Баярцогт & Баярцогт
Сангажавын Баярцогт гэх энэ лидертэй уулзаж, ярилцлагын ширээний ард суух боломж нэг л таарч өгдөггүй байлаа.
2008 оны сонгуульд орохын өмнөхөн С.Баярцогтод миний бие цөөхөн хэдэн асуултыг тавьж байжээ. Номадсын сүлжээний нэгэн рестораны vip өрөөнд болсон уг уулзалт маань сонгуульд орж байгаа улстөрчтэй хийж байгаа гэхэд нэг л авцалдаж өгөхгүй эхэлж байсан санагдана.
Өмнөх парламентын үе гэж бас л ямар адармаатай бүтэцтэй, хэл үг дагуулсан хэцүү цаг байв. С.Баярцогтын гэх улс төр мөн л араасаа ямар их шүүмжлэл, хэрүүл, хараал дагуулж байсан билээ дээ.
Тэр үед тавьсан асуултууд маань ингэж эхэлж байсан юм.
-Хүч тэнцүү ийм парламентын хамгийн ололттой, цааш нь авч явах ашиг тус нь юу вэ. Дөрвөн жил халуун амьсгал дунд нь буцалж явсан хүний хувьд мэдээж өөрийн бодол дүгнэлттэй байгаа биз?
-Сул талаас нь эхэлье. Хоёр намын дундахь бүх л яриа хэлэлцээрүүд дээр өөрийн биеэр орж ажилласан хүний хувьд надад олон бодол, дүгнэлт үлдсэн. Одоо эргээд бодоход хэд хэдэн юман дээр алдсан байна гэж санагддаг. Нэгд, парламент чинь өөрөө сөрөг хүчингүй болж байгаа шүү дээ. Сөрөг хүчингүй болж байгаа парламентаас бид нийгэмд юмаа яаж зөв ойлгуулах вэ гэдгийг бодох ёстой байсан. Хоёрт, сөрөг хүчингүй парламентын гадаад орнуудын туршлагыг харахад Германд бол хоёр том нийлээд том эвсэл анх байгуулахад фашист хэт барууны нам их хүчтэй дэлгэрсэн гэж байгаа байхгүй юу. Ийм сул орон зайн дээр нийгэмд заавал шүүмжлэгч хүчин гэж гардаг юм байна. Үүнийг тооцоогүй.
-Хувь улстөрчийнхөө хувьд урьд өмнө манай практикт байгаагүй ийм нөхцөл байдлын бүх асуудлыг зохицуулах оролдлого хийж, галыг өөр дээрээ авснаараа алдсан гэх харамсал мөн үү?
-Яг ч тийм биш юм аа. Ачааны хамаг хүндийг үүрсэн үү гэвэл үүрсэн. Бидний хийж байгаа зүйл маш хэцүү ч гэсэн хүмүүсийг ойлгож байгаа гэж итгэж байсан. Тэр итгэл дээр тулгуурлаад цаашаа хараад зүтгэхдээ ард үлдсэн сул орон зайн дээр гарч ирж хэн нэгэн нь заавал нөхнө гэдгийг тооцоогүй байхгүй юу. Иргэний хөдөлгөөнүүд идэвхжээд, тэр нь үйл явдалд нөлөөлнө гэдгийг их бага тооцсон. Ний нуугүй хэлэхэд энэ ард түмэн чинь наанаа зэмлэж байдаг ч цаанаа сөрөг хүчинтэй байх дуртай байдаг юм байна. Энэ үнэхээр мэдрэгдсэн. Гуравдугаарт, ард түмний өөрийнх нь зан чанар юм байна. Асуудалд өөрийнхөөрөө явах гэдэг. Гэтэл улс төр бол өөрөө урлаг байхгүй юу. Яг нэг талын хатуу байр сууриа бариад байгаад байна гэдэг улс төр биш.
Энэ мэт олон асуулт түүнд тавьж хариу авдаг юм байна.
…Сангажавын Баярцогт гэх энэ лидертэй уулзаж, ярилцлагын ширээний ард суух боломж нэг л таарч өгдөггүй байлаа. Хаа нэгтээ төвийн хэвлэлүүдээр өгсөн яриаг нь ажихаар тэр чигээрээ асуудал, цаг үе ханхалсан байх. Түүнийг бодож зорьж яваагаасаа өөрөөр ойлгогдохоор хэцүүхэн нөхцөл байдлын дунд ч олонтаа харж байсан.
