Түүх бол болсон үйл явдал. Болсон юм яг болсноороо хэлэгдэх, яг болсноороо бичигдэх ёстой.  Энэ эсээг бичихдээ, болсон юмыг болсноос нь гуйвуулж гажуудуулах, засварлаж өөрчлөх, зохиож худал бичих явдал  цээртэй бөгөөд хортойг иш үндэс болгохыг хичээв.           

1. Монголд коммунист хэлмэгдүүлэлтийн нөхцөл бүрдсэн нь               

Энэ асуудал хэдийгээр маш чухал асуудал боловч, төдийлөн судлагдахгүй байна.       

Ар Хиагт гэж монголчуудын нэрлэдэг байсан Оросын хилийн Тройцкосавск  хотод 17-26 хүн оролцсон Ардын намынхны 3 өдрийн зөвлөлгөөн 1921.03.01-03-нд болов. Тус зөвлөлгөөнийг 1924 онд хуралдсан  МАН-ын 3-р их хурал намынхаа“анхдугаар их хурал” гэж нэрлэхээр шийдвэрлэсэн байна. Дашрамд өгүүлэхэд, МАН-ын энэхүү 3-р их хурлаас “Монгол Улсыг капиталист биш хөгжлийн замаарудирдан хөгжүүлэхийг намын жанжин шугам болгох”, “тус оронд МАХН-аас өөр улстөрийн нам гаргахгүй байхаар” заасан коммунист шийдвэрүүд Монголд 1990 он хүртэл мөрдөгдсөн билээ.  
                                 
МАН-ын тэрхүү “анхдугаар их хурлын”3 дах өдрийн хуралдааныг Д.Сүхбаатар даргалж, “МАН-аас Гадаад монголын түмэнд тунхаглан зарлах бичиг” буюу МАН-ын программыг батлах, МАН-ын Төв хороог сонгох, МАН-ын Төв хороонд Коминтерний төлөөлөгчийг урьж ажиллуулах, Коминтернд баяр хүргэсэн цахилгаан утас явуулах - ийм 4 асуудал хэлэлцсэн байдаг. Энэ өдрийн хуралдаанд Коминтерн ба ОК(б)Н-ын төлөөлөгчид оролцож баяр хүргэхэд, хурлын дарга Д.Сүхбаатар хариу баяр хүргэхдээ хэлсэн “...МАХН (?!)болбол Зөвлөлт Улсаас үзүүлсэн ... тусламж, тэтгэврийн ач тусаар ... дотоодын (?!) дайсныг дарж чадах ба ...” гэсэн үгүүд дотроос “хувьсгалт нам”, “дотоодын дайсан” гэсэн үгүүд(МАХН-ын товч түүх.Нэмж засварласан 3 дахь хэвлэл, 1985, 42-р тал)хэлмэгдүүлэл судлалын үүднээс анхаарал татах үгүүд болой.   

Тусламж гуйх ажлаар Зөвлөлт Орос Улсд1920 оны зун явсан Ардын намын “долоогоос”  Д.Сүхбаатар, Х.Чойбалсан хоёр Эрхүүд үлдэн, тэнд намаржихдаа, “Эрхүү дэх улаан армийн дарга нарын сургуульд суралцаж, Эрхүү мужийн нам, комсомол,зөвлөлт засгийн байгууллагуудын хувьсгалт үйл ажиллагаануудтай танилцаж байсан”  гэж “МАХН-ын товч түүх” номонд байдаг. Тэгэж байхдаа, Д.Сүхбаатар ОК(б)Н-ын Эрхүү мужийн 3-р бага хуралд оролцож, “Оросын коммунист хувьсгал дорно зүгт хувьсгалын галыг асаав” гэжОросын коммунист хувьсгалыг сайшаасан коммунист үг ч хэлсэн байдаг(МАХН-ын товч түүх. 1985, 34-р тал). Энэ нь манай хэлсэн анхны коммунист үг, манай анхны коммунистын үг байлаа*.   

