Тусгаар Буриад Монгол Уласай Тогтолворой
Буриадын улс төрийн зүтгэлтэн нар Монголын турсгаар тогтнолын хөдөлгөөнийг эхнээс нь дэмжиж, илэвхитэй оролцжээ. Хожим нь энэ хэрэг явдлыг тэднийг Панмонголизм, хөрөнгөтөний үндсэрхэх үзэл гэгчэд холбож тэднийг гэмтэн болгон залхаан цээрлүүлэхэд ашигласан байдаг.
”Тусгаар Буриад Монгол Уласай
Тогтолворой”
Тусгаар Буриад Монгол Байгууллага (ТБМ) 2022 онд үүсэн байгуулагдсан бөлгөө. Бүтэн нэр нь “Тусгаар Бураид Монгол Уласай Тогтолворой нам” гэнэ. Байгууллагын удирдагч Марина Ханхалаева. Гишүүнчлэл нь далд байдаг. Учир нь ТБМ-ыг Орос улсад террорист байгууллага гэж үздэг болохоор ил байх боломжгүй.
Буриадын тусгаар тогтнолын тухай үзэл санаа буриад сэхээтнүүдийн дунд анх хорьдугаар зууны эхэн үед үүссэн байдаг. 1925 оны дөрөвдүгээр сарын 25-нд Буриадын ард түмний анхны улс төрийн байгууллага - БуриадынҮндэсний Хороо байгууллагдагжээ. Энэ бол Буриадын төрт улсын язгуур үүсэл байжихуй. Тэр үед буриад олон түмнийг соён гэгээрүүлэх, газар нутгийн асуудлыг шийдэрлэх нь энэ үзлийн гол зорилго болж байжээ. Гэвч, Буриадын эдгээр эх орончид Хаант Оросын цагаантаны хөдөлгөөний эсэргүүцэл, хэдийвээр Владимир Ленин 1918 онд Буриад улсыг хүлээн зөвшөөрсөн байсан ч , дараа нь большевик засаг тэрнээсээ буцсан, ийм хоёр улайрсан эсэргүүцэлтэй нүүр тулсан байдаг.
Буриадын улс төрийн зүтгэлтэн нар Монголын турсгаар тогтнолын хөдөлгөөнийг эхнээс нь дэмжиж, илэвхитэй оролцжээ. Хожим нь энэ хэрэг явдлыг тэднийг Панмонголизм, хөрөнгөтөний үндсэрхэх үзэл гэгчэд холбож тэднийг гэмтэн болгон залхаан цээрлүүлэхэд ашигласан байдаг. 1920*1939 -аад онд буриадын зүүний болон барууны үзэлтэй улс төрийн бүх зүтгэлтэн нарыг ингэж устгажээ. Буриад Монголын Автномит Бүгд Найрамдах Улсаас Усть-Ордын, Агинскийн Автномит муж, Ольхон, Ононгийн аймгийн нутгийг тасдан авсан байдаг.
Кирилл бичгийг хүчээр тулгаж, Иргэний дайны гал дунд болон большевик дэглэмийн үед буриадын соёлын зарим хэсгийг устгаж, зарим хэсгийг авч гаргасан байна. Материаллаг бус соёлын өв уламлалын ихээхэн хэсгийг феодалын хаант ёсны үлдэгдэл гэж үзжээ. Гэсэрийн туулийн эсрэг дайралт бол түүний дот жишээ юм. Энэ бүхнээс болж Орос дахь буриадын зарим хэсэг нь Хятадад, зарим хэсэг нь Монголд дүрвэн очжээ. Тэнд очсон хойно нь ч тэднийг үзэн ядуулж, үндэс угсаагаар хавчин гадуурхуулж "цэвэрлэх" бодлогоор хэлмэгдүүлсэн байна.
Аж үйлдвэржүүлэх бодлого гэгчээр Оросын баруун нутгаас славян хүмүүсийг үй олноор нь буриадын нутагт шилжүүлэн сууришуулжээ. 1970-аад онд ерөнхий боловсролын сургуульд буриад хэлээр хэчээл заахыг хориглосноор буриадууд эх хэлээрээ боловсорол эзэмших боломжгүй болжээ. Цагаан сар, Овоо тахилга гэх мэт манай үндэстний эртний соёлын ёс заншил нууц байдалд орохоос өөр аргагүй болсон учир тэгсхийгээд үгүй болсон байна. Буриадуудыг хамтралд оруулан бүртгэчихээд, 1974-1980-аад он хүртэл иргэний паспорт ч олгодоггүй байв. ЗСБНУ тарах хүртэл буриадын ард түмэн хэлмэгдлийн уршгаас бүрэн салж чадаагүй байлаа. Буриадын хүмүүнлэг үзэлт сэхээтэн нар маш цөөн буурай, Хэвлэл-мэдээлэлийн хэрэгсэлд байр суурьгүй, үндэсний улс төрийн хүчингүй, төрлөх нутагтаа угсаатны цөөнх болчихсон, Бүгд Найрамдах улсынхаа нийслэлд ч үндэсний төлөөлөл маш сул байв. Хэдий тийм боловч үндэсний идэвхитэн нар соёлоо сэргээн босгох үйл хэрэгт тодорхой хэмжээний амжилт олсон байна. Владимир Хамутаев, Бат Баяртуев нарын зэрэг зүтгэлтэн нар буриад ард түмний эрх ашгийг хамгаалсаар байжээ.
