Сэтгүүлчид сэтгэл хамгийн чухал
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүл зүйн салбарын үр нөлөө улам хүчтэй болсоор байна. Өдөр бүрийн хамгийн эхний эрэлтэт, амин чухал хэрэгцээ мэдээлэл. Монголд сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн өдөр хэдхэн хоногийн дараа тохионо.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүл зүйн салбарын үр нөлөө улам хүчтэй болсоор байна. Өдөр бүрийн хамгийн эхний эрэлтэт, амин чухал хэрэгцээ мэдээлэл. Монголд сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн өдөр хэдхэн хоногийн дараа тохионо. Энэ салбарт ажиллаж ирсэн үе, үеийн сэтгүүлч сурвалжлагчид, хэвлэл мэдээллийн салбартай ямар нэг шижмээр холбоотой бүхий л хүмүүс ажил ихтэй, яриа хөөрөө, явдал суудал жирийн биш байх шиг анзаарагдана. Ингэж хөл хөс болох ч учиртай. 1400-гаад онд дэлхийн хүмүүс болж өнгөрсөн үйл явдлуудыг багцалж гараар хуулан бичсэнээ нэгэндээ тараах болж, 1600-гаад онд Германд анхны хэвлэмэл сонин материал, дахиад хэдэн жилийн дараа Англи, Францад албан ёсны хэвлэмэл мэдээллийн хуудсууд түгээгдэн, 1622 онд анхны долоо хоног тутмын сэтгүүл уншигчдын гар дээр очсон байдаг. Дэлхийн ийм өндөр түүхтэй салбарын тоолол манайд эхэлсээр нэгэн зуун болох гэж байна. Түүхэн ойн босгон дээр ирсэн манай сэтгүүл зүй чиг мөр хэрхэн замнаж буй талаар зориуд бичих ёстой гэж санагдана. Сэтгүүлчийн хөдөлмөрийг гүний уурхайчны ажилтай дүйцүүлэн жишдэг. Энэ нь тийм ч хэтийдсэн үнэлэлт биш. Хагас цэрэгжсэн нөхцөлд ажиллаж, хэрийн хүн зүрхшээх нөхцөл бүхий газарт сэтгүүлчид л явдаг. Мэргэжлийн нь үүрэг, сонголт. "Юу болоод байгааг мэдээлэх хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч алга. Сэтгүүлчид юу хийдэг байна аа" хэмээн шүүмжилж, мэдээллийг цаг үргэлж хүсдэгээ илэрхийлдэг атлаа, нийт олонхи маань сэтгүүлчдийн хүний мууд дуртайг гайхаж, олж сонсохгүй юм алга гэж шогшрохоо "зэрэгцүүлдэг". Ихэнх тохиолдолд хүмүүст таалагдахгүй байх гээд байдаг хэцүүхэн мэргэжил. Гэхдээ өдөр тутмын хийж байгаа ажил нь бусад мэргэжлийнхийг бодвол хүний нүдэн дээр ил байдаг, сайн хийж чадвал өдөр бүр уран бүтээл туурвиж, үр хүүхдэдээ үлдээх өв бэлтгэж байдаг ашигтай ч гэмээр мэргэжил. Хамгийн гол нь нийгмийнхээ сайн сайханд үг, цэг бүрээ зориулдаг. Ер нь энэ мэргэжлийг сонгож авсан хүмүүс дур сонирхлоороо, хүсэл мөрөөдлөөрөө шунан дурладаг учраас хэцүү бэрхийг нь үл огоорч зүтгэдэг билээ. Зуун жилийн босгон дээрээ ирсэн салбарынхан маань хийж бүтээсэн, нийгмээ түүчээлж ирсэн олон сайхан үүх түүхээ бахархан бататгахын хамт, хамгийн гол нь болохгүй байгаагаа дэлгэн ярьж, зөвлөлдөж, хэт алсаа зөв төлөвлөх хэрэгтэй. Мөн өөрсдийгөө цэнэгжүүлж, үйл хөдөлмөрийнхөө зохимжгүй үр тоосыг цэвэрлэх шаардлага байгааг ч илүү ухаарцгаах хэрэгтэй байх аа.
Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа бид бурууд нүд хурц байж, болохгүй байгааг хэл, гар чигч байж л мэдээлж, бичдэг хүмүүс л дээ. Гэхдээ яг өөрсдийнхөө ажлын дутагдлыг олж харах, хүлээхдээ жаахан маруухан. Эрүүл нийгмийг бий болгохын төлөө, нийгмийнхээ болохгүй бүтэхгүй байгааг цэвэрлэх гэж тоншуул шиг ажилладаг хүмүүс өөрсдөө гэмтэж сэвтэх эрхгүй. Гэхдээ яг үнэнийг хэлэхэд Монголын нийгмийн тоншуулууд маань шуухинаа хүрчихжээ. Үүнийг бичигч ч салбартаа байгаа алдаагаа нэгэн гишүүний хувьд зүй ёсоор хуваалцаж байна. Энэ салбарт хөл тавьсан он цагийг тооцвол ирэх онд хорин жил болж, тасралтгүй ажилласан жилээ тооцвол 15 жил болох гэж байгаа миний хувьд сэтгүүл зүйн салбарынхны ханиад шуухинаа нь миний ч, бидний ч алдаа гэж хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна.
Шилжиж өөрчлөгдсөөр буй өнөөгийн нийгэмд хэвлэл мэдээллийн хэрэгсэл хамгийн хүчтэй зэвсэг. Уг нь бурууг зөв рүү чиглүүлж, сайнд дагуулан түүчээлэхэд үүнээс илүү үр нөлөөтэй нь үнэндээ үгүй. Харамсалтай нь зарим нэг хүмүүс, тодруулбал улс төрийн хүрээнийхэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг өөрийгөө хамгаалах, хуяглах хэрэгсэл гэж үзээд удлаа. Ийм нөлөөгөөр, ийм хуяглалын үр үндсээс үй олон телевиз, сонин сэтгүүл мэндлэв. Бизнесийн хуулиар сайн бүтээгдэхүүн нийлүүлэгч нь хөл дээрээ тогтоод, чадахгүй нь алга болдог жамтай. Гэвч, зарим нэгэн хүмүүс өөр бизнесээс олсон мөнгөөрөө хэвлэл мэдээллийн хэрэгслээ тэтгээд чирээд яваад байдаг. Зүйрлэж хэлбэл, өсөлтгүй, хөгжлийн гажигтай "мэдээллийн биетүүдээ" амь зогоох төдийд аваад яваад байдаг. Үр дүнд нь чадвар, чанарын тухайд ярих ч эрхгүй болсон. Сэтгүүлч болохоор мөрөөдөж байх үедээ МУИС-ийн сэтгүүлчийн анги хоёр жилд нэг удаа л элсэлт авдаг гэнэ гэж сонсоод гонсойдог байж билээ. Гэвч удалгүй жил бүр элсэлт авах болж, улмаар ганц МУИС биш эрээжилтэл сэтгүүлчид бэлтгэх болсон билээ. Хэзээнээс сайн сэтгүүлч нүдний гэм байсан. Өнөө цагт редакциуд сайн сэтгүүлч гэж мөрөөдөх ч хэрэггүй, сэтгүүлч мэргэжлээр төгссөн хүмүүсийг олж авах нь бараг зорилт болчихоод байна. Одоо сэтгүүлч мэргэжлээр төгссөн бүхэн ажилтай болж байна. Энд нэг сониноос гарвал тэнд нэг телевизэд очно. Ер нь сонинд байснаас телевизэд очвол олны танил болно гээд шинэхэн төгсөгчид товлочихсон байдаг. Уг нь сургууль төгссөн бүхэн ажилтай болоод сайн л даа. Гэхдээ энэ зах зээлийн зарчмаараа бус хэн нэгнийг хамгаалах хаацайлах зэвсэг болж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олширсноор эрэлт нийлүүлэлтийн зарчим алдагдаж, сэтгүүлчдийн чанар ярих нь хий дэвсэнтэй ижил болоод байгаа юм.