Энэ бүхнээс үзэхэд, МАН-ыг Коминтернтэй нягт холбох, Коминтерний төлөөлөгчийг МАН-д урьж суулган, МАН-ыг Коминтерн, ОК(б)Н-ын заавар, зөвлөлгөөгөөр ажилладаг коммунист нам болгоход , Д.Сүхбаатар чухал, магадгүй, гол үүрэгч гүйцэтгэсэн байж болохоор байна. Гэхдээ, Д.Сүхбаатар бол “ардын” засгаас хойш дөнгөж 1 жил 8 сар амьд байж, Цэргийн яамны сайдаар ердөө 1 жил 6 сар, Бүх цэргийн жанжнаар 1 жил 8 сар л ажилласан хүн шүү дээ*.       

МАН анхнаасаа Коминтернтэй болон ОК(б)Н-тай  тийнхүү гүнзгий бөгөөд дотно сүлбэлдэж,улмаар, тэдний төлөөлөгчийг Төв хороондоо урьж ажиллуулж, анхнаасаа Коминтерний зөвлөлгөө, заавраар явах болсноор,  МАН, цаашдаа, Коминтерний атганд  бүрэн орж,ОК(б)Н-ын заавраарбайдаг, түүний дагуул коммунист нам болж, Монгол Улсыг ч СССР-ийн дагуул коммунисторон болгосон байна. Хожим нь, МАХН-ын их хурал  “Коминтерний заавар, зөвлөлгөөг тус намын үйл ажиллагааны удирдамж болгож байхаар” бүр улайм цайм заав(МАХН-ын товч түүх. 1985, 138 дах тал). Ингэж МАН үндсэндээ бүр 1921.03.03-наас Коминтерний заалт, заавар дор байх ОК(б)Н-ын дагуул коммунист нам болж эхэлсэн нь хожим нь большевикууд ба Сталины заавраар  Монголд ноёдфеодалууд , тайж нар, лам нарыг, түүнчлэн, Унгернтэй хамтарч  Хятадын цэргээс Эх орноо чөлөөлөгчдийг, үе үеийн мөрөөдөлтэй нармай монгол үзэлтнүүдийг, мөн, Гэндэн, Дэмидийн талын эх орончдыг хилс хэрэгт гүтгэн“төрлөөр” устгах коммунист  хэлмэгдүүлэлтүүд (геноцид) явагдахын  үндсэн нөхцөл болж  өгчээ гэж үзэх үндэс болж  байна.                
МАН анхнаасаа ингэжнөхцлийг нь бүрдүүлснээс,  улстөрийн коммунист хэлмэгдүүлэлт Монголд бүр 1921 оны 7-р сараас явагдаж эхэлжээ.                           
2. Монголд улстөрийн коммунист хэлмэгдүүлэлт эхэлсэн нь  
   
        
Монголд улстөрийн хэлмэгдүүлэлт  1922 оноос Д.Бодоогийн хэлмэгдлээр эхэлсэн гэдэг. Гэтэл, тиймгүй байна. Миний бие энэ талаар нилээд бичсэн дээ.                       
МАН “Оросын ажилчин, тариачны улаан цэргийг” дагуулан Нийслэл хүрээнд орж ирж, 1921.07.10-нд засгийн эрхийг сүр хүчээр авч, Монголд “ардын” гэгч  засаг тогтоомогц, Монголд коммунист хэлмэгдүүлэлт явагдаж эхлэв. Унгерний монгол цэргийн жанжин байж Нийслэл хүрээг болон Монголыг Хятадын цэргээс  чөлөөлөлцсөн, сэргээгдсэн Богд хаант Монгол Улсын сангийн сайд, тэргүүн тайж, халуун эх оронч  Лувсанцэвээн, зоригт баатар өвөрмонгол Тогтох зэрэг хүмүүсийгУнгернтэй нийлсэн, түүнийг талархсан“хэргээр”1921 оны 7-р сард баривчлан, бас бус 88 хүнийг гянднаа хорив. Мөн, Нийслэл хүрээг  Хятадын цэргээс чөлөөлөлцсөн Богдын торгон цэргийн жанжин Жамъянданзан нарын түвд голдуу 48 хүнийг “Богдын сэм дэмжлэгтэйгээр” Монголд бослого гаргаж, ардын засгийг унагааж, хаант засаг тогтоох гэсэн гэдэг хилс хэргээр 1921 оны 10, 11-р саруудад баривчлан, 7-г нь буудан алахаар шийтгэв. Гэвч,  Лувсанцэвээн, Жамъянданзан нарыгл Д.Бодоо, Д.Чагдаржавнарын хамт, бүгд 15 хүнийг,Д.Сүхбаатарын гарын үсэгтэй тушаалаар (1922.08.30-нд буюу “хувьсгалаас” хойш  1 жил 2 сарын дараа)* бууджээ.      
 
