ОРЛОГЫН АРГААР ТООЦСОН ДНБ, САНХҮҮГИЙН БУС СЕКТОР (БИЗНЕСИЙН СЕКТОР)-ЫН ГҮЙЦЭТГЭЛ”

С.Дэмбэрэл

 

ДНБ-ийг тооцдог 3 тэнцэтгэл буюу 3 аргаас хамгийн “шоовдор” нь орлогын арга байдаг. Эдийн засагчид барагтай бол түүнийг судалж дүгнэдэггүй, олигтойхон хийсэн судалгаа ч ховор. Гэхдээ орлогын арга нь үндэсний тооцооны данснуудад чухал байр эзэлдэг бөгөөд тухайн эдийн засагт бүртгэгдсэн нэмэгдэл өртөг яаж бүтээгдэв, яаж зарцуулагдав гэдгийг харуулахаас гадна орлого хэлбэрээрээ яаж хуваарилагдав гэдгийг үндэсний тооцооны дэлгэрэнгүй данснуудаас харах боломжтой. Боломжтой төдийгүй зайлшгүй зүйл. Энгийн тэнцэтгэлээр илэрхийлбэл:

Гарц (нэмэгдсэн өртгүүдийн нийлбэр)=Орлого (ажиллагсдын цалин+компанийнашиг)=Эцсийн эрэлт (эцсийн хэрэглээний зардал+үндсэн капиталын бүрдэлт+цэвэр экспорт)

Хүснэгт.1-д орлогын аргаар тооцсон ДНБ-ий 2001-2023 оны өөрчлөлтөөс үзэхэд Монгол Улс 2001-2023 онд 462.3 их наяд төгрөгийн орлого (30 гаруй жилийн дараа 1 их дэлгэмэл гэсэн тоонд хүрнэ гэж ерөөх ч экстраполяц хийж төд, өд болно гэж худлаа тооцоолоод яахав...)хийсэн бөгөөд үүний 27.1% нь цалин болон түүнтэй адилтгах орлого, 10.4% нь үндсэн хөрөнгийн элэгдэл, 10.9% нь үйлдвэрлэл, импортын цэвэр татвар (татаасыг хассанаар), 51.5% нь үйл ажиллагааны цэвэр ашиг, цэвэр холимог орлого байна (“цэвэр” гэдэг нь үндсэн хөрөнгийн элэгдлийг хассан гэсэн үг ба энэ үзүүлэлтийг үндэсний тооцооны институцийн данснуудыг “санхүүгийн бус секторын” хуваарилагдсан хэсгийг бусад үзүүлэлтүүдтэй нь харьцуулан уг секторын гүйцэтгэлийн талаар илүү нарийвчилсан дүн шинжилгээ хийж болно).

• Ерөнхий хандлагыг харахад нийт орлогын цар хэмжээ 4 жил тутам 2001-2016 оны хооронд “дахин” нэмэгдэж ирсэн динамик үйл явц өрнөсөн, 2017/2020 онд 2013/2016 онтой харьцуулахад 54.1%, 2021/2023 онд 2017/2020 онтой харьцуулахад 22.4%, 2021/2023 онд (2001-2004 онтой харьцуулснаар) 2331.2% буюу 23.3 дахин нэмэгдсэн байна. Мөн дээрх хугацааны заагуудад “цалин, түүнтэй адилтгах орлого” буюу “үйлдвэрлэлийн хүчин зүйлийн” нэг бүрэлдвэр болох “хөдөлмөрийн орлогын” эзлэх хувь хэмжээ 23.0%-28.1% хооронд байсан бол нөгөө тал гол хүчин зүйл болох “капиталын орлого” 50.4%-55.9% хооронд байв. Сонгодог (К.Марксын тодорхойлсноор) капиталын нийгмийн хэв шинжит төрх ийнхүү бүрэлдэж ирсэн байна. 

• Дээрх хугацаануудад “капитал ба хөдөлмөрийн харьцаа” (5:2) тогтмол багасаж ирсэн хандлагатай байгаа нь эдийн засгийн утгаараа эерэг хандлага бөгөөд 2.32-1.79 нэгжийн хооронд бууж ирсэн байна. Нэгж ажиллах хүчинд ногдох орлого (1:7, ажиллах хүч дээрх хугацааны заагуудад 930.1-1310.1 мянган хүн, 23 жилийн дундаж нь 1147.5 мянган хүн байв) эрс нэмэгдэж ирсэн байна. 

