NEPKO

@nepko
417
нийтлэл
12,279,507
уншигдсан
1,829
сэтгэгдэл

УРАН БҮТЭЭЛЧИД Амьдрал бүтээл

Энэхүү номыг дэлхийн түүх дэх хамгийн аугаа зураач, барималчдын амьдрал, уран бүтээлийг агуулсан зөөврийн музей ч гэж нэрлэж болох юм.

MBA 10 хоногт

Эдийн засгийн салбарын оюутан эс бөгөөс эдийн засгийг сонирхдог бол энд тэндээс сонссон, уншсан эрээвэр хураавар зүйлсээ цэгцлэхэд онц тустай. Яг л нэр шигээ 10 хоногт л бүгдийг хялбархан ойлгуулна. Эдийн засгаар төгссөн бол мартсаныг тань сануулж, мэдлэгийг чинь сэргээнэ. Ямар нэг асуудал тулгарбал эргүүлээд сөхөхөд хамгийн сайн туслагч чинь болно гэдэгт эргэлзэх хэрэггүй. Бизнесийн удирдлагын ном түм бумаараа бий. Тэгэхдээ онцсайн гэвэл ганц нэг л байдаг.

Энэ жилийн хулиганууд

Манай нэр, нөлөө бүхий сэтгүүлч, уран бүтээлчдийг эгнээндээ нэгтгэсэн Шилдэг нийтлэлчдийн клуб, www. baabar.mn сайтаас эрхлэн гаргаж буй бүтээлийн дээж Шилдэг нийтлэл 2012-ыг уншигч танд хүргэж байгаадаа баяртай байна. Манай клуб гишүүдээ“ хамгийн олон уншигчтай” байх гэсэн ганцхан болзлоор элсүүлдэг, янз бүрийн үзэл бодол, суурьтай чөлөөт нийтлэлч, уран бүтээлчдийн нэгдэл юм.
#чөлөөт цаг #нийтлэл

Роалд Далийн гайхамшигт түүхүүд

Роалд Далийн гайхамшигт түүхүүд Түүний 4 ном хэвлэгдэн гарлаа.

АУГАА УРАН ЗУРГУУД

Уран зургийг харах яруу найраг гэдэг билээ. Аугаа уран зургууд олон төрхтэй. Хамгийн жижиг нь атганд багтахуйц бол хамгийн том нь ордон, сүмүүдийн асар уужим таазаар хөвөрдөг. Уран зургууд мөн өөр олон талаараа, байгаль дэлхийн өчүүхэн нарийны дүрслэлээс хуйларсан хийсвэрлэл, дур булаасан дотно хөргөөс түүхэн цаг мөч, домог, уран зохиолын илэрхийлэл гээд олон янз. Энэхүү номон дох уран зургууд хүн төрөлхтний зуун зууны яруу тансаг мэдрэмжийг төлөөлж буй юм. Зарим нь үйл явдал өгүүлж, таны алс холын газар нутгууд руу аваачих бол зарим нь гоо сайхныг магтан дуулна, харин бусад нь тэсвэрлэхийн аргагүй айдас, аймшигт үзэгдлүүдийг харуулна. Гэхдээ аль нь ч давтагдашгүй онцгой.

Бүтээн сүйтгэх технологийн зарчмууд

Бүтээн, сүйтгэх инновац номдоо профессор Клэйтон Кристэнсэн: Яагаад сайн удирдлагатай компани бүтэлгүйтдэг вэ? гэсэн асуулт тавьж байна. Тэрээр тэдний бүтэлгүйтдэг гол шалтгаан нь тэднийг салбартаа тэргүүлэх боломж олгосон менежментийн арга барил нь өөрөө эцэстээ зах зээлийг нь хулгайлдаг бүтээн сүйтгэх технологи боловсруулахад саад хийдэг гэсэн дүгнэлтэд хүрчээ.