Тэдгээр 15 хүнийг буудан алах Д.Сүхбаатарын энэ тушаал нь манай коммунист жанжны анхны большевик тушаал байлаа*. Хожим тэдгээр 15 хүн бүгд цагаатгагдсан юм.            

Ингэж  улстөрийн коммунист хэлмэгдүүлэлт  Монголд 1921 оны 7-р сараас эхэлсэн байна.   

3. Монгол дахь коммунист хэлмэгдүүлэлтийн оргил үе               

Монголд 1921 оноос эхэлсэн энэ коммунист хэлмэгдүүлэлт цаашдаа жил бүр явагдаж, улам бүр өргөжсөөр, 1930-40 онд Монгол Улс 20-иос дээш насны, өөрөөр хэлбэл, насанд хүрсэн эрэгтэйнхээ 20 хувийг  улстөрийн хилс хэргээр баривчлан яллаж, 15 хувийг буудан алж, “дэлхийн рекорд” яргалал үйлджээ. Тэр үед өөр ямар ч улсд ийм хэмжээний яргалал болоогүй байна. Бүр ЗХУ-д гэхэд, Н.И.Ежовын 1937.07.30-ны тушаалаар  1937-38 онд ЗХУ 258 950 хүнээ буюу насанд хүрсэн эрэгтэйнхээ “зөвхөн” 0,5 хувийг нь баривчилсан байдаг.                       
1930-40 оны Монголын их хэлмэгдүүлэлтийн оргил нь 1937-39 оны их террор байлаа. Х.Чойбалсангийн ОБЭК  1937.10.02-ноос 1939.04.22 хүртэл 1 жил хагасханы  хугацаанд  байхдаа, бүрэн бус тоогоор 25824 хүнийг “хувьсгалын эсэргүү” гэсэн хилс хэргээр баривчлан яллаж, 20474-ийг нь буудан устгасан байна. Зарим мэдээгээр, 27585 хүнийг баривчилсан ч гэдэг. 1937-39 оны энэхүү их террорын гол удирдан зохион байгуулагч нь тус ОБЭК, Монголын ДЯЯ, голлогч нь түүний сайд маршал Х.Чойбалсан байлаа. Монголд их террорыг “сайн” явуулсан Х.Чойбалсан орос  эздээсээ, “их багш” Сталинаасаа 1940 онд Лениний одонгоор, бас,  нууцаар, “СССР-ийн НКВД-гийн гавъяат ажилтан” цолоор шагнуулсан байна.                                    

1937-39 онд монголчууд, тийнхүү, дайнд бус, Халх голын байлдаанд бус, ДЯЯ-ндаа, маршал Х.Чойбалсандаа хядагдан хиарчээ. Халх голын байлдаанд бол Монголоос 237 дайчин л амь үрэгдсэн байдаг.Гэтэл, манайд энэ бүхнийг гаргаж хэлэхгүй, лавшруулан судлахгүй, тиймээс хүмүүс үүнийг мэдэх ч гүй байна.                                   
4. 1950, 60, 70-аад оны Ю.Цэдэнбалын үеийн улстөрийн хэлмэгдүүлэлтүүд  бол Х.Чойбалсангийн үеийн мөн хэлмэгдүүлэлтийн үргэлжлэл байв.  
                    
