Энэ 7 хоногт
Тавантолгой ба монголын ирээдүй
2010 оны 7 дугаар сар 7 өдөр ТВ-9 телевизээр Сангийн сайд Баярцогт, геологич эрдэмтэн Авирмэд , УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Л.Цог зэрэг хүмүүс тавантолгойн асуудлаар ярилцлага маргаан хийлээ.
2010 оны 7 дугаар сар 7 өдөр ТВ-9 телевизээр Сангийн сайд Баярцогт, геологич эрдэмтэн Авирмэд , УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Л.Цог зэрэг хүмүүс тавантолгойн асуудлаар ярилцлага маргаан хийлээ. Засгийн газрыг төлөөлж буй Баярцогтын байр суурь нь Төрийн өмчит компани байгуулж хувьцааны 10 хувийг ард түмэнд, 10 хувийг монголын нийт компаниудад , 30 хувийг дэлхийн зах зээлд арилжих , 50 хувийг төр авна гэж байна. Бусад 3 гишүүний байр суурь нь бүх баялагыг ард түмний нийтийн өмчийн мэдэлд авъя гэж байна. Ерөнхийлөгч асан Энхбаяр ч , УИХ-ын гишүүн Бат үүл ч ийм байр суурьтай байна. Баярцогтын байр суурь нь МАХН , АН-ын нэгдсэн байр суурь болж байна.
Тэгэхээр Монгол улс дэлхийн эдийн засгийн хуваарьт цаашид ямар байр суурь эзлэх ямар салбарт хүчтэй өрсөлдөгч болж оршин тогтнох вэ гэдэг асуудал юуны түрүүнд гарч ирнэ. Энэ байр сууриас улс орны эдийн засгийн бодлого тодорхойлогдоно. Одоогийн байдлаар төрөөс баримтлах бодлого чиглэл гэж юм алга байна. Хүн бүр л дур дураараа ярьцгааж байна. Ардчилсан нийгэмд ингэж тодорхойлох ч бололцоогүй юм шиг байна. Нэг нам нь нэг юм ярина , нөгөө нам нь бас нэг өөр юм ярина. Хэрэгжүүлэх эрх мэдлийн хугацаа нь 4 жил учраас улс орны хөгжлийн стратегийн бодлого гаргаад хэрэгжүүлэх ч боломжгүй юм . Аргаа бараад уралдаж засгийн эрхэнд гарч ахиухан хулгай хийхэн л намуудын хувьд чухал болж байна . Тэгж ч явж байна.
Ер нь аливаа улс орны эдийн засгийг төрийн оролцоогүй сул орхивол маш богино хугацаанд цөөн тооны хэт баячуул үүсч улс орны баялаг нэг талдаа хурдан төвлөрдөг нь харагддаг. Энэ нь эргээд монополь өмч, салбарууд үүсч эдийн засгийн хямрал болоход улс орноо сүйрэлд оруулдаг нь АНУ-ын түүхээс харагддаг. Үүний эсрэг монополийн эсрэг хууль ч гэж гарсан. Одоо ч дэлхийн баялаг цөөн хэдэн хүний гарт төвлөрчихөөд байгаа. Цөөн хүмүүст баялаг их төвлөрөхийн хор холбогдол нь нөгөө талдаа ядуучуудын тоо ихэсдэг. Цөөн тооны баячуул эдийн засгийн нөөцийн төлөө хүч хэрэглэн тэмцэлдэхээрээ империализм болж хувирдаг. Ашиг сонирхолынхоо төлөө ядуучууд болон бусад хэсэгтээ зэвсэг бариулаад хооронд нь алалцуулдаг. Ялсан нэг нь нөгөөгөө хувааж иддэг. Үүний эсрэг социализмын онол гарч ирдэг. Социализмын онол нь Марксын тодорхойлсоноор хэрэгжхээрээ улс орон хөгжхөө больдог. Өнгөрсөн үеийн дэлхийн түүх ингэж л харагдаж байна. Тэгэхээр хүн төрөлхтний өмнө босч байгаа асуудал нь нэг бол капитализмыг империализм болгохгүйгээр хөгжүүлэх, нэг бол марксын онолыг өөрөөр боловсруулах ийм л хоёр зам үлдэж байна.
