АРАВ:

Язгуурын хөвгүүнээ. Бодьсадва, махасадва нарын анхдугаар газарт.

"Ялгамжтай адислагч" хэмээх ТАДЯАТА ПУРНА МОНАРАТА ДҮХҮ ДҮХҮ ДҮХҮ ЯАВАТ СУРЬЯА АВАБА САДА ЯАВАТ ЧАНДРА ДУАНДАНДЭ ТАВАТ РАГЧА МАНА ДАНАДА ПАРИ ХАРАМА ГҮРҮ СУХА хэмээх тогтоол төрдөг. Ялж төгс нөгчсөн бурхад энэ газрын бодьсадва, махасадва нарыг сахихын тулд Ганга мөрний элснээс олон удаа энэ тогтоолыг уншсан.

Тийм учраас. Энэ тогтоолыг унших аваас. Аймшиг бүгдээс аврагдана. Тэр мэт. Хүн болон хүн бусын хараал, дайсан гараг мэт таван зүйлийн гай барцад түйтгэрээс аврагдана. Анхдугаар газрын авралд багтах болно. 

Язгуурын хөвгүүнээ. Бодьсадва манасадва нарын хоёрдугаар газарт. "Бусдад үл дийлдэх" хэмээх ТАДЯАТА УДАДОЛИ ЧИРИ ЧИРИ УДАДО РАДОРАНАМА ШАНТО ШАНТО УДАДОЛИ ХҮЛҮ ХҮЛҮ СУХА тогтоол төрсөн. Ялж төгс нөгчсөн бурхад энэ газрын бодьсадва, махасадва нарыг хамгаалахын тулд хоёр Ганга мөрний элсний тооноос илүү тоогоор энэ тогтоолыг уншсан. 

Тийм учраас. Энэ тогтоол аймшигт араатан, бирдэд хөнөөгдөх хорлогдох, гай зовлон болон бусад таван янз муу юмнаас хамгаалдаг. Хоёрдугаар газрын авралд багтана. 

Язгуурын хөвгүүнээ. Бодьсадва, махасадва нар оршсон гуравдугаар газарт ТАДЯАТА тогтоолын нэр ДАНАТИКА ВАНАТИКА КАРАТА КАУРАТИ КЕЙЮУРЭДАНА ДИЛИ СУХА тогтоол төрсөн. Энэ тогтоолыг гурван Ганга мөрний элсний тооноос илүү олон тоогоор гуравдугаар газарын бодьсадва махасадва нарыг хамгаалан бурхад бүгд уншсан. Энэ нь аюулт ад чөтгөр, элдэв олон зовлон болон таван янз гай барцадаас хамгаалдаг. Гуравдугаар газрын авралд.багтах болно. 

Язгуурын хөвгүүнээ. Дөрөвдүгээр газарт орших бодьсадва, махасадва нарт 

"Номхотгоход бэрх" хэмээх энэ тогтоол төрөх болно. Тэр нь. Энэ мэт байдаг. ТАДЯАТА ШИРИ ШИРИ ДЭМИ ДЭМИНИ ДАРИ ДАРИНИ ШЭРИ ШЭРИНИ ПИШАЛА ПИШАЛА ПАША ПАШИНИ ВАНАДАНИЮЭ СУХА. Энэ тогтоолыг дөрөвдүгээр газарт суух бодьсадва, махасадва нарт зориулан Ялж төгс нөгчсөн бурхад дөрвөн Ганга мөрний элснээс олон удаа уншсан. Энэ тогтоол тарнийг цээжилж унших аваас. Чанадын олон зовлонд нэрвэгдэх болон гараг болон таван янз барцад гай зовлонгоос ангижрах болно. Тэд нар дөрөвдүгээр газрын авралд багтана.