Зөвлөлт засгаас хойшхи Орос улс ч буриадын ард түмнийг уусган устгахыг асар их чармайж байна. 2007 онд Оросын Холбооны Улсын ерөнхийлөгч В.Путин Бүгд Найрамдах Буриад Улсын ерөнхийлөгчөөр Вячеслав Наговицыныг томилсоноос хойш Буриадын ард түмэнтэй тэмцэх шинэ давалгаа эхэлсэн юм. Энэ томилгоотой зэрэгцэн Агнины, Усть-Ордын буриадын хоёр автномит тойргийг устгаж, олон мянган буриад иргэнийг улс төрийн төлөөлөлгүй болгосон юм. 2013 онд Буриадын Их сургууль дахь Үндэсний-хүмүүнлэгийн ухааны институтыг татан буулгаж, 2014 онд буриад хэлийг бүх төрлийн сургуулийн хичээлээс хасаж, албан бус болгов.
Энэ үеээс буриадын томоохон бизнестэй тэмцэж, Байгалфарм, Байгалбанк, Макбур гэх мэт буриадын олон арван томоохон татвар төлөгчид, үндэсний хэвлэл- мэдээллийн байгууллага дээрмийн дайралтад өртсөн байна. Хуулийн байгууллагууд угийн цөөн, Дылача гэх мэт ашигт малтмалын үйлдвэрийн газруудтай тэмцэж эхэлжээ. Энэ бүхэнтэй зэрэгцэн, хуульчид,бизнесчдийг алах,хулгайлах зэрэг үйлдэл гарч байлаа. Томоохон татвар төлөгчдийн эдийн засгийн суурийг устгасан хийгээд түүнчлэн, бүс нутгийн удирдлагыг сонгохгүй, ардчилсан ёс журмыг үгүйсгэн Москвагаас томилдог болсон нь Буриадын төрийн байгууламжид сэхэшгүй цохилт болсон юм...
Их сургуулийн чөлөөт байдлыг уландаа гишгэсэн хийгээд орон нутгийн засаг баригчид болон Вячеслав Наговицыныг эсэргүүцсэн Их сургуулийнхны томоохон эсэргүүцэл 2015 онд гарсан байдаг. Их сургуулийн багш нарыг олноор нь халж, хөдөлгөөний идэвхитэний эсрэг захиргааны хэрэг үүсгэх аргаар энэ эсэргүүцлийг даржээ. Мөн түүнчлэн буриад хэл сургадаг хувийн “Буриад соёлын сан”, буриад хэл сургах хувийн сургалтын сүлжээ, буриад уран зохиолын хэвлэлийн үйлдвэр зэргийг устгажээ. Соёлын сангийн тэргүүн Булат Шагжин эрүүгийн хэрэгт татана гэсэн заналхийллээс зугатааж эх орноосоо дүрвэн гарахад хүрчээ. -Буриадын ард түмэн” сайтыг үндэслэн байгуулагч, эх оронч үзэлт, зохиолч, нийтлэлч Евгений Хамаганов 2015 онд халдлагад өртөж байлаа.Тэгээд, 2017 онд тэр бээр учир битүүлгээр алуулсан бөлгөө. Цагдаагийн байгууллага энэ хэргийг хайрамжгүй өнгөрөөсөн ажээ.
2019 оны намар хотын даргын сонгуулийн луйвар болон цагдаагийн хүчирхийллийг эсэргүүцсэн тэмцэл Бүгд Найрамдах Улсын нийсллийг нөмөрсөн юм. Эсэргүүцлийг цагдаагийн болон зэвсэглэсэн үл мэдэх хүмүүсийн хүчээр дарж, хэсэг идэвхитэнийг баривчилж,олон зуун хүнд захиргааны хэрэг үүсгэжээ. Энэ үед Буриадын идэвхитэй зүтгэлтэн нар улсаасаа дүрвэж, АНУ, Өмнөд Солонгос улсад гарчээ.