Социализм гэхээр олон хүний үстэй толгой арзайх байх. Тэгэхээр капитализмыг зөв гольдролоор нь хөгжүүлэх хэрэгтэй болж байна даа.
Бид Адам смитийн онол буюу чөлөөт зах зээлийг сонгочихсон байгаа. Дээр нь хүнлэг ардчилсан нийгэм байгуулна гээд зарлачихсан байгаа. Байдлыг хараад байхад цэвэр чөлөөт зах зээлийн нийгэм гэж байх бололцоогүй харагдаад байна. Тэр тусмаа эдийн засгийн өндөр хөгжилтэй орчин үеийн хөгжлийн гол түлхүүр үйлдвэрлэлийн технологийг атгачихсан хөгжингүй улс орнууд эргэн тойронд хүч түрэн үзэж байхад дөнгөж зах зээлд орж байгаа монгол мэт буурай орнуудад хөгжлийн гарц огт харагдахгүй байгаа. Тэгээд ч төр улс орны дотоод эдийн засгийн амьдралд оролцохгүй байх боломжгүй харагдаад байна. Төрийн мөнгөний бодлого гэдэг өөрөө төр эдийн засгийн амьдралд оролцож байгаагын тод томруун жишээ. Зарим улс төрчид бидэнд олон жил эдийн засгийн зөвлөгөө өгсөн дэлхийн банк нь цөөн хэдэн дэлхийн баячуудын эрх ашгийг илэрхийлж ядуу буурай орнуудыг цөлмөх байгууллага гэж тодорхойлж байна. Тэгээд ч Адам Смитийн онолыг яг яаж хэрэглэхийг тодорхой болгохгүй бол их маргаантай юм. Жишээ нь : Адам Смитийн онолоор бол монголд зах зээл бүрэн чөлөөлөгдөх ёстой. Мал хорогдож мах үнэд ороход төр хөндлөнгөөс хараад л сууж байх ёстой. Хүн ардын амьжиргаа гэдэг асуудал энд чухал асуудал биш. Хаана эрэлт их нийлүүлэлт бага байна тэнд өндөр үнэ тогтож ашиг их байх ёстой. Аажимдаа ашигтай салбар луу хөрөнгө оруулалт нэмэгдэж нийлүүлэлт нэмэгдэж үнэ буух ёстой. Гэтэл энэ хооронд өчнөөн хүмүүсийн амьдрал сүйрчих гээд байдаг. Бүр нарийн яривал мөнгө ихтэй зохион байгуулалт сайтай бүлэг хүмүүс зохиомол хомсдол үүсгэж үнийг хөөрөгдөж их хэмжээний ашиг тогтмол удаан хугацаагаар ч олж болохоор. Дэлхийн эдийн засгийн хуваарьт монгол мэт буурай орнууд Адам Смитийн онолын дагуу оролцох гэвэл бүр хэдэн үеийн туршид оролдоод ч нэмэргүй ядуу даржин байдлаасаа гарах боломжгүй харагдаад байна. Тэгэхээр зах зээлийн харилцаанд төрийн оролцоо заавал байх хэрэгтэй болчихоод байгаа. Зүгээр төр өмч эзэмшиж дотоод зах зээлдээ өрсөлдөж болохгүй гэдэг бол харин жинхэнэ Адам Смит болов уу. Улс орны дотоод эдийн засагт энэ бол байж боломоор . Гэтэл улс хоорондын асуудал яригдахад ядуу бурай орны хувьд төрийн оролцоо чухал баймаар . Гэхдээ төрийн оролцоо нь улс орныхоо хувийн өмчийг дэлхийн зах зээлд гарахад л туслах ганц зорилготой байх хэрэгтэй юм. Тэгэхээр улс орны дотоод эдийн засагт тэр тусмаа монгол шиг ядуу буурай орны хувьд төрийн оролцоо гэдэг нь дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай олон хувийн өмчийг бий болгоход маш идэвхитэй оролцох шаардлага байгаа нь зайлшгүй юм. Хүн амын амьжиргаа , эдийн засгийн аюулгүй бадал, дэлхийн зах зээлд өрсөлдөх хувийн болон нийтийн өмчийг бий болгох зэрэг асуудлуудыг нэгтгээд