Амь орж буй Ардчилсан нам
МАН-ын дарга УИХ-ын дарга хэвээр байгаа тохиолдолд чуулганы хуралдаанд оролцохгүй” гэдгээ Ардчилсан намын бүлэг илэрхийлээд байгаа. МАН-ын зарим гишүүд “УИХ-ыг хэнээр удирдуулахаа эрх барьж буй нам өөрсдөө мэдье, улс төр хийхээ зогсоо” гэх мэт эсэргүүцлийн үг хэлж байна. Үнэн хэрэгтээ улс төрийн нам улс төрийн акц хийх нь гайхах зүйл биш. Тэр тусмаа цөөнх.
АН-ын дарга О.Цогтгэрэлийн улс төрийн нүүдэл
Хавар хаяанд ирэхэд л Монголд улс төр бужигнадаг нь жам юм даа. Амьтад ичээнээсээ гарахтай зэрэгцэн Монголын галзуучууд гудамдаа гарч ирж улстөрждөг. Хүссэн хүсээгүйхаврын улс төр хаа сайгүй өрнөдөг. Энэ хаврын улс төр эрт ч эхэллээ. Өрнөл ч их байх нь. Б.Энхбаярын хэлснээр халуухан ч болох нь. Олон жилийн өмнө элдэв хөдөлгөөнүүд хаврын улс төрийн гол дүрд байсан бол энэ хавар эрх баригч нам голлох нь эхнээсээ тодорхой болов.
Намууд дотооддооид л бужигнаж байна. Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтөд уялдуулах гэж бүтэц бүрэлдэхүүнээс эхлээд өөрчлөлт орж, дотоод сонгууль гээд хөл толгойгүй л юм болж байна.
Ардчилсан нам хэзээнээсээ алаантай. Гэвч дэлгээтэй ном шиг ойлгомжтой. Иргэд бидэндээ бол тэр нь амар.Гэнэн ч юм шиг, тэнэг ч юм шиг. Саяхан болсноос нь ганцыг нэрлэе. АН дотор бол туршлага, зангаргаараа үнэлэгддэг Н.Алтанхуяг “Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших сунгаанд үзнэ” гээд зарлачих юм. Тэгтлээ тэчьяадна гэж байх уу. Сайн дураараа дүүжлүүрийн олсондөлгөгдөх мэт хөнгөн хуумгай мэдэгдэл. Рейтинг өндөр улстөрчдийн тоонд АН-аас тогтмол дээгүүрт нэрлэгдэж ирсэн нэгэн ийм гэнэн байхаар яалтай. Өнөөх мэдэгдлээс хэд хоногийн дараа Хөгжлийн банкны асуудлаар шүүхийн танхимд зогсож байх юм. Цагаатгагдаад яваад байсан юм чинь гээд итгэлтэй ороод л тэнгэр хөмрөх дайны шийдвэр сонсов.
АН-ынхан дотоод сонгууль, ҮБХ-ны сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэл гээд бужигнаж байна. Дотоод өрсөлдөөн, мөнгөний уралдаан, элдэв тохироо, хуйвалдаан нь дүүрчээ. МАН-ын царцаанууд АН-д бүртгүүлээд явж байна гэнэ үү. Сурсан ажлаа сурцтай хийж байгаа юм уу даа.
Парламент дахь цөөнх гэхэд чамламаар байсан Ардчилсан нам О.Цогтгэрэлийн үед өндийж босох тэнхэлтэй болох нь уу гэх горьдлого харагдаж байна. Ядаж л улс төрийн акц хийж, амьтай байгаагаа илэрхийлж байна. Намын төв багтаа залуусыг авч, эгнээгээ тэлж байна. Шинэчилсэн бүртгэл, дотоод сонгуулиас эхлээд дээр, доргүй, хөл толгойгүй бужигнасан үйл явц дунд намын асуудлаас хальж, улс төрийн акц хийж эхэлж байна. “УИХ төлөөллийн байгууллага, эрх тэгш нам бус байдлаар нэг намын дарга удирдахгүй байх учиртай. МАН-ын дарга УИХ-ын дарга хэвээр байгаа тохиолдолдчуулганы хуралдаанд оролцохгүй” гэдгээ Ардчилсан намын бүлэг илэрхийлээд байгаа. МАН-ын зарим гишүүд “УИХ-ыг хэнээр удирдуулахаа эрх барьж буй нам өөрсдөө мэдье, улс төр хийхээ зогсоо” гэх мэт эсэргүүцлийн үг хэлж байна. Үнэн хэрэгтээ улс төрийн нам улс төрийн акц хийх нь гайхах зүйл биш. Тэр тусмаа цөөнх. Гэхдээ “Ардчилсан намын дарга МАН-ын талцлын нэг талд үйлчилж, намаас хөөгдсөн гэгдэх улстөрчидтэй үгсэн улс төржиж байна” гэсэн хар сэр бол хаа сайгүй л нисэж байна. “АН-ын дарга УИХ-ыг удирдаж байсан тохиолдол бий. Тэр үед яагаад дуугүй байсан юм” гэж нэг хэсэг нь асуух юм. Өмнө нь алдаа байсан бол засаж залруулж бололгүй л яахав.

