Aгаарын бохирдолтой улиралд цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд аяга сүү уулгах санаачилгыг Эрүүл мэндийн сайд нь өөрөө гаргаж, ажил хэрэг болгох тал руу нь явбал том буян нь тэр.
Лав гүйцэтгэх засаглал нь анхлан шүгэл үлээж, Ерөнхий сайд нь оройлон тэмцэж байгаа нүүрсний тэр дундаа авлига, албан тушаалын гэмт хэргийг “шүүрдэх” санаачилгад УИХ-ын дарга Г.Занданшатар нэгдсэнээ ийн зарлалаа. “Миний хаалгыг онголзуулаад нэмэргүйг гишүүд маань мэдэж байгаа” гэсэн ганцхан өгүүлбэрээр.
Ганц үнэн гэвэл хоёр дахь бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр Тэргүүн комиссар З.Дашдаваа чиглэл авагч байх уу, чиглүүлэгч болох эсэхийг цаг хугацаа л харуулна.