Сүхбаатар

@Sukhbaatar
101
нийтлэл
1,122,273
уншигдсан
615
сэтгэгдэл

ХОРВООД ХҮН ЗОВОХ БУС, ЖАРГАХ ГЭЖ ИРДЭГ

Жаргалын замд уур, шунал хоёр их саад болдог. Монголчууд “Уул морийг зовооно, Уур хүнийг зовооно” гэдэг. Шуналтай хүн зовлонтой. Муу бодолтой хүн зовдог. Сайн бодолтой хүн жаргадаг. Буян үйлдвэл жаргал ирдэг. Нүгэл үйлдвэл зовлон ирдэг. Сэтгэл ханамжгүй хүн бол зовлонтой л хүн гэсэн үг. Сэтгэл ханамжтай хүн амар жаргалтай хүн. Жаргалтай хүнд айдас, горьдлого, уур, шунал, хардалт, харуусал байдаггүй юм. Хүн сэтгэлээ номхруулж чадахгүй бол хүний сэтгэл яг л намрын царцаа шиг энд тэнд үсчиж байдаг. Жаргалтай хүн гэж сэтгэлийн амар амгаланд хүрсэн хүнийг л хэлээд байгаа юм.

ИРАНЫ УДИРДАГЧ ХАМЕНЕЙ НАС БАРЛАА, ЦААШИД ИРАН ЯАХ БОЛ?

Яг одооны байдлаар Иранд Хаменей нас барсны 40 хоногийн гашуудал зарлаад байна. Ираны хүн амын нэг хэсэг нь гашуудаж байхад нөгөө хэсэг нь баярлаж байна. Ираны эрх баригчид АНУ-тай хэлэлцээр хийхгүй, цаашид АНУ, Израилтай тулалдах болно хэмээн мэдэгдэж байна. Одоо цаашид Иран яах бол?

Хойд Солонгосын цэрэг Оросын Курск мужид байсаар байна

Эдүгээ хэд хэдэн том тулааны дараа Орост байрласан Хойд Солонгосын армийн 4000 гаруй цэрэг алагдаж шархаджээ. Тодруулвал 1000 гаруй солонгос цэрэг алагдаж, 3000 гаруй солонгос цэрэг шархаджээ.

ЗӨВЛӨЛТ УЛСАД МОНГОЛЫНХОО СӨӨМ Ч ГАЗРЫГ ӨГӨХГҮЙ /өгүүлэл /

Зөвлөлт монголын хилийн хэлэлцээрийн хурлын уур амьсгал улам хурцдаж байв. Хилийн хэлэлцээр дээр Зөвлөлт Холбоот улсын БНМАУ дахь Элчин сайд Вячеслав Молотов Тувагийн үлдсэн газар буюу Зөвлөлт Холбоот улсын 2500 квадрат км газар нутгийг Зөвлөлт Холбоот улсад нэн даруй шилжүүлж өг хэмээн монголын талыг дарамталж шахсаар байв.

ДОНАЛЬД ТРАМПЫН ЯЛСАН ШАЛТГААН

Америкийн ихэнхи сонгогчид одооны Жо Байдены Цагаан ордоны эдийн засгийн бодлогонд дургуйцэж байв. Иргэд АНУ-ын эдийн засаг тааруухан байгаад Жо Байден болон Камал Харрис буруутай хэмээн үзэж байв. Сонгогчид эдийн засгийн инфляци болон АНУ-ын хууль бус цагаачлалд ихэд дургуйцэж байв. Хууль бус цагаачид америкийн ажлын байрыг олноор нь булаан авч байв.

ЯПОН УЛСЫН ЭЗЭН ХААН

Эзэн хаанаа хүндэлдэг ард түмэн, ард түмэндээ эцэг нь болсон эзэн хаантай улс соёл, шашин, ёс заншил, уламжлал, түүхээ олон мянган жилийн турш хадгалан үлдэж, өндөр хөгжилтэй, эв нэгдэлтэй, хүчирхэг улс болдог юм байна гэдгийг Япон улсын жишээ тодоос тод харуулж байна.