монгол төрийн эдийн засгийн стратегийн бодлогыг тодорхойлъё гэвэл чинээлэг дундаж давхарга буюу дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай олон тооны жижиг дунд үйлдвэрүүдийг бий болгох гэж тодорхойлвол болчихмоор санагдаад байна. Тэгэхээр энэ олон өрсөлдөх чадвартай үйлдвэрүүдийг бий болгох санхүүгийн нөөц нь монголын стратегийн орд газрууд, капиталын нөөцийн хувьд үйлдвэрийн хөгжлийн парк буюу инкубатор байгуулах , мэдээллийн нөөцийн хувьд шинжлэх ухааны академи бусад ижил байгууллагууд, мэдээллийн сан бүрдүүлэх төрийн тусгай агентлаг зэргийг байгуулмаар, хүний нөөцийн хувьд гадаадын нэр хүндтэй их сургуулиудад маш их хэмжээний оюутнуудыг төрийн болон бусад тэтгэлгээр сургаж бэлдэх хэрэгтэй гэж үзэж байна. Гэхдээ яг ямар чиглэлээр дэлхийд өрсөлдөх үйлдвэрүүд байгуулах асуудлыг газрын баялагын бүтэцтэй холбож , хөдөө аж ахуй , мэдээллийн технологи , өндөр технологийн зарим салбарыг ч гэсэн айлгүйгээр зоригтой барьж авбал яасан юм. Моногол орны газрын баялагыг 50 хувь түүнээс дээш хэмжээнд ашиглаж дуусахад эдгээр салбарууд бүрэн хөл дээрээ зогссон байхаар стратегийн зорилтоо тодорхойлвол яаж байна. Эдгээр салбарууд үүсэж хөгжиж хөл дээрээ бат зогстол улс орны макро түвшинд хүчтэй нөлөө үзүүлдэг төмөр зам , эрчим хүчний салбаруудыг хувьчлах шаардлагагүй бөгөөд бусад дэлхийд өрсөлдөх олон үйлдвэрүүд бий болоход гол түшиг тулгуур байхаар ашиглавал яасан юм. Дэлхийд өрсөлдөх чадвартай олон жижиг дунд үйлдвэрүүд үүсэж бий болсон үед эдгээр салбаруудыг харин хувьчилж болох юм. Гол санаа бол ердөөсөө л эдгээр олон жижиг дунд үйлдвэрүүд дэлхийн зах зээлд байр сууриа эзэлж автал газрын баялаг , эрчим хүч дэд бүтцийг ашиглан бусад дэлхийн эдийн засгаас илүү таатай орчныг дотооддоо бүрдүүлж өгөх нь монголын төрийн өмнө байж болох ганц зорилго харагдаад байна. Түүнээс эдгээр салбарыг хувьчлаад стратегийн хувьд монгол орны хувьд ямар ашиг тус гарах юм . Цөөн хэдэн хүн л баяжина биз. Бусад салбарыг дэмжих бодлого явуулах гэхээр хувийнхан чинь хөдөлж өгөхгүй шүү дээ. Тэдэнд өөрийн олох ашиг л сонин байхаас улс орны хөгжил сонин биш шүү дээ. Төр энэ бүх ажилд манлайлан оролцхоос өөр аргагүй харагдаж байна. Газрын баялаг тодорхой хэмжээнд шавхагдаж дуусахад монгол улс дэлхийд үйлдвэрлэлийн нөхөн сэргээгдэх түүхий эдэд , мөн оюуны буюу мэдлэгт суурилсан эдийн засагтай болж дэлхийн өндөр хөгжилтэй эдийн засагтай улс болсон байхааар л стратегиа төлөвлөмөөр байна. Өөр ямар ч гарц харагдахгүй байна. Одоогийн энэ байдлаар , хоёр талаасаа хүчирхэг хоёр гүрнээр хавчуулсан монгол улсын жижиг дунд үйлдвэрүүд бие дааж дэлхийн зах зээлд гарна гэдэг санасны гарз болов уу. Эдгээр улсууд ялгаагүй л сайхан амьдрахын төлөө тэмцэлдэж байгаа шүү дээ. Тэгэхээр төр баялаг хуваахаар биш бодлогоор хүчтэй оролцох хэрэгтэй.
