Сургуульд байхад биднийг Балканчуудаас ч мундаг, соёл иргэншилтэй, ухаалаг гэж заадаг байсныг санаж байна. Балканчуудыг усанд ч ордоггүй, хоорондоо байнга байлдаж байдаг гэж заадаг байсансан. Биесээ тэвчин, хөгжиж дэвжих хүслээс тэнцвэрт байдал үүсэж байжээ. Ташрамд дурдахад тэнцвэр, баланс хоёрыг ер нь хүмүүс их хольж, сольж хэрэглэдэг л дээ.
Хавдрын эмч, судлаач, үүдэл эсийн биологич, хавдрын генетикч. Түүний бичсэн Анагаахын хууль, Хорт хавдар: Хүн төрөлхтний тэмцлийн түүх ном нь баримтат бүтээлийн төрөлд Пүлицэрийн шагнал, Гуардиан сонины анхны шилдэг номын шагналуудыг хүртжээ. Стэнфордын их сургууль, Оксфордын их сургууль, Харвардын Анагаахын сургуулийг дүүргэсэн. Түүний лаборатори үүдэл эсийг зохицуулдаг генүүдийг тодорхойлсон бөгөөд багийнхныхаа хамт үүдэл эс болон цусны хавдрын гений өөрчлөлтийг нээснээрээ алдаршжээ.
Нэпко хэвлэлийн газар NATIONAL GEOGRAPHIC-ийн бүтээл Ирээдүйн технологи номыг монгол уншигчдынхаа хүртээл болгож байна.
#чөлөөт цаг
#нийтлэл
Хэнри Форд Америкийг автомашинжуулсан. “Америкчууд дөрвөн дугуйн дээр амьдардаг” гэсэн ч хэлц үг гарч байсан юм. Кино бол Америкийн үндэсний урлагийн нэг адил автомашин бол Америкийн үндэсний үйлдвэрлэл юм. Энэ хоёр бол Америкийн соёл, үндэсний бахархал.
#чөлөөт цаг
#нийтлэл
Ном найман бүлэгтэй бөгөөд Гриммийн үлгэрийн үйл явдлыг алхам алхмаар тайлбарлан, эр хүний өсөж томрох найман үе шатыг дүрслэнэ. Үлгэрт хан хүү Зэрлэг хүнтэй (Төмөр Жон) учран, түүний жолоодлогоор нас биед хүрч, жинхэнэ эр хүн болдог. Р.Блай номдоо олон домог, Юнг, Герегийн сонгодог философи, Африк, Энэтхэгийн “эр хүн” болгох ёсллыг жишээ болгожээ. Р.Блай эмэгтэйчүүдийг хүчирхэг байхыг дэмжиж, эрчүүдийг илүү гүнзгий, хүнлэг болгохыг зорьсон ажээ. Энэ ном эрчүүдэд төдийгүй эмэгтэйчүүдэд ч хэрэгтэй, эрчүүдийг ойлгоход илүү тустай. Хэрэв та эр хүний сэтгэлзүй, домог зүй сонирхдог бол заавал уншаарай! Төмөр Жон бол эр хүн болж төлөвших замдаа гацсан, эсвэл хүүгээ эр хүн болгох үүрэгтэй, эсбөгөөс эрчүүдийн дотоод ертөнцийг ойлгохыг хүсдэг хэн бүхний унших ёстой ном.