Тэр удаа би шулуухан хэлэхэд сонгууль нөмөрсөн тухайн цаг үетэй нь огт авцалдаагүй, бараг падлийгүй гэмээр асуудлуудаар нэлээдгүй цагийг нь үрсэн юм. Гэвч тэр ойлголцлыг илүү чухалчилдаг хүмүүсийн нэг болох нь тэр дороо л мэдрэгдэж байв. Асуудлыг хагалаад л шидээд байдаг нөхдүүд улс төрд мөн ч олон доо. Харин өөр дээрээ ямар ч гал ирсэн тээгээд гардаг, зорьсон эрх ашгийнхаа төлөө баргийн садааг авч хэлэлцдэггүй эрсдэл дүүрэн амьдарч чаддаг нь цөөн байдаг. С.Баярцогт түүний нэг.
Тэр манай цаг үеийн өмнө зогсч буй нэгэн тод идеал юм. Энэ идеал өндөр боловсрол, хурд, эрч хүчээрээ бусдаас хол тасарсан. Түүн шиг 23-хан насандаа Ардын Их Хурлын депутат болж байсан хүн байхгүй биз. Хүмүүс түүнийг залуу хүн гэсэн гадаад хүчин зүйл дээрээс л өнгөцхөн хараад байх шиг санагддаг юм.
Аливаа хүн ил, далд гэсэн хоёр талтай. С.Баярцогтын ил тал нь залуу нас. Энэхүү ил талаараа тэр нийгэмтэй гар барьдаг. Далд тал нь түүний боловсрол, улс төрийн ертөнцөд сүүлийн 20 жил ажилласан туршлага, дотоод ертөнц нь юм.
Их хуралд хамгийн олон хуулийн төсөл санаачилж, хэлэлцүүлж, батлуулсан гишүүн бол яах аргагүй С.Баярцогт. Тэр хуулийн төсөл санаачлах, өргөн барих, хэлэлцүүлж батлуулах асуудалд бусад шиг даган баясагчийн байр сууриас оролцдоггүй хүн. Санаачилна, оруулна, яралзтал хэлэлцүүлээд батлуулаад гарч ирнэ. Ийм нөлөө тэр бүр гишүүнд байхгүй.
С.Баярцогтын хийсэн бас нэг гавьяа улсын маань хоймрыг төвхнүүлж өгсөн гавьяа нь юм. Төрийн ордны өмнөх Чингис хааны цогцолборыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр балбуулж, хөдөлгөөнийхөнд хараалгуулж, ёстой няцахгүй явж байж босгосон. Өнөөдөр монголчууд төрийнхөө төв талбай руу зургаа татуулах гэж хөвөрдөг болсон байна. Баригдаагүй байхад нь Баярцогтын балгас хэмээн чичилж байсан хүмүүс патиараан даруулаад зогсдог болсон байна. Энэ бол нийгэм түүний сэтгэл зүтгэлийг хүлээн зөвшөөрсөн, тайтгарсан, мөн талархаж байгаагийн илрэл биз. Энэхүү бүтээн байгуулалтыг Төр хэмээх гарт баригддаггүй сүр хүчний бэлгэдлийг сэргээх үйлст түүний оруулсан маш том хувь нэмэр ч гэж үзэж болно. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болгон ийм хэмжээний ажил хийчихдэг бол сайхан байна. Хэлэх үг байхгүй. Гэвч тэд энэ албаа Ерөнхий сайдын бичиг цаасны ажлыг хийсээр л өнгөрөөж ирсэн байдаг. С.Баярцогт тэгээгүй. Улс төрийн хорон нүдээр нарийн шинжвэл тэр баргийн Ерөнхий сайдын цаанаас тодорч харагдаад байж мэдэх “аюултай” нөхөр. Тэр өөрийнхөө энэ дотоод хүчнээс болоод байн байн тооцож байгаагүй хүндрэлүүдтэй учирдаг байх. Үүнийг би хувьдаа үгүйсгэхгүй.