Японы хамгийн том мэдээллийн агентлаг болох "Kyodo news", АНУ-ын "CNN" гээд дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн газруудад ажилладаг сэтгүүлчид нь дандаа нас тогтсон, төлөвшиж тогтсон хүмүүс байх нь анзаарагддаг. Харин манайд эсрэгээрээ. Дандаа залуучууд. Ингэснээр омголон, алдамтгай, ойворгон гэмээр ааш зан манай сэтгүүл зүйг өнгөлж, хөнгөн хямд харагдуулдгийг үүний төлөө санаашрагч бүхэн зөвшөөрнө биз ээ. Өөр нэг таагүй хандлага бол, сэтгүүлч хүн гэхээрээ хэн нэгнийг айлгаж, сүрдүүлж болох юм шиг нийтлэг эрүүл бус ойлголт манай салбарынханд бий болсон нь юм. Энэ нь шантаажлах замаар зүй зохисгүйг нэхэх, шаардах байдлаар илэрдэг. Дэлхийн хэмжээнд манай салбарынханд байдаг гэм л дээ. Хамгийн гол нь үүнийгээ өөрчилж, эерүүлэх сэтгэлгээтэй байх нь чухал.
Сэтгүүлчийн мэргэжил тун өвөрмөц. Зарим мэргэжлийн хувьд тухайлснаа л сурч эзэмшихийг шаарддаг бол бид бүгдийг мэдэж байх хэрэгтэй болдог. Харамсалтай нь дээр дурдсан эрэлт нь ихэссэнээс шалгуурын асуудлыг ч ярих эрхгүй болсон цаг дор энэ байдал яах ч аргагүй хойно үлдээд байна. "Мэдэхгүй ч юмгүй, мэддэг ч юмгүй" гэж бид өөрсдөө хошигнон ярьж байгаа ч мэдэхгүй нь ихдээд ирэхээрээ энэ мэргэжлийнхээ үнэлэмжийг унагаж, уншигч, үзэгчдэдээ гологдоод эхэлж байгаа юм. Саяхан "Интерпол"-оор эрэн сурвалжлагдаж байгаа гэх Г.Аятунгаа бүсгүйн хэвлэлийн бага хурал дээр маш олон сэтгүүлч цугларсан. Өрнөж буй үйл явдлаа дагадаг манай мэргэжлийнхний онцлог учраас тэр нь ч зүй ёсных байлаа. Тэр хурал дээрээс сэтгүүлч гэсэн мэргэжлээ хүн загнадаг гэж ойлгосон, өөрсдөө юм мэдэхгүйгээ нуухын оронд ил дэлгэн, дэлгэн хүн загнаж зааварладаг дүр төрх нийтлэгээр харагдаж байна лээ. Манай нэртэй сэтгүүлч С.Жамбалдорж гуай нэгэнтээ "Сэтгүүлч хүн гэж сэтгэдэг хүн байх ёстой, гаансны сэтгүүр шиг хүн байх ёстой бас сэтгэлтэй хүн байх ёстой. Энэ үгийн язгуураас л шууд тэгж харагдана шүү дээ" гэж хэлж байсан билээ. Гэвч өнөө цагт сэтгүүлч хүн сэтгэлгүй хүн байх ёстой юм шиг нийтлэг ойлголт бидэнд бий болчихоод байна. Хэн нэгэн хүнээс ярилцлага авч байхдаа дандаа ярилцагчаа, эсвэл өгүүлэгдэж байгаа тэр хүмүүсээ бодож байх ёстой байдаг. Олны танил, нийгмийн хүн боллоо гээд тэр хүмүүст хувийн амьдрал байхгүй юм шиг, хорвоогоос хальсан алдартнуудад үлдсэн үр хүүхэд, гэр бүл байхгүй юм шиг өнгийх эс өнгийхийн заагийг ялгадаггүй нь бас л бидний алдаа болоод байгаа. Сэтгүүлчид сэтгэл хамгийн чухал. Сэтгэл зөв, хүнлэг байж гэмээнэ л сэтгүүлч гэж дуудуулах учиртай.
