NEPKO

@nepko
417
нийтлэл
12,279,507
уншигдсан
1,829
сэтгэгдэл

Чанадын чанадад

Амьдралын түг түмэн төвөг зовлонг чи тоочиж чадна. Гэвч тэр бүхний үндэс мөнөөх зовлон тоочоод байгаа сэтгэл чинь өөрөө юм шүү дээ. Сэтгэл гэж чухам юу вэ? Ямар нэг цул биет үү, эсвэл урсгал үйл явц уу?
#чөлөөт цаг #нийтлэл


Уран сэтгэмжийн ертөнцөөр хөтлөгч

Роалд Дал бол тагнуулч, байлдааны сөнөөгч онгоцны нисгэгч, шоколад судлаач, эм бүтээгч хүн байв. Тэрээр Чарли ба Шоколадны үйлдвэр, Матилда, Үлэмж Биетэн гэхчлэн олон гайхалтай түүхүүдийн зохиогч бөгөөд дэлхийн хамгийн шилдэг түүх хүүрнэгч хэмээх алдараа өнөө хэр хадгалсаар буй зохиолч билээ.

ХЯТАДЫН ЦАЙНЫ НУУЦ

Хятад цай нь дотроо зургаан том төрөлтэй: Ногоон цай, цагаан цай, шар цай, улон цай, улаан цай, хар цай. Үндсэн зургаан цайны төрлөөс гадна бас нэг төрлийн цай байдаг ба үүнийг дахин боловсруулсан цай гэж нэрлэдэг. Жишээ нь цэцэгт цай болон шахмал цай гэх мэт. Ихэвчлэн 6+1 гэж нэрлэдэг ба дэлхий дахины цайны төрөл зүйл дэх хамгийн бүрэн цайны систем юм. Цайны үндсэн зургаан төрөл зүйлийн тухай ухагдахууныг Чэнь Юй профессор анх дэвшүүлсэн ба цайны полифеголын исэлтийн түвшин болон исэлтийн аргаас хамааран ангилдаг. Цайны навч нь полифенол агуулах ба агуулагдах хэмжээ нь 18%-36%, полифенолын оксидазыг мөн агуулах бөгөөд эдгээр нь өөр өөр эсийн эрхтэнд тархсан байдаг. Хэрэв полифенол болон полифенолын оксидаз хоорондоо таарвал ферментийн урвал явагдаж, исэлдэх нөлөө үзүүлнэ.

ПУТИНИЙ ГАР ХӨЛҮҮД

Улмаар хорьдугаар зуунд тохиосон гурав дахь хувьсгалаасаа Орос орон чичрэн татвалзсаар гарч ирэх үед нь Санкт-Петербургийн боомт дахин түүхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Тус боомт эхлээд Орос орон даяар, харин дараа нь баруун руу хөл тавьсан зохион байгуулалттай гэмт бүлгүүд-КГБ хоёр холбоотны харилцаа тогтоосон 0 цэг болжээ. Чухам энд тус хотыг атгасан гэмт бүлгийн толгойлогчтой болон тус боомтоор газрын тос гадаад руу гаргаж байсан бизнесмэнтэй хотын орлогч дарга Владимир Путин ажил хэргийн харилцаагаа анх тогтоожээ. Энд эхлүүлсэн харилцаа, бартерын экспортын загвараараа сүүлд Путин Орос орныг удирдсан.

Анагаахын иж бүрэн гарын авлага

Танин мэдэхүйн ном хэвлэлийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн, Их Британийн алдарт DK хэвлэлийн газрын бүтээл АНАГААХЫН ИЖ БҮРЭН ГАРЫН АВЛАГА монгол хэлээр анх удаа гарч байна.
#чөлөөт цаг #нийтлэл