Хутганы ир шиг хорин хэдхэн насандаа Хууль зүйн яам гэх даруухан цагаан байшингийн хаалгаар “ясны хуульч” гэгдэх дуртай Ц.Нямдоржийн урилгаар орж ирсэн Ц.Цолмон хууль тогтоох дээд байгууллагад ажиллахын төлөө өрсөлдөхөөр болж. Түүний үүсмэл буюу төрсөн овог Цэдэв боловч олдмол буюу Монголын улс төрд М.Энхболдын гэж овоглох болсон. Түүнийг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон үетэй холбож хардсан нь тэр. Угтаа гэнэт нэг л бороотой өдөр Төв шуудангийн гадаа явж байхад нь УИХ-ын дарга утасдаж дуудаад энэ ажилд томилох болсныг дуулгасан гэж өөрөө ярьдаг юм шүү дээ. Байнгын хороон дээр танилцуулагдаад буцаж сууж амжаагүй шахам байтал УИХ-ын чуулганаар ороод л УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга болчихсон юм гэнэ лээ.

М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхад “бэлтгэлжилтийн үеийн” нэгэн шившгийн бичлэг задарсан нь УИХ-ын Тамгын газрын ажилтан залуутай холбоотой болж таарсан, түүнийг Ц.Цолмон дарга огт мэдээгүй гэдэг. Өвөл жагсаал цуглааны толгойлогч гишүүд хэсэг залуусын хамт УИХ-ын даргатай уулзалт хийх нэрээр дайрч ороход “хутгатай” буюу “хутгаа хураалгасан этгээд” таарсан гэх “шоу”-г дэргэдээс нь харсан ч хуулийн хүрээнд “тэгш” тайлбар өгч зогссон тийм л дарга байв. УИХ-ын даргыг анх удаа хууль бусаар огцруулах гэж үзээд, адаг сүүлд нь тэр ажиллагаандаа зориулж хууль зохиож баталж огцруулах бохир улс төрийг тэр яг дэргэдээс нь харсан гэрч юм. Магадгүй энэ хэсэгхэн үйл явдлууд түүнийг “өөрөө улс төрд орох”-д хүргэсэн байж болох.

Түүний албан тушаал орохоосоо гарах нь сонирхолтой байв. М.Энхболд дуудаад томилоо л биз. Тэр нэг хэрэг. Харин 2019 оны тавдугаар сарын 9-нд, бидний ярьж заншсанаар Ялалтын баярын өдөр тэр нэгэн гайхалтай ялалтыг харуулснаа өөрөө ч анзаараагүй байх. Юу гэвэл УИХ-ын дарга асан Цэндийн Нямдорж, УИХ-ын даргын ажлаа өгөөд удаагүй байсан, Ерөнхий сайд асан Миеэгомбын Энхболд хоёр түүнийг үнэлж бараг л хайрын үг хэлэх шахав. Пөөх, юу вэ тэр одоо? Уг нь ажилгүй болж хуучыхаар бол лааз өшиглөхөөр гарч байхад М.Энхболд “Хэн нэгнийг хар бороор буддаг шиг энэ залууг битгий тэгээсэй гэж бодож үүнийг хэлж байна” гэснээ өмнөөс нь хийсэн ажлынх нь товч тайланг тавиад өгчихсөн. Харин Ц.Нямдорж “1998 онд их сургуулийн элсэлтийн шалгалтын комиссын бүрэлдэхүүнд би орж таарсан. Шалгалт өгсөн оюутнууд дотор ганц хуруунд өлгөх оюутан таарч би их үнэлсэн юм. Хожим нь 2000 онд ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байхдаа нөгөө оюутныг хайсаар байж олж аваад өнөөдрийг хүртэл хажуудаа байлгаж бэлтгэсэн. Тэр хооронд Англид сурч хэлний боловсрол олж авч, гадаадын хуулиудыг судалчихсан хүн. Олон жил бэлтгэгдсэн боловсон хүчин шүү. Ийм боловсон хүчнийг Монголын төр ашиглах ёстой юм шүү. Хувийн дутагдал гээд байх юм энэ хүнд тун бага шүү. Миний хажууд 20 шахам жил ажиллахдаа хувийн чанартай ямар нэгэн дутагдал гаргаагүй. Залуучууд орж ирээд элдэв юманд орооцолдчих гээд байдаг. Ц.Цолмонд тийм юм байдаггүй юм шүү. Ийм боловсон хүчнийг төр хайрлаж явах ёстой юм шүү. Бодвол тодорхой ажил төрөл зохицуулж өгнө гэж амласан юм байгаа биз. Түүнийгээ хурдан зохицуулаарай” гээд өмчирхөн магтангаа “аваад хаячихсан”. Гэтэл ямар юмных нь ажил төрөл зохицуулах байхав. Хайрласан боловсон хүчин нь МАН-ыг “тоосонгүй”.

