Хагссан азарга гүүгээ хурааж, хармааны хулгайч хүмүүсээ тоймлодог бол засаг харин хараалаа бөөгнүүлж авав.

Миний ажил ч хөнгөрлөө. Мэргэжлийн хараалч би сайхан хараах гэж амаа чамгүй чилээдэг хүн. Одоо тэр олон үг хэлэхийн оронд хэдэн тоо хэлээ л дуусаа. Хараалыг коодлосон. Гэхдээ одоо гарцан байгаа 700 гаран үгтэй жагсаалт бол худлаа гэнэ лээ. Арай цөөхөн үгтэй Шиндлэрийн лист байгаа дуулдана. Тэнд аль үгийг хэд дээр дугаарласан нь тодорхойгүй ч гэсэн тийм дугаар байгаа нь мэдээж учир жишээлнэ одоо.

Жишээ нь, “хөөе муу хулгайчаа, алы шүү” гэхийг “хөөе 26 72-оо 85!” гээ л болоо. Ёстой амар. Гудамжны харилцан яриа ингэж явагдана:

-Чи бол жинкэн 129 шдээ.

-78 за! Чи өөрийгөө 187 гэдгээ мэдэхгүй байж.

-За 91-ээ 91!

Гайхалтай. Одоо цээжлэх асуудал үлдлээ. Харин надад хэдэн асуулт байнаа.

-Иргэд энэ коодоо цээжилсэн эсэхийг нь яаж шалгах вэ? Хороо хороонд нь хариуцуулах уу? Хороон дарга эхлээд өөрөө цээжилсэн байх шаардлагатай юу? Дүүргийн засаг даргаас тодорхойлолт авах уу?

-Ахмадуудад хөнгөлөлт үзүүлэх үү?

-Тоо андуурснаас хараалын хүч хэд дахин нэмэгдэж хүнийг хүндээр гомдоосон асуудал иргэний хэрэг үү эрүүгийн хэрэг үү?  

-Цагдаа цэргийнхнийг яах вэ? Тэднийг хараал хэлээд байнуу, хуулийн заалт эш татаад байнуу гэдийг хэрхэн ялгах вэ?

-Даргаа, тэр 76 гэдэг чинь өөрөө хараал юм чинь хэдээр коодлох вэ?

-Даргаа бас тэр Элбэгээ, Нямдорж, Өргөн цариг гэх мэт үг ер нь хараал мөн үү биш үү? Хүмүүс хараал шиг л ашиглаад байхын.

-Даргаа тэр нөгөө 111, 72 энэ тэр гэсэн тоон хараалуудыг харгалзах тоогоор нь коодлож байгаа юу?

-Гэрийн нөхцөлд хуучнаараа харааж болох уу?

-Манай ангийн Монш гэдэг хүүхдийг бид цаашид хэрхэн дуудаж байх вэ?

Ёооё би яг Үлмэдэх цэцэгхэн хотхонд байгаам шиг санагдчлаа. Асуухаа больёоо. Одоо зөвлөе. Даргаа таны гаргах 200 үгтэй жагсаалт хангалтгүй санагдаад байгаа. Үүнийг 200 мянган үгтэй болгохоос нааш хүмүүсийг амыг хамхиж барахгүй шинж харагдаж байна.

Жишээ нь “боов” хэмээх хүндэт хараалыг листэд орууллаа гэхэд цаадуул чинь “боожгой” гээ л ам тагалчна. Хоюуланг нь хорингуут “шодой” гэж адарна. Гурвууланг нь хорьвол “пенис” гэж солиорно. Дөрвүүлэнг нь цаазлавал “сэлдий” гэж галзуурна. Тавууланг нь хорьвол “гуур” гэж ална ..... хориуланг нь хорьсон ч “хөлний хоорондох эрхтэн”.... жарууланг нь хорьсон ч “хүүхэд хийдэг юм” .... зуугууланг нь хорьсон ч “жулхнай” гэсэн нутгийн аялга шаагаад ороод ирнэ.

Ингээд л иргэн хүн насаараа хараалаар үл гачигдан маадгар алхах гээд байнаа дарга минь. Нэг үг л ийм ярвиг дагуулж байгааг хараад  засаг төрийн зөв мэргэн бодлого үл биелэх болуужин гэж түгшиж байна би. Жагсаалтаа даруйхан томсговол яасан юм бэ даргаа?

Одоо бас нэг лалрын ажил үлдчээд байнаа дарга минь. Тэр мэссэнжэр, твитэр, фэйсбүүкийг яах вэ новш гэж! Миний саналаар бол хараал бичихэд ордог үсэгнүүдийг кийбордноос нь аваа хаячмаар байгаан. П үсгийг хамгийн түрүүнд авна. Тэхээр “сда” гээд унангуут нь с-ий  нь аваа хаячна. “Да” гээд хараагаад үзэг л дээ. Тийм өлөн хараал байдгүй л байхгүй юу. За ..ахлаа ху..ы гээд ярихад юу нь болохгүй байхав. Засаг шаардаж байхад. Би бол хараал идсэн хар толгойгоороо дэмжнэ.

Ингээд нэг ч хараал үлдээхгүй шүүрдсэнийхээ дараа ”ямрыгаа мэдэж байгаа биз дээ?” гэдэг булай өгүүлбэрийг жагсаалттаа заавал нэмэхээ мэдэж байгаа биз дээ?