Үндэстний бичиг соёл, номын өдрүүдэд зориулав  

Хэрэв би “Монгол маркийн далд түүхээс” 1924-2024, гэдэг энэ номыг бичихгүй бол манай маркийн 100 жилийн түүх маапаан ихтэй, олон зуун асуулт тодорхойгүй үлдэх гээд байсан юм.  


* Яагаад маркандаа монгол бичиг үсэг, соёмбо бэлэгдлээ гадуурхдаг байв? 

* Манай анхны маркийг марзан хэмээх Шарав бээр зурсан нь үнэн юм уу? 

* Яагаад анхны маркийг санаачлагч М.Бат-Очир агсныг цаазаар авав? 

* Улсын Төв Номын Санд байсан "Монголын Эзэнт Гүрэн- 700 жил" маркийн эх зургийг хэн "хулгайлав"? 

* Яагаад "Чингэс Хааны хууль бус-Illegal алтан марк" гарах болов?

* Яагаад Маркийн Товчооны дарга Загд агсан хэлмэгдэв?

* Главлит гэж ямар "Мангас" байсан юм?

* Төрийн албан хаагчдад улс төрийн ямар дарамт учирдаг байв? 

* Анхны монгол марк маань Шанхайд хэвлэгдсэн юм уу, Москвад уу? 

* Маркийн талаар баримтлах Монгол Төрийн Бодлого гэж юу вэ? 

* Яагаад Хятадын Улс төрч Сун Ятсин-ий марк гарсныг буруу гэсэн мөртөө Ши Жин Пи-гийн марк зөв гэж? 

* "Монгол Улсын Ерөнхий Сайдууд" марк авилга уу? 

* Г.Раднаабазар гэдэг зураачийн гай гавьяа нь юу вэ? Тэр хүн л "Хар хэрээ" Т.Отгонбаяр чи өөрөө тэгээд "Энхийн цагаан тагтаа" юм уу? 

* Яагаад Монгол марканд Компьютер дизайн нэвтрүүлэхгүй тийм олон жил болов? 

* Яагаад Унгарын зураачдын нэрийг нууж "Цэцгээ, Цэвээн" гэж хуурамч монгол нэр өгөв? 

* Ер нь "Марк" гэж юу юм бэ? Одоо тэрний хэрэг байгаа юм уу?

* Марк бол "Тусгаар тогтнолын бэлэг тэмдэг" гэж ээ? 

* Яагаад, зураачид тийм олон солигддог байтал "Ганц" л зураач олон жил тогтвортой ажиллав? 

* "Бэлэн гоймон"-гийн бодлого гэж юу вэ? 

* Т.Отгонбаяр, чи яагаад даргыгаа "гүжирдэв"? 

* "Минжиян" гэдэг Өвөр Монгол Улс марктай байсан гэнэ үү? 

* "Алтан маркны хэрэг" гэж хэзээ болсон юм? 

* ЯагаадСталин,Мао-Зэдун нарт зориулж маркгаргаагүй юм бол, манай улс? 

* Тэгсэн байтлаа яагаад Гитлерийн зурагтай марк гаргав? 

* "Дэлхийн хамгийн том марк"-ийг бүтээх санаагаа яагаад алдав? 

* Манай хуурамч, хууль бус маркуудын тухай асуудал яагаад дарагдаад өнгөрөв? 

* Монгол марк АНУ-ын Ерөнхийлөгчийн ширээн дээр байгаа юу?

Гэх мэт маркаас хол хөндий түмэн олонд байтугай марк цуглуулдаг, судалдаг гадаад дотоодын филателистууд төдийгүй, марк бүтээх үйл ажиллагаанд биечлэн оролцож байсан хүмүүс ч сайн мэдэхгүй, үнэн худал нь тодорхойгүй, сураг төдий олон зуун асуултанд миний энэ ном хариу өгнө. Бас эргэлзээтэй олон асуудлыг сөхөж гаргана. Манай маркийн түүх зарим талаараа балархай байсныг, энэ салбарт 1983-2003 онуудад холдож ойртоод 20жил зураач, ахлах зураачаар нь ажиллаж байсных чадахынхаа хирээр тодрууллаа. Цаана нь бас зөндөө олон асуулт үлдснийг би бээр сөхөх төдий орхиод  хойч үедээ үлдээж байна. Тэд үүнийг нэгэн цагтсудлах байх хэмээн найдна!

