Одоо явж байгаа сон­гуу­лийн хуулиар улс тө­рийн нам урьда­хаасаа илүү үүрэг ха­риуцлага хүлээнэ. Жижиг мажори­тар сис­темд гишүүн бо­лон сонгогч хариуц­лага үүрдэг байсан бол тойр­гийг томсгоод мөн намын нэрээр суудал аваад ирэ­хээр нам, түүний дотор байгуулагдсан ил далд фракцууд нэр дэв­шүүлэх, дэвшүүлсэн гишүү­нээ эр­гүүлэн татах хүртэл үүрэг хүлээдэг олон улсын жи­шиг байна. Жижиг той­рогт гишүүн, намын дарга хоёрыг шүтдэг байсан бол пропор­циональ ху­вил­бар ноёр­хоод ирэ­хээр фракцууд голлож, намын дарга бол зохи­цуулагч бол­дог. Монголд байгаа улс тө­рийн хоёр том намыг ажиг­лахад фрак­цууд төрж, татан буугдаж байсан. МАН, МАХН байхдаа ялангуяа XXV их хурлаасаа хойш фрак­цууд­даа анхаарч байв. УИХ-ын гишүүн Ц.Да­ваасүрэнгийн "Уламжлал-Шинэчлэл, Ардчилал-Шударга ёс" жигүүрийг албан ёсоор зөвшөөрч байв. Г.Ган­тулгын "Онц их хурлын төлөө хөдөл­гөөн", Ц.Жар­гал­сай­хан, Н.Цагаанхүү нарын "Шинэ эргэлт" хөдөлгөө­нүүд тухайн үедээ гарч ирсэн фракцууд байлаа. Фрак­цыг албан ту­шаал авахын төлөө байгуул­даг, авангуутаа дуугүй болдог гэсэн буруу ойлголт са­наа­тай суулгадаг. Үнэн­дээ ал­бан тушаалын карьераар дам­жуулж үзэл бодлоо төрийн ажилд хэрэг­жүүлдэг уч­раас албанд тавих нь үнэндээ буруу зүйл биш.

Фрак­цууд хичнээн хүчтэй ил байх тутам нам эрүүл байж чаддаг гэдэг. Ард­чилсан нам анхнаа­саа олон намуу­дын нэгдэл, дараа нь эвсэж сон­гуульд орсон намуудаар цөмөө хийж ирсэн түүхтэй уч­раас тэр намуудын фрак­цуудын ул мөр одоо хүр­тэл байна. "МоАХ фракц анхны АН-аас бүрдсэн, "Ал­тан гадас" фракц Соц­дек буюу социал демок­ра­туудаас үүсэлтэй. "МҮДН" фракц Үн­дэс­ний дэвшлийн на­маас гарал­тай. Албан ёсоор УИХ-ын гишүүн Х.Бат­тулгын тол­гойлдог МоАХ фракц зар­лагд­сан. "Алтан­гадас" фракц бодитой­гоор ор­шиж байгаа. МҮДН ч гэсэн нэг намын бүлгийн дайны суудал­тай байгаа л даа. МҮДН-ынхан өнөө хүртэл албан ёсоор фрак­цаа зар­лаа­гүй бай­гаа. Гэвч удахгүй зарлах гээд энд тэнд цуглаж явна. Ирэх сон­гуульд Ардчил­сан нам дотор хүч­тэй болж орж ирэх фракц бол УИХ-ын гишүүн З.Энх­болдын тэргүүл­дэг Ард­чил­­сан хүчний хол­боо юм. Энэ бол яах аргагүй хүч­тэй фракц. Дээр нь УИХ-ын гишүүн Лу.Ган­төмө­рийн удирд­даг "Нэг ардчилал" за­луучуудын фракц орж ирнэ. Фрак­цууд хүчирхэгжиж ирэ­хийг өдөө­сөн Сонгуулийн хууль явж байгаа уч­раас ху­вийн тоглолт хор най­руулга хумигдах нь байна шүү. На­мын даргаас эх­лээд фрак­цын удирдагч нар лиде­рүүд нь тус бүр­дээ тойрог амлаж 100 мянган хүнтэй тойрогт нэрээ дэв­шүүлж зо­дог­лоно.

