Энэ зурагт ёстой авах юм алгаа. Би ч одоо зурагтыг бүх сувгыг завсарлаггүй сольж тэр завсараар нь бүх сувгыг зэрэг үзэж суудаг хүн шүү дээ. Тэхгүй бол өөр суваг дээр гоё юм гарж өнгөрчих гээд. Тэгсэн энэ жил бүх сувгыг жирэлзтэл солиод байхад дээлтэй зохиолын дуучины дууг бүтнээр нь сонсоод монгол киног яг үргэлжлүүлээд үзчихэж болжээшд. Суваг солихын гарз байлээ дээ.

Харин тэр ТВ5-р  “Түмэндээ өргөх түшээдийн бэлэг” гэж гоё нэвтрүүлэг гарсан даа. Би тэрийг дуустал үзэж жоол өрөвдөв. Манай их хурлын гишүүд бүгд сайхан дээл, хантааз, чонон дах гээд сүртэй хувцаслачихсан аан. Дуулж өгжээлээ. Манай тэндхийн нэг зөнөг чавганц “зайлуул хийсэн ажилаараа бэлэг барьж чадахгүй болхоор дуул гэсэн юм гэнэ лээ“ гэж цууржээнэ. Юугэж тэхэв дээ сонгогч олондоо би сонгогдсон тойргынхоо дууг дуулж чадна гэж үзүүлж байгаа байлгүй дээ. Дандаа 76 мангуу, тэнэг гэж хараалгаж байдаг улс яахав дээ тэнэг хүн дуулж чадахгүй гэж хэн хэлсийн ицсийцэст. Яадын тагтаа гар дээрээ суулгаж байгаад дуулаа л биз, бүгд клип хийлгээ л биз, яадын би бүүр баярлаад байгаан. Тэр нэвтрүүлгийг үзсэн бусад тэлвизийхэн атаархаж амаа барьж одоо мартын наймнаар түмэндээ харуулах түшээдийн эмэгтэй дүрд хувирсан дүр хэмээх нэвтрүүлэг хийнэ гэнэ. Тэрүүнд түрүүлхийн тулд зарим гишүүн бүр эрэгтэй хүнтэй юу яаана  дөөсонгууль ойртож байгаам чинь гэжээн.

 Цэргийн баяраар түшээдийн цэргүүддээ төмс арилгаж өгөх уралдаан зарлаж, эх үрсийн баяраар хэн нь хамгийн олон нууц хүүхэдтэй болхоо зарлацгааж, наадмаар уралдацагааж, намар хунт нуур бүжиглүүлж, орой хог түүлгэж, ээжийнхээ түлээг хагалуулж яаана яаана гэнэв дээ. Энэ тэлвийзийхэн арай ч тэгэж хүнээр хамаагүй тоглож болохгүй байхаа. Хэдий их хурлын гишүүн ч гэсэн хүншд. Үхжийсэн сонгууль нь хурдан болоосой гээд амандаа хараагаал энэ бүгдэд нь ороод явийшд чаавас. Амьдарлаа сайхан болгож авгай хүүхдээ хоосон хонуулчихгүй юмсан гэсэн хэдэн эрчүүд л байгаа биз. Би бүүр санал өгөх болуул олон санал өгөөд бүгдийг нь сонгох байсын. Гадна дотноос мэдэхгүй хүмүүс ирвэл их хурлын гишүүд нь чадахгүй юмгүй ямар сүпер юм бэ гэж ойлгохоор байна шүү дээ. Яс юман дээр тэлвийзүүд тоглож байшд.

Манай энэ хэд чинь цагаан сарын өмнө малчдаар явж сайн малчин цол гардуулж хүйтэнд хөрж халуунд халж их л ажилтай явна лээшд. Уг нь малчид өөрснөө очиж авж болох ч төрийн ордонд оруулдагүй биз. Бүтэн Чингис хааны хөшөө барьчаад сайд дарга нар баяраар орох эрхтэй байдаг шүү дээ. Энэ их ажлын хажуугаар Их хурлын гишүүд арай хийж л дуулжээшд.

Аа бас цагаан сараар тойргынхаа настай хүмүүсийг хүлээж авжээнэ. Тэр ахмадууд бас идэж уух сонирхолтой юм шиг байгаамаа зарим нь бүүр хүлээж авсангүй гэж гомдоллох маягтай. Юу яасны чинь хууль батлах вэ их ажил байгаа биз дээ.

За за болий тэгээд өөрсдийх нь талд орлоо гээд намайг харж үзэхгүй л дээ тэхээр болий чиминь.

Харин тэр тэлвийз бүрийн мэдээгээр гараад байгаа Хийморийн овоо дээр гарч хиймор лундаагаа сэргээж уухай хашигралдаж хиймороо сэргээхгүй бол болохгүй болцон байгаагаа баталгаатай мэдсэн монгол эрчүүд ёстой сүртэй байлаа шүү. Нар гарангуут бүгд зэрэг орилолдоол аан. Энэ чинь ёолкны маргааш бас хараад билэгшээгээд байсантай адилхан шинэ оны анхны нар шүү дээ. Энэ хийморийн овоо дээр гардаг ёс бол эрт дээр үеэс буюу 10 хүрэхгүй жилийн өмнөөс манай нэг дархан аврага цолтой их хурлын гишүүн санаачилсан гэж олон түмэн цуурдын байлээ. Түүхчид харин юу бодож явдын бол. Тэрнээс өмнө монголчуууд овоон дээр орилох биш мөрөө гаргадаг байжээ. Ямар ч байсан зайсангын хажуу талын овоо дээр орилдогүй байж гээд улаанбааатарыг нэвчиртэл мэдэх нэгэн хэлжээсийн байна. Шинэ ёс заншил үргэлж гаргаж бий болгож явдаг их хурлын гишүүн, гишүүн бус жирийн иргэд гээд монголчуудаараа бахархахаас аргагүй.

Дараа жилийн цагаан сар даан ч хол байна даа.