Бид өдөр тутам л өглөөдөө консерв, оройдоо ганц юм задладаг. Хавартаа намрынхаа үүцийг задлаж, үгүй дээ л намынхаа нууцыг задлаж зардаг билээ. Гэтэл киног хэн задлах юм бэ? 

Одоо хэдүүлээ эхний оролдлого болгож урьд задлаж байсан Цогттайж киног дахин задлаж ярилцая.

Киноны онцлог тал: Гадаадын киноны баатрууд дор хаяж гуруун удаа, заримдаа 10 хүртэл харвуулжээж үхнэ. Kактус шиг болчоо л байлдаад байдаг. Гэтэл манай Цогттайж болон бусад баатрууд яагаад нэг удаа харвуулаа л нөгөө ертөнцөд одсон юм бол? Гэхдээ энд баатруудыг сульдаа, сул биетэй гэж харуулахаасаа илүү Монгол харваачын ид хавыг гайхуулсан болов уугэж зөвтгөж болж байна. Магадгүй найруулагч нь эсвэл эхнэр нь байт харваагаар хичээллэдэг байсан ч юм билүү. Тэгээд дайсныгаа шууд зүрхнийх нь титэм судсыг тас харвадаг...  

Дүрүүд: Дайснаа хүндэтгээд эхлээд тэдний талынхыг хэлий. Дайсан ч гэж дээ Далай лам л даа. Одоо бол үй зайгүй найз. Гэхдээ түүхийнхээ туршид монголчуудыг хооронд нь  алалцуулсаныхаа горыг амсаад энд тэнд шатаж үхэхээс өөрийг хийж дөнгөхөө байжээ хөөрхий.
 
Түвдийн элч: Цаг үргэлж инээд алдана. Дарга руу харж инээж байгаад малгайгаа хүртэл газар унагаачдаг. Гэвч өдгөө манай намын залуу гишүүд, зангиатай хүүхдүүдийн дэргэд бол сонирхогч төдий.

Түвдийн гүнж Дулмаа: Эр хүний богино наслалтын шалтгаан бол эмэгтэйчүүд юмаа гэдгийг найруулагч энэ дүрээр тод томруун гаргаж чадсан.

Зэвүүн царайт түвд лам: Нэрийг нь мэдэхгүй юм энэ хүний. Харин нүүрний хувирал нь тэгтэй тэнцэнэ. Гэхдээ манай ,“би авилга аваагүй!” гэж шижээргүй хэлж чаддаг дарга нарын хаана нь ч хүрэхгүй.

Далай лам: Гуруун настай бацаан байдаг биз дээ. Сэр гэнгүүт сэрдэг. Сонсоод хэвтэж байдиймуу хаашаа ен. Багаасаа санаатай цусав яасан.
 
Бас нэг дайсан нь ойрдууд. Манай ажил дээр ч, хуучин ангид ч, гү манай давхрын хөршийнх ч гэсэн ойрд хүмүүсшд. Дайсан байсан гэж бодохоор нэг гараа хүнийх гэцэн юм шиг санаанд бууж өхгүй ен. Далай лам ч аргатай юм.

Гүүш хаан: Тэр үеийн Монголд үсчин битий хэл сам ч байгаагүй юмаа гэдгийг харуулах гэж зориуд энэ дүрийг гаргасан болуу гэж боддог. Гэхдээ жоохон атаархуу. Хүн өөрөө оночоод байхад “азаар шаачаад” гэж хоры нь малтаад. Цогт ч хариуг нь барьж дахин онож үзүүлнэ.  Манай зарим их хурлын гишүүд, дэд сайдууд ирэх сонгуулиар дахин гишүүн ба дэд сайд болж үзүүлэх хэрэгтэй.
 
Гомбосүрэн гуай: Энэ дүрийн нэрийг ерөөсөө санахгүй юм. Тэхээс Гомбосүрэн гуайтай ямммар ч хамаагүй шүү. Энэ хүн бол холерик давамгайлсан темпераменттэй. Хурал дээр шууд зодоон үүсгэдэг хүн. Дагуулж гараад юм уу дагаж гараад нүдэлдээд унах шийдэмгий эр.
 
Одоо манай талынхан.
Манай талынхан нь зүгээр халхууд хөөрхий. Нэгээхэн хэсгийг эс тооцвол Хөх Монголын түүх тэр чигээрээ эмгэнэл. Тэгсэн ч гэсэн босоо байгаа хоншоортой улс.