Тэр ч байтугай бие даан нэр дэвшиж “Хуульчдаас хуулийг хамгаална. Намд бус төрд зүтгэнэ” гэсээр Монголын улс төрийн харилцаанд “хамгаалалттай” орж ирлээ. Тэр яах гэж улс төрд орсон шатгаанаа “Улс төрийн намууд бидний хүссэн шийдвэрийг гаргахаа больсны үндэс юунд байна? Яагаад тэгш бус байдал үүсч, баян хоосны ялгаа хурцдав? Сонгуулийн санхүүжилтийн үндэс, намын удирдлагад байгйаа хүмүүс яагаад тэрбумтан болчихоод хэдүүлхнээ солигдоод байгааг дуугүй харж сууж чадаагүй аж. Тиймээс улс төрийн намуудын “гоё” саналуудад “Үгүй” гэж хэлж чаджээ. С.Баярцогтыг, С.Жавхланг Ардчилсан намд орох тэр үед Ц.Цолмонгийн МАН-д элсэн орох хормыг тоолж байсан ч тэр “тэсч” гарч чадсан юм. Хуульчийн хувьд нүдээр харсан алдааг, мэргэжлийн чадлаа засч чадах нөөц бололцоо баййсаар байтал амиа бодоод дуугүй сууж болохгүй гэж тэр үзжээ.

Тэр УИХ-ын сонгуульд өрсөлдөхдөө гар хоосон ирээгүй. Эхний ээлжинд Улс төрийн намуудын тухай хууль, Төрийн аудитын тухай хууль, Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хууль гэсэн дөрвөн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловруулчихаад сонгогчдодоо танилцуулж явна. Үүнийг л бэлтгэгдсэн улстөрч буюу бэлэн Улсын Их Хурлын гишүүн гэнэ биз дээ. Чуулган эхлээд хамгийн түрүүнд эдгээр хуулийг батлаад мөрдөж эхэлнэ гээд төсөөлөөд үз. Ийм хэмжээний гарц шийдэл, бэлтгэл, хурд, эмх цэгц, ажил хэрэгч байдал л өнөөдрийн УИХ-д үгүйлэгдээд байна шүү дээ. Нэг сарын дотор хэдэн хууль баталснаа биш хэдэн сайдыг огцруулахаа, хэн хаана хулгай хийснээ дэлгэлцэж байсан өмнөх дөрвөн жилийн парламентын гунигтай түүхийг халж шинэ түүхийг нээх гэсэндээЦ.Цолмон улс төрийн намуудаас үргэж бусгаж зугтсан юмсанжээ. 

Шинээр хийнэ гэдэг нь хуучнаа огоорно, үгүйсгэнэ гэсэн үг биш. Тэрбээр төрийн ажлын залгамж чанар гэдэг гүн хүндэтгэлтэй нандин чанарыг үнэлж чаддаг хүн. Өнөөгийн УИХ-ын даргын санаачилсан зөвлөлдөх ардчиллын санал асуулга явуулах тухай хуулийг баталж, амьдрал дээр бодит байдлаар хэрэгжүүлж ажилласан хүн бол Ц.Цолмон мөн гэдэгтэй хэн ч маргахгүй. Түүний. Үндсэн хуулийн талаар улсын хэмжээнд хэлэлцүүлэг зохион байгуулж, маш олон үнэтэй санал, зөвлөмжийн материалуудыг бий болгосныг улс төрийн хүрээнийхэн, үе үеийн УИХ_ын дарга нар, парламентчид, хуулийн салбарынхан өндрөөр үнэлж хүлээн зөвшөөрсөн юм.

Тэр хийсэн ажлаа тайлагнаад, хийх ажлаа тэврээд ирлээ. Одоо намчирхалгүй бие даан нэр дэвшиж энэ бүхнээ танилцуулахаар өөрийнхөө өмнө ч, олон нийтийн өмнө ч улс төрийн эр зориг, том шийдвэр гаргаж ирсэн түүний сүүлчийн ч байж мэдэх Улсын Их Хурлын сонгуульд хөл тавьсан алхмыг хүлээн авах эсэх нь Хан-Уул дүүргийн сонгогчдоос л шалтгаална.

Сонголтоо хийхийн өмнө хувь заяаны тохиолоор ч юм уу, мэдлэг чадварын хүчээр ч гэх үү, “лифт” хэрэглэхгүйгээр, Монголын улс төрийн шатаар “том том” алхсаар орж ирж буй Ц.Цолмонг баргийн нэр дэвшигчдэд олдохооргүй фигуруудын амнаас ямар ч шалтгаангүйгээр гарсан чин сэтгэлийн үнэлэмжийн үгтэй хамт тосон авна уу! Монголын Төрд хаанаас илгээгдсэн бэлэг вэ, тэр! Монгол Улсын Их Хурлын сонгуульд анх удаа нэр дэвшигч нь дөрвөн том хуулийн төсөл биччихээд тэвэрч ирээд өрсөлдлөө. Хурай Хурай Хурай!