Язгуурын хөвгүүнээ. Тавдугаар газрын бодьсадва, махасадва нарт "Эрдэм элдвээр байгуулагдсан" хэмээх ТАДЯАТА ХАРИ ХАРИНИ ЧЕРИ ЧЕРИНИ КАРИМАНИ САДА КАРИМАНИ САМПАСАНИ ЖАМПАНИ СТАМБАНИ МОХАНИ СВАЯМАБУГА СУХА тогтоол төрдөг. Энэ тогтоолыг Ялж төгс нөгчсөн бурхад тавдугаар газрын бодьсадва, махасадва нарыг сахихын тулд таван Ганга мөрний элснээс олон тоогоор уншсан байдаг. Энэ тогтоол нь аймшиг бүгдийг амирлуулна. Өвчин бүгдийг арилгана. Элдэв олон янз зовлонгоос аварна. Тавдугаар газрын ивээлд багтах болно.


АРВАН НЭГ:

Язгуурын хөвгүүнээ. Зургаадугаар газарт орших бодьсадва, махасадва нарт 

"Билгүүн хот мандалын зул" хэмээх тогтоол төрнө. Тэр тогтоол. Энэ мэт байдаг. ТАДЯАТА ВИТОРИ ВИТОРИ МАРИНИ КАЛИ КАЛЭ ВИДО ХАНАТЭ ЛҮЛҮ ЛҮЛҮ ЧҮЛҮ ЧҮЛҮ ТОЛҮ ВАТОЛҮВА ШАША ШАНЧА ВАРИША СВАСТИ САРВА САТАНАНАНА СИДДЯАНТУ МАМА МАНДРА ПАДИНИ СУХА билээ. Энэ тогтоолыг Ялж төгс нөгчсөн бурхад зургаан Ганга мөрний элсний тоогоор, зургаадугаар газарт оршсон бодьсадва, махасадва нарыг сахихын тулд уншсан. Энэ тогтоол тарнийг уншсан хэн бодовч тэд бүгдээрээ. Хүн болон хүмүүн бусын аюулт хорлолоос аврагдана. Элдэв олон янз зовлон, гариг болон таван янз түйтгэр гачаалд үл автана. Зургаадугаар газрын авралд багтах болно. 

Язгуурын хөвгүүнээ. Долоодугаар газарт оршсон бодьсадва, махасадва нарт "Ялгамжтай илүү" хэмээх тогтоол төрнө. Тэр нь. Энэ мэт байдаг. ТАДЯАТА ЖАХА ЖАХАРУ ЖАХА ЖАХА ЖАХАРУ ВАЙЛУКЭ ВАЙЛУКЭ АМРИТАГАНЭ ПУРУШАНЭ ВЭРУТИКЭ ВАРУВАДДЭ БИДИХЭКЭ ВИНАДА ВИЛИНИ АМАМРИ ЛҮТИКГЭ ВАЙЖУЮУ СУХА билээ. 

Язгуурын хөвгүүнээ. Ялж төгс нөгчсөн бурхад бүгдээрээ долдугаар газрын бодьсадва, махасадва нарыг сахихын тулд, долоон Ганга мөрний элсний тооноос илүү олон удаэ энэ тогтоолыг уншсан. Хэн боловч энэ тогтоолыг уншваас. Элдэв хорлолд үл автана. Өвчин зовлонд үл автана. Гараг хийгээд таван янз гачаал түйтгэрээс аврагдана. Долоодугаар газрын ивээл авралд.багтаж оршино. 

Язгуурын хөвгүүнээ. Наймдугаар газарт орших бодьсадва, махасадва нарт "Булингар үгүй бодол" хэмээх тогтоол төрнө. Тэр тогтоол нь. Энэ мэт байдаг. ТАДЯАТА ШИРИ ШИРИ ШИРИНИ МИТЭ МИТЭ КАРИ КАРИ ХЭРУ ХЭРУ ЧУРУ ЧУРУ БАНДАНИ СУХА билээ. 

Язгуурын хөвгүүнээ. Наймдугаарт орших бодьсадва, махасадва нарыг хамгаалахын тулд Ялж төгс нөгчсөн бурхад бээр найман Ганга мөрний элсний тооноос илүү олон удаа тогтоол үүнийг уншсан. Хэн боловч тогтоол үүнийг унших аваас. Элдэв зовлон, гачаалалд үл өртөнө. Гараг болон таван янз саад тотгорт үл өртөнө. Тэд бүгдээс хамгаалагдана. Наймдугаар газрын авралд багтана.


