Монгол үндэстний гол цогц бологч үндэстний үүслийн асуудалд одоохондоо тус улсын дотоод, гадаадын эрдэмтэд голдуу гурван зүйлийн тухай ярьдаг. Нэг дэх нь Хүннү хэмээж Бүгд Найрамдах Монгол Ард Улсын эрдэмтэд бүгдээрээ энэ үгийг баримталж байгаа. Хоёр дахь нь Түрэгүүд гэж Зөвлөлтийн эрдэмтдийн олонх нь баримталж байгаа. Гурав дахь нь Дунху (Монгол Шивэй) гэж манай улсын эрдэмтдийн олонх нь энэ үгийг баримталж байгаа. Би бас энэ хэллэгт санал нэгдэж байна. Японы эрдэмтэд энэ талаар санал нь адилгүй. Одоогийн тулгуур бичиг болон хуучныг судлаачдын материалуудыг үндэслэвэл Хүннү бол Түрэгийн угсаанд харьяалагдах бөгөөд үг хэл нь ч Түрэгийн төрөлх хэлд хамаарагдах тул Монголын үндэстний үүсэл болох бололцоогүй билээ.
ХЯТАДЫН ДӨРВӨН ИХ НЭЭЛТ
Сүн улс хүчирхэг эдийн засагтай, шинжлэх ухааны тэргүүний хөгжилтэй улс байв. Энэ үед Хятадын дөрвөн их нээлт гэгддэг цаас, дарь, ном хэвлэл луужингийн технологид томоохон дэвшил гарч, арабуудаар дамжин Европ тивд дэлгэрсэн нь хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжилд асар том нөлөө үзүүлсэн билээ.
Хятад, Орос, Исламын ертөнцөд Их хаан Мөнхийн явуулсан бодлого.
Энэхүү өргөн далайцтай байлдан дагууллын амжилтын үндэс нь Монголын Эзэнт гүрний дийлдэшгүй эрч хүчтэй агаад харгис хатуу гэдгээрээ алдаршсан зэвсэгт хүчин байлаа. Гэвч тэрхүү чанга дэглэмтэй бөгөөд хөдөлгөөнт зэвсэгт хүчний ар талд зүтгэж асан засаг захиргааны тухайд эдүгээ бага мэддэг. Тэр нь дээрх байлдан дагуулалд шаардлагатай цэрэг, хүн хүч болоод техник, материалыг дайчлах,хангах нүсэр ажлын тархи нь болж байсан аж.
BRITANNICA ШИРЭЭНИЙ НЭВТЭРХИЙ ТОЛЬ нь Encyclopdia Britannica-гийн редакцид бэлтгэгдсэн, хїний тїїхийн мэдлэг, мэдээллийн гол салбарыг хамарсан їнэхээр сайн лавлах бїтээл болох Britannica Concise Encyclopedia-гийн монгол хэлээрх анхны хэвлэл юм.
#чөлөөт цаг
#нийтлэл
Нэпко хэвлэлийн газрын зүгээс Бясалгал номыг Григорийн орчин үеийн орчуулгаас орчуулан, түүний бичсэн оршилтойгоор уншигчдадаа хүргэж байна.