Хүснэгт.1 Орлогын аргаар тооцсон ДНБ, түүний бүрэлдвэрүүдийн өөрчлөлт (2001-2023 он)

Үзүүлэлт
2001-2004
2005-2008
2009-2012
2013-2016
2017-2020
2021-2023
2001-2023
1
ДНБ (орлогын арга), тэрбум.төг
7132.8
18581.2
46209.4
88227.4
135885.8
166278.7
462315.3
2
Цалин, түүнтэй адилтгах орлого, %
22.9
23.5
25.5
27.1
27.3
28.1
27.1
3
Үндсэн хөрөнгийн хэрэглээ, %
9.2
6.2
6.6
10.5
11.8
10.9
10.4
4
Үйлдвэрлэл, импортын цэвэр татвар, %
14.6
18.5
12.1
9.7
10.4
10.7
10.9
5
Үйл ажиллагааны цэвэр ашиг/цэвэр холимог орлого, %
53.3
51.8
55.9
52.8
50.5
50.4
51.5
6
(5:2), нэгж
2.32
2.20
2.19
1.95
1.85
1.79
1.90
7
Ажиллах хүч, хүн
930.137
1042.412
1140.225
1231.102
1310.150
1258.562
1147.469
8
(1:7), сая.төг
7668.5
17825.2
40526.6
71665.4
103717.7
132118.0
402900.0
9
(2:7), мянган.төг
1756.0
4195.9
10321.6
19411.3
28325.8
37063.1
109310.8
10
Ажиллагчид, мян.хүн
895.0
1011.0
1033.5
1128.3
1200.1
1174.0
1073.7
11
Үндсэн капиталын хуримтлал, тэрбум.төг
1832.7
6305.3
19175.6
22530.8
34426.5
46600.4
130871.3
12
(5-ын абсолют хэмжээ:11), нэгж
2.07
1.526
1.346
2.07
1.993
1.797
1.820
Эх сурвалж: ҮСХороо, Зохиогчийн тооцоо

• Үндсэн капиталын хуримтлал буюу ашиглагдаж буй капиталын (capital employed) хэмжээ дээрх хугацааны заагуудад тогтмол нэмэгдэж ирсэн бөгөөд тухайлбал, 2001-2004 онд 1832.7 тэрбум төгрөг байсан бол 2021-2023 оны 3 жилд 46600.4 тэрбум төгрөг болж даруй 25.4 дахин нэмэгдсэн нь үндсэн капиталын цар хэмжээ хэр хэмжээгээр нэмэгдсэнийг, үүнийг дагаад үндсэн капиталын хэрэглээ мөн өссөнийг (6.2%-11.8%-ийн хооронд) харуулж байна. Өөр нэг сонирхолтой үзүүлэлт бол капиталын өгөөж (return on capital) гэж нэрлэж болох, үйл ажиллагааны цэвэр ашиг, цэвэр холимог орлого буюу капиталын орлогыг/ашгийг үндсэн капиталын хуримтлал буюу ашиглагдаж буй капиталд харьцуулан өгөөжийг нь тооцсон харьцаа юм (Социализмын үед “үндсэн хөрөнгийн өгөөж” гэсэн үзүүлэлтийг ҮСХ-ноос тооцож гаргадаг байсантай төстэй). Энэ харьцаа 2001-2004 онд 2.07 нэгж, дараагийн 8 жилд 1.346 нэгж болтлоо буурсан, 2013-2016 онд өсөж 2.07 нэгжээс мөн буурсаар 1.797 нэгж болсон ба 2001-2023 онд 1.820 нэгж байгаа нь харьцангуй эерэг үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, энэ харьцаа өндөр байх тусам ашиглагдаж буй үндсэн капиталын өгөөж өндөр байна гэсэн утгатай тул сүүлийн арав гаруй жил энэхүү өгөөж буурсан нь эдийн засгийн агуулгаараа хүсүүштэй биш гэсэн хэрэг юм. 

• Үндэсний тооцооны институцуудын задаргааны “санхүүгийн бус секторын” 2010-2022 оны данснуудын гол харьцаануудыг тооцож үзэхэд дараах байдалтай байна (Хүснэгт.2).