АРВАН ХОЁР: АРВАН ГУРАВ: 

Язгуурын хөвүүнээ. Есдүгээр газарт оршсон Бодьсадва Махасадва нарт “Үүд хязгаараас үргэлжлэх” хэмээх тогтоол төрнө. Тогтоол тэр нь. Энэ мэт байдаг. ТАДЯАТА ХАРИХ ЧАНАДАЛИКА КУЛА МАВАТЭ ТОРАШИПАДА ПАДАСИ ШИРИ ШИРИ ГАШИРИ ГАВИ ШИРИ СВАСТИ САРВА САТВАНАНАНА СУХД билээ. Энэ тогтоол тарнийг есдүгээр газрын бодьсадва нарыг сахихын тулд ялж төгс нөхчсөн бурхан есөн ганга мөрний элсний тоогоор зарлигласан. Энэ тогтоолыг унших аваас элдэв олон зовлонд үл нэрвэгдэнэ. Өвчин муу зүйлсэд үл автана. Гариг болон таван янзын саад тотгор, гай түйтгэрт үл автана. Есдүгээр газрын авранд багтаж орших болно. 

Язгуурын хөвгүүнээ. Аравдугаар газар орших бодьсадва, махасадва нарт “Барагдашгүй эрдэнэ” хэмээн тогтоол төрнө. Тэр нь. Энэ мэт байдаг. ТАДЯАТА СИДДЭ СУ-СИДДЭ МОЧАНИ МОКЧАНИ ВИМУГАТЭ АМАЛЭ ВИМАЛЭ ДАМАЛЭ МАНГАЛЭ ХАРАНЯА ГАРБЭ САМАНТА БАДРЭ САРВА АРЯА САДАНИ МАНАСИ МАХА МАНАСИ АВУТЭ АРАЖЭ ВИРАЖЭ БРАХМА БРАХМА САРЭ ПУРАНА МАНОРАТЭ СУХА. Энэ мэт байдаг. Энэ тогтоолыг ялж төгс нөхчсөн бурхад аравдугаар газарт оршсон бодьсадва, махасадва нарыг сахихын тулд арван ганга мөрний элсний тоогоор зарлигласан. Энэ тогтоолыг унших аваас. Гай барцад, холуур өнгөрч, элдэв олон гачаад түйтгэр, саад тотгор үгүй болно. Аравдугаар газрын авралд багтах болно. Тэгээд Арслангийн охь гэрэл үзэгдэл төрөлтгүй хэмээх бодьсадва суудлаасаа босов. Алга хавсран сөгдөж ёсыг гүйцэд үйлдэнмөргөв. Тэрбээр бурхан болон Алтангэрэлт судрын ач тус, утга учрыг магтан шүлэглэн айлтгав. 


Гүнзгий, билиг чанар үгүй номд 

Төрөлхтөн мэдэл доройтсон нугууд

Ялж төгссөн ганцаар гэтэлгэн зохиосон 

Үлгэрлэшгүй тан дор мөргөх болой.


Түүнчлэн заларсны билгийн мэлмий 

Номын билиг чанар нэгийг үл болгоов 

Үнэнхүү номын мэлмийгээр 

Бүхнийг тодруулсан нь санаанд багташгүй 


Аль ч юм төрөх үгүй бөгөөд 

Хаагдах нь ч бас үл болох болой.


Тэр мэт тэгшид болгоосноор 

Тэнцэшгүй оронд орших болов 

Орчлон нугууд ч үл эвдрэх дор 

Гаслангаас гэтлэх нь ч үл орших хийгээд 

Хоёр хязгаарт үл орших бөгөөд 

Тиймийн тул гаслангаас хэтрэхийг олов.


Арилсан хийгээд үл арилсан зүг дор ч 

Нэн ялгал үгүйн тул 

Ялж төгссөн нэг мөн чанартайд болгоосон тул 

Нэн арилсны дээдийг олсон болой.


Ялж төгс нөгчсөний хэмжээлшгүй лагшин бээр

Нэг үгийг үзүүлэх байхгүй боловч 

Эдгээр олон нөхөд бүгдэд

Номын хураар цэнгүүлэн зохиов.


