Энэ зургийг Ц.Амгалан гуай 1960 оны үед зурснаар төрийн шагнал авч байсныг санаж байна. Энэ ялдамд их зураач Ц.Амгалан гуайн үр хүүхдүүдээс нь-энэ зургийг жишээ болгон ашигласан юм шүү,зургийг болон бурхан болоочыг шүүмжилээгүй юм шүү гээд уучлалт гуйя. Харин өнөөдөр харахад үнэхээр монголын төрийн дүр төрхийг ийм болно гэж мэдэж байсан юм болов уу? гэж бодогдож байна.

Капитализмийн дээгүүр харайж байгаа энэ морьтон “сүгсэлзүүр” ” утопи коммунизм”гэдэг газар буух гээд агаар дээр хөөрч байгаа нь үнэхээр тэр нийгэм  нь байхгүй болохоор одоо “ардчилал”гээд орилиод л дүрс нь зогсчихож. Нэгэнт төрийн туг бариад бүхэл бүтэн нийгмийг алгасч байгаа болохоор хэн ч Монголын төр байна гэнэ ойлгоно биз дээ. Тэгвэл энэ төр нь газар дээр хэзээ буух нь тодорхойгүй.Хаана буухыг нь тодорхойгүй.Одоо яг хаанаас гарч ниссэнийг нь мэдэхгүй. Лав л бидэнд заасан түүхийн хичээл дээр  хүн төрлөхтөн таван нийгэмтэй хүй нэгдэлийн,боолын нийгэм,феодалын нийгэм,капитализм,социлизм тэгээд коммунизм буюу төгс нийгэмд хүрнэ гэж заасан.Боолын нийгмийг алгасч болсон юм капитализмыг алгасхад юу байхав ухааны юм ярьж байсан шүү.Нээрээ ч бид ямар нэгийгээ боол болгон дарлаж байсан биш үнэ юм байна гэж үнэмшиж байсан.

Бид ер нь өнөөдөр яг хаана байна,аль нийгэмд нь байгааг хэлээд өгөх хүн байна уу?

Би 1976-82 онд Монголын Засгийн Газрын нэр дээр ЗХУ-д хуулийн сургуульд төр эрх захиргааны ангийг төгсчихсөн хүн гэж байгаа мөртлөө үүнийг ойлгохгүй л байна. Зургаар бол феодолизмаас нисэн харайж байгаа харагддаг.Бид өнөөдөр яг феодолизмаасаа гарсан юм уу?Энэ морьтоны хувцас төрх өнөөдрийн төр баригчид нартай яасан ч адилхан  юм бэ дээ. Одоо удахгүй цагаан сар болохоор хараарай,нөгөө эрх баригчид чинь үүнээс ч илүүгээр феодалууд болоод хувцаслаад  гараад ирцгээнэ.Ер нь наадам цагаан сар болохоор л жинхэнэ дүр төрх нь илрээд ядуусын хүүхдүүдээр морь унуулж амь насаар нь тоглоод л, өөрсдөө хаадын дүрд тоглоцгооно.

Цаг хугацааны хувьд л зөвхөн Монголд ч биш гонжоом орж ирснээр түүгээр гоёож,төрийн ажилд ялааны алчуур зүүх дүрэмтэй болохоор л феодолууд гэж ойлгохгүй явсан юм биш үү? Саяхан ерөнхий сайд асан Бямбасүрэн гуай зурагтаар-Монгол улс ямар ч философигүй болчихсон гэж ярьсан.

Монгол төрийг барьж байгаа зарим улс төрчид,зарим нийтлэлчид-Монгол улс хөгжлийн нэг хэсэг хугацааны дараа буюу хойч үе гарч ирж байж л хөгжинө,эсвэл аль ч улс орон ингэж алдаж онож явсаар хөгжилд хүрдэг тухай ярьдагтай нь би санал нийлдэггүй юм. Монгол улсын үндсэн хууль авч үзлээ.”Монголын ард түмэн бид...эх орноо хүмүүнлэг  иргэний ардчилсан нийгэм байгуулах эрхэм зорилготой...зарлан тунхаглаж байна”гэж байна.Нөгөө таван нийгмээс алийг нь ч биш”ардчилалсан нийгэм”байгуулна гэжээ. Хойд Солонгос ч Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Улс гээд нэрэндээ хүртэл заачихсан болохоор аль ч улс бид ардчилаагүй улс гэдэггүй л дээ.

Би л хувьдаа ардчилалыг тэгш эрх,шударга байдал,ил тод гэх мэтчилэн олон эрхий зарчим л гэж ойлгодог.Харин” ардчилал” гэдэг нийгэм байдгыг би хайгаад олохгүй юм.

Миний уншсан номнууд дээр л өндөр хөгжилтэй орнуудын нууц нь капитализмаар л хөгжчихсөн байх юм.Эсвэл шууд феодализмдаа байгаа,эндээ л байх болно хөгжихгүй л гээд зарлан тунхаглачихвал яасан юм.Тэгвэл тэнэг надад ч ойлгомжтой л болно.

Үндсэн хуулиндаа заавал аль нэгнийг яг  заах хэрэгтэй үгүйг  нь мэдэхгүй,үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэхээрээ л өөрсдийнхөө сандал суудал хувиарлахад хэцүү байгаа учраас гээд л  эцэс төгсгөлгүй маргалддаг болохоор нь үндсэн зорилгоо ярьдаггүй юм уу? гэж энэ сэдвийг хөндлөө.

Үнэхээр ч өнөөдөртөө Монголд капиталист болчихсон хүн ч алга.

Капиталистууд Монголд ирэхэд нь юм уу?капитализмын тоглоомын дүрэм ярихаар өөдөөс нь феодал царайлчихаад коммунизм яриад “аброген” царайлаад байхаар чинь Монгол улсын хөгжлийн эрхэм зорилгыг асууж байна.

 Төр эрхийн судлаач хуульч Ж.ТҮВШИНБАТ
 2015-2-15


Дэлгэрэнгүйг блогноос уншина уу.