Хачин юм их үзэх нь ээ. Нам нь ялагдчихаад, өөрөө ялагдчихаад байгаа хэрнээ “Яадгийм, намын даргатайгаа хамт унасан юм чинь” гээд инээж хөхөрч явахыг олон хараагүйсэн. Учрыг нь асуувал, “Манай нам ялагдахгүй л бол намын даргаа авч хаяж үнэхээр чадахгүй байсан юм аа” гэнэ ээ. Тэгсэн мөртлөө энэ намын нэр “Монголын Ардчилсан Нам”. Харамсалтайяа.
#улстөр
#нийтлэл
Энэ удаагийн сонгууль бие даагч олонтойгоороо онцлогтой болж байна. Жирийн бичээч миний хувьд ч гэсэн эрхэлсэн тодорхой ажилгүй, элдэв нам, улс төрийн хүчинд зүтгээгүй, ёстой л “биеэ даасан” анхны минь сонгууль болж байгаа нь энэ.
#улстөр
#нийтлэл
Энэ удаагийн УИХ-ын сонгуулиас харахад ерөнхийдөө төрийн албан хаагчид бизнесийнхэнтэй “учраа” таарах нь олон байна. Ялангуяа АН, МАН-ынхан намын дунд шатны удирдлагуудаа нэр дэвшүүлэхдээ хэн нэгэн архаг бизнесмэний аманд өгөөд “Чаддаг юм бол ялаад гараад ир” гэдэг боломжийг олгожээ. Сонгуулийн санал хураалт эхлэхэд гуравхан хоног үлдлээ.
#улстөр
#нийтлэл
УИХ-ын сонгуулийн 71 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Гарамжавыг “Чингис” бондыг шүүмжилж, Ардчилсан нам Засгийн эрх барьсан жилүүдэд иргэн бүрт 15 сая төгрөгийн өртэй болгосон гэж ярихыг сонслоо. Түүнд намаас нь ийм даалгавар өгсөн нь ойлгомжтой.
#эдийн засаг
#нийтлэл
Нийслэлийн Хан-Уул дүүрэгт ХҮН-аас нэр дэвшигч Доноровын Гантулга саяхан л TV-9 телевизээр яагаад цагдаа, шүүхдээ тулчихаад байгаа тухайгаа ярьж байсан. Гэтэл энэ хэрэг нь намын дотоод хагаралаасаа болж “хүндэрсээр” нэр дэвшигчээ татуулах дээрээ тулаад байгаа юм байна.
#улстөр
#нийтлэл
Дөрвөн жилд нэг удаа тогтолцоогоороо тоглуулдаг сонгууль энэ удаад жижигсгэсэн мажоритари хэлбэрийг сонгосон. Энэ “тоглоом”-ын дүрэм уг хуулийг баталсан эрхмүүдийн эрх ашигт тэгж нийцсэн болохоор тэр шүү дээ.
#улстөр
#нийтлэл