Энэ 7 хоногт
Нялх хот эрийн цээнд хүрнэ...
Нялхаараа байна даа Улаанбаатар. “James Law Cybertecture International” компанийн үүсгэн байгуулагч, алдартай архитектор Жэймс Ло, Монголд болсон Залуу манлайлагчдын хуралд оролцох үеэрээ Монгол Улсын цорын ганц нийслэлийг ингэж тодорхойлсон юм. Уг нь хүн амын төвлөрлийг тоон утгаар нь авч үзвэл Улаанбаатар хот өдгөө ”Их хот” гэсэн тодотгол зүүгээд явж болмоор.
АЛДАА
Баатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг түүхэндээ зургаан удаа гаргасан байдаг аж. Гэтэл тэр төлөвлөгөө бүрт нь хүн амын өсөлтийг буруу тооцоолсны улмаас хот ачааллаа дийлэхээ больжээ. Ганцхан жишээ дурдахад л 1954 онд баталсан анхны төлөвлөгөөгөөр 1974 он гэхэд хотын хүн амыг 125 мянгад хүрэхээр тооцоолсон байна. Гэтэл анхны төлөвлөлт хийснээс ердөө зургаахан жилийн дараа нийслэлийн хүн ам 180 мянгад хүрчээ. Харин гурав дахь удаагийн төлөвлөгөөгөөр 2000 он гэхэд хүн амыг 400 мянга байхаар тооцсон ч бас алдаж, 1986 он гэхэд л дээрх тооноос хэд дахин давсан аж. Энэ үеэс хот дээд хүчин чадлаараа ажилласан ч шинэ мянганы малчин монголчуудын хотод амьдрах хүслийг гүйцэлдүүлж чадахгүйд хүрсэн байна. Энэ мэт жишээг дурдаад байвал хот төлөвлөлтийн тал дээр гаргасан олон алдаа бий. Гэхдээ л тэр үеийн төлөвлөгөөгөөр л өнөөдрийн Улаанбаатар оршин тогтнож байгаа гэхээр тухайн үеийн өгсөн төлөвлөгөө ямар яс сайтай болсон гэдгийг харуулна. Харин одоо алдаанаасаа суралцан хотыг дахин төлөвлөх зайлшгүй шаардлага үүссэн нь нүдний өмнө илхэн. Жэймс Ло “Нийслэл хотыг балчир хүүхдээр авч үзэхэд энэ хүүхдийг өсч томруулахын тулд шинэ тоглоом, амин дэм өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ур чадвар олгож, том хүн болгож авна гэсэн үг” гэсэн юм. Ямартай ч хот маань өтөл хөгшин бус бага балчир байгаа тул бидэнд өсч хөгжих боломж байна гэсэн үг.
ӨМНӨХ АЛДААГ ЗАЛРУУЛСАН ЖИШИГТӨЛӨВЛӨГӨӨ
Балчир хотыг том болгох шаардлагын дагуу “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-ний тодотголыг хийжээ. Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгээс гаргасан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол”,“2030 оны хөгжлийн чиг хандлага” гэх уртаас урт нэртэй уг шинэ төлөвлөгөө бол нийслэлчүүдийн хөгжих чиг, явах замыг заагч алтан гадас од юм.
Ямартай ч Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэл хотыг үндсэн долоон чиглэлээр хөгжүүлэхээр тусгасан байна билээ. Тухайлбал, хүн амын зохисгүй өсөлт, хотын хэт төвлөрөлийг сааруулан суурьшлын оновчтой тогтолцоог бүрдүүлэх, хотын бүтцийг боловсронгуй болгож, газар ашиглалт, хот төлөвлөлтийн бүсчлэлийн тогтолцоог шинэчлэх гэх мэт ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Хотын бүтэц, зохион байгуулалт нь хотын төвд төрийн болон үйлчилгээний бүхий л байгууллагууд төвлөрч, газар ашиглалтын стандарт алдагдаж байгаа нь өнөөдөр тулгамдсан асуудал болоод байгаа. Тиймээс тус шинэ төлөвлөгөөгөөр хот төлөвлөлтийн бүсчлэлийн тогтолцоог шинэчлэн дүүрэг бүрийг үндсэн төвтэй болгон хөгжүүлэхээр тусгажээ. Тэр дундаа өнөөгийн нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл: “Ирээдүйн ухаалаг, санхүүгийн өндөр чадвартай Улаанбаатарыг бүтээхийн тулд эхлээд хүнээ бэлтгэх хэрэгтэй. Үүнтэй зэрэгцээд хотоо хөгжүүлнэ. Аль нэг талыг нь орхигдуулчихвал хот энэ хэвээрээ хэдэн зуун жил ч болж мэднэ. Тиймээс нийслэлийг хөгжүүлэх шинэ төлөвлөгөө, төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж байгаа ихэнх төсөл хөтөлбөр дээрх хоёр хүчин зүйлийг харилцан уялдаатай хөгжүүлэхэд чиглэсэн” гэсэн юм.