Өнгөрсөн арван жилд МАН-ын хийсэн зуун лай ланчигийг нэрлэх аяныг АН зарлаж. Овоо доо. Сонгууль бүрээр зуу зуугаар нь нэрлэж болохоор байхад ганц үг ган хийлгүй өдийг хүрсэн. О.Цогтгэрэлийн үед нэг юм сөрөг хүчинтэй юм шиг мэдрэмж авч байна.Зарим үед АН-аас дэвшиж сонгогдсон гишүүн мөн үү гэмээр коммунист нөхөд түгдчээд зогсдог байлаа.Тэр үе ард хоцрох нь гэх гэгээн мөрөөдөлд умбаж, гэгээ татах нь гэж горьдох ч шиг. Юутай ч АН доторх улс төрийн үйл явц, Ерөнхийлөгчид дэвшиж болох хүмүүс, ҮБХ-ны өнгө төрх ямар байвал зохистойг авч үзье. Фракц, клуб бүр л ахиухан хэдэн суудалтай болчих гээд үзэж тарж байгаа.
Юунаас нь ч айдаг юм, АН дотор Женко фракц нь голдуу ялах болсон. Монгол ялах биш Х.Баттулга л ялаад байх шиг.Ерөнхийлөгчийн сонгуулиар ч сайтар малтвалцаанаас нь Х.Баттулга тодорч гарч ирэхээр тийм хүн нэр дэвшвэл гайхах зүйлгүй. Муу нэр, луу данстай Х.Баттулга нь өөрийн өмчлөлийн хэдээ бол хариулаад, хаячихгүй чирч яваад байдаг.Заримдаа ч Ардчилсан намынх биш гэмээр МАН-тай нэр холбогдоно. МАН-ын Засгийн газарт Ерөнхий сайдын зөвлөх болно гэдэг нь юу ч гэсэн үг юм. АН-ынхантайгаа ч арсалдана. МАН-ынхантай ч мөчөөрхөнө. Тусдаа намтай болно ч гэж нэг үзнэ. Улстөрд түмэн мэхтэй л үзэж тарж байгаа харагдана. Дотоод сонгууль ч түүний хараанаас гарахгүй, ямар нэг юм хийж л суугаа. Бүү үзэгд.
С.Баярцогт гэж үеийн үед л АН-ын улс төрийн гол баатрын нэг байж ирлээ. Нэг харахаар ардын дайсан мэт л дайрцгаана. Х.Баттулга энэ тэрээ бодвол дүрмээр тоглох гээд байдаг. Өөрөө нэр дэвших эрхээ ч олж авч чадалгүй унасныг нь бодохоор гэнэн ч юм шиг. Ардчилсан нам дахь хэд хэдэн клубын нэгдлийн удирдагчаар С.Баярцогт сонгогдсон. Дориун боловсрол, хээнцэр сэхээтэн дүр, дүрмийн тоглолтнь өнөөх хээгүй улс төрчдөд дуртай сонгогч, дэмжигчид, намынханд нь наалддаггүй юм уу, явцгүй л байх юм. Намын нөхөр буюу дотоодын дайсан нь С.Баярцогтод гай болно л доо, гай тарьсаар ч ирсэн. Нэг л хүн бий. Ямар ч байсан Ерөнхийлөгчид нэр дэвших кандидатын тоонд С.Баярцогт яригдаад явж байгаа.Мөн намын дотоод улс төрд дүрмийн дагуух нүүдэл хийгээд сууж байгаа. Энэ зуурт хил даваад олон жил бараагаа харуулаагүй Ч.Сайханбилэг дэлгэцний өмнө гарч ирж, Х.Баттулгын сүрдүүлгийг дуулгав. Нутагтаа ирж чадахгүй байгаа учир шалтгаанаа тоочив. Өөрсдөө амь тавьчих гээд ядаж байж МАН-ынхан гар, хөл урттай. АН-ын дотоод улс төрд хороо цацахаа бол мартахгүй. Одоо бол АН-ыг овоо хараандаа авчихсан байгаа, МАН. Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас таалалт хүн нь дэвшихгүй бол ан агнуурын ажилдаа ханцуй шамлан орно.