Одоогийн монголын нөхцөл байдлыг харахад төр энэ ажлыг хийх ямар ч боломж чадвар алга. Бат-үүлийн яриад байгаагаар авилгачин, луйварчин төр баялагыг улс орны хэмжээнд нийтлэг чинээлэг дундаж давхарга бий болгох чиглэлд хөдөлгөж чадахгүй гэдэг нь ойлгомжтой. Тэгэхээр хуваах хуваарилах ажлаа ард түмэн өөрсдөө хийе.
Тавантолгойг 6,4 тэрбум тн нөөцтэй гэж байгаа боловч бодит нөөц нь 600 сая тн гэж Авирмэд доктор хэлж байна. Энэ 600 сая тн нөөцийн гол хэсэг буюу өрөм гэж тодорхойлоод байгаа Ухаа худагийн 100 сая тн нөөцийг MCS
авчихжээ. 2009 онд 8 сая тн-ыг аль хэдийн гаргачихжээ. Цаашид үйлдвэрлэл нь нэмэгдэнэ гэж үзвэл 5-6 жилийн дотор дуусгачих янзтай.
Баярцогтын үнэн нүүр царайг С.Эрдэнэ маш сайн илчлэх шиг боллоо. MCS групп Ухаа худагаас IPO хийж дэлхийн хөрөнгийн биржээс мөнгө босгоод Засгийн газрын яриад байгаа 30 хувийг дэлхийн зах зээл дээрээс худалдаад авчихна гэдэг нь бүр цаагуураа төлөвлөгдөн зохион байгуулалттай хийгдэж байгаа ажил гэдэг нь нотлох шаардлагагүй үнэн гэдэгт эргэлзэхгүй байна. Эцсийн зорилго нь юу вэ ? MCS зэрэг цөөхөн хэдэн компани хөрөнгөжиж монголын баялаг зөвхөн нэг талдаа төвлөрөх процесс явагдах болж байна. Хүний шуналыг хязгаарлах аргагүй учир MCS зэрэг компанийн эздийг буруутгах аргагүй . Чадаж байгаа бол хийж л байхаас өөр аргагүй. Гэтэл төр гэдэг маань юу билээ. Төр бол MCS биш шүү дээ. Төр энэ бодлогод гол санаачлагч болчихсон цохиж явах юм. Дараа нь монголын ард түмэн жагсааал хийгээд MCS-ээс баялагаа нэхэхэд тэд өгч чадах уу. Газрын баялагаа ард түмэн мэдээд бусад салбартаа хувийн компаниуд чөлөөтэй үйл ажиллагаагаа явуулбал яасан юм. Газрын баялаг ард түмний нэртэй цөөхөн хэдэн нөхдүүд ашиглаад л аваад л дуусч байна шүү дээ. Тэгвэл хуулиндаа газрын баялаг ард түмний мэдэлд байна гэдэг үгийг оруулах хэрэг юу байсан юм . Баярцогтын яриад байгаа шиг ард түмэн гэдгээ УИХ гэж ойлгох гээд байгаа юм бол УИХ гэдэг үгээрээ байх нь яасан юм. Үндсэн хуулинд байгаа ард түмний мэдэлд газрын баялаг байна гэсэн үгийн утга учир алдагдаж байна шүү дээ. Ард түмний мэдэлд байна гэсэн үг байсан байгаагүй ямар нэг компани ашигласан л бол ард түмэнд ямар ч хүртээлгүй шүү дээ. Энэ бол зүгээр үгийн тоглоом болж хувирч байна. Засгийн газар татвар хураамжаа авч байна гэдэг нь ард түмэн эрх мэдлээ хэрэгжүүлж байгаа хэрэг биш шүү дээ. Засгийн газар татвар хураамжаа аваад төсөвт төвлөрүүлээд бүх ард түмэнд зориулахгүй шүү дээ. Замд нь иднэ хулгай хийнэ. Цалин тэтгэмж гээд л цөөхөн хэсэгт нь зарцуулаад л дуусгачихна шүү дээ. Дорнод аймгийн Халхгол сумын иргэн Дорж , Увс аймгийн Өндөрхангай сумын иргэн Дуламд ямар хүртээл байна, байхгүй шүү дээ. Тэгэхээр нэг бол үндсэн хуулинд байгаа газрын баялаг ард түмний мэдэлд байна гэдэг үгээ авч хаях нэг бол байгаа үгийнхээ утгыг хэрэгжүүлэх сонголтын аль нэг байна. Нөгөө муулаад байдаг Марксын тодорхойлолт гарцаагүй үнэн