Монголдулстөрийн коммунист хэлмэгдүүлэлт Х.Чойбалсанг үхсэний дараа ч явагдсаар байв. Харин, Дэлхийн 2-р дайны дараа дэлхий дахины улстөрийн байдал болон Монголын дотоод, гадаад нөхцөл байдал эрс өөрчлөгдөж, үүнийг даган, Монгол дахь улстөрийн коммунмст хэлмэгдүүлэлтийн арга, хэлбэр, түүний  үзэл, чиглэл ч өөрчлөгдөж, хэлмэгдүүлэлтийн буулт нь арай “зөөлөрсөн” юм. Тухайлбал, хэлмэгдэгч А.Отгонбаярын хэлснээр, “Х.Чойбалсангийн цустай хэлмэгдүүлэлт Ю.Цэдэнбалын цусгүй хэлмэгдүүлэлтээр солигдов”(“Хэлмэгдсэн заяа-17”. 2000 он, 165-р тал). Ю.Цэдэнбал шинэ нөхцөл дахьулстөрийн хэлмэгдүүлэлтийн арга,  хэлбэр, бодол, чиглэл, түүний  буултыг  арга буюу өөрчилж, хүмүүсийг“бослого гаргаж, ардын засгийг устгах гэж байсан хувьсгалын эсэргүү, Японы тагнүүл” хэмээн гүтгэж, шууд буудан алж устгадгийг больж, тийм боломж ч гүй болсон учир, хэлмэгдүүлэлтийн хурц үзүүрийг  дуулгавар муутай, коммунист үзэл, хүмүүжил султай, зөвлөлтийн дарангуйлалд  дургүй гэгдэх сэхээтнүүд рүү чиглүүлж, тэднийг үзэл суртлын талаар буруутган намнаж, шорон гяндан, цөллөг хавчлага, хяналт мөшгөлтөөр болон амьдрал ахуйгаар залхаан цээрлүүлдэг,тэр үед зам харгуй, харилцаа холбоо, эмнэлэг  үйлчилгээ, амьдрал ахуйн нөхцөл хүндтэй байсан өмнийн алс говь, Хөвсгөлийн хүйтэн хязгаар зэрэг хөдөө нутагт,газар заан, жирийн ажилчин, малчнаар юмуу хамгийн цалин хөлс багатай ажилд томилон, яс суулгаж, аль болохоор хүнд хэцүү амьдралтай байлгаж, сэтгэл санаагаар тамлан зовоодог болов.Тийм нөхцөлд  бие нь муудаж зовоход нь эмнэлгийн зохих тусламж үзүүлүүлэхгүй хавчиж, улам зовоодог байлаа. Энэ муу аргаа гэр бүлийн гишүүдэд нь адил хамааруулдаг байсан байна. Тийнхүү тэр үед Хөвсгөл нь Хаант Оросын Сибирь шиг цөллөгийн нэг бүс болоход хүрч байв.        Манай №1 марксист, манай №1 коммунист, № 1 коммунист үзэл сурталч, коммунизм ба ЗХУ-ыг тахин шүтэгч, олон улсын коммунист хөдөлгөөний нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын 1950-70-аад оны  улстөрийн тийм хэлмэгдүүлэлтүүдийн оргил нь 1960-65 оны улстөрийн хэлмэгдүүлэлтүүд  байлаа.                                                    

5. Улстөрийн хэлмэгдүүлэлтийн хор уршиг, үр дагавар                       

Монгол дахь улстөрийн хэлмэгдүүлэлт Монгол Улсд, түүний хөгжил дэвшилд, Монголын ард түмэнд хэмжээлшгүй  их хор хохирол учруулж, цаглашгүй их уршиг тарилаа. Хэлмэгдүүлэлтийн хамгийн нэг гол хор уршиг бол хэлмэгдэгчид, тэдний ар гэрийнхний хохирол байлаа. Үүнийг тусгайлан сайтар судлууштай.                                       
1930-40 оны их хэлмэгдүүлэлтээр насанд хүрсэн эрэгтэйнхээ 20 хувийн хилсээр баривчлан яллаж, 15 хувийг буудаж алж, “дэлхийн рекорд” яргалал үйлдээд зогссонгүй. 40 000 өрхийнхөө бүх мал, бүх эд хөрөнгийг, гэр орныг нь хүртэл хурааж, өрхийн тэргүүнгүй, тэжээгчгүй, өмөг түшиггүй, өмч хөрөнгөгүй болсон  ар гэрийнхнийг нь “гудамжинд” хөөж гаргаад, бас, бүх насаараа бэлэвсэрсэн, өнчирсөн эхнэр хүүхдийнх нь ихэнхийг ажил, сургуульгүй, мэргэжил, боловсролгүй болгон хаяж, бүх амьдралаар нь хохироосон байна. Үүний уршгаар 1930-40 оны хэлмэгдэгчдийн ар гэрийнхний 87 хувь нь хамгийн бага тэтгэвэртэй буюу зарим нь тэтгэвэр ч гүй, өөрийн гэх орон гэр ч гүй, ядуу дорой амьдарч ирлээ. 1944 оны хүн амын тооллогоор Монголын буриад өрхийн 95 хувь нь өрхийн тэргүүнгүй, бэлэвсэн эхнэр, өнчин хүүхдүүд байжээ.       
               