Харин жаг­саалтад биз­нес­ме­нүүд нэг сон­гогдсон эр­хэм гишүү­дээс эхлээд шинэ цэр­гүүд за­хыг нь мушгиад ахиухан суудал чан­гаа­гаад ирээ­сэй гэж залби­раад сууна даа. Тулалдаанд зөвхөн шонх­рууд (лидерүүд) нис­нэ гэсэн үг. МАН-ын ахал­сан энэ Засгийн газрыг анх­наас нь С.Баяр яагаад ч уна­хаар­гүй­гээр байгуул­сан бай­даг. МАН нам доторхи фрак­цуудаа ч төлөөл­лийг нь оруулж албан ту­шаал өгч чадсан төдийгүй Ардчил­сан нам доторхи фрак­цуудын бүг­дийг нь ха­марч Засгийн газарт оруулж чадсан юм. МАН ч гэсэн, Ардчил­сан нам ч гэсэн хуучин МАХН гэсэн нэрийг авч үлдэнэ гэсэн Н.Энхбая­рын хө­дөл­­гөө­нийг газар авах байх гэж МАН-ынхан айж Ардчилсан на­мын­хан хуваагд­чихаасай гэж би­түүхэн горьдож байв. Цаг хугацаа өнгөрөх тутам Н.Энх­баярын МАХН фракц явах шинжгүй бол­лоо. Ха­рин ч МАХН фракц гудам­жинд гарс­наар МАН-ыг улам илүү ойр­туулж нэгт­гэсэн дүн хараг­даж байна.

Гэхдээ элдэв төрлийн цоохор команд нэгтгэсэн МАХН фракц ганц хоёр суу­дал авахыг үгүйсгэхгүй. Ер нь нийг­мийг тэр дундаа улс төр нь дэндүү ойлгомжтой, улс­төрчид нь цөөхөн ма­найд бол нийгмийг нам доторхи хэдэн хүчтэй фракц, том со­нин, теле­визүүд залж явдаг юм байна. Цаашдаа ч гэсэн ийм бай­на. Сон­гуулийн хуу­лийг хэлэлцэж байхад намын нэрээр сонгох нь намын дар­гын атганд ор­но. Намын дар­га илүү эрх эдлэх нь гэж чадал муу­тайхан гишүүд их бол­гоом­жилж байгаа хараг­дах юм. Харин ч эсрэ­гээрээ на­мын даргын эрх хэмжээ ху­мигдаж нам до­торхи албан ёсны бүлэг­лэлүүд, фракцад эрх хэмжээ бодлого эдийн засаг нь атгагдах пропорц давамгайлсан систем рүү явж байна.

Нам хүчтэй байх, нам хариуц­лагатай байх, дэв­шүүл­­сэн гишүү­нээ эргүүлж татаж чаддаг эрх дарх­тай байна гэдэг нь эрүүл ард­чилсан нийг­мийг байгуулах хамгаа­лах улс орныг хөгжүү­лэх тулгын чулуу гэж улс төр судлаачид үздэг юм бай­на билээ. Улс төрийн нам гишүү­нээ бүртгэлгүй бат­лахгүй бол­гож орон нутаг дахь улс тө­рийг арилгаж дээрээ фрак­цууд нь нам доторхи хяналтаа тавьж байж том бодлого хэ­рэгж­дэг цаг ирнэ. Фрак­цуу­даас айх хэрэггүй. Хүчтэй бүлэг­лэлүүд мандтугай. Нэг ийм хэлц үг байдаг. Ардчил­сан нам, МАН хоёр арав ху­ваагдсан ч бусад намуудын дайтай үлдэнэ гэж. Магадгүй юм, манай улс төр хүчтэй хоёр намын тогтолцоо руу явж байна.