болох нь монголын өнөөгийн улс орны амьдралд яг бий болчихоод байгаа юм. Төр гэдэг бол монополист капиталистуудын дарангуйлалын зэвсэг мөн гэж. Дарангуйлж байгаа хэлбэр нь Баярцогтын үгээр Засгийн газрын бодлогоор буюу ард түмний баялагыг цөөн хэдэн хүнтэй нийлж хувааж идэх санаагаар илэрч байгаа юм. Төр Компани байгуулж 50 хувийг эзэмшиж яах гээд байгаа юм. Эрдэнэтийг сааж баяжсан луйварчидаа цэгцэлж чадахгүй байж дахиж төрийн өмчит компани байгуулж яах гээд байгаа юм. С.Эрдэнэ , Л.Цог нарын яриад байгаа үнэн шүүдээ. Төр одоогийн байгаа шигээ ийм хулгайч, худалч биш бол бид юу гэж ажлаа алдсан юм шиг ингэж явж байх билээ. Бүх улсын хүн ам дундын компани байгуулж болдоггүй тийм түүх байдаггүй гэнэ. Төрийн мэдлийн хувь их байхгүй бол хэтдээ голланд өвчний аюул нүүрлэх юм гэнэ. Төрийн гол стратеги нь MCS зэрэг хүчтэй хэдэн компани байгуулах , баялаг цөөн хэдэн хүнд төвлөрөх , төр өөртөө 50 хувийг үлдээж түүнийгээ ашиглаж хулгай хийж байх ёроолгүй савыг бий болгож үе үеийн төрхийн эрхэнд гарсан хүмүүс хуруу хумсаа дүрж шавхуурдаж идэж байх ийм байдлаар харагдаж байна. Үүндээ тайлбар болгож голланд өвчин ярьж байна л даа. Дундаж давхаргаа хөгжүүлэх, дэлхийд өрсөлдөх нөхөн сэргээгдэх болон нано , био технологи өндөр технологид суурилсан олон жижиг дунд үйлдвэрүүдийг байгуулахгүй юм бол голланд өвчин ирж л таарна шүү дээ. Байгуулахгүй гээд бид хаачих юм . Баялагаа дуусгаад өлбөрч үхэх юм уу. Зоригтой орохоос өөр арга алга байна шүү дээ. Монгол гэж үндэстэн оршин тогтнохыг хүсэж л байгаа юм бол орохоос өөр зам байхгүй шүү дээ. Төрийг муу бизнесмэн гэдэг. За тийм байж гэж бодъё. Тэгвэл сайн зохион байгуулагч байж яагаад байж болдоггүй юм . Намуудын программд улс орноо энэ чиглэлд хөтлөх зорилт байна уу. Яагаад сонгууль луйвардах , төрд шургалж хулгай луйвар хийхэд гишүүдээ мэрэгжүүлж толгойгоо гашилгаж байхын оронд энэ чиглэлд намын боловсон хүчнүүдээ бэлдэж сургалт сурталчилгаа явуулж болдоггүй юм . Эсвэл хулгай хийж байх явцад улс орон өөрөө хөгжчихнө гэж бодоод байгаа юм уу. Төрийн бодлого бол маш өчүүхэн бөгөөд ойлгомжтой байна шүүдээ. Цөөхөн хэдэн луйварчин компанийг хөхүүлэн дэмжих , өөрсдөө нийлж хулгай хийх үүнийгээ гүйцэлдүүлэхдээ монголчуудын боловсролгүй харанхуй байдлыг ашиглаж бохь, чихэр , оймсны мөнгөнд хүрэх 10 хувь гэгчийг өгч хуурч байна шүү дээ. Юм өгч байгаа дүр үзүүлж ард түмнээ хуурч засгийн эрхэнд гарах . Гарсан хойноо цөөхөн хэдэн баячуудыг төрүүлэх үүндээ тэдэнтэй нийлж хулгай хийсэн мөнгөө гэрийнхээ гудсан доор аваачиж нуух . Монгол орны улс төрийн амьдралд ийм л юм харагдаж байна шүүдээ. Тэгэхээр Төрийн эрхэнд хэн гарч ирдэг , хэний эрх ашгийн төлөө үйлчилж байгаа, тэдний ойрын ба хэтийн бодлого нь ямар байгаа нь , нийтлэг монголчуудын эрх ашигт энэ нь хэр нийцтэй байх нь маш тод харагдаж байна шүү дээ. Тун өчүүхэн байгаа юм биш үү бид, монголчуудаа.