Хүснэгт.2 Санхүүгийн бус секторын гол үзүүлэлт, харьцаанууд (2010-2022 он, тэрбум төгрөг, %)

Үзүүлэлт
2010
2012
2014
2016
2018
2020
2022
2010-2022*
1
Нийт нэмэгдэл өртөг, үндсэн үнээр
4996.2
8509.5
10927.4
11575.8
16107.0
18672.4
28952.8
168617.6
2
Ажиллагчдын цалин хөлс, %
26.8
31.1
31.5
35.5
35.1
37.2
34.5
33.4
3
Нийт ашиг, холимог орлого, %
72.8
69.4
67.3
63.7
64.1
62.1
64.7
65.6
4
(3:2), нэгж
2.72
2.23
2.14
1.79
1.83
1.67
1.87
2.10
5
Нийт хадгаламж/хөрөнгийн нийт хуримтлал, нэгж
0.49
0.42
0.74
0.60
0.46
0.97
0.41
-
6
Цэвэр зээлдүүлэг (+), цэвэр зээллэг (-)/ Эзэмшлийн нийт орлого, %
-58.4
-88.9
24.5
12.3
-93.5
66.7
-125.9
-
 
Эх сурвалж: ҮСХороо, Зохиогчийн тооцоо

• Хүснэгтээс харахад хөдөлмөрийн хүчин зүйлийн нийт нэмэгдэл өртөгт эзлэх хувь хэмжээ санхүүгийн бус секторт 2010-2022 онд 33.4% буюу тогтмол нэмэгдэж ирсэн байна. Үүний дагуу капиталын хүчин зүйлийн хувь хэмжээ харьцангуй буурч 65.6% болжээ. Капитал ба хөдөлмөрийн харьцаа дунджаар 2.1 нэгж болж мөн харьцангуй буурах хандлагатай байна. 

• Бизнесийн секторын үр дүнгийн үндсэн үзүүлэлт болох “нийт ашиг, холимог орлогын” абсолют хэмжээ жилээс жилд нэмэгдэж (2015-2016 он ба 2020-2021 онд бууралттай байсан), харьцангуй үзүүлэлт болох “ашгийн маржин” (НАХО/ННӨ-ийн харьцаа) мөн өндөр түвшинд хадгалагдаж ирсэн байна. 

• Бизнесийн секторын үр дүнгийн өөр нэг үзүүлэлт болох “өөрийгөө санхүүжүүлэх харьцааг (self-financing ratio) нийт хуримтлалын үндсэн капиталын бүрдэлтэд (GFCF-gross fixed capital formation) харьцуулж гаргадаг боловч манай үндэсний тооцоонд санхүүгийн бус секторын хуваарилалт хийгддэггүй тул “хөрөнгийн дансны” хөрөнгийн нийт хуримтлалд харьцуулж гаргав. (Үзүүлэлт 5)

• Хүснэгт.3-д ҮСХ-ноос гаргадаг бизнес регистрт сүүлийн 12 жилийн хандлага болон санхүүгийн бус секторын гол үзүүлэлт, харьцааг тооцоолсон болно. Хэдийгээр бизнес регистрт бүртгэгдсэн ААН-үүдийн тоо жил бүр өсөж ирсэн ч үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийн хувь баргар дүр зурагтай өөрөөр хэлбэл, бизнесийн орчны бодит байдлыг ерөнхийд нь харуулж байна. Үйл ажиллагаа эрхэлж буй ААН-үүдийн хувь хэмжээ 2013 онд 55.2% байсан бол 2024 онд 40.3% болж 14.9 нэгжээр буурсан. 2013-2023 онд энэ хувь хэмжээ тасралтгүй буурсан хандлагатай (55.2%-38.9%) байна. Үүний дээр үйл ажиллагаа эрхлээгүй ААН-үүдийн хувь тогтмол буюу гацсан түвшинд 14-20%, үйл ажиллагаагаа түр зогсоосон гэсэн хоржоонтой нэртэй ААН-үүдийн хувь 2013-2023 онд 22.8%-42.7%, 2024 онд 38.4% байгааг нэмж тооцвол Монгол Улсын бизнесийн орчны бүрэн дүр зураглал тодорхой харагдаж байна. 

