САЙХАНБИЛЭГ САЙДАД ХҮРГЭХ САНАЛ. /№2/. САЙДАА.   

НЭГ: Яг одоо англи, итал, японд үйлдвэрлэсн нэг ширхэг ноолууран цамц ойролцоогоор 1000 доллар. Хятадад хийсэн бол 500 доллар.  Манай монголынх 50- 80 доллар байна гэнэ. Ямарав?  Яг адилхан ноолуур шүү дээ. 10 жилийн өмнө хятадууд ноолуураа 50 доллараар зардаг байсан. Яг бидэн шиг. Би мэднээ. Яагаад гэвэл. Тэгэхэд би өөрөө ноолуурын бизнесс хийдэг байсан юм. Одоо хятадууд 400-гаар зараад байдаг. Бид нар болохоор 50-иараа л зараад байдаг.     Яахаараа ийм байнаа. ... За яахав. Сайн юм бас байнаа. ... Бид цаашдаа 50-иар биш. Ядаж 400 доллароор зарах бололцоо байна гэсэн үг. Өөрөөр хэлвэл. Нэг кг ноолуурынхаа үнийг 8 дахин өсгөх боломж байна. Хонгилын үзүүрт ГЭРЭЛ харагдаж байна аа гэсэн үг. Энд бас нэг мэдээ байна. Энэ дэлхийн бүх ноолуурийн 50% хятадад,. 40%- нь МОНГОЛД байдаг гэнэ.  Тэгээд ноолуурын үйлдвэрт нийтдээ 1 200 000 хүн ажилдаг гэнэ. Тэдний 1 000000 орчим нь хятад улсад. 3 000 хүн монголын ноолуурын үйлдвэрт ажилдаг гэсэн байна.. ...  Арай ч дээ. Бүүр уур хүрчихлээ. ... За. За гэхдээ яахав. Бас нэг боломж харагдаж л байна л даа. Олон ажилгүй хүн тэжээхээ болиод. Олон хүнийг ажилтай болгох боломж. ...     Ингээд ухаад бодоод суугаад байвал. Бас ч гэж юм юм л байна л даа. ...  Тэгэхээр сайдаа. 500 доллароор зарж чадах юмаа. 50-иар зараад суугаад байгаагийн буруутан нь хэн бэ? Би танд хэлэх үү? Бид өөрсдөө буруутай. Би ч бас буруутай. Бид нар тун их буруу юм хийсэн. Бид нар иргэдээ хөдөөний хүн. Хотын хүн гэж хоёр хуваасан. Ажилчин,  ямаачин гэж ялгаварлаж ангилсан. Ажилчин хүн ажил байхгүй өдөржин хотод таваргаад 60 төгрөг олдог. Ямаачин хүн архиа уугаад, ямаагаа харвал 600 төгрөг төрөөс зүгээр өгдөг болгосон. Төр ингэж шийдсэн юмаа. ... Бас хэрвээ гадаад хүн монголоос ноолуур аваад монголд биш. Гадааддаа цамц хийвэл ямар ч татвар төлөхгүй. Зүгээр ачаад явдаг болгосон. Хил гааль, НӨТ, Нийгмийн даатгал. Ашиг орлого  Ерөөсөө татвар төлөхгүй болгосон. Аан харин МОНГОЛ хүн МОНГОЛДОО ноолууран цамц хийвэл олсон мөнгөнөөсөө 50%-ийг нь татварт өгдөг. Хууль гаргаад тийм болгосон юм. ... Ийм юм хийсэн.  Яаж байгаа юм бэ? гэсэн чинь  ЯМААЧДАА дэмжиж байгаа юмаа гэсэн. ... Үр дүн нь энэ. 1000 доллар болгож чадах юмаа 50 доллароор зараад сууж байгаа. Сайдаа. Энэ ямар сэтгэлгээ вэ? Малчин МОНГОЛ сэтгэлгээ юу?   Мөнгөнд дургүй ЭХ ОРОНЧ сэтгэлгээ юу?  Эрүүл ПОПҮЛИЗМ уу?  Эх орноо боддогүй ШОУ-ИЗМ уу? Та юу гэж бодож байна? 

ХОЁР: Сайдаа. Төр эзэшилтэй эзэмшилгүй тэр хамаагүй. Мөнгө босгож болмоор өөр ямар компани байдаг билээ? Төмөр, зэс, алт, нүүрс, бордоо, жонш. ... Боломжтой боломж үгүйг нь судал. Нөөцийг нь тогтоо. Зөв тогтоолго. Судалгаа  шинжилгээ хийлгэ. Хүний амаар үг бүү хий. Ашиглаж болох нэгийг нь эхлүүл. Одоо эхлүүл. Ашиггүй нэгийг нь хадгал. Хэнд ч хэрэггүй хүн гэж байхгүй. Түүнтэй адилхан хэзээ ч хэрэггүй юм гэж байдаггүй юм. ... Тухайлбал. Алт байна. Алт бол алтан валют гэсэн үг. Авахад амархан. Хугацаа их орохгүй. Хөрөнгө мөнгө их шаардахгүй. Тээвэр туувар хэрэггүй. Үнэ нь тодорхой. Тэгээд алт авах хүн ХЭЗЭЭД БЭЛЭН. Тийм учраас. Хурдан их мөнгө ольё гэвэл алтны уурхайг дэмжих хэрэгтэй. Тэр дундаа баталгаатай нөөцтэй,  даацтай том үндсэн том хэдэн ордыгоо дэмж. ...  Ирэх зун алт их авах хэрэгтэй. Их мөнгө олох ёстой. Түүний тулд одоо эхлэх хэрэгтэй. ... Сайдаа. Та одоо мөнгө бодох хэрэгтэй. Түүнгүй бол юу ч бүтэхгүй.  ЯАДГИЙН! !!! Ямар та өөртөө цохих гэж байгаа биш. ... Би ингэж бодож байна. Та юу гэж бодож байна? ... Сайдаа. Одоохондоо идэх уух, өмсөх зүүх яахав ээ. Хэдэн мал байна. Болоод ирсэн. Болно. Харин дэмий юманд мөнгө битгий их үр. Дэмий хүнээс үг битгий их сонс. Сонсовч өөрийнхөө бодлоор яв....      Тэгээд бас олон толгой хэрэггүй олон тийш нь самрана. Ямар ч популизм, шоу-изм хэрэггүй. 25 жил бид ийм л юм хийсэн. Одоо тэгээд хардаа. Үр дүн нь энэ. БОСОЖ ЧАДАДГҮЙ. ХЭВТЭЖ ЧАДАХГҮЙ МОНГОЛ БОЛЦГООСОН.  Одоо болноо. ... Та одоо цөөхөн хэрэгтэй хэдхэн хүнтэй тохир. Хэнтэй юу ярихыгаа өөрөө шийд. Тэгээд урагшаа  хараад алх. "МУУ АМЬД ЯВАХААР. САЙН ҮХ" гэдэг юм. Тэгэж бодоод алхаад бай. Эргэж бүү хар. Урагшаагаан хараад алхаад бай. Та чаднаа. Та чадна. Таныг хүмүүс харж байгаа. Хүлээж байгаа. Чадах ёстой юм. Би ингэж бодож байна. Та юу гэж бодож байна?   

2014 оны 12-р сарын 07.  Таныг хүндэтгэсэн. Батжаргалын Батбаяр. 

БАДАМХАНД МУЗЕЙ.