Голланд өвчин гэж ярих юм , үгүй энэ хооронд төр бусад үйлдвэрийн салбарудыг хөгжүүлэх бодлого явуулж болдоггүй юм уу. Төгрөг чангархаар импорт ихсэнэ гэх юм. Үйлдвэрлэлээ хөгжүүлэх эдийн засгийн болон улс төрийн бодлого явуулж болохгүй гэж үү.Төрд үйлдвэр хөгжүүлэх сан хэлбэрээр оногдох ихээхэн хэсгийг зөвхөн үйлдвэрлэлийн парк байгуулахаар хуульчилж сул мөнгө эдийн засагт орж ирэх замыг хааж болохгүй гэж үү.
Тэгэхээр минйи санал бол :
Монгол улсын хувьд төр эдийн засгийн амьдралд оролцох гол зорилго бол ердөөсөө газрын баялаг дээр тулгуурлан нөхөн сэргээгдэх түүхий эд, нано, био технологи бусад мэдлэгт суурилсан эдийн засгийг улс орны нийт баялагын 60 хувь түүнээс дээш хэмжээнд бүтээж байхаар 20 -30 жилийн хугацаатай зорилт тавьж төр үүнд толгойлон манлайлан оролцох нь төрийн гол зорилго юм. Энэ зорилтыг хэрэгжүүлэх хөрөнгийг нийт ард түмний компани газрын баялагаа ашиглаж төрд гаргаж өгөх хэрэгтэй юм.
1. Бүх хууль тогтоомжыг зөвхөн улс орны стратегийн дээрх ашигт нийцүүлэн боловсруулах
2. Стратегийн ордуудыг зөвхөн монголын ард түмний өмч гэж үзэж олзворлох ашиглах эрх нь зөвхөн монголын бүх ард түмний компанид байх . Ашиглалтын ашгаас гарсан тодорхой хувийг төсөвт зарцуулалгүйгээр зөвхөн үйлдвэрлэлийн парк байгуулах зориулалтын санд оруулж төрийн мэдэлд өгч байх
3. Тавантолгойн ордыг 100 хувь ард түмний өмчийн компанид байлгаж , үүнээс 20 хувийг нийт ард түмэнд борлуулах эрхгүй хувьцаа маягаар тараах 40 хувийг дараагийн стратегийн ордуудыг ашиглах санхүүгийн нөөцөөр ашиглах , Үлдсэн 40 хувийг төрийн мэдэлд сан байгуулах хэлбэрээр өгч зөвхөн нөхөн сэргээгдэх түүхий эд , нано, био технологи, мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгох үйлдвэрлэлийн парк байгуулах , мэдээллийн сан бүрдүүлэхэд ашиглах . Өөрөөр хэлбэл төрийн төсөвт зарцуулахыг хориглож хууль гаргах . Эдгээр үйл ажиллагааг хэрэгжүүлэх хөтөлбөр ,төсөл боловсруулж ГХЯ , тагнуулын байгууллага, харъяалах яамдын ажлын 40 хувийг энэ ажилд чиглүүлэх, олон улсын байгууллага, сангууд гадаад дотоодын нэр нөлөө бүхий хүмүүсийг энэ ажилд татан оролцуулах
4. Төр төсвөө Стратегийн ордуудаас авах татвар, ашиглатын хураамж бусад хураамжуудаас авах орлогоор бүрдүүлж байх
5. Стратегийн ордуудыг ашиглахад шаардлагатай дэд бүтэц, төмөр зам авто зам , нисэх буудал, цахилгаан станц зэргийг байгуулахад тэндэр зарлаж дараа төлөгдөх буюу удаан хугацаат зээлээр санхүүжүүлэн оролцоход гадаадын байгууллагуудыг татан орлцуулах. Байгуулагдсан эдгээр обьектуудыг бүгдийг төрийн мэдэлд авах. Улс орны хөгжлийн стратегийн хэтийн зорилт буюу Газрын баялагаас хамааралгүй эдийн засгийн бүтэц ДНБ-ний 60 дээш хувьд хүрсэн нөхцөлд эдгээр салбарыг хувьчлах.