Урьдын ноёд язгууртнууд, Чингисийн угсааны тайж нар, өндөр хэргэм цолд хүрсэн, эрдэм номоороо шалгарсан лам нарыг бол сүм хийдтэй нь, өв соёлтой нь бүрэн устгав. Буудуулсан хүмүүсийн дөрөвний гурав нь чухамхүү ноёд, тайж, лам нар байв.                       

1930-40-өөд онд Монголын хамгийн өндөр мэдлэг, чадвартай, тэргүүлэх сэхээтнүүд  цөм баривчлагдаж,дийлэнхи нь устгагдав. “МАХЦ-ийн даргалах бүрэлдэхүүний 50 орчим хувь нь хилс хэргээр баривчлагдсан, устгагдсан, цэргээс зайлуулагдсан” байна. “Өнөөгийн генерал цолтой дүйцэх цол хүртсэн дарга нарын 84,6 хувь нь хэлмэгдэж , ихэнхидээ цаазлагдав. Ингэж хэлмэгдэж, ийм хохирол үзсэн арми Монголоос өөр оронд байдаггүй” байна. Үүний улмаас  Халх голын байлдаанд Монголын арми байлдааны чадваргүйдээ хүрч байжээ.                        
Х.Чойбалсангийн шууд удирдлага дор ажиллаж, түүний тушаал, даалгаврыг биелүүлж, арга буюу завхрал үйлдэж байсан ДЯЯ-ны ажилтнуудыг их хэлмэгдүүлэлтийн төгсгөлд  буюу “1939 оны 7-р сард бөөнөөр нь баривчлан, ачааны онгоцонд ачин, хил давуулснаас хойш тэднээс эргэж эх нутагтаа ирсэн нь нэг ч гүй” байна. ДЯЯ-ны  орлогч сайд нар буюу Чойбалсангийн орлогч байсан хүмүүс 100 хувь, ДЯЯ-ны хэлтсийн дарга нар 100 хувь баривчлагдсан байна. “Тухайн үеийн ДЯЯ-ны  төвийн бүх ажилтан 117 байснаас 94 нь баривчлагдав”. “Энэ бүхэн нь Чойбалсан ба сталинчуудаас  Монголд үйлдсэн хар хэргийнхээ  ул мөрийг баллах”, гэрчүүдийг устган арилгах ажиллагаабайж.       

Монгол дахь улстөрийн хэлмэгдүүлэлт бол Монгол Улсын хөгжил дэвшилд хэлж баршгүй хохирлыг учрулсан байна. Ялангуяа 1930-40 оны хэлмэгдүүлэлт бол Монголын бүх түүхийн хамгийн том эмгэнэлт явдал, хэзээ ч үл мартагдахуй гашуудал, юугаар ч үл цайруулагдах гэмт хэрэг байлаа.                                               
6. Цагаатгагдсан хэлмэгдэгчдийн хохирлын барагдуулалт                   

Одоо 32 мянга орчим хүн цагаатгагдаад байна.                    