Сэтгүүл зүйн гал тогоонд орж ирээд анх анзаарсан нэг зүйл бол сэтгүүлч гэсэн дипломтой төгсдөг ч тэр алдар тээр дээр байдгийг анх мэдэрсэн явдал байсан сан. СУИС-ийн оюутнууд анх ардын жүжигчин байж байгаад гавьяат, жүжигчин, сайн дурын урын сайханч гэх мэтээр хэмжээгээ мэдэрсээр төгсдөг гэдэг шиг диплом дээрээ сэтгүүлч гэж бичүүлсэн ч сэтгүүлч гэж хэлүүлэх яагаа ч үгүй гэдгээ мэддэг байсан. Тухайн цагт Ш.Цэрэнпил нарын цөөхөн хүмүүсийг л сэтгүүлч гэж цоллодог байж билээ. Гэтэл удалгүй сургууль төгсөөд ирсэн хэн чиг ч сэтгүүлч тэр гэж телевизээр байн байн ярьсаар манай салбарынханд байсан бичигдээгүй хууль ч алга болж дээ. Уг нь энэ салбарт ажиллаад хүлээн зөвшөөрөгдсөн нь сэтгүүлч гэж нэрээ хэлэх эрхтэй болж, бусад нь сурвалжлагч л гэж даруухан хэлдэг байсан сан.
Сэтгүүлчдийн болохгүй бүтэхгүй байгаа нь нийгэмд хэдийнэ яригдаад эхэлсэн нь нууц биш. Арга барсандаа арай сэхээрэлтэй хэсгийнхэн, бизнесийн салбарынхан, зөв бодолтой улс төрийн хүрээнийхэн нь сэтгүүлчдийг чадавхижуулж, чадваржуулах талаар ярилцах болж, зарим нь энэ салбарт өөрсдөө хөрөнгө гаргаж орж ирэхээс аргагүй гэлцэх болсон дуулдана. Аргаа барсан хүний ажил л даа. Гэхдээ сэтгүүлчид нийгмийнхээ урд нь байж, урагш нь чирч хөтөлж явах ёстой гэдгийг мэддэг учраас л тэгж байгаа байх. Гаднаас хүмүүс ингээд байхад дотор нь байгаа бид бахь байдгаараа байна аа гээд гэдийгээд байж болохгүй ээ. Нэгэнт гажиг нийгмийн үр дагавар 100 жилийн ойгоо хийх гэж байгаа манай салбарт тусгалаа өгөөд байгаа учраас бид ч бас хичээх ёстой. Нэг үеэ бодвол сэтгүүлч эзэд нэмэгдэж, манай салбарт зөв урсгал орж ирсээр л байгаа.
Гэхдээ редакциуд өөрсдөө сэтгүүлчдээ чансаажуулж, чадварлаг болгох дээр анхаарч, хувь сэтгүүлчид бид ч боловсорч сэхээрэхээс аргагүй цаг болжээ. Хүн шүүмжлэхдээ сайн мөртлөө, шүүмжлэлд дургүй нь сэтгүүлч бидний зан. Үе, үеийн сэтгүүлчдээс өөрсдөө бид болохгүй байна шүү гэж бичиж байсан нь цөөнгүй. Ойлгож авах нь ч байсан байх, үгүйсгэж дургүйцэх нь ч байсан байх. Энэ удаад ч бас тэгж хандах биз. Гэхдээ нийгмийнхээ өмнө нь зогсч, чирч явах ёстой бид араас нь үглэж дуулаад явж болохгүй ээ. Нийгмээ идээ бээрээс нь салгаж цэвэрлэх үүрэгтэй тоншуулууд бид нэгэнт хүрсэн шуухинаагаа хатгаа болохоос нь өмнө эдгээж аваад, үндсэн ажилдаа ормоор байна.

yuanga
болд
уншигч
Хэрлэн
Зочин
Зочин
Zaya
̺íõöýöýã
enerel-d
setguulch
setguulch
Зочин
Зочин
Зочин
М.Одмандах
Зочин
Зочин
Amjilt
Amjilt
setguulch
a
Зочин
Зочин
hohirogch
Зочин
Зочин
Зочин