Байрандаа л эргэцаад байдаг маш олон бүткү асуудал байдгийн хоёрынх нь талаар бага сага санаагаа хэлий.

Жуулчид капут

Уг нь тэр шар толгойтнууд манай улсад толгойныхоо өнгө шигээ л алт татварлуулж байх учиртайм. Өмнө нь бид морьтой шуугиж очоод тэднүүсээс юмы нь аваад ирдэг байсан бол одоо тэд өөрснөө манай улсын онгоцоор нисч ирээд, буунгуутаа такси аваад, хоол идээд, хөдлөх бүртээ л төлбөр төлдөг болсон. Гэх мэтчилэн жуулчны компанидаа хөлсөө төлнө, тэрнээс улс татвараа авна, ажлын байрууд бий болно. Ер нь л бөөн мөнгө. Борооны ус, байгалийн хишиг шиг л эд.

Тэгсэн манай хэдэн сумын, хашааны, байрны атмаанууд нь архи уугаад зодоод болдгүэ. Шар толгойт мөнгө, цагаа бараад Монгол гэдэг улсыг үзэх гээд ирдэг. Гэтэл нэг далий сохор харсан согтуу толгой ямар ч утгагүй шууд шанаадаж байна. Ер нь алах ч зорилготойм билүү хэн мэдлээ.

Тэр ахиж Монголыг зорьж ирэхгүй. Бүх танилууддаа битий ир гэж хэлнэ. Тэд нь бас цаашаагаа танилууддаа тэр факин монгол руу л битий яваарай гэж байна. Аялал жуулчлалын таатай таагүй орчноор нь дүн тавьж жагсаадаг, жуулчдын голлон баримжаа авдаг томоохон сайтуудад манай Монгол улс сүүлийн хэдэн жил дараалан “оч гэж зөвлөхгүй” гэдэг багцад айрагдаж яваа. Тэрний дэргэд иргэний дайнтай, хар тамхинд умбацан, хүүхэд, эмэгтэйчүүдийг найдвартай хулгайлдаг зарим орон чинь харин жуулчдыг мөнгө гэж харж сурснаараа илүү ухаалаг.

Зодуур бол хамгийн тэнэг, өрөвдөлтэй шалтгаан нь. Дээр нь нэмээд жуулчны компаниудын хариуцлага, үнэхээр үнэмшимгүй үнэтэй сувенир, үзэх харах юм байхгүй зэрэг нь нөлөөлнө.

Хариуцсан яам маам нь энэ талаар дорвитой арга хэмжээ авч байсныг санахгүй байна. Түй ч санах юм алга. Осолгүй энийг хариуцдаг нэртэй газар 20 хэдэн жил дүнкийлээ.

Архидалт

Архитай тэмцсэн элэг хөшөөм явдал ахиж амилахгүй байх болтугай. Харин архины хэрэглээтэй тэмцэх бол өөр хэрэг.

Дэлхийгээрээ архидаж байна. Толгой дараалан ууж байна. Гэхдээ хэрэглээгээрээ ялгаатай байна.  Манай улсын хувьд архины хэрэглээний соёл эрс ахиж байгаа. Шуушаадаг хүмүүс багассаар байгаа. Архийг элдэв амтат уух юмтай хольдог, даруулдаг, хэмжээг нь тохируулдаг болсон. Гэвч алкаашууд байсаар байгаа. Угаасаа хүн байгаа газар алкаашуудын дуун тасрахгүй шүү дээ.
Мэдээж архины хэрэглээ багасч, илүү өргөн хүрээнд, улам соёлжих шаардлагатай. Гэтэл бас л хариуцсан төрийн байгууллага нь таг. Осолгүй л жилд хэдэн хүн архинаас болж балраад байгаа тухай, ямар өвчлөл гардаг тухай мэдээлдэг. Харин жирийн хүн энэ мэдээллийг нь өөртөө хамаагүй гэж боддог нь сайхан даа.