Ж.Батсууриас эхлээд Б.Пүрэвдорж, Ц.Туваан, Х.Тэмүүжин гээд Ерөнхийлөгчийн сонгуульд үзчихээр хоёр дахь үеийн лидерүүд бий. Ц.Туваан бол хээгүй, гүндүүгүй гэх ангилалд багтах монголчуудын дуртай дүр төрх л дөө.Ид үеэах нарт дарагдаж, хэзээ хойноулс төрд хөл тавьж байх шив. Намд явсан түүх бол тийм ч богино биш л дээ. Х.Тэмүүжин АН-ын бас л нэг тод өнгө. Багш байсан хүн, хэлж ярих нь цэгцтэй. Даанч нийтэд таалагддаг дүр төрх биш.Улс төрд байх хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Ж.Батсуурь, Б.Пүрэвдорж хоёр Монголын улс төрд хаалга тогшилгүй орж ирсэн. Багтаж ядсан эр зоригоороо л гарч ирж, өнөөдрийг хүрсэн. Ардчилалд хайртайдаа тэмцэж, дуу хоолойгоо өргөж, бүтээн байгуулж, үлгэрлэж яваа. Хэн нэгний татаасаар биш, алаан дундаас өндийсөн болоод ч тэр үү, дүү нартаа боломж өгч мэдэхээр хүмүүс. Ж.Батсуурь, Б.Пүрэвдорж хоёроос гадна цөөнхийн бүлэгт С.Цэнгүүн, Ж.Баярмаа гэх хоёр бүсгүй чөлөөт зах зээл, үргүй зардал, төсвийн тухайд байр сууриа хатуу илэрхийлж, Ө.Шижир, С.Эрдэнэболд, Ч.Лодойсамбуу, Ш.Бямбасүрэн нарын залуус парламентад эрх чөлөөний дуу хоолой болж, үгээ хэлж суугаа нь АН-ын залгамж тасраагүйг илтгэнэ.
Мөн намын хамгийн хүнд үед эвтэй байлгасан генсекийн нэг бол Н.Ганибал. Өмнөх ҮЗХ-ны хамгийн олон гишүүнтэй фракцыг удирдаж байв. Энэ удаа яах бол. Математикийн шинжлэх ухааны хүн тоо бодож л суугаа байх.
Нэг л мэдэхэд Ардчилсан нам ахмад, залуу, дунд үетэй болчихож. Шинэ дарга нь сиймхий гарган МАН-ын зодоон дундуур намынхаа улс төрийг хөдөлгөөнд оруулжээ. Олон ялагдалд сульдаж, шантарсан мэт нэгэн үе үхээнц, дотоод хэрүүлээс хэтрэхгүй байсан АН амь орсон нь сайшаалтай. Ардчилсан нам амь орно гэдэг аятайхан шүү дээ. Эрх бариулахаар сонгоогүй ч цөөнх байх боломжийг бол сонгогчид өгсөөр л ирсэн.
АН-ын дотоод сонгууль ба татаасгүй орж ирж буй залуу үе
Залуусдаа зай тавьдаггүй хөгшчүүл нь өөрсдөө ч ажил албан тушаал, эрх мэдлийн бүрэн ханамж авч үзээгүй, намын удирдлагууд нь ялагдлаа сонгуулиас өмнө хүлээн зөвшөөрч, Их тэнгэрээс заавар авч, хэний тойрогт хэнийг идэш болгож өгөхөө яриад суудаг даа, АН-ынхан. МАН удаа дараа сонгуульд ялахад АН-ын өмнөх үеийн удирдлагууд ихээхэн нөлөө үзүүлсэн гэмтэй. Даанч гомдмоор. Дэндүү халагламаар.
