Зохиогч энэхүү өгүүллээ 2007 онд анх “Үнэн” сонинд нийтлүүлж байжээ. Үндсэн үзэл санаа нь эдүгээ ч ач холбогдолоо гээгээгүй байгаа гэдэг утгаар 16 жилийн дараа дахин нийтэлж байна. Тоо баримт өөрчлөгдсөн, тэр мэдээж, гэвч гол үзэл санаа, саналтай нь тухтай танилцана уу- baabar.mn

Нэг. Эдийн засгийн хэт тэлэлт

Олон улсын валютын сангаас саяхан 2007, 2008 оны ДНБ-ий өсөлтийн таамагхийжээ. Энэ хоёр жилд дэлхийн эдийн засаг5.2 хувиар, өмнө нь төсөөлж байснаас 0.3 хувиар илүү өсөх нь байна. Үлэмж хурдаар өсч буй ДНБ-тэй хөгжиж буй улсад Хятад, Орос, Энэтхэг бүртгэгдсэн аж. Орос нь энэ оны эхний хагаст өмнө оны мөн үеийнхээсээ 7.8 хувиар, Хятад нь 11.5 хувиар ДНӨ-ээ өсгөсөн гэнэ. Хөгжингүй орнуудаас АНУ-ынх тогтвортой,Японых нааштай дүнтэй ба Европт ДНБ-ний өсөлт 2.6 хувь,АНУ хоёр хувь, Япон мөн 2.6 хувиар өснөхэмээн “Global Growth Seen at 5.2 pct in 2007 - IМF, 25.07.2007” гэсэн мэдээнд өгүүлжээ.

Ийнхүү манай хоёр их хөрш эдийн засгийн хувьд тэсрэх бололтой. Гэхдээ Хятад, Орос хоёрын эдийн засагийн энэ их тэлэлт хэр найдвартай удаан наслах нь бас л асуултын тэмдэг. Эдийн засгийн аюулгүй байдал, гео-эдийн засаг талаасаа бол энэ их тэлэлт манай улсын эдийн засагт эерэг, сөрөг үр дагавруудыг зэрэг авчирч мэднэ. Эдийн засгийн аюул талаасаа, ялангуяа эрчим хүч, нефтиэр хэт хамааралтай байгаа нь гол эрсдэл Оросын талаас л ирэх болов уу гэсэн таамгийг зарим судлаач хийдэг. Хятадын хувьд дэлхийн эдийн засагтай харьцангуй нягт холбогдсон тул тэр хэмжээгээрээ барууны зах зээлээс их хамааралтай, тиймээс хаа хаанаа тогтвортой байдлыг хүснэ. Харин Орос бол яг эсрэгээр, байгалийн баялаг, зэвсгийн хэт экспортод түшсэн Оросын эдийн засаг Хятадынхтай харьцуулбал эрсдэл, аюулын аль алиныг дагуулахаар. Монголчууд бид хятадын эсрэг үзлээсээ болж оросуудын олз болох магадлал чухам энэ дээр л илэрч гарах болов уу. Яг ачир дээрээ Монгол-Хятадын эдийн засгийн харилцаа нь Монгол-Оросын эдийн засгийн харилцаанаас хамаагүй илүү уян хатан, прагматик, монголчуудад ашигтай. 