6. Олзворлосон газрын баялагт суурилсан боловсруулах үйлдвэр байгуулахад гадаадын болон дотоодын хувийн компаниудыг татан оролцуулах, үүнд дотоодын компаниудад давуу эрх олгох , гадаадын компаниудын хамтарсан консорциум байгууллагууд хөрөнгө оруулахад монголын хамтрагч компани заавал оролцсон байх, түүний хувь 34 хувиас багагүй байх,
7. Ойрын 2-5 жилийн хугацаанд нийт монгол орны хэмжээнд санхүүгийн зах зээл , маркетинг, мэнэжмэнтийн мэдлэгийг монголын нийт иргэдэд олгох иж бүрэн сургалтын ажлыг зохион байгуулах. Үүнд Боловсролын Яам түүний харъяа байгууллагууд, Хэвлэл нийтлэлийн бүх байгууллагууд ,Радио телевиз, олон нийтийн байгууллага, Төрийн удирдлагын Институт, төрийн төв орон нутгийн байгууллагууд, Хөрөнгийн бирж болон бусад байгууллагуудыг татан оролцуулж төслийн хугацаа дуусахад монголын ямар ч иргэн дэлхийн санхүү хөрөнгийн зах зээлийн талаар асуухад баруун солгойгүй бурж байхаар мэдлэгтэй болгох. Социализмын үед соёлын довтолгоон гэж бүх нийтийг хамруулж байсантай адил хэмжээний компанит ажлыг зохион байгуулах. Эцсийн зорилго нь монголын ямарч иргэн бие дааж дэлхийн альч санхүүгийн зах зээл, хөрөнгийн биржүүдэд чөлөөтэй нэвтэрч харьцаж хөрөнгөө байршуулах, хувьцаа худалдан авах чадвартай болгох. Монголын нийт иргэд хөрөнгө санхүүгийн зах зээлийн талаар бүрэн мэдлэгтэй болох. Энэ ажлыг уйгагүй цуцалтгүй иргэдийг залхтал нь явуулах хэрэгтэй.
8. Тавантолгойн дараагийн стратегийн ордууд ашиглах болоход тухайн ордын онцлогоос хамааран монголчууд өөрсдөө ашиглах хөрөнгө техник технологийн боломжгүй бол ард түмний компани 51 хувиас доошгүй хувиар оролцохоор хуульчлах. Мөн л ордын ашиглалтаас тодорхой хувийг төрийн мэдэлд зөвхөн дэлхийд өрсөлдөх үйлдвэрлэл хөгжүүлэх техник технологийн парк хөгжүүлэх эрхтэйгээр санд төвлөрүүлж байх . Төсөвт оруулахыг хориглох.
9. Үйлдвэр технологийн паркийн удирдлага хэрэгжүүлэх салбаруудад авилгатай тэмцэх газар , тагнуулын байгуулагаас тухайн хөгжлийн салбарын чиглэлээр мэдлэгтэй хүмүүсийг оруулж үйлдвэр технолгийн паркын хяналтын зөвлөлд орлогч даргын хэмжээний орон тоонд ажиллуулах. Хулгай луйврын асуудалтай эхнээс нь хатуу тэмцэх.
10. Ард Түмний Хяналтын Зөвлөл \ АТХЗ \ гэж байгууллага байгуулж улс орны урлаг уран сайхан, шинжлэх ухаан, соёл боловсролын салбарын болон , мэрэгжлийн өндөр боловсролтой , иргэний байгууллагуудын ард түмэнд танигдсан хамгийн нэр хүндтэй хүмүүсээс тодорхой тоогоор оруулж Ард түмний компани түүний үйл ажиллагааг хянан шалгах эрхтэйгээр байгуулах.
Төр засгийн улс орны эдийн засагт оролцох оролцоог би ингэж л харж байна. Энэ стратеги бодлого хэрэгжсэн эцсийн үр дүнд монгол улсын ДНБ-ний 60 түүнээс дээш хувийг өндөр технологи, нөхөн сэргээгдэх түүхий эд , нано, био технологид суурилсан дэлхийн зах зээлд өөрийн гэсэн тэргүүлэх байр суурийг эзэлсэн олон тооны үйлдвэр, компаниуд бүрдүүлж байхаар , монголын нийт иргэд дэлхийн хөрөнгийн зах зээлүүдээр хөрөнгөө чөлөөтэй байршуулах чадвартай, нэг хүнд ноогдох ДНБ-ээр дэлхийд эхний 5 багтаж байхаар , Монгол улсын аюулгүй байдлын баталгаа нь баялагтаа , мэдлэгтээ байхаар зохион байгуулах хэрэгтэй гэж үзэж байна.