АН-ын залуусыг л өрөвдөх юм. Яаж ч хичээгээд, үзэл санаагаа дагаад ардчиллыг дэмжээд юманд хүрдэггүй. Яг өнөөдөр бол тэдэнд боломж ирж байна. Шинээр цэгцлэгдэж буй энэ цаг үе бол АН алдаа, оноогоо цэгнэж, цэгцэндээ орох алтан мөч. Хүсэл тэмүүлэл дүүрэн залуу үеэр эгнээгээ тэлэх боломж. Ингэж гэмээн хүчтэй инстүци батжин.
Үндэсний бодлогын хороо чамбай бүрдэх нь юун түрүүнд чухал. Хэний фракц ҮБХ-нд хэдэн суудал авах вэ гэдэг нь өнөөдрийн гол “зодоон”. За тэгээд итгэл найдвар авчрах залуус гарч ирэх гэж чадлаараа л үзэж байна.
Итгэл үнэмшил гэхээсээ эзний зараалууд ороод ирвэл кнопчин төдий л болж хувирна. Заалнаас нэг “галзуу” бархирахад л хамаг юм орвонгоороо эргэх жишээтэй. Энэ бүхнийг өөрчилж, эвэндээ оруулах боломж О.Цогтгэрэлд байна.
Улс төрийн соёл гэж юм АН-д хэзээнээсээ тогтоогүй. Дэг журамгүй байдлаа ардчилал эрх чөлөөтэй холиод өөрсдийгөө зөвтгөчихнө. Дэлхийн хаана ч улс төрийн тохироо, яриа хэлцэл болж байдаг. Гэхдээ ярьсан хэлсэндээ л дээ. Манайх болохоор эргэж хараад л мурина. Ялангуяа АН-ынхан бол тохирсноосоо буцахыг үзүүлж өгнө. Баахан дайсан уут уутаар нь сайн дураараа савлачихаж байгаа юм. Ингээд мөнхийн дотоодын дайн үргэлжилнэ. Ганц нэг хурган инфлүүзэр нь эрх баригч намыг бус өөрийнхөө намыг намнаад байна. Нанчилдаангүй хурал гэж үгүй.АН-ын дотоод тэмцэл өөрсдийгөө татаж унагах хэмжээнд хүрээд, төгөлдөржчихсөн. Эмхэндээ орох болов уу гэж найдах л юм. Цэгцтэй нам болох юм л гэсэн. Харж л байя. Анхдагч нар нь зайгаа тавихгүй зуурсаар эрхбиш хорвоогийн үнэнд гүйцэгдэж, нас дээр гарцгаалаа. Ингэж байж дал, наяад оныхон өндийх боломж бүрдлээ. МАН-д бол энэ үеийнхэн гол цөмийг бүрдүүлж, дараа үеийнхэн даналзаж эхлээд байгаа. АН-ын залуус төрд олигтой ажил хийж үзээгүй шахам, бор зүрхээрээ л хувийн хэвшилд өөр өөрийнхөөрөө мачийлаа. Харин нэг сайн зүйл байна.Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт АН зурвасхан хамтрахад АН-ын залуус ёстой хэнхэг ажиллахыг харлаа. Нэр хичээснийх үү, эсвэл үнэхээр тийм хичээл зүтгэлтэй юм уу, бахархмаар байсан шүү. Хэдэн сонгууль дамнан, хэдэн төрийн нүүр үзээд явж өгөхгүй байсан ажлыг гацаанаас гаргаж, ёстой л нэг гялалзуулсан. ТОСК-ыг удирдсан Э.Тамир гэх залуу байна. Мөн ч хэнхэг ажилласан. Дүүрэгт өрсөлдөөд л улс төрд хөл тавьж байлаа. Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар Ч.Өнөрбаяр яаж ажиллав. Ажил гацааж, уяна гэж байхгүй. Өмнө хашиж байсан ажлуудаа ч үнэхээр сайн гүйцэтгэсэн. УИХ-д ороход бэлэн болсон хүн. Зориудаар татаж унагадаггүй л юм бол улс төрийн рингэн дээр мөчөөгөө өгөхгүй л хүн.
Ардчилсан нам боловсролтой, чадалтай залуусаа багтааж ядахаар их оволзож байна.