• Өөр нэг баримт бол албан бус хөдөлмөр эрхлэгчдийн тоо дээрх хугацаанд яаж өөрчлөгдөв гэдэг асуудал юм. 2013 онд 200 мянга байсан албан бус хөдөлмөр эрхлэгчид, 2023 оны эцэст үндсэндээ хэвээр (199.1 мянга), эдгээр онд 159.7-220.7 мянгын дотор хэлбэлзэж ирсэн байна. Ийм өндөр түвшинд өөрчлөлтгүйгээр хадгалагдаж байгаа нь албан секторын бизнесийн орчин ямар буйн бодит тусгал бөгөөд ажиллах хүчний зарим судалгаанаас үзэхэд албан бус секторт ажиллагчдын дийлэнх хувь нь өнөөгийн буй статус кво-доо сэтгэл ханамжтай байдаг гэсэн дүр зурагтай байдаг. Учир нь албан секторт үйл ажиллагаа эрхэлж буй өөрийнх нь “зиндааны” аж ахуйн нэгжүүд татварын болон бусад дэг журамд хэрхэн “хүлээстэй”байдаг, хяналт шалгалтууд ямархуу байдаг гэх мэт албан секторын бизнесийн эрх чөлөө ямар байгааг мэддэг, мэдэрдэг хүмүүс яагаад албан сектор руу татагдана гэж?. Тэр тусмаа НДШ, Эрүүл мэндийн даатгал гэх мэтээ өөрсдөө хувийн журмаар зохицуулчихдаг, төрөөс тогтоосон тодорхой хэмжээний мөнгөн хураамжийг (татварын бус) төлчихдөг хүмүүст “албан секторт орвол танд ийм, тийм ашигтай” гэсэн төрийн зүгээс санал болгож буй сэдэл, сэжим түлхэц (incentives) байхгүй нөхцөлд албан бус секторт ажиллагчдын тоо нэмэгдэнэ үү гэхээс буурахгүй нь ойлгомжтой.

• Албан бус секторт бүх шинж тэмдгээрээ орох ёстой ч оруулдаггүй том хэсэг бол малчид юм. Олон улсын ангиллаар бол гарцаагүй албан бус секторт бүртгэгдвэл зохих эдгээр иргэдийг төр тал бүрээс нь тойглон, НДШ, Эрүүл мэндийн даатгал зэргийг нь хөнгөвчилсөн, төлөх хүсэл төрөхгүй сэдэл, авир төрхтэй болгосон, нэвтрүүлсэн татварын тогтолцоо нь татварын тогтолцооны үндсэн шинж тэмдгүүдийг агуулаагүй, ингэснээрээ хэдийг, хэзээ, яаж, хэн төлөх тухай нарийвчилсан арга зүй, зааварчилгаа байхгүй, унитар улсын зарчмыг зөрчиж татвар төлөх хувь хэмжээ, хугацаа гэх мэтийг аймаг, орон нутгийн ИТХурал нь мэддэг, үүнийгээ татвар төлөгч-малчдаасаа асуудаг тогтолцоотой болсон. “Малын тоо толгойн албан татварын хууль”-иар (2020 оны 11 дүгээр сарын 13-нд батлагдсан) нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг, энэ хязгаарт багтаан малын төрөл бүрээр сум, дүүргийн ИТХурал тогтоох юм. Малчны амьжиргааг дэмжих зорилгоор малчны өмчилж байгаа малын тоо толгойноос хамааран ногдох албан татварын хэмжээг 0 төгрөг байхаар тогтоож болох бөгөөд энэ тоо толгойг нь сум, дүүргийн ИТХурал малын төрөл бүрээр тогтоож болох ажээ. Эндээс: 

1. Монгол Улс урьд нь малынхаа хөлийг тоолж татвар ногдуулдаг байсан бол одоо толгойг нь тоолж ногдуулдаг болсон байна. Дэвшил?!

2. Малын хөл ч тоолсон, толгой ч тоолсон аль аль нь натурал хэмжигдэхүүн дээр суурилсан байна. Өөрөөр хэлбэл, малын үнэ төрлөөрөө өсөж, буурахаас хамааран тухайн жилд мал-хөрөнгийн үнэлгээ өөрчлөгдөх гэх мэт зах зээлийн дохиоллуудаас хамаарч татварын хэмжээ өөрчлөгдөхгүй гэсэн үг (МАА-н секторт татварын тогтолцоо ямар байвал зохих талаар малчин өрхүүдийн аж байдлын /wealth/ судалгаагаар илүү тодорхой авч үзсэн). 