2022 онд Оросын Холбооны улс Украинд халдав. Эхний саруудад цэргийн гэрээт олон буриад амиа алдаж, дайны эхний жилд амь алдагсдын олонхи нь Буриад, Тывагийн үндэсний Бүгд Найрамдах улсын цэргүүд байлаа. 2022 оны намар хүч хэрэглэн цэрэгт татаж эхлэхэд олон арван мянган буриад залуу улсаа орхин дүрвэж, Монгол, Казастан, Гүрж, Серб, Өмнөд Солонгос, Америкийн Нэгдсэн Улсад очоод байна. Америкт энэ дайны эхний саруудад л дайны эсрэг болонбуриадын үндэсний байгууллагууд үүсэж эхэлсэн бөлгөө. “Тусгаар Буриад Монгол” байгууллага бол Буриадын тусгаар тогтнолын тунхагт гарын үсэг зурахыг санаачлагчийн нэг, Тусгаар тогтносон Бүгд Найрамдах Буриад Улсын төлөө байгууллага юм. Энэ тунхаглалд Буриадын үндэсний үзэл баримтлалтай бүх нэгдэл, нэрд гарсан бүх зүтгэлтэн нар гарын үсэг зурсан бөлгөө.
Тусгаар Буриад Монгол байгууллагын тэргүүн Марина Ханхалаева Нэгдсэн Үндэстний Буйгууллагад үг хэлж, Япон, Германы гадаад харилцааны яамны уулзалт болон Канад,Тайманьд болсон чуулганд оролцжээ. Энэ байгууллага хараат бус Буриадын ирээдүйн талаар тодорхой үзэл баримтлалтай. Бид нар Бүгд Найрамдах Саха, Тыва, Алтай, Буриад-Монголия гэсэн өргөн холбоо байгуулах боломжтой гэж үздэг. Бид Монгол Улстай Найрамдал-Холбоотны харилцаатай байна гэж итгэдэг. Ирээдүйд бид нар Монгол Улстай чөлөөд худалдаа, нэгдмэл соёлын орчин,иргэдэд ямарч саадгүй хил хязгаар гэх мэт, Европын холбооны жишгээр нэгдэж болно гэж найддаг. Бид нар буриад эх хэл, өөрийнхөө эдийн засаг, соёл, төрт ёсоо сэргээхийг эрмэлзэнэ. Буриадууд халх-монгол шигээ өсөж үржинэ. Бид нар Хятад болон өөр бусад газарт суудаг монгол хүмүүсдээ манайд чөлөөтэй ирэх боломж (орогнол)-ыг олгоно.
Олон арван мянган буриад хүн колоничлогчдод төрлөх нутгаасаа хөөгдөж, зуу зуун мянган буриад Оросод эрх чөлөөгүй,ад үзэгдэж байна. Ийм байдалтай бид хэзээ ч эвлэрэхгүй. Бидний өвөг дээдэс зуу зуун жил эрх чөлөө, нэр төрийнхөө төлөө тэмцсээр ирсэн. Өдгөө Хятадад олон монгол хүн бас яг ийм байдалтай байна. Буриадын Бүгд Найрамдах улс тусгаар тогтнолоо олж авбал энэ мэт зовож байгаа бусад монгол хүмүүсд ч тус болох боломжтой болно. Монгол хүн болгон өөрийн эх оронтой, эрх чөлөөтэй,эрхэмлэх бахархалтай байх ёстой. Бид нар монгол өв язгуураасаа хэзээ ч татгалзахгүй. Манай ийм хөгжлийн урьдчилсан нөхцөл боломж бүрэлдсэн байна: Интернетийн өнөөгийн хөгжил, хэдийгээр Оросод Хэвлэл-Мэдээллийн хэрэгсэлийн эрх чөлөөг хязгаарлаж байгаа ч гэсэн төр хязгааргүй ноёрхолоо тогтоож чадахгүй болж байна, буриад нар Бүгд Найрамдах Улсдаа олонхи угсаатан болж эхлэж байна, нутгийн ард түмний эрхийг хохироох,ялгаварлан гадуурхах Орос үндэстэний дээрэнгүү үзэл(Оросын шовиниз)-ийг эсэргүүцэх буриадын үндэсний хүчирхэг ухамсар сэргэж байна.
Ирээдүй манай талд байна. Оросын төр сулрах тохиолдол болгон нь Буриад Монгол улс сэргэн байгуулагдах боломж мөн. Хилийн чандад байгаа болон эх орондоо байгаа буриад түмнийхээ дунд зохиох соён гэгэээрүлэх болон улс төрийн суртал нэвтэрүүлэг, зохион байгуулалтын бүх ажил энэ зорилгод чиглэх ёстой. Бид боломжтой бүх газарт байгууллагынхаа анхан шатны нэгжүүдийг байгуулж, манай Буриадын ард түмний түүхийг сурталчилж, Олон улсын харилцааны тавцанд зорилгоо хүлээн зөвшөөрүүлэхийг эрмэлзэж, нутаг нэгтнийхээ эрхийг хаа байгаа газар болгонд нь хамгаалан туслах үүрэгтэй.
Б.Гагнуур

