МАН тав дараалан ялагдлаа

Үйл нь ирсэн МАН улс төрийн томоохон сонгуульд тав дараалан ялагдлаа. 2009 оны Ерөнхийлөг­чийн сонгуульд АН 50 мянган сана­лаар илүүрхэж яллаа. Дараа нь 2012 оны УИХ-ын сонгуульд мөн л ялагдав. Нийслэлийн сонгуульд яалаа бүүр бодлого тодорхойлох, ажил хийх байтугай гадаадад дүр­вэн зайлтлаа ялагдав. Дараа нь орон нутгийн сонгуульд бас Ардчил­сан намд нам тавиулав. Саяын сон­гууль буюу 2013 оны Ерөнхий­лөг­чийн сонгуульд МАН-ын нэр дэв­шигч Б.Бат-Эрдэнийн авсан санал дээр, МАХН-ын нэр дэвшигч Н.Удва­лын ав­сан саналыг нэмээд цаана нь 25 мян­ган сонгог­чийн саналаар Ард­чил­сан намын нэр дэвшигч Ц.Элбэг­дорж илт илүүрхэж ялалт бай­гууллаа.

Ингээд л 2009-2013 оны дөрвөн жилийн хугацаанд ха­шир МАН тав дараалан үхлийн цо­хилт хүлээлээ. Тэгээд үхдэггүй ээ, гэг­чээр удирдлагууд нь дүгнэлт хийж на­маа шинэчлэхийн оронд улам л өш хонзон зангидаад боож үхэх шахах юм. Соёлтой улс төр хийдэг улс оронд гишүүд нь намдаа хяналт тавьдаг бол тав дараалан ялагдсан улс төрийн нам юун сөрөг хүчин энээ тэрээ болж маяглах, гишүүдийнхээ өмнөөс уучлалт гуйгаад бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрон сайн ду­раа­раа тарцгаадаг л байхгүй юу. Улс төрийн таван том сонгууль дараа­лан ард түмэн итгэл өгөхгүй байхад МАН-ын удирдагчид хариуцлага үүрэх байтугай бүтэц нь хүртэл өөрчлөгдөхгүй бүтэж үхчих гээд л явцгаана.  Саяын ялагдалд хэн хариуцлага хүлээх вэ. Нэр дэвшил­тээсээ эхлээд бүүр улс төрийн намын стандартыг зөрчөөд эхэлсэн. Намын дарга нь нэр дэвшиж,  намын дарга удирдла­гууд нэр дэвшигчид ялагдлын ха­риуц­лагаа үүрдэг. Улс төрийн тог­лоо­мын ийм дүрэм ямар ч улс оронд ижил байдаг. МАН-ын дарга Ө.Энх­түвшин аваргыг ялж, нэрээ дэв­шүүлж чадаагүйгээс бөөн будлиан анх эхэлсэн. Одоо ялагд­сан хариуц­лагыг намын дарга Энх­түв­шинд тохожх ариуцлага тооцо­хоос эхлээд бөөн зөрчил үүснэ. Намын дарга нь өөрөө нэр дэвшиж чадаагүй мөрт­лөө унасан Б.Бат-Эрдэнийн өмнөөс хариуцлага үүрч ажлаа өгөлтэй биш. Нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнэ ялагдахад нэр дэв­шээ­гүй Энхтүв­шинд юуны буруу байхав дээ.  Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд ялагдлын хариуцлагыг тооцно гэвэл Б.Бат-Эрдэнэ ууран­даа та нарын авлига, хулгай, байж байгаа царайнаас чинь болж би унасан. Би аварга гэдэг цолынхоо хүчээр амжилт гар­гасан болохоор намаас чинь санал аваа­гүй, намаас чинь гарна энээ тэ­рээ гээд унасан аваргын уур сүрийг үзүүлбэл МАН хэлэх үггүй болно. Б.Бат-Эрдэнийн ялагдалд ямар ч хариуцлага тооцох боломжгүй бол­сон. Намын даргын урдуур орж нэр дэвшсэн. Нэрээ татаагүй гээд Бат-Эрдэнэтэй ярих зүйл их бий. Яг үнэндээ бол МАН-ын нэг бүлэглэл Ерөнхийлөгчийн сонгуульд ялъя гэсэн бодолгүй. Зүгээр л МАН-ын даргын албыг Ө.Энхтүвшингээс авах гэсэндээ л аваргын нэрийг дэвшүүлснийг цөө­хөн хүн баталж чадна. Анх ялаг­дуу­лах тооцоотой аваргыг дэвшүүлсэн боловч аварга дүрдээ итгэн сүүлдээ дийлдэхээ больж, МАН-ын удирд­лага хянал­тдаа байлгажч адахаа байсан. Нэр дэвшигч Б.Бат-Эрдэ­нийг ганц хөөдсөн нь МАН түүний албан тушаалтнуудын идсэн уусан, хул­гайл­сан зувчуулсан нь түмний нү­дэнд ил боллоо. Аргаа ядахдаа би цэвэр (бусад нь бохир гэлтэй биш) гэж өөрийнхөө гар хурууг үзүүлж ядав. Тийм учраас МАН ялагдлаа гэж Б.Бат-Эрдэнэд улс төрийн хариуц­лага үүрүүлэх ямар ч үндэслэлгүй. МАН-ын дарга Ө.Энхтүвшин нар нэрээ дэвшүүлээгүй болохоор ха­риуц­лага үүрэхгүй. Тэгэхээр МАН цаашдаа ч  өөрчлөгдөхгүй ээ гэсэн үг. Гэтэл тавын таван сонгууль дараалан ялагдчихаад байдаг. Таван сонгууль дараалан ялагдсан нам яадаг юм бэ. Ийм нам сайн дураараа үйл ажиллагаагаа зог­соож тардаг л байхгүй юу.