Ерөнхий төлөвлөгөөнд нийслэл хотын бүтцийг боловсронгуй болгож, газар ашиглалт , хот төлөвлөлтийн бүсчлэлийн тогтолцоог шинэчлэх гэх мэт ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Энэхүү ажлын хүрээнд хамгийн түрүүнд хийгдэх ажлын нэг бол хотын төвд хамгийн ойрхон байрлах 100 айл буюу СБД-ийн VII хорооллын гэр хорооллыг дахин төлөвлөлтийн ажил аж. Уг хорооллыг дахин төлөвлөж чадвал хот төлөвлөлт нэгдсэн зохион байгуулалттай болох, газрыг зүй зохистой ашиглах, агаар, хөрсний бохирдол багасгах гээд нийгэмд эерэг нөлөө үзүүлнэ. Нийслэлийн хот төлөвлөлтийн дахин төлөвлөлтийн газрын мэргэжилтэн С.Даланжаргал “Ирээдүйд хотоо ухаалаг болгохын тулд дор бүрнээ өөрсдийн хэрэгцээгээ хангадаг цахилгаан дулааны дэд төвүүдтэй байхаар төлөвлөөд явж байгаа. Мөн тэнд нийгмийн болон инженерингийн бүх дэд бүтэц хангалттай хэмжээнд байна. Үүний нэг жишээ бол “Улаанбаатар хотын 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, 2020 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд хийсэн “Орон сууцны VII хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”-нд тусгагдсан иж бүрэн дэд бүтэц бүхий compact city буюу худалдаа, үйлчилгээ, оффис, хүний хэрэгцээний нийгмийн үйлчилгээ бүхий “Бизнесийн шинэ төв” болгохоор тусгасан. Мөн ногоон нуурын одоогийн тогтоцыг түшиглэн амралт зугаалгын бүс болгон хөгжүүлэхээр тусгагдсан” гэсэн юм.
ХУВЬСГАЛЫН ТОХИРОО
Одоогоос долоон жилийн өмнө буюу 2007 онд долдугаар хорооллын шавыг тавьж, Н.Энхбаяр Ерөнхийлөгч тууз хайлчилж байсан санагдана. Уг нь нийслэлийн агаарын бохирдлыг багасгах, иргэдийн амьжиргаа, амьдрах орчныг сайжруулах гээд олон эерэг үр дагаварыг авчрах уг ажил яагаад хойшлогдоод байгаа талаар нэг хэсэгтээ л хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн мэдээлэл гарч байсан. Тэгвэл энэ удаа Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний тодотголтой хамт ирсэн нэг сайн мэдээ бол өнөөх долдугаар хороолол ажил хэрэг болно гэсэн амлалт байлаа.
“Орон сууцны VII хороолол” гэх албан ёсны нэршил бүхий уг бүтээн байгуулалт нь Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 210.0 га талбайд төлөвлөгдсөн. Нийслэлийнхот төлөвлөлтийн дахин төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн С.Даланжаргал: “Нийслэлийг жишиг хороололтой болгох тал дээр Долдугаар хорооллыг барих ажил ёстой нөгөө хувьсгалын тохироо бүрдсэн гэдэг шиг бүх нөхцөл нь бүрдчихсэн байгаа. Хотын төвөөс хамгийн ойр учир инженерийн болон нийгмийн дэд бүтцийн хүртээмж харьцангуй сайн. Нийслэлээс бүх талаар нь дэмжиж байна. Тухайлбал, төсөл хэрэгжүүлж байгаа компаниудад нийгмийн болон инженерийн дэд бүтцийг нь улсаас тавиад өгч байна. Улсаас авдаг хоёр хувийн татаасыг авахгүй. Зураг төсөл батлах, зөвшөөрөл олгохдоо ямар нэг хүнд сурталгүйгээр шийдэж байгаа гээд компаниудыг аль болох л дэмжин ажиллаж байна” гэв.