Ажиллагчдын тооны бүлгээр ангилсан, үйл ажиллагаа явуулж буй ААНБ-уудын бүтэц 2013-2024 онд үндсэндээ өөрчлөгдөөгүй; 84:16 гэсэн харьцаатай хэвээр байгаа нь Монголын бизнесийн секторт хэр хэмжээ ямархуу давжаа байдалтай буйг төдийгүй энэ хугацаанд тооны болон чанарын дорвитой өөрчлөлт явагдаагүйн нэг нотолгоо гэж үзэж болно. Албан бус хөдөлмөр эрхлэгчийн тоог үйл ажиллагаа явуулж буй ААНБ-ын тоонд харьцуулсан харьцаа буюу үйл ажиллагаа явуулж буй нэг ААНБ-д ногдох албан бус хөдөлмөр эрхлэгчийн тоо (хаалтад үзүүлсэн) 2013-2023 онд бага зэрэг буурсан ч энэ үйл явц хангалттай хэмжээнд явагдаж ирээгүй байна. 

 

2

 

Хүснэгт.3 Бизнес регистр ба санхүүгийн бус секторын гол үзүүлэлтүүд

Он
2013 IV
2014
2015
2016
2017
2018
2019
2020
2021
2022
2023
2024 II
1
Бүгд
99.6
108.2
122.3
136.3
150.3
167
181.3
198.8
217.9
240.2
242.3
245.8
 
˗өсөлт, %
-
8.63
13.03
11.45
10.27
11.11
8.56
9.65
9.61
10.23
0.87
1.44
2
Үйл ажиллагаа явуулж байгаа, хувь
55.2
50.5
51.7
50.7
48.6
41.4
40.8
38.2
36.4
36.9
38.9
40.3
 
˗цэвэр өсөлт/бууралт, %
-
-4.7
1.2
-1.0
-2.1
-7.2
-0.6
-2.6
-1.8
0.5
2.0
1.4
3
Үйл ажиллагаа эрхлээгүй, хувь
15.0
13.9
15.9
20.0
20.4
15.3
15.8
14.2
14.3
14.5
15.3
17.6
 
˗цэвэр өсөлт/бууралт, %
-
-1.1
2.0
4.1
0.4
-5.1
0.5
-1.6
0.1
0.2
0.8
2.3
4
Үйл ажиллагаагаа түр зогсоосон, хувь
22.8
29.3
28.5
25.9
28.4
41.5
42.5
45.8
47.7
46.7
42.7
38.4
 
˗цэвэр өсөлт/бууралт, %
-
6.5
-0.8
-2.6
2.5
13.1
1.0
3.3
1.9
-1.0
-4.0
-4.3
5
Үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон болон бусад, хувь
7.0
6.3
3.9
3.4
2.6
1.8
0.9
1.8
1.6
1.9
3.1
3.7
6
(2:3), дахин
3.68
3.63
3.25
2.54
2.38
2.71
2.58
2.69
2.55
2.54
2.54
2.29
7
Албан бус хөдөлмөр эрхлэгч (ХАА-г хасаад)
199.987
196.2
205.7
159.7
220.7
220.0
195.2
209.9
178.1
215.40
199.10
-
8
Эзэмшлийн нийт орлого
3483.9
3987
2733.8
3162.6
-
5053.3
5911.2
5824.7
5223.0
7119.7
-
-
9
(8:2), мянган.төгрөг
63.1
73.0
43.2
45.8
-
73.1
79.9
76.7
65.9
80.3
-
-
10
Орлого, хөрөнгийн татвар/ЭНО, %
15.5
12.2
14.1
14.2
-
21.9
25.3
21.7
39.2
33.0
-
-
11
Үйл ажиллагаа явуулж байгаа ААНБ-ын тоо, ажиллагчдын тооны бүлгээр (мянга)
55.0 (3.6)
54.6 (3.6)
63.2 (3.3)
69.4 (2.3)
73.1 (3.0)
69.1 (3.2)
73.9 (2.6)
76.0 (2.8)
79.2 (2.3)
88.6 (2.4)
94.6 (2.1)
98.4
 
1-9 ажиллагсадтай хувь
84.4
84.5
84.1
83.7
84.5
84.0
82.8
82.7
83.0
83.9
84.7
85.1
 
50+ ажиллагсадтай хувь
3.3
3.3
3.3
3.5
3.3
3.2
3.0
3.0
3.1
3.0
2.9
2.8
12
Малчдын тоо, мянган.хүн
285.7
293.6
297.8
311.4
303.6
288.7
285.5
298.8
305.4
305.1
298.3
-
Хаалтад Албан бус хөдөлмөр эрхлэгч (ХАА-г хасаад) : Үйл ажиллагаа явуулж байгаа ААНБ-ын тоо, ажиллагчдын тооны бүлгээр харьцааг харуулав.
 
 
 
 
Эх сурвалж: ҮСХороо, Зохиогчийн тооцоо

 

2