NEPKO

@nepko
417
нийтлэл
12,279,507
уншигдсан
1,829
сэтгэгдэл

АУГАА ЗУГТАЛТ

Эдийн засгийн өсөлт ба тэгш бус байдлын эх үүсвэр. Тэгш бус байдал хөгжил дэвшлийн боол болж байгаа нөхцөлд хөгжлийн дундаж үзүүлэлт, эс бөгөөс зөвхөн хөгжиж яваа улс орнуудыг анхаарч үзэх нь ихээхэн алдаа мадагтай юм. Аж үйлдвэрийн хувьсгалын тухай хөндмөгц хөгжлөөр тэргүүлдэг улс орнууд санаанд бууж, бусад улс орнуудыг умартаж, эдгээр улсад ер ямар нэгэн хөгжил дэвшил болоогүй мэт санах нь энүүхэнд. Ингэхдээ бид дэлхийн дийлэнх хүн ам, хөгжлийн золиос болж, амьдралаа өөрчилж чадалгүй урьдын хэвээр үлдсэн тэр л хүмүүсийг анзаардаггүй. Шинэ ертөнцийг (буюу Америк) нээсэн явдлыг зөвхөн Хуучин ертөнцөд (буюу Европ) нөлөөлсөн хэмжээгээр дүгнэж болохгүй шүү дээ. Зарим улс орноор жишээлэхэд ДНБ-ний өсөлт орлого хуваарилалтын талаар ямар ч ойлголт өгдөггүй. Дэлхийн II дайны дараа хорин таван жилийн турш АНУ-д ДНБ-ийг хүн амын дунд тэгш хуваарилсантай ижил нөхцөл бүрдсэн үү, аль эсвэл өнөөдрийнх шиг цөөн тооны чинээлэг хүмүүст хуваарилагдаж байна уу гэдгийг хэлэх аргагүй.

Заслын номоо захиалаарай

Цагаан сарын бэлтгэлээ базаав уу? Энэ жил ууц, боов, цагаан идээ, тавгийн чихрийн үзэсгэлэн худалдаа хаа сайгүй гарчээ. Өөрт ойр дөтөөр нь ороод гарвал зүгээр. Том үйлдвэрлэгчийн лангуу бүгдэд нь байгаа хойно заавал тийшээ ийшээ гэж замын түгжрээнд цагаа үрэх хэрэг юун билээ. Битүүлэг, будаалаг шүүс яах вэ, болчихно. Харин жил жилийн цагаан сараар бэлэг асуудал дагуулдаг. Энэ жил ч ялгаа алга. Харин та бэлгийн агуулгад илүү анхаардаг бол Нэпко хэвлэлийн газар дараах номуудыг санал болгож байна. Шашин соёл, сар шинийн аль алинд дүйцэх мөртөө боломжийн үнэтэй, бас өвөрт багтахаар авсаархан боловч агуулгаараа аугаа бэлэг. Та өөрт ойрхон номын дэлгүүр болон www.nepko.mn хуудсаар захиалан үнэгүй хүргүүлээд аваарай


Томоор мөрөөд; Орчин үеийн Израилыг алсын хараатай цогцлоосон нь

Шимон Пэрэс; Орчин үеийн Израилыг алсын хараатай цогцлоосон нь


Таашаах урлаг

Нэпко хэвлэлийн газар эрхэм хүндэт уншигч та бүхнийг 2014 оны 1 дүгээр сарын 13-15-ны хооронд СENTRAL TOWER-ийн хоёрдугаар давхарт зохион байгуулагдах ТААШААХ УРЛАГ TASCHEN гадаад номын үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирж, дэлхийн ном хэвлэлийн зах зээлд тэргүүлэгч Taschen-ий гайхамшигт номуудыг таашаан сонирхохыг урьж байна.
#чөлөөт цаг #нийтлэл