Төрийн хоймор байсан бунхан, шарилуудыг зүй зохисоор нь болгох амаргүй ажлыг мөн тэр зоримогхон хийсэн. “Залуу халуун насны аагаар л хийж байна даа, гэхдээ хүнтэй их аятайхан учраа олчихдог хүн юм. Тэрнээс өөр хүн байсан бол ийм ажлыг хийж дуусгах нь байтугай анхнаас нь гар бие оролцохгүй дөлөх шүү дээ” гэж надад нэгэн шашны зүтгэлтэн хэлж байсан билээ. Тэр үнэн гэж би боддог. Алтан-Өлгийд орхигдсон байсан бүх хүмүүсийн хөшөө дурсгалтай ноцолдож, дэлхийн стандарт руу чирч товхинуулсан. Түүнийг онолын, цагаан гартай сэхээтэн гэж харж байсан нөхдүүд энэ явдлын дараа бүгд ангайсан. Учир нь, амьдралын энгийн зан үйл дээр ирэхээрээ хэн ч, ямар ч сүрхий эх орончид ийм ажлаас зугтдаг юм билээ. С.Баярцогт өөрөө санаачилж, өөрөө эхлүүлж, өөрөө л дуусгасан. Түүний тухай маш олон баримт дурьдан ийн өгүүлж болно. Угаасаа шинэ үеийн улс төрд ухамсарт амьдралаа тэр чигээр нь зориулаад явж байгаа энэ залуу өөрөө баримтан дунд, шийдэл дунд, бөөн бөөн гаргалгаан дунд, эргэн тойрны үл ойлголцол, эврэлцэл дунд, тэднийг зохицуулах өөрөөсөө хүч тавьсан агаар дунд амьдардаг. Энэ талаар түүнтэй жишчих өөр кадр бараг байхгүй дээ.
Гурван ч парламентад сонгогдож ажилласан, одоо дөрөв дэх парламентдаа зүтгэж буй энэ лидер эдүгээ 43 настай. Ахиад мөн ч их юм хийх цаг, нас, хүч байна даа….Тэр бол манай үеийн, бидний үеийн залуусын түүчээ юм. Тийм болохоор бид бахархаж, дэмжиж, дотроо түүнд амжилт хүсч байдаг. Учир нь, “Бидний үе” гэдэг ойлголтыг биднээс өөр хэн ч бүтээхгүй болохоор.
Тийм болохоор л С.Баярцогтод өнөөдөр хэдэн үг хэлмээр бодогдоод болохгүй нь.
Өмнөх парламентын хаалгыг хааж, шинийг нь нээхийн өмнө түүний амнаас унаж байсан хариултуудыг зориуд иш татаж байгаа минь ойлгогдож байгаа байх. Өнөөдрийн Засгийн газрын бүтэц, өнөөгийн улс төрийн уур амьсгал өмнөхөөс ялгаагүй л нөхцөл байдлын дунд ажиллаж байна. Ялгаа нь гэвэл С.Баярцогт хамтарсан Засгийн газрын мөнгөний авдар хариуцсан Сангийн сайд болсон нь байх. Бас ордны гаднаас орилж хашгирч байдаг жагсаал цуглаан нь алга болсон нь л байх.
С.Баярцогт гэдэг Сангийн сайдын үед Монголын парламент Оюутолгойн гэрээг хийж, стратегийн анхны том ордыг эргэлтэд орууллаа. Одоо удаахь ордыг нь урж идэхээр уралцаж байна. Энэ үйлс нь өнөөдрийн гавьяа, хожмын ял алин болсон ч хоёуланг нь хуваалцах тавилан С.Баярцогтод ногджээ. Өнөөдөр дүгнэж, идээчин уугаачингаар нь дуудах эртэдсэн хэрэг болох биз.