Төсөл хэрэгжүүлэгч компаниудын баталж байгаагаар “Төлөвлөсөний дагуу энэ намар гэхэд нүдэнд харагдахуйц үр дүн тус хорооллын хэсэгт гарахаар байгаа” аж. Тухайлбал, “Мастер девелопер” компанийн гүйцэтгэх захирал Ү.Золбаяр “Долдугаар хорооллын бүх ажил жигдрээд явж байна. Нэг талаас төр засаг дэмжиж, нөгөө талдаа төсөл хэрэгжүүлэгч компаниуд бодитой төлөвлөгөөний дагуу ажиллаад иргэдтэйгээ тохиролцоод явж байгаа. Мөн энэ хороолол хотын төвтэй хамгийн ойр учраас бизнесийн шинэ төв цэг, орон сууцжуулах тэргүүлэх хэсэг юм. Үүнийг дагаад бизнес эрхлэгчдийн шаардлагад нийцсэн орчин үеийн барилга байгууламж барихаар бид бүрэн хэмжээний судалгааны үндсэн дээр Монголын хамгийн анхнысмарт сервис оффис барихаар бүтээн байгуулалтаа эхлээд ажиллаж байна” гэв.
“Мастер девелопер” компанийнхувьд тус хорооллын хэсэгт оффисын зориулалттай барилгын ажлыг гүйцэтгэж байгаа юм билээ. Тэд төслийн ажлаа хийхийн тулд эхлээд оффисын барилгын бүхэл бүтэн судалгаа хийсэн гэж ярилаа. Судалгааны заримаас нь дурдвал шийдвэр гаргалтад хамгийн их нөлөөлдөг хүчин зүйлсийг чухал, чухал бишээр ангилан харуулсан байна.
Тухайлбал, байршил, хямд үнэ, сэтгэлд нийцсэн өндөр ашиг, машины зогсоол гэх мэт хүчин зүйлс худалдан авагчдын шийдвэр гаргалтад чухал нөлөө үзүүлдэг аж. Мөн судалгаанд оролцогчдын 43 хувь нь байршил болон төлбөрийн нөхцөлөөс худалдан авалтын шийдвэр шууд хамаарна гэж хариулжээ. Үүнээс гадна тус судалгаанд нэгэн сонирхолтой мэдээлэл дурдсан нь “Smart office”-ийн талаар байсан юм. “Smart office”-ийн тухай мэдлэг шалгах асуултыг иргэдээс асуухад 75 орчим хувь нь энэ талаар мэдэхгүй гэсэн бол 15 хувь нь сүүлийн үеийн дэвшилтэт техник технологитой барилгыг хэлнэ гэж хариулжээ.
Энэ нь мэт бүтээн байгуулалтын ажлууд судалгаа шинжилгээтэй хийгдэж байгаа нь шинэ хотын төлөвлөгөөбиелэгдэхүйц үр дүнтэй хэрэгжихэд хүргэхэд чухал нөлөөтэй. Бидний хэлдэгээр 100-н айл дахь нүсэр гэр хороололыг бүрэн шинэчлэн Бизнесийн шинэ төв болж их хот маань дэлхийн жишигт хүрэх бас нэг алхам юм. Мөн дээр дурдсан ухаалаг хотын эхлэл энэ мэт судалгаа шинжилгээтэй ухаалаг төлөвлөлтөөс эхэлнэ гэдгийг салбарынхан онцолж байна.
Эдгээр мэдээллээс харахад төр засаг нь дэмжээд, түмэн олон нь дэмнээд явбал банзан хашаагаар дүүрч, утаандаа хахаж, нялх хоч авсан нийслэл удахгүй эрийн цээнд хүрэх нь ээ.
2014 оны 03-р сарын 18
Улаанбаатар хот
сен
Зочин
Зочин
хахах
nile7
nile7
uhaalag hot bolgoh
Oor hot baiguulah heregtei
ichmeer yum
ireedui
санаа
санаа
utaan dund huuhed eriin tseend hureh uu
Зочин
балчир хүүхдээрээ
Нялхаараа Утаанбаатар
zochin
tulga