Монголд хөрөнгө оруулж их ажил бүтээсэн надад хилс хэрэг тулгаж 8 жил шоронд хоригдох ял өгсөн нь миний санаанд багтахгүй байлаа. Би 78 нас хүртлээ монголын шоронд хатах юм байна л даа. Хамаг хөрөнгөө хөнтөрчихсөн, хилс хэрэгт яллагдсан би яахаа ч мэдэхгүй байлаа. Ямар нүүрээрээ би Япондоо буцаж очих юм бэ. Гэр бүлээ тэжээх хөрөнгө ч үгүй, дээр нь хар тамхины хилс хэргээр шоронд орсон хүн яаж гэр бүлийнхээ нүүрийг харах юм бэ. Япончууд нэр нүүргүй амьдарснаас үхсэн нь дээр гэж үздэг юм
Хүн төрөлхтөн сансар судлалд амжилт гаргаад бүтэн жаран өнгөрчээ. Эдүгээ Марс гаригийг манай дэлхий колоничлох цаг ойртжээ. 2020 оны зургадугаар сард дэлхийгээс гурван ч удаа Марс гариг руу АНУ, Хятад, Арабын Эмират улс хиймэл дагуул нисгэлээ. Хүн төрөлхтөн яагаад Марс гаригийг сонирхоод байдаг юм бол? Хэдэн удаа Марс гариг руу хиймэл дагуул нисгэж ямар ажил хийсэн юм бол?
Эдүгээ өнөөгийн Орос оронд хоёрхон л зам үлджээ. Нэг зөв зам нь өрнөдийн баримжаатай орчин үеийн ардчилсан эрх чөлөөт орон болох. Нөгөө нь буруу зам нь ганц хүний дарангуйллын цэргийн харгис гүрэн хэвээр үлдэх. Ийм л байна даа. Ямар зам сонгохоо оросын ард түмэн надаар заалгахгүй мэдэх байлгүй дээ.
Орос зөвлөлтийн түүхчид хэзээ ч өөрсдийгөө колоничлогчид гэж бичиж байгаагүй. Тэд өөрсдийгөө “чөлөөлөгчид” хэмээн дөвийлгөн бичдэг байсан.Тэд “Өндөр соёл иргэншилтэй оросууд бид Сибирийг буюу тэнд амьдардаг буриад, сонгоол, тунгус зэрэг монгол гаралтай бүдүүлэг хоцрогдсон ард түмнийгманж - монголын харгис хаадын дарлалаас чөлөөлсөн” хэмээн бичдэг юм.
Эзэн Богд Чингис хаан “Гавьяатныг шагнамой, Гэмтэнг гэсгээмой” хэмээн сургаал хэлсэн.Эзэн Чингис хааны сургаалиа хэрэгжүүлж зөвд зөөлөн, бурууд хатуу хандаж хууль ёс, шударга ёсыг дээдлэн улс орноо хөгжүүлье.