Дарга болох туйлын дуртай хүмүүс хаа сайгүй байдаг. Тэдний нэг нь саяхан нэгэн даргын ард найтаагаад даргыг толгойг шүлсдээ хаяж. Даргын толгой бол шүлсдэж болхооргүй ариун нандин толгой гэж ойлгодог хүн болхоор их л сандарч. Яагаад тэгэж ойлгодог вэ гэхээр өөрөөс нь дорд нэгний хувьд өөрийх нь толгой харж ч болхооргүй ариун нандин гэж ойлгодог болхоор тэр. Тийм ариун нандин өөрийх нь ирээдүйг шийдэж байдаг дэлхийд ховорхон хүмүүст тохиолддог дарга гэдэг хүний мөрөн дээр байдаг толгойг шүлсдэж орхидог мөн ч азгүй амьтанаа даа. Нэгэнт цаг хугацааг буцааж чадахгүйгээс хойш даргаас уучлал гуйхаас өөр аргагүй. Уучлал гуйхдаа тэрбээр өөрийн үсрэгсэн шүлсийг буцааж сорхоос ч сийхгүй байгаагаа илтгэн хамаг байдгаараа уучлал гуйж. Дарга харин түүний шүлсийг байтугай ханиасныг ч юман чинээ тоогоогүй тул ганц үгээр хариулчаал яваад өгж. Энэ ханиагч дарга болох дуртай этгээдэд дарга өөрөөс нь болж маш ууртай байгаа мэт сэтгэгдэл төрүүлж улам ихээр уучлал гуйхыг хүсэж хар толгойгоо балбаж гарчээ.

Үүнээс хойш даргын толгой дээр нулимсан гэмээ цайруулахын тулд юу ч хийхээс буцахгүй болж элдэвээр уучлал гуйж гарч. Үүнээс нь залхсан дарга битгий ийм юмаар уучлал гуйж бай гэж орхиж. Даргын энэ үг аянга мэт санагдаж дарга өөрийг нь үзэн ядаж байгаа мэт санагдаж. Ядаж түүний тушаал ахих нь даргаас шалтгаалж байдаг. Гэвч дахин уучлал  гуйх ёстойгоо санаж гэрт нь очиж өөрлүү нь нулимсанаа хэлж уучлал гуйдаг. Дарга түүний хариугүй юмнаас болж уучлал гуйж сүржигнэж байгаагаас залхаж уурлаж зайл хэмэн орилдог. Гэвч нулимагч этгээд үүнд бүүр их шаналж гэртээ харин үхдэг. Даргаас хэтэрхий хамааралтай амьдрах, дарга ямар их нөлөөлж байдаг, даргын толгойд үсэрсэн дусал шүлс ямар их үнэтэй байгаа нь нулимагч этгээдээс тодорхой.

Энэ бол А.П.Чеховын Түшмэлийн үхэл нэртэй бяцхан өгүүллэгийн товч утгыг би дээр нь нэмж хачирлаад сүртэй нь аргагүй бичиж орхилоо. Гэхдээ энэ саяхан Бурхан өршөөг нэртэй кино болсоныг би үзсээн. Тэгтэл уг киноны үйл явдалаас өөрийхөө дүрийг олж харсан этгээдүүд кино театрт гаргах эрхийг нь хаажээ гэх найруулагчийн яриаг ч тэлвийзээр үзлээ. Ийм үйл явдалаас өөрийгөө олж харж байгаа болэнэ өгүүллэгээс ч эмгэнэлтэй байдал монголд бий болчихож. Өөрийгөө олж харсан бол би бишээ би ингэх хүн биш гэх байтал би байнаа наадхаа хаа гэдэг мөн ч хөгийн юм аа даа.

Нөгөө талаар ардчилсан намых гэж үзсэн гэнэ. Би бүүр гайхлаа. Ардчилсан намых юм бол ардын намыхныг энэ нулимагч этгээдүүд, эсвэл толгойруугаа нулимагч дарга гэсиймүү. Ардын намтай ардчилсан намтай ч хамаагүй аль дивангарын сонгодог зохиолоор л хийсэн байлээ. Яаж өөрсдөтэйгээ холбоод байгааг үзсэн хэн ч болов гайхмаар. Эцсийн дүгнэлт хаагч этгээдүүдэд даргаас их хамааралтай хүмүүс их олон байдаг юм байна даа гэж бодход хүрэв. Битгий л энд тэнд явж байхдаа найтаачхаарай даа нөхөд минь. Сонгууль дөхөж байхад найтаах унгах гээд дарга нараа уурлуулах юм оогт хийж болдогүйм шүү. Энд тэндгүй залуу түшмэлүүд үхээд байна гэж дуулдах вий дээ.  Энэ бичлэгээр Өргөө кино театрт гарах эрхээ хасуулсан Бурхан өршөөг киноны дурсгалд зориуллаа. Тэхдээ энэ Бурхан өршөөг хаагдаснаараа бүр олон хүн үзээд мааркэтэнг хийхгүй азтай юм болж байгаа байхаа.