Дэлхийн бүх шашин хайр энэрлийг номлодог. Энэрэл хайр байхгүй бол энэ дэлхий сөнөнө гэдгийг хүмүүс ойлгоосой. Хүмүүс минь. Амьд байгаа дээрээ хийх ёстой буянт үйлээ хий, хэлэх ёстой талархлын үгээ хэл. Дараа нь өнгөрсөн хойно нь бүү харамс. Цаг хугацаа дахин олдохгүй. Хүн төрөлхтөн хэзээ буу зэвсгээ хаяад “Бурханаа шүтэж, Буянаа хураадаг” болох юм бол доо. Дэлхий даяараа цөмийн зэвсэггүй болоосой.
Эдүгээ хэд хэдэн том тулааны дараа Орост байрласан Хойд Солонгосын армийн 4000 гаруй цэрэг алагдаж шархаджээ. Тодруулвал 1000 гаруй солонгос цэрэг алагдаж, 3000 гаруй солонгос цэрэг шархаджээ.
Америкийн ихэнхи сонгогчид одооны Жо Байдены Цагаан ордоны эдийн засгийн бодлогонд дургуйцэж байв. Иргэд АНУ-ын эдийн засаг тааруухан байгаад Жо Байден болон Камал Харрис буруутай хэмээн үзэж байв. Сонгогчид эдийн засгийн инфляци болон АНУ-ын хууль бус цагаачлалд ихэд дургуйцэж байв. Хууль бус цагаачид америкийн ажлын байрыг олноор нь булаан авч байв.
Эзэн хаанаа хүндэлдэг ард түмэн, ард түмэндээ эцэг нь болсон эзэн хаантай улс соёл, шашин, ёс заншил, уламжлал, түүхээ олон мянган жилийн турш хадгалан үлдэж, өндөр хөгжилтэй, эв нэгдэлтэй, хүчирхэг улс болдог юм байна гэдгийг Япон улсын жишээ тодоос тод харуулж байна.
Зөвлөлтийнхөн наяад онд Монголын Мардайд уран илрүүлж ураныг их хэмжээгээр олборлож зөөвөрлөж байсныг монголыг тэр үед удирддаг байсан МАХН-ын Улс төрийн Товчоо огт мэдээгүй байсан гэдэг. Хожим монголчууд сүүлд ардчиллын эхний жилд зөвлөлтийнхөн Монголоос уран олборлодог байсныг мэддэг болсон гэдэг.
Миний бодлоор хэрэв хүн Монгол эх орондоо амьдарч байвал монголынхоо уламжлалт эрүүл хүнсийг хэрэглэх хэрэгтэй. Монгол цагаан идээ, ааруул, аарц, элгэн тараг, хөөрүүлсэн халуун сүү, шинэ бяслаг, айраг, гүүний саам, ингэний хоормог, ээзгий, хонь, үхэр, адууны шинэ мах, борцоо тохируулан тааруулж хэрэглээд байвал үүнээс илүү амин дэмтэй, ашигтай хүнс гэж хаана ч байхгүй билээ. Монгол эх орон минь хамгийн сайхан байгальтай тул хүмүүс энэ сайхан байгалийн дунд явган аялж рашаан усыг нь ууж байх хэрэгтэй.