нацагдорж 2 нийтлэл байна

Их Д.Нацагдоржоо төгрөг дээр залъя!

Цаасан мөнгө нь эдүгээ цагт гүйлгээний зориулалтаа улам бүр алдаж, улс орнуудын түүх, соёлоо сурталчилах хэрэглүүр болж хувирч байна. Сүүлийн үед шинэчлэгдэн хэвлэгдэж буй мөнгөн дэвсгэртүүдийн хандлага ч үүнийг гэрчилнэ. Монгол Улс маань ч бас алдарт зохиолч, соён гэгээрүүлэгчдийнхээ гэгээн дүрийг мөнгөн дэвсгэрт дээрээ залах цаг болжээ. Миний санахаар орчин цагийн монгол утга зохиолын хэлийг хөгжин төлөвшихөд гол нөлөө үзүүлж, цаг төрийн хэрэгт хүчээ өргөсөн Дашдоржийн Нацагдоржийн дүрийг аль нэг мөнгөн дэвсгэрт дээр залахад буруудах зүйлгүй мэт.
#мөнгөн дэвсгэрт #нацагдорж #төгрөг ##уран зохиол

“Монгол ардын үндэсний соёлын зам” сэтгүүл буюу их Нацагдоржийн шинээр олдсон шүлэг

Дашдоржийн Нацагдоржийн ийм нэгэн гайхамшигтай шүлэг тэртээ 1935 онд хэвлэгдсэн боловч мартагдсан нь харамсалтай байна. “Гайхамшигтай” гэж дүгнэхийн учир нь Монгол бүсгүйн уран гоо, үзэсгэлэн төгөлдөрийг уран яруу хэлээр магтан дуулсан, мөн “урьханаа саравчилмуй”, “утас ороож, угалз мэтгээд”, “буман эгшигт сонин цуурай” гэх мэт урьд өмнө сонстоогүй утга төгөлдөр үг хэллэгийг шүлэглэсэнд оршино.
#нацагдорж #шүлэг