Хоёр. Хоёрын эсрэг барих ганцын муна

Монголчуудын хувьд Орос, Хятад хоёрын өмнөөс барих хамгийн найдвартай зэвсэг бол: 1) Мэдээлэлийн чөлөөт урсгал; 2) Хувь хүний эрх чөлөө. Эхнийхийг энд онцолж тайлбарлавал хамгийн хүчтэй мэдээллийн хэрэгсэл бол сонин, зурагт, радиогийн алин нь ч биш, харин Stock Exchange (Хөрөнгийн бирж) гэнэ. Дэлхийн санхүүгийн систем нь “Bank based” эсвэл “Stock Exchage based” гэсэн хоёр янз байдаг. АНУ, Британи нь Stock Exchange based санхүүгийн системтэй бол Герман, Япон нь Bank based санхүүгийн системтэй. Даяаршил, мэдээллийн технологи нь дэлхийн санхүүгийн системийг нэг стандарт руу шахаж байгаа ба эсрэг зогсох гэж оролдсон Банк тулгууртай санхүүгийн системтэй Герман, Японы эдийн засаг зогсонги болсныг үүгээр тайлбарладаг. Банк бол хаалттай институци, банкийг тойрч улс төр-эдийн засагийн олигархи бий болох маш амархан. Энэ нь эргээд эдийн засаг, нийгмээ хяналтанд оруулах болно. Харин Stock Exchange тулгууртай санхүүгийн систем нь олигархи төрөх замыг хааж хазаарладаг. Учир нь Stock Exchange нь мэдээллийн асар их солилцооны урсгал байдаг тул нийгмийн бүх харилцааг транспарэнс буюу нээлттэй байхыг шаарддаг. Хэлсэн хийсэн үйлдэл болгон нь хувьцааны үнээр дамжин мөнгөөр илэрхийлэгддэг гэж барууны эдийн засгийн сурахуудад бичсэн нь түгээмэл. Тэгэхээр монголчууд олигархуудаас салая хазаарлая гэж байгаа бол одоогийн Банк тулгууртай санхүүгийн системээсээ татгалзаж Stock Exchange тулгууртай санхүүгийн системд шилжих ёстой аж. Нөгөө талдаа Монголын Stock Exchange нь дэлхийн том биржүүдтэй шууд холбогдож тэдний хавсарга маягаар брокер диллер нь болж, хүчтэй интеграцид орчихвол хоёр их хөршийн санхүү-эдийн засгийн санаархлыг барьж хязгаарлах бололцоотой болно. 




Гурав. Яагаад заавал Уругвай гэж

Би энд өөрийн судалгааг бус хөндлөнгийн хүний саналыг монголчуудын сонорт хүргэе. “Монгол, Уругвай хоёрт адил тал зөндөө байна, Танай улс Уругвай шиг хөгжвөл таарна!” гэх санал хэлсээр миний найз, америкийн эрдэмтэн Антонио Бетанкур (тэрээр Дэлхийн хөгжил, энх тайвны хүрээлэнгийн ерөнхийлөгч) надад дараахи үлгэрийг ярьсан юм. Монгол нь Орос, Хятадын дунд, Уругвай нь Аргентин, Бразилийн дунд оршдог, геополитикийн хувьд маш төстэй, ижилхэн зовлонтой, эрсдэлтэй орнууд гэнэ. Уругвай нь манайхаас 10 дахин бага, 176 210 хавтгай дөрвөлжин км нутагтай, хүн ам нь 3.1 сая, манайхтай ойролцоо, нийслэл Монтевидеод нь 1.3 сая хүн суудаг, мөн манай УБ-тай төстэй.

Монголчууд хоёр их хөршийнхөө хараат байдалд байж ирсэн, байсаар ч байгаа бол Уругвай улс Бразил, Аргентиний хараат байдлаас гарах реформыг 2002 оноос хийж гайгүй үр дүнд хүрсэн туршлагыг А.Бетанкур надад тулгасан хэрэг л дээ. “Хоёрын эсрэг барих ганцын муна” гэдэг нь Бетанкурын санаа юм. Stock Exchange буюу хөрөнгийн бирж, мөн банкаар л танай улс босч ирнэ, өөр зам байхгүй, Орос-Хятадын дунд банкны үүрэг гүйцэтгэх хэрэгтэй, Уругвай улс Латин Америкийн тэр хоёр том эдийн засгийн мөнгө санхүүг зөв зувчуулж, бирждээ байршуулж, үнийн зөрүүгээр ашиг олж байхад тэр хоёроос илүү том Орос, Хятадын тэр их мөнгийг та нар л зөв эргэлдүүлэх боломжтой гэж тэрээр ярьж байв. 

