Саруул

@saruul
167
нийтлэл
6,702,382
уншигдсан
2,775
сэтгэгдэл

АНУ дахь монголчууд монгол бичгээ сурсан нь

“Гучаад жилийн өмнө Москвад оюутан байлаа. Улс улсаас ирсэн оюутнууд өөр өөрийн бичгээр үг өгүүлбэр бичилцэж, нэгнийхээ бичгийг ихэд сонирхдог байлаа. Би ч бас кирилл бичгээрээ бичээд үзүүлэв. Тэгсэн бүгдээрээ “Өө хөөрхий, Оросын бас нэг бага ястан байна” гэж байна.
#нийгэм #нийтлэл

“Далай, даян аваргууд өвдөг шороодсон” “Нью-Жерси 2014” (5 сарын 23-25)

Америкийн монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн жил ирэх тутам өргөжин тэлж, оролцогчдынх нь тоо чанар нэмэгдсээр байна. Анх 2005 онд, Дэнвэр хотноо Вашингтон, Дэнвэр, Чикаго хотын монголчуудын дөрвөн баг өрсөлдөн аваргаа шалгаруулж байсан бол энэ жил Нью-Жерси мужид насанд хүрэгчдийн 9, ахмадын 6, нийт 15 баг хүчээ үзэхээр ирсэн байлаа.
#чөлөөт цаг #нийтлэл

Б.Ринчен: Өндөр их соёлтой хэлнийхээ чадлыг гүйцэд хэрэглэж сурахыг үнэхээр эх оронч зохиолч, орчуулагч, найруулан засагч хүн бодууштай

Энэ үгийг Конгрессын Номын Сангийн хананд хүндэтгэлтэйеэ залсан байдаг. Шотландын гүн ухаантан Томас Карлайлын хэлсэн үг л дээ. Халин одогсдын сүнс онгодыг дууддаг бөө олширч, ном унших нь багасаад буй өнөө үед бол учрыг нь ухан ойлговоос нэн хэрэгтэй үг.
#нийгэм #нийтлэл

Их говийн үлэг гүрвэл эх нутгаа зорилоо

2016 оны 4 сарын 5-ны өдөр, АНУ-ын Нью-Йорк хотын Зүүн дүүргийн прокурорын газар нэгэн чухал үйл явдал боллоо.
#нийгэм #нийтлэл

Вашингтоны төвд, америкчуудын нүдэн дээр төрсөн монгол урлаг

2014 оны 2 сард АНУ-ын нийслэл Вашингтон хотноо Монгол урлаг, уран зургийг таниулан сурталчилсан нэгэн сайхан үйл явдал болж өнгөрлөө. Учир юун хэмээвээс, уран зургийн үзэсгэлэнг өмнө зохион байгуулж байсан арга хэлбэрийнх нь талаас үзвэл Монголд төдийгүй АНУ-д ч гарч байгаагүй өвөрмөц сонин, тухайлан хэлбэл үзүүлбэр-шоу маягийн, барууны энтэртайнмэнт урсгалд яг зохицсон үйл ажиллагаа болсон юм.
#нийгэм #нийтлэл

Майга хөлийн үлгэр л болсон юм даг уу даа

Эдийн засагч эрхэм нөхдийн хэлэх нь манай энэ улсад хөгжин мандах боломж тун чиг их байсан юм даг уу даа. Газар доорх баялгаа гадаадын хөрөнгө оруулалтаар тэтгээд өгсөн бол айл өрх бүр алтан аяганаас ус байтугай юм уух байж.
#эдийн засаг #нийтлэл