Би Н.Поппетой 1954 онд анх уулзсанаасаа хойш 1992 онд нас барахыг нь хүртэл 38 жил ойр дотно байсан. Би өөрийгөө түүний хамгийн шилдэг, ухаантай шавь нь гэж хэлэхгүй. Олон сайн судлаачид ирж түүнээс суралцаж байсан. Гэхдээ би бол хамгийн удаан, ойр ажиллаж үр шимийг нь илүү их хүртсэн шавь нь юм.
Энэ бол 1952 оны “Прагын хавар” олон улсын хөгжмийн наадамд БНМАУ-аас мэргэжлийн хөгжимчин, дуучин уригдан оролцсон түүхэн үйл явдлыг гэрчлэх сонирхолтой содон баримт ажээ. Тив, дэлхийн шилдэг хөгжимчид, удирдаачид, найрал, цөөхүүл хамтлаг, гоцлол хөгжимчид оролцдог олон улсын энэ наадмыг Чехословакийн тал 1946 оноос жил бүр уламжлал болгон зохиож иржээ.
1921 онд Монгол улсад шинжлэх ухааны анхны байгууллага болох “Судар бичгийн хүрээлэн” Түүх, Хэл зохиол, Газар зүй гэсэн гурван тэнхимтэйгээр үйл ажиллагаагаа эхэлж байжээ. Шинэ тутам байгуулагдсан эрдмийн ийм байгууллагад чадалтай боловсон хүчин, эрдэмтэн мэргэд хамгийн чухал хэрэгцээтэй байсан нь лав.
#нийгэм
#нийтлэл
Монгол судлаач Кристофер Этвүд Хурлаатыг “Хуучин Баргын Чивчин хэмээх газрын чинээлэг малчны хүү бөгөөд Мэрсээ, Фуминтай хоёрын адилаар Чичигаарын Нэгдүгээр ахлах сургуульд суралцсан…” (Young Mongols and Vigilantes in Inner Mongolia, 272-р тал) хэмээн тодорхойлжээ. Чичигаарын ахлах сургуулиас АНУ-ын коллеж хүрсэн замыг нь тодруулах бас нэгэн баримт саяхан олдов.
... Хук, түүний дараа Пржевальский, хэн хэн нь Цайдамын монголчуудыг зожиг, дүмбэ, бараг л малаасаа ялгагдахгүй хэмээн тодорхойлсон билээ. Гэтэл бодит байдал дээр тэдний дүгнэснээс огт өөр хүмүүс байсанд би их баяртай байлаа.
#нийгэм
#нийтлэл
АНУ дахь Монгол Соёлын Төвөөс Элчин Сайдын Яамтай хамтран Вашингтон хотноо жил тутам Олон Улсын Монгол судлалын бага хурал зохион байгуулсаар арван жилийн нүүрийг үзжээ.
#нийгэм
#нийтлэл