Уругвай нь бүс нутгийнхээ тэр хоёр том гүрний дунд зөв жороолсноор Латин Америктаа байхгүй боловсрол, нийгмийн аюулгүйн систем, либерал хууль тогтоомжтой болж нийгмийн асуудлаа бүрэн шийдвэрлэж Латин Америкийн анхны “Эрүүл, сэтгэдэг, халамжтай нийгэм”(sober identity, welfare state), Латин Америкийн банкны том төв гэж алдаршжээ.

Ерөөсөө Монгол, Уругвай мэт жижиг улс оронд хөдөө аж ахуй, аж үйлдвэр төдийлөн чухал биш хөрөнгийн бирж, банкаар суурилсан үйлчилгээний салбар л чухал, хурдан ч хөгжинө, ашгаа ч хурдан өгнө гэж эдийн засгийн доктор Бетанкур ярьж байна. Уругвайн хувьд нийт эдийн засагт хөдөө аж ахуй, ойн ба загасны аж ахуй нийлээд 9-хөн хувь, аж үйлдвэр, барилга нийлээд 27 хувь, тэгтэл үйлчилгээний салбар (бирж, банк, аялал жуулчлал, худалдаа, тээвэр, холбоо гэх мэт) 64 хувийг бүрдүүлж байна. Тэгвэл манайд хөдөө аж ахуй 32, аж үйлдвэр, барилга 30, үйлчилгээ 38 хувьтай байна. Энэ 38-ыг нөгөө 64-тэй нь харьцуулаад үзэхээр манай хөгжлийн гарц зөв эсэх, буруу бол юундаа гэдгийн хариулт гарч ирэх учиртай. Уругвайд төв банкнаас гадна 20 гаруй банк, гадаад гүйлгээ эрхэлдэг санхүүгийн 6 институци ажиллаж байгаа энэ тоо манайхаас хол даваагүй. Харин банкууд дахь бэлэн мөнгөний 40 хувь нь хоёр хөрш болоод АНУ, Европын баяуудын байршуулсан мөнгө, тэгэхдээ 80 хувь нь ам.доллараар гэх мэт ялгаа байна. Хүн ам тутамд ногдох банкны активын хэмжээгээр Уругвай нь Латин Америктаа толгой цохиж, бүс нутгийнхаа банкуудын активын нэлээдийг хянадаг гэвэл Уругвайн туршлага нэн их байна.

Бодоожоор Орос, Хятадын том маштаб дээр ярихад бидний хувьд бодитой биш. Тэртэй тэргүй манай банкууд активын хэмжээгээрээ Орос, Хятадын банкуудтай уралдах бололцоо байхгүй учраас энэ хоёрын эсрэг тавих хамгийн сайн арга бол мэдээллийн чөлөөт урсгал болох Stock Exchange болно. Үүгээрээ ядаж Дорнод Сибирь, Өвөр Монголын хооронд бирж, капиталын хуримтлалын сүлжээ үүсгэж, тэдний мөнгө санхүүг зөв зувчуулж, бирждээ байршуулж, үнийн зөрүүгээр ашиг олж болохгүй гэж үү. Дэлхийн том биржүүдтэй шууд холбогдсон энэ салбар маань бүс нутаг дахь тэдний хавсарга брокер диллер нь болоосой гээдзориод үзье л дээ. 

Манайхны шагшаад хошуураад байдаг салбар болох уул уурхай, түүнээс олох орлогыг хүн амдаа тэгш хуваагаад баяжуулна гэдэг үзэл санааг би унтраахгүй. Гэхдээ гар хөдөлгөхгүй, тархиа ажиллуулахгүй дан нүүрс зэсийн орлогоор хөгжлийн хурдны XXI зуунд аж төрнө гэдэг нэг л чамлалттай. Бас монголчууд нийтээрээ хошуурдаг, онц ач холбогдол өгдөг оюуны салбар–нийтийн ба зохиолын дуу, урлаг уран сайхан, хошин урлаг, үндэсний бөх, шашин бол яг үнэндээ хөгжлийн локомитив биш шүү дээ!Улсын сан хөмрөгт ганц ч зоосны орлого оруулахгүй. Дагаж хошуурлаа, сэтгэлээ жигүүрлэлээ гэхэд Танд ямар ч ашиг орлого болохгүй!

2007.08.08