Э.Т.А Хоффманы цөмөөхэйн тухай сонгодог үлгэрээс сэдэвлэсэн энэхүү үлгэрийн номонд Ан Лэйсэн түүнийг цоо шинэ өнцгөөс харуулжээ.
Амьсгалын олон янзын арга нь бидний биеийн жин, ерөнхий эрүүл мэндэд үнэхээр нөлөөлж, яаж амьсгалж буй нь бидний уушгины багтаамж, түүний үйл ажиллагаанд хамааралтай. Амьсгал бидэнд мэдрэлийн систем болон дархлааны хариу урвалаа удирдах, эрүүл мэндээ сэргээх боломжийг олгож, амьсгалах хэв маягаа өөрчилснөөр урт наслах ч боломжтой аж.
Зөв амьсгалахгүй бол бид юу идэж байгаа, бидний ген хэр уян хатан, хэр туранхай, хэр залуу, ухаантай байх ердөөсөө чухал биш. Үүнийг л эдгээр эрдэмтэд нээн илрүүлсэн байна. Эрүүл мэндэд орхигдсон тулгуур багана бол амьсгал юм. Эндээс л бүх зүйл эхэлнэ.
Канадын QA компани сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд бодитой мэт төгс зургууд болоод оновчтой нэршлээр дамжуулан орчлон, дэлхийн байдал, юмс үзэгдлийг нийтэд таниулах зорилго тавьж иржээ. Тус хэвлэлийн газрын хамгийн алдартай бүтээлүүдийн нэг, 9 сая гаран хувь борлогдож, 35 хэлнээ орчуулагдсан энэ толь бичиг орон орны хүн ардын талархлыг хүлээж их амжилт олсон юм.
Шинэ жил... Хүүхдүүд, томчууд хамтдаа догдлон хүлээдэг хөл хөгжөөнтэй баяр. Сарын өмнөөс хотын гудамж талбай, дэлгүүр хоршоо гээд үйлчилгээний газрууд шинэ жилийн чимгээ зүүж хэн бүхний нүдийг баясган сэтгэлийг хөвсөлзүүлнэ. Энэ баярын бэлтгэл их эртнээс эхэлдэг. Байгууллага хамт олноороо тэмдэглэх баяр наадмын хөтөлбөрөө одоо ярилцаж хаана, хэзээ гэдгээ товлодог. Энэ бүгдтэй зэрэгцэн байгууллагын шилдгүүд хийгээд хамтрагч түншүүддээ өгөх бэлгийн тухай яриа ч өрнөнө. Бодоод бодоод бодын шийр дөрөв гэдэг шиг бид ухаанаа уралдуулан, ам булаалдаж мэтгэлцэж маргалдсан ч эцсийн бүлэгт оргилуун дарс, мэндчилгээ хоёр дээр буудаг. Бас нэг нийтлэг зүйл нь байгууллагын логотой бал дэвтэр, аяга оосор. Эдгээр нь байгууллагын өдөр тутмын хэрэглээ мөн ч бусдын өмнө өөр компанийн лого гялалзуулж суух нь хэр оновчтой, зохимжтой хэрэглээ болох эсэхийг бодох л асуудал. Шинэ ондоо шинэ ололт амжилт, олз омог дүүрэн байхыг бэлгэдээд энэ жил урьд урьдынхаасаа өөр шинэ бэлэг сонгох боломж байна.