Миний энэ номын гарчгийг хараад зөвхөн маркийн явцуу хүрээг хамарсан гэж боддог бололтой. Үгүй юм. Энд би социалист болон ардчилсан нийгэм, түүний завсрын үеийн манай амьдралын гүнд юу болж байсныг маркийн түүхээр болон өөрийнхөө туулж өнгөрүүлсэн амьдралаар дамжуулан өгүүлэхийг би оролдлоо.

Манай марктай холбоотой түүхэн үйл явдал, хүмүүсийн тухай дурсамж, сонирхолтой баримт олдвол надад үүгээр болон artist.tod @gmail.comхаягаар мэдэгдэж туславал ихэд баярлана. 

Алдаа дутагдал байх аваас мэргэн уншигч Та тунгаан цэнэж, засаж залруулж өгөхийг хичээнгүйлэн хүсье! 

Миний "Монгол Маркийн Далд Түүхээс" ном маань голчлон гар дээрээс зарагдаж дуусчээ. Номын борлуулалтанд нөлөөлөхгүй болсон тул одоо зарим сонирхолтой бүлгүүдээс нь нийтлэлүүдийнхээ дундуур хавчуулж нийтэд түгээе гэж бодож байна. 

Маргааш 5/17-нд “Монгол маркийн бичиг үсгийн бодлого”,”Соёмбо бэлэгдэл монгол марканд”, нөгөөдөр 5/18-нд “Монгол бичиг, Соёмбо бэлгэдлийн төлөөх “тулалдаан” бүлгүүдийг оруулна. 

Эрхэм уншигч Та таалан болгооно уу! 

“Монгол маркийн далд түүхээс” 1924-2024 номыг бүтэсэн багийн товч танилцуулга.


Зохиогч Тодын ОТГОНБАЯР Маркийн зураач, нийтлэлч,чөлөөт уран бүтээлч

Ивээн тэтгэгч: Даваабатын САЙНБАЯР 

Sayan Holdings Pictures”,“Injinash Publishing” компанийн Ерөнхий захирал, 

Продюсер, Монгол Улсаас Литва улсад суух Өргөмжит консул 

Хянан тохиолдуулсан: 

Очирсүрэнгийн ЭНХЖАВХЛАН Монголын Зохиолчдын Эвлэлийн Гүйцэтгэх захирал, 

Зохиолч, сэтгүүлч, редактор 

Уран сайхны редактор: Чимэд-Осорын БОЛД 

Марк судлаач, сэтгүүлч, чөлөөт уран бүтээлч 

Хавтасны зургийг: Жамсранжавын БААТАР 

Зураач, дизайнер, бизнесмен 

Хэвлэлийн дизайн, эх бэлтгэлийг: Эрдэнэбалын ЦЭРЭНБАЯР 

Дизайнер, гэрэл зурагчин, чөлөөт уран бүтээлч 

Эрхлэн гаргагч: 

“Инжинаш Паблишинг” 

Цаасны хэмжээ: В4 Хуудас: 296 

“Агаст тэнгэр” хэвлэлийн газар эхийг бэлтгэж, 

“Очир Пресс” компанид 500 ширхэг хэвлэв. 2024 он. 

Улаанбаатар, Монгол Улс 

Анхдугаар хэвлэл 

Энэ номоос хэсэгчлэн хэвлэх, эшлэх, цахим орчинд байршуулах, мэдээллийн 

сувгаар нэвтрүүлэх, түгээх тохиолдолд Зохиогчоос зөвшөөрөл авна. 


Маргааш 5/17-нд “Монгол маркийн бичиг үсгийн бодлого”,”Соёмбо бэлэгдэл монгол марканд”, нөгөөдөр 5/18-нд “Монгол бичиг, Соёмбо бэлгэдлийн төлөөх “тулалдаан” бүлгүүдийг оруулна. 

Хүндэтгэсэн: Тодын Отгонбаяр.                                           2026.05.16