МАН дараа үеийнхнээ крандаад татчихдаг байсан. Ардчилсан нам үхтлээ зүтгээд арайхийн өндийж буй залуусаа хулхидсаар ирсэн. Нэгэн цагт салаа цэрэг ч хүрэхээргүй байсан бол одоо арми бүрдэхээрзалуус АН-д жагсаж байна. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй. О.Цогтгэрэл намын залуусыг үйл ажиллагаандаа татан оруулж, эгнээгээ тэлж байгаа нь хамгийн зөв алхмуудын нэг нь. Үүнийх нь төлөө алга ташилт илгээхээс татгалзахгүй шүү.
Саяхан АН-ын даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр Г.Буянбаатарыг томилсон. Овоо доо.Сийрэг, залуу хүн хажуудаа авчраад ядаж хөгжлийн бодлого ярилцаад сууна гээд бод доо.“Нэпко”-той өрсөлдөх паблишинг компани өнөөдөртөө Монголд алга. Дэлхийн оюуны охийгэднийх л хамгийн ихээр үйлдвэрлэж байна. Паблишинг компаниудын толгой болсон “Нэпко” компанийн гүйцэтгэх захирал, даруу, хариуцлагатай залууд итгэл хүлээлгэжээ. Оюун ухаанаа ажиллуулдаг салбарт хүчээ сорьсон ажлын туршлагатай,шижигнэсэн сайхан залуу намын удирдах бүрэлдэхүүнд орж ирсэн нь гал морин жилийн эхний өдрүүдийн содон мэдээ хаврын урь шиг дулаахан санагдав. Буурьтай, юмны түрүүнд сагсалзаад байхгүйэнэ залуу бол гоё сонголт байлаа. Төд удалгүй О.Цогтгэрэл дарга залуусд боломж олгож буйгаа, шинэ үеийнхэндээ алгаа дэлгэж буйгаа илэрхийлж, намын өдөр тутмын үйл хэрэгт оролцох шижигнэсэн залуусыг эгнээндээ оруулснаа зарлаж эхлэв.
Э.Одбаяр гэж залуу генсекийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллахдаа ёстой лхэдэн үеийнхэнтэй ойлголцож чаддагаа сонгуулийн ид халууралтай үед таниулж, эвлэрэл ойлголцлын ширээний ард урьж чадсан. Сайд хийгээд үзчихсэн. Улс ярьж, хүндхэн шийдвэрүүдийн өмнө сайн менежер байж чадсан.
М.Тулгат үзэл санаанаасаа ухрахааргүй залуу. Хөдөлмөрч, дайчин, боловсролтой. Баруун солгойгүй үзэлцэнэ. Хэл ам нь болдоггүй, долдойдож чаддаггүйгээсээ болоод сонгуульд олигтой явж чадаагүй. НИТХ-ын төлөөлөгч байхдаа М.Тулгат дуу хоолойгоо яаж хүргэж чадаж байв. Цөөнх цөөддөггүйг харуулж байлаа. АН-ын “ОД” клубын тэргүүнээр ажиллаж байгаа түүнийг ч намын лидерийн нэг болон гялалзана гэдэгт эргэлзэхгүй байна.
МАН-аас ялгаатай нь хэн нэгний татаас дэмжлэг, улс төрийн зорилго, зохион байгуулалт гэх юмгүйгээр Монголын ардчиллыг Ардчилсан намаар төсөөлдөг залуус шахалт, гуйлтаар биш, сэтгэлийн дуудлагаар, итгэл тээн, үзэл санаагаа даганэнэ намд хөл тавьж байна.
УИХ-ын сонгуулиар орон нутагт Ардчилсан нам хэдэн суудал авлаа даа. Тиймээс орон нутгаас ҮБХ-нд орох залуусыг ч анхаарах хэрэгтэй.
