Я.Баяраа

@Bayaraa.Ya
41
нийтлэл
548,513
уншигдсан
195
сэтгэгдэл

АРДЧИЛСАН НАМД ЯГ ЮУ ТОХИОЛДОО ВЭ?

Ардчилсан нам энэ янзаараа тарж бутраад, юу ч биш болвол хэнд ашигтай вэ? 31 жилийн турш УИХ- ын, Ерөнхийлөгчийн, орон нутгийн 24 удаагийн сонгууль болсноос зургаад нь л ялалт байгуулж, элдэв муугаар чичлүүлж амьдарсан жирийн гишүүдэд нь лав онцын ялгаагүй болов уу. Харин Монголын ард түмэнд ашигтай юу? Асуултад ард түмэн сүүлийн хэдэн сонгуулиар хариулт өгчихлөө. Ардчилсан нам энэ янзаараа байвал ард түмэнд лав хэрэггүй болжээ.
##ардчилсаннам ##улстөр ##aн

ХЭН НЬ ЖИНХЭНЭ НЭР ЗЭЭЛДЭГЧ ВЭ?

Гонгинож, гаслах түмэн хэлбэрийн дотроос үнэнч шударгын туйл мэт царайлж, бүрлээчийн нэрийг зээлдэх л хамгаас ичгүүртэй харагдах юм.
#ан #ардчилсан нам #сунгаа

Мартаж болохгүй 10 жил: БОЛОВСРОЛЫН САЙД НАР

Бид олон зууны өмнөх дайчин баатарлаг түүхээ нэг бүрчлэн мэдэж, бахархдаг хэрнээ ойрх цагийн түүхэнд тохиолдож өнгөрсөн үйл явдалд төдий л ач холбогдол өгөлгүй мартаж орхидог. Гэтэл бидний амьдрал, бидний ирээдүйд хамгаас чухал цаг хугацаа бол туулж өнгөрөөд үр дагавар нь ид үргэлжилж буй он жилүүд юм. "Мартаж болохгүй 10 жил" цуврал нийтлэлээ бид Боловсролын салбараас эхлүүлж байна. Өнгөрсөн 10 жилд Боловсролын салбарыг гардан удирдсан сайд нар ямар хүмүүс байв. Тэд ямар бодлогыг үргэлжлүүлж, ямар бодлогыг эхлүүлж, тэдгээр нь ямар үр дүнд хүрэв?
#боловсрол #сайд

2021 оноос үлдэх номууд: УРАН ЗОХИОЛЫН ОРЧУУЛГА

Сүүлийн таван жилийн турш ихээхэн эрчтэй байсан уран зохиолын орчуулгын давалгаа энэ жил саарлаа. Томоохон номын дэлгүүрүүдийн орлого эрчтэй буурсан тайлан гарах магадлалтай байгааг эх сурвалжууд нуусангүй. Энэ нь ч шинэ тутам, дуу дуугаа авалцан байгуулагдаж буй хэвлэлийн газруудад нөлөөлсөн нь дамжиггүй. Түүнчлэн хавар намартаа болдог томоохон номын яармаг худалдаа номын зах зээлийн хэвийн эргэлтэнд сөргөөр нөлөөлж эхэллээ гэж үзэх нэг нь ч байна.
#баримтат уран зохиол #орчуулга #үлдэх ном

МАРГААШ ДАХИН НАР МАНДАНА

С.Зориг монгол хүнд биш, “монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэж хэлсэн.

УУЛ, ХҮН ХОЁР

Олон үеэрээ ийн уулсыг анирдсан хүмүүс талын хүнээс, говийн хүнээс онхи ондоон араншинтай. Өнгөн дээрээ омголон ч өрөн цаанаа эмзэгхэн уулын хүний араншинг би уулсын хэл гэж боддог. Уулын хүний дууг анх сонсоход эрэмгий атлаа, ахиулж сонсвол гуниглуун. Үүнийг хэц өндрийн анир аялгуу, нөөлөг газрын наран илч хүний сэтгэлд шингэснийх юм болов уу гэж боддог. Сэтгэлдээ шингээсэн юмгүй хүн, сэтгэлд шингэтэл дуулж чадна гэж үү?