Оюутолгойн гэрээн дээр нууц гэсэн тамга дарах санаачилгыг гаргаж түүнийгээ дор нь гялалзтал ажил хэрэг болгосон хүн нь мань С.Баярцогт гэдгийг саяын ҮЗХ-ны хурал дээр Н.Батбаяр гишүүн мэдэгджээ. Яагаад өнөөдөр нэгэнт хамаг юмаа ачаад хөдөлчихсөн галт тэрэгнийхээ хойноос монголчууд ерөөл биш хараал хэрүүл хоёроор зүүгдээд байгааг хамгийн энгийн гаргалгаагаар тайлбарлахад ингэж нууж хаах оролдлого хийснээс нь л болж байх шиг. Шууд хэлэхэд нууж байгаа нь өөрөө муу гэрээ хийсэн гэж харагдуулаад байна. Түүнээс биш энэ гэрээтэй холбоотойгоор улс төр, сэтгүүл зүйн хүрээнд зуу зуун саяар нь тараасан мөнгөний тухай энэ ард түмэн мэдэхгүй байгаа. Алдаад байх мэргэжлийн нэр хүндгүй цөөн сэтгүүлчдийг амаар нь гартал мөнгөдөж нийтийн тархийг угаалгасан явдлаараа энэ Засгийн газар тэртээ тэргүй түүхэнд үлдэхээр бараан ул мөрөө хийчихсэн. Сэтгүүл зүйн салбарыг хамгийн их баллаж, хар мөнгөөр бүгдийг нь хулдаж худалдаж авсан Засгийн газраар энэ засагтай өрсөлдөх Засгийн газар угаасаа байхгүй болсон. Хэдийгээр энэ бохир гинжин хэлхээнд гараараа мөнгө тоолж гардан оролцоогүй ч гэсэн таны нэр хавчуулагдан бичигдэх болно. Энэ бол Оюутолгойгоос чинь илүү хар толгойг чинь хөөдөх том буртаг шүү гэж ноён Сангийн сайдад өнөөдөр шударгаар хэлмээр байна.
Энэ ард түмэн таныг хонгор зүстэй, 23 настай байхаас тань дэмжлээ. Одоо та 43 хүрлээ. Өнгөрсөн 20 жил ард түмэн таны төлөө явлаа. Одоо та яагаад тэдний төлөө явдаггүй юм бэ гэж захын иргэн хоолой зангируулах дөхсөн байгаа учраас хэлмээр байна.
Түүний сүүлийн үеийн улс төрийн амьдралтай холбоотой маш олон шүүмжлэл өрнөж байна. Тэдний зах зухаас дуулгая гэж бодон үзэг шүүрсэн минь энэ юм.
Сая Ерөнхийлөгчийн Японд хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд Сангийн сайд С.Баярцогт багтсан байлаа. Гэвч манай том толгойт сайд яваагүй. Монголд орж ирэх өдий төдий сая долларын гэрээнд гарын үсэг зурах байсан.Очиж зурсангүй. Оронд нь Гадаад хэргийн сайд Занданшатар зурав. Монголд орж ирэх мөнгийг нь тоодоггүй юм гэхэд Монгол төрийн тэргүүнээ яагаад ингэж үл тоож байгаа юм бэ. Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн хувийн сүр хүчээрээ л тэнд арлын орны эрхэмсэг парламентаар алга ташуулан хүндлүүлж, Азийн амбицтай ноёдыг нь мэхийлгэж байгаад ирлээ. Төрт ёсны алтан жаягийн өмнө та тэнд л байх ёстой байсан бол байх л ёстой байсан. Юун энд ҮЗХ-ны хурал дээр Фортунатай хэрэлдээд, зүгээр ч нэг эр хүн шиг хэдэрлэхгүй авгай хүүхэн шиг хов жив ярьж, тэгж яривал чиний хэлснийг надад С.Баяр, Х.Баттулга хоёр хэлсэн шүү ч гэх шиг хавь ойрынхоо нүүрийг түлсэн ааш аяг үзүүлээд байж байх вэ. Тэсвэр барагдтал ноцуулаад тэсрэх юм байж л байдаг. Гэхдээ улстөрч хүнд сэтгэл хөдлөлөө тэвчих тухай анхан шатны маягийн дүрэм ядаж байдаг баймаар. Энийгээ ч шийдчихээгүйг тань харахад ичмээр байсан шүү, үнэндээ.
