Сүх жанжны хөшөөг нүүлгэнэ нүүлгэхгүй гээд бөөн юм болж байгаам байхаа. 2 тал маргаж байна, мэтгэж байна. Үгийн утга талаас нь харвал маргах, мэтгэх гэдэг нь ямар нэг эд зүйл эсвэл үйл явдлын шинж чанарын талаар өөр өөр санал гаргаж байгаа талуудын зөвөө батлах гэсэн орлдлого гэж бодоод байгаан. Жишээ нь одоо помьдоор бол жимс гэвэл, үгүй ээ помьдоор бол жимс биш хүнсний ногоо гэх мэт. Одоо хөшөөг байх байгүйн тухай маргагч талуудын гаргаж байгаа үндэслэлийг сонирхоё:
- Сүхбаатар бол тусгаар тогтнолын төлөө тэмцэгсдийн нэг. vs Үгүй ээ! Сүхбаатар бол тусгаар тогтнолын төлөө тэмцэгсдийн нэг
- Сүхбаатар бол цэргийн жанжин байсан. vs Үгүй ээ! Сүхбаатар бол цэргийн жанжин байсан  
Энэ бол эхний 2 нь. Харин 3 дахь нь жоохон хөгжилтэй.
- Сүхбаатар бол үзэмчин монгол хүн. vs Үгүй ээ! Сүхбаатар бол хятад хүн биш!

Эхлээд помьдоор бол жимс, үгүй ээ тэр бол жимс гэж явжээснаа сүүлд нь болхоор помьдоор бол жимс гэнгүүт, үгүй ээ помьдоор бол бөөрөнхий гэж маргаад л байх. Тэмээ гэхээр ямаа гэлээ гэсэн ардын зүйр үг байна бас.

Гү одоо нийслэлийнхээ төв талбайн үзэмж, харагдац, утга учир, түүхэн ач холвогдол энтрий нь бодхоор Сүхийн хөшөө талбай дээр баймгүй ч юм шиг. Жишээ нь одоо зангиа зүүсэн хүн сайхан дээл оёод өмсөхдөө зангиагаа авна даа. Чингис хааны тийм сайхан цогцолборыг гал голомтдоо залцийн байж цэргийн жанжныхаа хөшөөг өөр аятайхан газар нүүлгэхэд юу нь болкуу байхав дээ. Нурааж хаяы гэсэн биш. Бидэн шиг, дэлхийн аль ч томоохон түүхтэй, томоохон амбицтай үндэстэн оршин суудаг улс оронд үндэстний бахархал болсон дээд хүн нь гэвэл хэзээ нэгтээ улсыг нь нэгтгэж үүсгэн байгуулсан хаан нь байдаг. Хажуугаар нь мундаг агуу жанждын алдар суу ч дуурсагддаг. Гэлээ гээд нийслэл хотынх нь төв талбайд их хааных нь хөшөө дурсгалт цогцолбор байхаас цэргийн жанжных байдаггүй. Байя гэж бодсон ч үзэж байгаа хүний толгой эргэх юм болно. Аавынх нь тухай яриа сонсоё гэтэл дундуур нь хүүг нь яриад байвал сонсож байгаа хүн аль ч гүй хоцорно биз дээ.
Харин тэдгээр алдар суут жанждын хөшөө дурсгал бүхий талбай, цэцэрлэгүүд хотынх нь хаа нэгтэй байж л байдаг. Төв талбайнхаа хойморт нэгэнт эзэн хааныхаа цогцолборыг залчихсан юм бол голд нь заавал Сүх жанжны хөшөөг хөндөлдүүлэх хэрэг юун. Тэр чинь бас л аюулын сүрлэг хөшөө, өөр нэг газар хотын үзэмж, нүдний чимэг болоод сүндэрлэвэл адилхан л сайхан шд. Зүгээр л анх зөрөх санаа төрчөөд тэгээд бантаад, тэр чигээрээ зөрүүдлээд байх шиг санагдаад байгаан хэхэ.
Тэгээд санаагаа нэмэрлэх нь:
Сүхбаатарын хөшөө тэнд байх гавьяатай, ёстой гэж байгаа бол, хажууд нь зэрэгцүүлж Бодоо, Данзан, Богд хаан, Намнансүрэн, Ханддорж, Зориг зэрэг бусад хүмүүсийн хөшөөг босгоё. Босгохын төлөө нутаг нутгийнхан нь хөөцөлдөе. Би хувьдаа жишээ нь Сүхбаатарын хөшөө тэнд байгаам бол Чингүнжав ноёны хөшөө бас ёстой гэж хэдэн хүн зохион байгуулах гэж оролдож болжээнэ.
Бас Чойбалсангийн хөшөөг зөөж ацарвал ямар вэ, адилхан гавьяатай хүн шд айн. Дорнодынхоон нэг юм хийгээч.
Ингэвэл жинхэнэ манай төв талбай Мадам Түсьегийн мүзэй шиг сонирхолтой болох байх. Тэгсэн нь ч илүү гоё юмуу. Харин эхлээд муу Чингис хааныхаа хөшөөг нүүлгэх болох байх даа. Яах гэж ч тэнд байлгаад байгаан ер нь.