Соён гэгээрүүлэл

Нийтийн ухамсартай холбоотой, хамтаараа шийдэх асуудлууд учир соён гэгээрүүлэл зайлшгүй шаардлагатай болж байна. Гар гараа барилцаж халуун зүрхээрээ эх орныхоо төлөө нэгдэцгээе гээд байдаг үй олон зангиа зүүсэн залуус хийсвэр, хэзээ ч нүдэнд үзэгдэхгүй худлаа паньсан юм чалчиж байхаар шууд нэг ажил бариад хэрэгжүүлээсэй дээ. Тэр нь эх орондоо хийх хамгийн том гавьяашд уг нь. Ухаантай шүү гэж хэлэгдэх л зорилготой болохоос хийх гээгүй байх л даа бас.

Жуулчлал: Наадуул чинь мөнгө өгдиймаа, та нарыг яах гээ ч гүй, зүгээр инээгээд бай гэж ойлгуулмаар байна. Соён гэгээрлийн кампанит ажилд ном, сонин, кино ший, бүжиг, дуу, лекц яриа, автобусны бариул бүгдийг ашиглаж болно. Аялал жуулчлалын салбарт олгодог бүх мөнгөө энүүнд зориулаад гурван жил болоход байдал шал өөр болно. Цалин авдаг албан хаагчид нь өөр ажил хийнэ биз. Угаасаа ямар ч өөдтэй өөрчлөлт гаргаагүй хүмүүс. Жуулчны компаниуд ч үүнд бүх талаас оролцох нь ирээдүйдээ хийх том хөрөнгө оруулалт болох юм.  Жил дараалан буурч байгаа жуулчлалыг сэргээж жилдээ 5-10 сая жуулчин ирдэг болохын цагт юун уул уурхай ч болж мэднэ. Үндэс суурин дээр нь улс орон хөгжиж, нүд булаам сайхан хоттой, нуур нугас шиг инээмсэглэсэн хүн ардтай болно.

Үзэх юмны хувьд байхгүй биш байгаа гэж би бодож явдаг. Гагцхүү ангилал ба бүтээн байгууллат хэрэгтэй. Энэ талаар дараа дэлгэрэнгүй бичий.

Архидалт: Энэ дунд бид залууст хандсан уриа цуурай гаргах ажил бүрэн орхигдсон. Архи битий уу, биенд чинь муу гэдэг тэнэг үг хэзээ ч амжилт олохгүй. Архидаад л байна. Монгол улс архинд живлээ гэж цээжний бангаар аймшгийн нэвтрүүлгүүд хийгээд ч энэ бүхэнд падлий байхгүй. Архи хорьсон хууль журам гаргаад бүр ч дордуулна. Хүн мансуурах хэрэгцээгээ хаанаас ч олдог юм. Жинхнээсээ олноороо үхэцгээж эхэлнэ.

Тэрний  оронд архины соёлтой хэрэглээг сурталчлах, архи хэрэглэх соёлыг түгээх, сургавал хамаагүй дээр биз дээ. Үхэр шиг залгилж гурван цагийн дотор тасарч унахаас илүү бүжиглэж, дуулж илүү олон цагийг багахан дуниартайхан наадаж өнгөрүүлэх нь илүү амттай болохыг гайхуулах, үзүүлэх. Мэдээж урт хугацааны ажил. Маш урт хугацаа, хичээл зүтгэл орно. 

Солонгосууд хугацааны давтамжтайгаар архиныхаа градусыг буулгасаар байгаад одоогийн сөөжүүгээ гаргаж авсан. Хэдийгээр амнаас уначих гэсэн эд ч гэсэн бага багаар дасах л болно. Манайхан бас тэгээсэй. Аль нэг үйлдвэр нь градус багатай, зөөлөн архи үйлдвэрлэвэл монголчуудад хийж байгаа том буян, сайн үйлс шүү дээ. Түүнчлэн архины үйлдвэрүүд өөрснөө гэмшсэн мэт царайлж байхаар цагаан архийг юу юутай хольж уувал, юу юугаар даруулан уувал илүү таашаалтай байдаг тухай сургалт суртлын ажилд санхүүгээр дэмжин оролцууштай.