Улс үндэстний түүхийн анхдагч сурвалж, тулгын чулуу болдог Орон нутгийн түүх судлал, эх нутгаа танин мэдэхүй дээр тулгуурласан, эл чиглэлийн олон улсын стандартад нийцсэн анхны нэвтэрхий толийг та бүхэнд өргөн барьж байна.
#чөлөөт цаг
#нийтлэл
Олон улсын харилцааны судалгаа нь улс хоорондын улс төрийн харилцааг авч үздэг өөрийн гэсэн тусахуун /объект/, аргазүй, онол бүхий шинжлэх ухааны бие даасан салбар мөний хувьд, өгүүлэгдэн буй гурван этгээдийн хэрэг явдлыг энэ арга зүй, онцлогоор баримжаалж ХХ зууных нь энгээр багцаалан гаргавал олон үйл явдлын холбоо хэлхээс алдагдахгүйгээс гадна нэлээд нарийн ширийн зүйл илүүтэй тодорч ирэх учиртай юм болов уу гэж бодсон билээ.
Нэпко хэвлэлийн газраас долоо хоногт хоёр буюу жилд 100 гаруй номыг шинээр болон дахин хэвлэн уншигчдадаа хүргэдэг. 2023 онд хэвлэгдсэн номуудаас шилдэг 5 номын “The Best Five BOOK-2023” танилцуулж байна. Та бүхний шинэ жилийн бэлгийг чимэглэх шилдэг багц.
Майло Бэкмэн номоо “Хэдэн дүрс байдаг вэ” гэдэг зальжин асуултаар эхлүүлжээ. Ингээд уншигч дүрсний ертөнцөөр аялна. Зүсэн зүйлийн дүрс байдаг аж. Дөрвөлжин, тойрог хоёр хоорондоо адилхан атал найман өнцөгтүүд нэг нэгнээсээ өөр юм байж. Одоо уншигч дүрсийг урьд өмнөхөөсөө огт өөрөөр харж эхэлнэ. Номын хоёр дахь бүлэг “Төгсгөлгүйгээс илүү том зүйл байдаг уу” гэдэг асуултад хариулна. Энэ асуулттай холбоотой нэгэн явдал санаанд орсныг хуваалцъя.
Эцэг эх гэдэг бол хүүхдэд хамгийн нандин эрхэм хүмүүс. Ээж аав нь сайхан хоол хийдэггүй ч, хүүхэдтэйгээ тоглох завгүй ч, хүүхдийнхээ сэтгэлийг ойлгож чадаагүй ч, загниж зэмлэдэг ч, эцэг эхтэйгээ байгаа нь хүүхдэд амь амьдрал нь болдог.