Говийн бүсээс нэр дэвшиж ялсан АН-ын гишүүдийн багийн тоглолт сайн байлаа.Орон нутагт дангаар ялж байгаагүй АН цөөхөн аймагт ялалт байгуулахад АН засаглахад Дундговийн засаг даргаар ажиллаж, байсан Ц.Мөнхбат гэж гялалзсан залуу улстөрч гарч ирж байна.Олны өмнө чанга дуугарч попроод байдаггүй, асуудалд бодитой ханддаг, АН-ын ирээдүйтэй улстөрчийн л нэг гэж харж байна.Засаг даргаар ажиллаад,орон нутгийн асуудлаа шийдээд, аж ахуйн ажил хийж үзчихсэн хүмүүс улс төрд чамбай орж ирж байгаа жишиг бий. Жаргал зовлонг нь мэддэг, иргэдтэйгээ хамгийн ойр л ажилладаг, орон нутгийнхаа онцлогийг хэнээс илүү мэддэг ийм хүмүүс улс төрд яван чангардаг. Хөдөөгийн хөгжлөөс эхэлж, улсын хөгжилд гар бие оролцохоор зүтгэж яваа, намдаа суудал аваад ирсэнэрдэнэ болсон ийм залуусыг дэмжээд өгөх хэрэгтэй юм.
Л.Данзанноров гэж залуу байна. Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч. Хориодхон настай залуу Дундговийн Ардчилсан намыг удирдаад явж байв. Хал үзэж хашир суусан хуучны луугаруудтайхорин хэдтэй залуу өрсөлдөөдялна гэдэг дуртай нь хийчихдэг юм биш.Ер нь ялалтын уухайтай хүн гэж байдаг болнам гэлтгүй өрсөлдөөн бүрт ялалтын тугбарьж зогссон сонирхолтой замналтай хуульч залуу. Хор найруулж, хов хутгаад байхгүй, татаас байхгүй, ардчилалд хайртайнхаа төлөө мөнчгөрөөрөө л өдий зэрэгтэй хүрсэн. Дэлгэцийн өмнө гарч сурталчлаад, сошиалаар нэг хашгичаагүй чардчиллыг тууштай дэмжиж, оролцоо дүүрэн явж ирсэн нэгэн. Мэргэжлийн хувьд ч хүлээн зөвшөөрөгдсөн, маргах юмгүй чамбай гэдэг нь өнөө толгойлж буй Өмгөөлөгчдийн холбооны үйл ажиллагаанаас ч харагдана.Салбартаа нэр хүндтэй, улс төрд бэлтгэгдчихсэн, бэлэн болчихсон хүнгээд ойлгочиход болно.Хууль санаачлах, хуулийн төсөл боловсруулах зэрэг бол түүнд шинэ зүйл бишээ. УИХ-д хэлгүй мэт суугаа олон хүн түүнийг хууль боловсруулахыг харвал өөрсдөөсөө ичих хэрэг гарна шүү. Чиний, та нарын цаг ирнэ ээ, залуус аа. Намын дарга залуусаа бодлогоор дэмжиж байгаа нь сайшаалтай. Одоо л тосож авдаг цаг. Өндийх гэж үйлээ үзсэн өөрсөд шигээ болгочихгүйн тулд дэмжлэгийн гараа сунга. Фракцгүй нэгнийг нь булаацалдаад ав. Хийж чадах юмыг нь хийлгэ.
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байна. Өмнөговьдоо бол босоо. Бас л хөдөөгөөс төрсөн улстөрч. Тойрогт өрсөлдөөд Ардчилсан намд суудал авчирна гэдэг бол цөөнх болсон намд бол гавьяа байгуулж буй хэрэг. Санаанд орсон хэдийгээ л энд дурдлаа.
АН-ын шинэ дарга фракцын системд хүндэтгэлтэй хандаж, чөлөөтэй өрсөлдөх боломжийг дэмжинэ гэж хэлсэн. Үнэн эсэхийг одоо л харъя. Гэрэгэ тараагаад л явна лээ. Ардчилсан нам цэгцэндээ орж байвал цэцэг бариад гүйх өдөр ирэх биз.
Г.Ариунболор, Н.Одонгуа, Ц.Уянга, С.Батзаяа гээд боловсрол, мэдлэг, туулсан зам, явсан мөр, бүтээсэн бүтээлтэй шижигнэсэн бүсгүйчүүд ид гялалзаж байна. Тэдэнд боломж олго. АН-ын эгнээг тэлж, зүрх сэтгэлээ зориулж яваа залуусаа дэмжээд өгвөл АН лидерийн хомсдолд орохгүй. Маш хүчтэй, эрмэлзэл дүүрэн залуус АН-ын дараа үе болон гарч ирж байна. Энд нэр дурдагдаагүй мянга мянган залуус Монголын ардчиллыг тодорхойлоход хувь нэмрээ оруулахаар АН руу алхаж байна. Тосоод аваарай.

