Одоогын байдлаар манай хамгийн нээлттэй байгууллага Тагнуулын байгууллагаар шалгараад байна. Тэд өчигдөр нээлттэй хаалганы өдрөө хийхдээ олон түмэндээ шилэн баривчилгаа гэх зүйл үзүүлжээ. Арга хэмжээний үр дүнд манай улс тагнуулын байгууллагатай гэдгээ маш сайн мэдэж авсан байна. Энэ бол том үр дүн билээ. 

Шилэн баривчилгаа баруун дөрвөн зам дахь Голомт хотхонд болсон нь монгол улсын гал голомт үүрд тагнагдан аюулгүй байг гэсэн билэгдэл агуулж байгаа аж. Шилэн баривчилгаа арга хэмжээний үеэр эхний удаад зугтсан, ноцолдсон оймсоо өмсөж тайлсан элдэв асуудал гаргахгүйн тулд бичиг баримтуудыг баривчилж үзүүллээ. Бичиг баримтууд ч баривчилгааны үеэр номхон дөлгөөн байж гурвын гурван хайрцаганд эвтэйхэн орсон байна. Зарим баталгаагүй эх сурвалжийн мэдээлж байгаагаар хайрцаганд бичиг баримтаас гадна дүүргэхийн тулд гэрийн тавилга хэрэгсэлээс хийсэн байна. Баривчилгаанд хэлмэгдсэн гэрийн тавилгуудаас хүлцэл өчье гэжээ. 

Баривчилгааг өдрийн цайны цагыг дайруулан хийсэн бөгөөд цайны цаг дуусах хугацаанд бичиг баримтуудыг баривчилж амжжээ. Ингэснээр төрийн байгууллагууд тэр дундаа тагнуулын байгууллага ажлын цагаас хумсалдаггүй гэдгээ харуулсан юм байна. Мөн энэ үеэр тагнуулын байгууллага хоёр ч төрлийн шинэ хувцасны загвар танилцуулсан бөгөөд иргэдийн дунд урт цувтай, захаа босгосон бүрх малгайтай, сандал дээр сонин уншиж суудаг гэсэн тагнуулчдын нийтлэг дүр төрхийг өөрчилж чадсан үйл явдал болсон байна. Мөн хэдийгээр 3 хайрцаг баримт бичигч гэсэн ланд-200 гэсэн гурван ч том жийп машинаар ирж авсан нь тагнуулын байгууллага байгалийн ямарч нөхцөлд тэр тусмаа хотын төвийн цэмэнтэн замд ч бичиг баримтыг найдвартай баривчилдаг гэсэн утгатай юм байна. 

Тагнуулын байгууллага ажиллагааг ерөнхийдөө маш өндөр үр дүнтэй болсон гэж үзсэн бөгөөд дараагын удаа ард түмэндээ шалдан баривчилгаа арга хэмжээг толилуулах бөгөөд энэ үеэр баривчилгааны үеэр оймс төдийхөн биш бүгдийг нүцгэлж шалдалж баривчлана гэсэн нь залуусын анхаарлыг их татаад байгаа юм байна. Мөн уг баривчилгааны дараа тагнуулын газарлуу олон хүсэлт ирсэн бөгөөд тэдгээр хүсэлтэнд хариулт өгсөн байна. 

  • Иргэдээ манайх албан бичиг зөөдөг байгууллага биш бөгөөд зөвхөн нээлттэй хаалганы өдөр л зөөсөн болно. Та бүхэн бичиг баримтаа шуудангаар явуулна уу. 
  • Иргэдээ тагнуулын ажилчдын өмсөж байгаа хар маскийг утааны аюулаас ажилчидаа хамгаалхаар өөрдсийн дотоод хэрэгцээнд хийсэн болно. Эдгээрийг зарахгүй бөгөөд та бүхэн аптэкээс маск авж зүүгээрэй. 
  • Орон сууцны конторуудаас ирсэн асуултанд хариулая. Бид сөх-ийн харуулын сургалт явуулдаггүй бөгөөд та бүхэн манай ажиллагааны үеэрх бичлэгийг жижүүрүүддээ үзүүлэн туршлага судлах боломжтой юм. 
  • Мөн тагнуулын байгууллагад элсэхэд дан ганц гоё нүдтэй байх хангалтгүй тул дахин ажилд оры гэж нүдний зураг явуулахаа больно уу . 
  • Том машины наймаачидаа бид машинтай болсон байнга шинэчлэх боломжгүй тул машины зар явуулахгүй байхыг хүсье гэжээ. 

Баталгаагүй эх сурвалжийн мэдээг хүргэж байгаадаа хүлцэл өчье. Баталгаатай эх сурвалж олдуул дахин хүргэхээ амлаж байна.