Цогттайж: Сангвинник давамгайлсан темпераменттэй цоглог эр. Алаг морио унаад явахдаа хөдөлгөөн хорьж түгжрээ үүсгэдэггүй ардын удирдагч. Болоогүй бас яруу найрагч. Тэр хэрвээ твитэрт байсан хамгийн олон дагагчтай жиргээч байх байсан. Тэр, Цогттайж үхэвч Монгол улс мөнх гэж хэлдэг. Үнэн үг. Гэвч Халх дангаараа Монгол бишийг бодоогүй, мань эр жаахан омойтсон байх..

Чинтайху хатан: Өдөржин шөнөжин, ер нь насаараа сирёозны царайлж явсан болуу гэмээр хатагтай. Инээдэггүй тул завьж болон нүднийхээ хоёр талд үрчлээ багатай. Тэрээр Цогт хүүгээ анд явах гээд агдаганах үед нь хорино. Энэ нь түүний далдыг харуул харчxаар хүн гэдгийг харуулна. Гэвч гэнэт “яв хүү минь яв!” гээд явуулчихдаг. Энэ нь асуудлыг "за дүүрсэн хэрэг дүнкийсэн толгой!" гэж шийддэг хүн болхы нь илчилсэн болов уу.

Лигдэн хаан:
Тайзнаас буухгүй өтөлсөн хүн ямар болдгийг энэ дүрээс харж болно. Тэрэгнийх нь дугуй  рэнжровэрийнх шиг аймар бөх. Цэргүүд нь хааныгаа түрээд хэдэн өртөө чавхдан давхина.

Арслан тайж: Даралттай ч эр, яаруу ч эр. Баатарлаг түүх, эр зоригийн дууль, олон удаагийн ялалт, юу, юу..... түүхэн замналаа ганц өдөр Дулмаадах гээ л дуусгачихдаг. Кинон дээрээс харахад бол тэгээд Дулмаадсан ч юм байхгүй өнгөрчихдөг. Амьдрал дээр ч арай тэгж азгүйтээгүй байлгүй дээ.

Мөн тэрээр Дулмаагийн амнаас архи уухаар завддаг нь түүнийг сексийн тал дээр нэн санаачлагатай нэгэн байсаан гэдгийг харуулж байна.  Мөн тэрээр, “Далай ламд мөргөсөн хүнийг цаазаар авна!” гэж хэлчээд өөрөө мөргөчдийн (Түвдэд марихуан их ургадаг уу гүй юу).

Тэгээд одоо...  монголчууд чинь бүгдээрээ цаазаар авахуулахаар болцон байгаа шд. Тэр хэнд нь цугаараа мөргөчөө биз дээ. Цогт тайж төрсөн хүүгээ ч хайрлаагүйшд.

Улаан малгайт: Үхэшгүй Кашэй байсан байхаа. Шатдаг ч гүй. Нэгдүгээр зэргийн түлэгдэл ч байхгүй. Одоо энэ хоромхон тосыг Улаанмалгайтны арьсны хогжруунаас гаргаж авсан юм байж болзошгүй. Бас манай онцгой байдлын газрынхан хүмүүсээ энэ хүн шиг байхыг шаардаад гал түймэрт бараг нүцгэн хөөгөөд явуулчдым шиг байна лээшд. Энэ чинь кино шд дарга нараа...

Хулан: Арслан түүнээс “чи надад дурлах уу?” гэж адгасан маньяк байдлаар асуухад “Битгий дэмий донгос!” гэж  тэр хариулдаг. Багадаа энэ киног үзээд,  энэ эгч ингэж хэлчээд яагаад инээгээд байгаан бол гэж их гайхаж билээ. Одоо бодоход эмэгтэйчүүдийн ам ажил хоёр яаж зөрдгийг харуулах гэсэн найруулагчийн торгон ухаан байж. Бас тэр дээр Түвдийн гүнж Дулмаа яаж худлаа нааштай царай гаргаж байгаад хулхидлаа даа!

Гүен баатар: Тэр Арсланд угаасаа муу байсан байхаа. Аавд нь шургаа л яваад байдаг.

Харин дараа нь хазайсан дээр нь түлхээ л гялс цаазаар аваа хаячдийн. Хүний дургүй хүргээд пэдэлзээд яваад байвал ийнхүү бусад чинь чамаас салахын түүс болдог байх нь байна шүү.

Цэцэрлэгч:
 Сэнтэг өвгөн! Дайснууд цэцэрлэгий нь сэмээрхэн тойрч гараад байшинг шатаах байсийн. Тэрний тэр үзэгний таглаа шиг хундагаар нь архидвал баахан цаг дэмий үрж өдөржин суух байх даа гэж би жоохон хэрнээ боддог байлаа шүү дээ. Багын хэрсүү байжээ.