Энд би газрын хэвлийн баялагаа монголын ард түмэн өөрсдөө эзэмшиж эзэн байя харин боловсруулах үйлдвэрүүдийн хувьд бол ард түмэн өөрсдөө ч эзэмшье , хувийн компаниуд , гадаадын компаниудыг ч оролцуулбал яасан юм гэж бодож байна.. Цаад санаа нь стратегийн гол эрх мэдэл , санаачлага нь монголын ардтүмний мэдэлд байвал яасан юм гэсэн санаа юм. Бодлогыг хөтлөх удирдах ажлыг төрд хариуцуулж баялаг хуваах ажлаас төрийг аль болохоор хол байлгах санаа юм.
Тавантолгойн баялаг бол эхний гараа болж дараагийн ордуудыг эзэмших , эдийн засгийн хүчжих суурь болж , цөөн хэдхэн компани баяжиж ард түмэн нь тэдний зарц боол байхаар, эдийн засгийн нэг л хямралаар улс орноороо хүнд байдалд орохоор аюултай бүтэц рүү орохгүй байхаар л улс орны эдийн засгийг зохион байгуулах хэрэгтэй гэж үзэж байна.
Гэтэл одоогийн төр засгийн бодлого нь цөөн тооны хэдэн хүн баяжих хулгайлах луйвардах загвараар явж байна. Энэ бол сайн юм авчрахгүй .
Тэгэхээр онолын хувьд ч улс орны эдийн засаг монопольжих тал руугаа биш олон экспортын баримжаатай үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлсэн чинээлэг дундаж үйлдвэрлэгчдийн давхаргыг бий болгоход чиглэх нь амин чухал бөгөөд улс орны аюулгүй байдлын хамгийн найдвартай баталгаа болох юм.
Энэ зорилтыг Адам Смитийн онолоор хийх боломжгүй юм. Үүнд төрийн хүчтэй оролцоо хэрэгтэй . Гэхдээ төр гол нь баялаг хуваах аргаар биш улс орны эдийн засгийг бодлогоор удирдах, туслаж дэмжих үүрэгтэйгээр оролцох хэрэгтэй болов уу.
Хүчтэй эдийн засгаа байгуулсан хойноо Адам Смитийн зарчим руу оръё.
Өөрөөр бид дэлхийн тавцанд хүчирхэгжиж гарах бололцоогүй гэж үзэж байна. Өөрөөр бид дэлхийн эдийн засгийн хувиарт хүчтэй байр суурь эзлэх боломжгүй бөгөөд дэлхийн бусад улсууд бидэнд тийм боломж олгох ч үгүй .
Төр нийтийн баялагаас хулгай хийх хувааж үрэн таран хийхдээ биш нийт монголчуудын төлөө том зорилго тавьж хөдөлж байж түүхэн үүргээ гүйцэтгэх юм. Өөр зорилго монголын төрд байх ёсгүй. Сайхан амьдарья гэвэл хүчтэй байх хэрэгтэй , ажилсаг чин шударга , эв нэгдэлтэй , нэгдмэл зорилгоо нийтээрээ харж чаддаг байх хэрэгтэй. Унжийгаад тэгэс ингэсгээд амьдаръя гэвэл одоогийн энэ байгаа байдал нь монголчуудад хангалттай.
Миний бичсэн зүйлд буруу зөрүү зүйл байхыг үгүйсгэхгүй . Санааны хувьд ононсон оноогүй зүйл байхыг үгүйсгэхгүй. Эрхэм уншигчид энэ сэдвээр маргаж буруу зөрүү байвал санаа оноогоо хэлэхийг хүсч байна.
Ямар ч байсан одоогийн энэ яваа зам сэтгэлд огт нийцэхгүй байна.

Бабл
mongol hun
Ul medeh
Зочин
Зочин
Dashka
ergelzee