Хохирол барагдуулдаггүй цагаатгал гэж байдаггүй байна. Учирсан хохирлыг нь төлж өгөхгүй юм бол, цагаатгал гэж байхын ч хэрэггүй аж. Тийм ч учраас улстөрийн ийм хэлмэгдүүлэлт явуулсан Монголоос бусад бүх орон амьд байгаа бүх хэлмэгдэгчийнхээ хохирлыг цөмөөрөө бүрэн барагдуулж өгчээ. Монгол Улс л, Ю.Цэдэнбалын хэлмэгдүүлэлтийн хохирлыг зарим  талаар барагдуулсан ч,Х.Чойбалсангийн хэлмэгдүүлэлтийн хохирлыг одоо хэр огт барагдуулж өгсөнгүй. 1998 онд Цагаатгал, нөхөх олговрын тухай хууль гэж гаргахдаа, Чойбалсангийн хэлмэгдүүлэлтийн хохирогчдодл байр өгсөнгүй. Тэднийг хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдсэн, амь өршөөгдөж 10-20жилээр шийтгэгдсэн, 5 жилээр,1жилээр шийтгэгдсэн гэж ангилсангүй. Түүнчлэн,хэлмэгдэгчдийг бүх малаа, бүх эд хөрөнгөө хураалгасан, хураалгаагүйгээр нь ялгаж салгасангүй. Тийнхүү, бүх хэлмэгдэгчийг ямар ч логикгүйгээр адилтгаж, “нөхөх олговор” гэж худал нэрлэн, цөмд нь адилхан 1 сая төгрөг өгсөн нь, хэмжээний хувьд ч, ёс зүй, утга агуулгын хувьд ч, ер нь олон талаар нөхөн олговор болж огт чадсангүй. Чойбалсангийн хэлмэгдүүлэлтэд өртөгсөд ньа) эцгээ төрд хилсээр цаазлуулсныхаа, б) бүх насаараа бэлэвсэрч, өнчирснийхөө, в) бүх хөрөнгөө төрд хураалган хоосорч байсныхаа,г) эсэргүүгийнхэн гэж төрд адлагдаж, нэр төрөө гутаалгаж явсныхаа, д) ажил, сургуульгүй болон хаягдаж, бүх амьдралаараа хохирч, эдүгээ хамгийн бага тэтгэврээр буюу зарим нь тэтгэвэр ч гүйгээр, өөрийн гэх орон байргүй, ядуу зүдүү амьдарч, насан турш сэтгэл санаагаар хохирч байгаагийнхаа хохирлыг Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнүүдийн заалтын үндсэн дээр төрөөс нэхэх, төрөөр төлүүлэх эрхтэй, төр  ч төлж өгөх үүрэгтэй аж. Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэд “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх баталгаатай эрхтэй” гэж заасан байдаг билээ.Харинодоо улстөрийн хэлмэгдэгчдийн хохирлыг даруйхан барагдуулахгүй бол 80, 90 настай,бие муутай, цөөн тоотой болсонтэдүхээддуусах нь. Цаазлагдсан 30 000 хүний хүүхдээс одоо ердөө 500-600 орчим хүн л амьд байгаа бололтой.Чойбалсангийн хэлмэгдүүлэлтэд өртөгсөд бол ихэнхидээ “баячууд”, урьд хамжилгатай, шавь нартай, мал, хөрөнгө, үнэт зүйл ихтэйбайсан хүмүүс, түүнчлэн, том албан тушаалтай,  чинээлэг хүмүүс байсан ба тийм40000-аад айлын хөрөнгөөр 1937-39 онд улс ихэд хөлжиж, тэр их хөрөнгөөрөө урьд мөнгөгүйгээс барьж чаддаггүй байсан 1-р арван жилийн сургууль зэрэг анхныхаа томоохон барилга байгууламжуудаа чухамхүү  1939 оноос эхлэн2 дайны тэр хүнд үеүүддээ барьж босгосон байдаг.                               
“Лхүмбийн хэрэг-80 жил” э.ш. хурал дээр хуульч, МУИС-ийн проф. Ш.Цогтоо илтгэлдээ, “Хэлмэгдүүлэлт ... хүний эрхийн эсрэг чиглэсэн маш ноцтой гэмт хэрэг. Ийм учраас учруулсан хохирол нь заавал төлөгддөг байх ёстой. Эс тэгвээс ийм төрлийн гэмт хэргийг таслан зогсоож, цаашид дахин давтагдахаас сэрэмжилж чадахгүй юм” гэсэн байна билээ.                   

