Я.Баяраа

@Bayaraa.Ya
41
нийтлэл
548,513
уншигдсан
195
сэтгэгдэл

2021 оноос үлдэх номууд: ХҮҮРНЭЛ БОЛОН ЖҮЖГИЙН ЗОХИОЛ

Үндэсний хүүрнэл зохиол 10 гаруйжилийн унтаа байдлаасаа сэрж, сэргэсэн оныг бид үдэж байна. 1990-ээд онд уран зохиолд орж ирсэн нэгэн үеийн зохиолчид хүүрнэлийн хувьд нэгэн шинэ мөчлөг рүү алхан орсон нь үүний шалтгаан болов. Сэтгэлгээ, хийсвэрлэл, гүн ухааны хувьд шинэлэг даацтай, басхүү олон төрөл зүйлийг хамарч чадсан нь олзуурхууштай. Эрэлхийллээсээ илэрхийллийн үед дэвшсэн энэ бүтээлүүд уншигчиддаа гологдох болсон утга зохиолын ертөнцийн хамгийн чухал мэдээ байв.
#хүүрнэл зохиол #жүжгийн зохиол #үлдэх ном

2021 оноос үлдэх номууд: ЯРУУ НАЙРАГ

Залуу нас. Цэл залуу нас. 2021 оны монголын яруу найргийн өнгийг ийм л үгээр тодорхойлж болохоор байлаа. Эдүгээ 20 гаруйхан настай залуусын хоёр дахь, эсвэл гурав дахь шүлгийн түүвэр ахмад, тулхтай уран бүтээлчдийн чихэн дээр хонх жингэнүүлж, уншигчиддаа өөрсдийгаа тунхаглаж чадлаа. Яруу найраг залуу насны урлаг гэдэг. Тайзны наадмуудыг дагасан хуурмаг хөөсрөлийг эс тооцвол монголын яруу найраг өнөөдөр залуу байна.
#яруу найраг #үлдэх ном

2021 оноос үлдэх номууд: УРАН ЗОХИОЛЫН БУС ОРЧУУЛГА

2020 онд сэтгэлзүй, хувь хүний хөгжлийн номууд уран зохиолын бус номын орчуулгад давамгайлж байсан нь 2021 онд ч мөн хэвээр үргэлжиллээ. Мөн эдийн засаг, улс төр, сэтгэлзүй, хувь хүний хөгжлийн чиглэлээр төрөлжин үйл ажиллагаа явуулдаг бичил хэвлэлийн газрууд олноор бий болж байна. Монсудар хэвлэлийн газраас гаргаж буй “Нийгмийн ухаан” цувралыг энэ төрөлд онцолж байна. ​
#nonfiction

ШАХААНЫ БАРЬЦ УУ? ШАТРЫН ӨРӨГ ҮҮ?

Бямбасүрэнгийн Шаравын "Сэрсэн тал"-ыг сонсонгоо цаг төрийн явдлыг эргэцүүлэхүй...
#songuuli2024 #сонгууль #сонгууль2024

“Багаар нь сонгоно” гэдэг нь багны цаана нуугдсан хулгайчийг сонгоно гэсэн үг

Очирбатын Дашбалбарын “Мөн чанар буй аваас” шүлгийг уншингаа цаг төрийн явдлыг эргэцүүлэхүй...
#сонгууль2024 #эрх чөлөө

УУЛ, ХҮН ХОЁР

Олон үеэрээ ийн уулсыг анирдсан хүмүүс талын хүнээс, говийн хүнээс онхи ондоон араншинтай. Өнгөн дээрээ омголон ч өрөн цаанаа эмзэгхэн уулын хүний араншинг би уулсын хэл гэж боддог. Уулын хүний дууг анх сонсоход эрэмгий атлаа, ахиулж сонсвол гуниглуун. Үүнийг хэц өндрийн анир аялгуу, нөөлөг газрын наран илч хүний сэтгэлд шингэснийх юм болов уу гэж боддог. Сэтгэлдээ шингээсэн юмгүй хүн, сэтгэлд шингэтэл дуулж чадна гэж үү?