NEPKO

@nepko
417
нийтлэл
12,279,507
уншигдсан
1,829
сэтгэгдэл

Аугаа барилгууд

Барилгууд гурван хэмжээст орон зайд оршдог бөгөөд гаднаасаа бидэнд хатуу биет мэт харагддаг. Байгууламжийн энэхүү гурван хэмжээст шинж чанарыг хэлбэр гэж гол төлөв нэрлэх ба хэлбэр нь тухайн барилга хүнд ямар сэтгэгдэл төрүүлэхэд асар нөлөөтэй бөлгөө.

ГОЛЫН ТЭРТЭЭХ ГАЦААНЫ ХАВАР

Алиа хошин зангаараа хүртэл хүний өвчнийг анагаах шиг санагддаг тэр эмч ээлжгүй жижүүрлэж хонох, байнга дуудлагад явах их дуртай байлаа. Үнэхээр ч сайн мэс засалч түүнийг эмнэлгүүд хоорондоо их булаалдана. Очсон газрынх нь бусад эмч нар амсхийгээд л явчихаж байгаа юм чинь. Харин түүний тухай дээд газар луу баахан бараандуу тодорхойлолт явдаг учир одон шагнал байхгүй, хот руу шилжих зам хаалттай. Хамгийн гол нь ийм ажилсаг авьяаслаг хүн дээд газрын анхааралд өртвөл дор нь булаагаад арилж, хамаг ажлаа өөрсдөө хийх учраас тэгнэ. Нэг удаа цагаан сараар хөдөө сум руу “мухар олгойн үрэвсэл нь хүндэрч дотроо хагарсан байх магадлалтай” өвчтөний дуудлагад хөөр баяр дүүрэн гарчээ. Яваад очтол бөөн урамгүй явдал угтав. Уучлаарай, өвчтөнд муу юм тохиолдсон хэрэг биш. Харин ч хэвтэрт байгаа хамаатнаа эргэхээр тэнд ирээд байсан анагаах ухааны өвгөн профессор өрсчихсөн байж.

СИ ЖИНЬПИН дэлхийн хамгийн хүчирхэг хүн

Си Жиньпин санасандаа бараг л хүрлээ. Гэтэл 2012 оны есдүгээр сарын эхээр хачирхалтай юм болов: Си Жиньпин ор сураггүй алга болох нь тэр. Тэрээр АНУ-ын тухайн үеийн гадаад харилцааны сайд Хиллари Клинтонтой тохирсон уулзалтаа тасалж, Бээжингээс зүүн өмнө зүгт орших чухал боомт Тяньжинь хотноо болох дэлхийн эдийн засгийн форумд ч ирсэнгүй.7 Тэр үед чухам юу болсон тухай ийм нэгэн таамаглал бий: Сигийн эсрэг талынхан түүнийг биш харин мөн адил улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, хоёр насаар дүү Ли Кэцяныг Хятадын шинэ удирдагч болно гэсэн яриа нам дотроо тараажээ. Сигээс ялгаатай нь тэр “улаан дээдэс”-ийн үр удам биш, харин тариачны хүүхэд. Сигийн нэгэн адил хөдөө орон нутагт ажилласаар ахиж дэвшин, 43 насандаа Хэнань мужийг удирдан Хятадын хамгийн залуу захирагч, дараа нь Ляонин мужийн намын нарийн бичгийн дарга болжээ.

Өөрөө өөртөө гэрэл бол

Амьдрал бол сарнай цэцгээр хучсан ор биш, асар ээдрээтэй замнал юм. Энэ ертөнцөд жинхэнэ утгаараа амьдарна гэдэг үнэхээр ховор тохиол. Төрөх нэг хэрэг, амьдрах өөр хэрэг. Төрөх нь биологийн утгатай бол амьдрах нь сүнслэг утгатай. Сүнслэг болохоос нааш хүн амьдрахгүй.
#чөлөөт цаг #нийтлэл


36 дахь удаагийн номын баяраар

36 дахь удаагийн номын баяраар Нэпко хэвлэлийн газар 180 гаруй нэр төрлийн ном бүтээлүүдээ 3 өдрийн турш уншигч олондоо дэлгэж танилцуулна.