7. Манай хэлмэгдүүлэл судлалыг шүүмжлэх нь                       

Одоо үед улстөрийн хэлмэгдүүлэлтийг гүнзгүйрүүлэн судлах асуудалманайдулам илүүшаардагдах болов.Хэлмэгдүүллийн бүх үнэнийгүнэнээр нь гаргаж ирмээр байна.           

Монголын хэлмэгдүүлэл судлал доктор М.Ринчинг нас барснаас хойш хоцрогдолд орлоо. Хэлмэгдүүллийг судалгааныхаа гол сэдэв болгон дагнан судалж байгаа эрдэмтэн алга байна. Хэлмэгдүүлэл судлалын байдлыг хэлэлцэж, удирдаж, төлөвлөдөг газар одоо алга. Хэлмэгдлийн судалгаа нь  намтар судлалыг голчлох хандлагатай болон гажуудаж байгаагбүр 2008 онд  доктор С.Ганболд анхааруулж байж. Гэтэл, санаачлага гаргаж, энэ гажуудлыг засч,  “Хэлмэгдэгчдийн судалгааны төвийг”“Хэлмэгдүүлэл  судлалын төв” болгон өргөтгөхийн оронд, харин  чтүүнийгээ татан буулгаж орхив.Ийнхүү хэлмэгдүүлэл судлал зогсонго болчихлоо. Чухам иймээс сүүлийн 2 жилийн “Хэлмэгдэгчдийн өдрөөр”хүртэл Хэлмэгдэгчдийн музейгээр хүн орсонгүй. Учир нь тэнд ямар ч шинэлэл, өөрчлөлт алга. Түүхийн мүзей ч тэр. Хүнд цэгцтэй ойлголт өгч  чадахгүй байна.Хэлмэгдүүлэлт ямар хор уршиг тарьсан талаар музейнүүдэд юу ч байхгүй. Тоо, баримт бүр байхгүй. Хэлмэгдлийн мүзей, мэдээлэл ямар байх талаар ойлголт ч алга. Зөвхөн эмх замбараагүй, дэс дараалал буруу, дутуу хэдэн зураг. Ийм “музей” байхын хэрэг гэж байна уу ?      

 Манайхан хэлмэгдүүлэлтийг 1922 оноос  эхэлсэн гэж худлаа ярьсан хэвээр. Хэлмэгдүүлэлтийн талаар мэдлэг, мэдээлэл муугаас  хэлмэгдүүлэлтийн эздэд бүр хөшөө, дурсгал босгох, мөнгө гаргахаар ярьдаг болж байна. Шал худлаа кино хийх, худлаа бичих, ярих болов. Ер нь хэлмэгдүүллийг тоохгүй болж байна. Хэлмэгдлийн хор уршиг, үр дагаврыг хэрхэн үр дүнтэй арилгах талаар судалгаа огт хийгдэхгүй, тийм судалгаа захиалж хийлгэхгүй байна.Харин энэ удаагийнх шиг, тэгэхдээтодорхой нэг сэдвээр ийм эсээ, илтгэл бичлэгийн үр өгөөжтэй томоохон уралдааныг жил бүхэнявуулж байгууштай.Ер нь хэлмэгдүүллийн талаархи жил бүрийн шилдэг бүтээл, нийтлэл, эрдэм шинжилгээний хурлын илтгэлийг шалгаруулан шагнаж, хэвлэн нийтэлж  байдаг баймаар, бас, хэлмэгдүүлэл судлалын тусгай  (мөнгөн) шагналтай болмоор байна. Ингэвэл, энэ нь хэлмэгдүүлэл судлалд том түлхэц болох нь дамжиггүй. Гэтэл, энэ бүх асуудлыг удирдан зохион байгуулах,судалж боловсруулах,санаачлан хөгжүүлэхүүргийг төрөөс хүлээсэн ЦАУЗБУК  таг дуугүй, огт ажиллахгүй байна*.                                   

                                                                                                  
*Хожмын нэмэлт                                                                                                                                
    


        Д.ДАШДАВАА