Амьтан эдгээр бүгдийн 

Билиг чанарыг нэн болгоох үгүй ч

Нисванис зовлон бүгдээс 

Ялж төгссөн үргэлжид авран зохиодог.


Амгалан хийгээд зовлон, мөнх, мөнх бус 

Би хийгээд би үгүй тэргүүтэн 

Нэг хийгээд тус тусдаа бус

Төрөх үгүй хийгээд хаагдах үгүй 

Тэр адилын утгын байдал дор

Нэн ялгах хийгээд үзүүлэн зохиов.


Үлгэрлэвээс хоосон хадны цуурай 

Түүний утгыг бурхад бээр болгоосон 

Юмсын мөн чанар нь ялгалт үгүй учир 

Үл зохилдох хөлгөн бусад үгүй бөгөөд 

Амьтдыг гэтэлгэхийн тулд 

Гуравт нэн ялган зохиов.


Эсрэн хаантан их эрхэт баялагт суудлаасаа босов. Тэрээр дээдсийн ёсыг ёсчлон үйлдэв. Ялж төгс нөхчсөн бурхан багшийн өлмийд мөргөөд ийн айлтгав. Дээд Алтангэрэлт энэ судар номлолд машид ховор, жишихэд бэрх билээ. Утга сайн. Үг сайн. Анхандаа буян. Завсарт нь буян. Эцэстээ бас буян. Бурханы ном бүгдийг нэг болгон зохиосон билээ. Энэ судар номыг уншсан, сонссон, хадгалсан, түгээсэн аль нь боловч ялж төгс нөхчсөн Бурханы аврал таалалд гарцаа үгүй багтах билээ. Хэмээн айлтгав. Ялж төгс нөхчсөн Бурхан багш зарлиглав. Язгуурын хөвүүнээ. Алтангэрэлт судар үүнийг болгоох аваас бодь-иос үл буцах болно. Тэнгэрийн хөвүүнээ эдгээр тогтоолыг болгоосон бодьсадва, махасадва нар бурханы оронд бурханы лагшин ч олж номыг номлох болно. Гэлэн, гэлэнмаа нар тэвчээрийг олж номын мөрийг олно. Тэд нарт цаглашгүй олон амьтанд тэнцэшгүй их бодь сэтгэл үүсгэх болно. Хэмээн зарлиглав. Орчлон ертөнцийн үргэлжлэлийг тасдах, дээд энэ ном ойлгоход гүн нарийн, үзэхэд бэрхтэй. Тачаал хүсэлд нэрвэгдсэн харалган нэг нь үүнийг үл ойшоовоос. Тэр зовлон ч авна хэмээн зарлиглав. Тэгээд цугларсан олон нөхөд бүгдээрээ суудлаасаа босов. Ялж төгс нөхчсөн бурхан багшийн өлмийд магнайгаараа мөргөөд тэд нар ийн айлтгав. Ялж төгс нөхчсөн бурхан багшаа. Дээд Алтангэрэлт энэ ном оршсон тэр газарт бид бүгд байх болно. Ном айлтгагч түүнд бид туслах болно. Түүний бие сэтгэлийг бид амирлуулж үйлдэнэ. Сонсогч нөхдийг бид амгалангаар цэнгүүлэн үйлдэнэ. Аюул хөнөөл бүгдийг бид үгүй болгож үйлдэнэ. Хот орон газрыг ариусгаж үйлдэнэ. Тэд бүгдийг бид сахих бөгөөд авралыг барин үйлдэнэ хэмээн айлтгав. Бурхан багш хурсан олон нөхдөд зарлиглав. Язгуурын хөвүүд, охид оо. Та бүгд Алтангэрэлт судар үүнийг бүтээх үйлсэд хичээхтүн. Дээдийн энэ ном ертөнцөд өнө удаан орших болно хэмээн зарлиглав.

Жич: Энэ бүлэгт Гэгээрэлд хүрэх арван газарт. Тэр түвшинд хүрэх арга билэг, сэтгэл төрөх тэмдэг, үүссэн тогтоол тарни, түүнийг уншиж сонссоны ач үр зэргийг айлддаг.