшиг нь байсаар байгаа ч гэсэн ард түмний шүтээн болсон Мао эрх мэдлийн оргилд үлдсэн хэвээр байлаа. Гэхдээ улс орныг үнэн хэрэгтээ прагматикууд удирдаж байсан болохоор уран бүтээлийн тодорхой эрх чөлөө байсан юм.
#нийгэм
#нийтлэл