Энэ яахав гэж бодоход ерөөсөө л сүүлийн үед Сангийн сайд дандаа буруу хөл дээрээсээ босч ирээд байсан бололтой юм. Төсвийн төсөл хэлцэж байхад УИХ-ын чуулган дээр 1 цаг 20 минут хоцорч ирснийг нь бүх монголчууд харсан байх . Ийм чухал үед ядаж дэд сайд нь ч байхгүй байхад яаж хэлэлцүүлэг явах юм бэ. Ийм нөхцөлд парламент уурлах байтугай бариад идчих хэрэгтэй л дээ уг нь. Манай одоогийн УИХ гэж номхон тэмээ шиг ноолойж байдаг, гүйцэтгэх засаглал нь толгой дээр нь гараад сандайлчихсаны л нэг илрэл энэ өдөр харагдсан гэж хэлж болно. Тэр өдөр Сангийн сайдыг гишүүд болон спикерийн бухимдаж зэмлэх зэрэг бол зүй ёсны хэрэг. Гэтэл манай хүн шууд урдаас нь “сүржигнэх хэрэггүй” гэж томорч байх юм. Уурлаж бөглөрөл, цас хоёр руу бүх буруугаа чихэж суугаа долдугаар ангийн хөвгүүн шиг авиртай Сангийн сайд төсөл хэлэлцэж байх тэр өдөр хамгийн өрөвдмөөр, хамгийн жижиг дүр байгаад болж өгсөнгүй.
Цагаас хоцордог, бүх арга хэмжээг хүлээлгэж уядаг ухраадаг соёлыг энэ Засгийн газрынхан ёстой тэргүүлж байгаа. Ерөнхий сайд нь ч ялгаагүй. Ажил хэрэгч хүрээнийхэн С.Батболд ямар соёлгүй юм бэ. Дандаа хоцрох юм гэж ам амандаа үглэдэг болсон. Сангийн сайд одоо танхимынхаа тэргүүний өмнө гишгэж яваа. Хамтарсан Засгийн газрын нэг жилийн ойн өдөр сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт гэж юм зохион байгуулав. Ёстой хөгийн, хогийн гэхэд тохирсон арга хэмжээ тэр болсон. Манай Ерөнхий эрхлэгчээс авахуулаад Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн тэргүүн, сонины холбооны тэргүүн гээд мань мэтийгээ захирдаг бүх эрхмүүд дарга нартай хамт хоймор нь очоод суучихсан. Ёстой нөгөө улаан туг залуучууд хоёр ихэр юм гэдэг шиг хичнээн инээдтэй харагдсан бэ. Ингээд зогссон бол бас яая гэхэв. Бүтэн цаг хоцорч орж ирсэн Сангийн сайд тэнд цугласан манай салбарынхныг армиар нь загнасан. Үүнд нь омогшсон Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт бүр угсруулаад загнасан гэж байгаа. Эрх баригчид дээр магнатуудтайгаа гүйж очин байж ингэж доромжлуулсан манайхан ч гэж манайхан. Ийм басамжлалыг хаяад гарах дориухан сэтгүүлч нэг ч байхгүй байна гэхээр бүр өрөвдмөөр. Хоцорч ирчихээд сэтгүүлчид рүү дайрч давшсан хоёр сайд бүр ч онигоо. Энэ мэтээр инээдтэй ч, эмгэнэлтэй ч гэмээр явдлуудын тоо ихсээд л байна. Ил гаргачихвал нийгэм тэр чигээрээ улайсаад босоод ирмээр бохир явдлууд ч хөшигний ард гаарч байна гэж хэлэхэд хилсдэхгүй.
С.Баярцогт гэсэн сэдвээсээ би жаахан хазайчих шиг боллоо. Одоо өндөрлөе.
Ерөнхийдөө бол нэг иймэрхүү л буруу голдирлын юмнууд болоод байна даа, эрхэм Сангийн сайд минь.
Таныг хүндэлдэг учраас, таныг манай үеийн нэгэн тод төлөөлөл гэж хардаг учраас хатуу үгийг өөхөнд ч боолгүй ийнхүү шулуухан чулуудлаа. Өрөөний тань хаалгыг өнөөдөр баахан зэсэн хошуутнууд онголзуулах байх. Гэвч өөрийнхөөрөө тунгаагаарай. Танай танхимынхан зэсэн хошуун дээр уллаж л бүх харилцаагаа тодорхойлдог болсон шүү. Уг нь цаана чинь төрт ёс, хүний ёс,бас мэргэжлийн ёс зүй, мөн ээлж халаагаараа элэгдэж солигдоод явдаг төр баригчдын үлдээсэн хамгийн хар толбон дээр нь ч сүү дусааж аваад цайж үлддэг, цагаан цайлган нь дэндсэн монгол түмний тавилан гэж нэг юм бий шүү. Тэрийг хайрлаж явах нь таны ариун үүрэг билээ.