Унасан бөх ууртай

Унасан бөх ууртай гэж ардын үг байдаг. Улсын их баяр наадамд 10 жил босоо байсан их аварга. Уна­сан бөхийн зовлон хор шар уурыг үзээгүй. Ер нь юманд дийлдэхийн зовлон гуниг уур унтууг үзээгүй гэсэн үг. Гэвч улс төрийн тоглоомонд орж анх удаа айхтар чанга уналаа. Унасан аварга ууртай байгаа. Уна­на гэдэг доромжлол шиг бодогдох. Одоо даагаа нэхмээр Ерөнхий­лөг­чийн сонгуульд дахиад зодогло­моор. Ардчилсан намын нэр дэв­шиг­чийг дүүрээ хийн хага шидмээр. Гэвч улс төр бөхийн барилдаан хоёр ялгаатай. Улс төрд унасан бол даагаа нэхүүлдэггүй,  барьж аваад сэгсэрч болдоггүй харин хариуцлага тооцдог хатуу хуультай. Дэвшүүлсэн намынх нь Ардчилсан нам шиг ажилласан бол учир ургаж магад байсан. Үнэхээр МАН түүний лиде­рүүд аваргыг дэмжиж өгөөгүй. Буруу харж ярвайж зөв харж инээж сон­гууль өнгөрөөсөн. Аварга гүтгэлэг доромжлол, хоосон магтаал, хорт бодлого бүгдийг нь үзсэн. Аваргад өөрт нь буруу бий. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг. Мөнх л давж, дийлж байдаг аварга улс төр гэдэг мэдэхгүй, чадахгүй юм руугаа дэн­дүү шунасан. Мэргэн цэцнийг хүч бяраас илүү шүтдэг сэхээлэг ард түмэн яалаа гэж зүгээр нэг бөхийн аваргаар төрийн тэргүүнээ болгох вэ. Гэвч аварга өөрийнхөө шунасан, намын нөхдийнх нь дамшигласан Ерөнхийлөгчийн дүрд дэндүү их итгэсэн. Одоо унасан бөхийн уур гаргаад яахав. Улс төрд тахимаа өгчихөөд Бөхийн холбооны Ерөн­хийлөгчид нэрээ дэвшүүлээд явж байх сайхаан.