Сүхбаатар

@Sukhbaatar
101
нийтлэл
1,122,273
уншигдсан
615
сэтгэгдэл

ХОВ ЗӨӨЖ ХОР НАЙРУУЛДАГ ТӨР

Өөрт нь хов хүргэсэн хүмүүсийн ховыг хүлээн авч засгаа огцруулахад нөлөөлсөн Ерөнхийлөгч даанч хөөрхий байна даа. Хов зөөсөн хүмүүсийн хоншоорыг нь тас цохиж, засгаа тогтвортой байлгасан бол Ерөнхийлөгчийн нэр хүнд өсөх л байлаа. Манай удирдагч нар дандаа нэг алдааг дахин давтах юм. Тэр нь “өөрийн хүмүүс”-ийг заавал дарга болгодог алдаа. Миеэ Энхболд хэн ч мэдэхгүй Ж.Эрдэнэбатыг гэнэт Ерөнхий сайд болгоод юү боллоо. Гэтэл одооны Ерөнхийлөгч Баянхонгор нутагтаа УИХ-ын сонгуульд ялагдсан “өөрийн хүн” Г.Занданшатарыг Ерөнхий сайд болгоод зогсохгүй, Ардын намын дарга болгох гэж хүчээр зүтгүүлээд юү болов?

Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь

1979 оны 11-р сарын 27-ны оройн 19 цагт Зөвлөлтийн Тусгай албаны цэргүүд / СпецНаз/ Кабулын нисэх онгоцны буудалд гэнэт десант буулгаж Афганистаны төрийн ордоныг бүсэлж Ерөнхийлөгчийнх нь харуулын албаны цэргүүдийг БТР дээр суурилуулсан “ЗСУ Шилка” пулемётаар буудан хөнөөж төрийн эргэлт хийжээ. Афганы ард түмэн “зөвлөлт нөхдүүд”-ийнхээ энэхүү гэнэтийн цэргийн ажиллагааг огт ойлгосонгүй. Харин хожим нь мэдэж зөвлөлтийн түрэмгийллийг үзэн яддаг болсон юм. Афганы ард түмэн зөвлөлтийн цэрэгт 1 сая 500 000 иргэнээ хөнөөлгөж / тэдний дунд олон мянган хүүхэд, бүсгүйчүүд, ахмадууд амь үрэгдсэн / зөвлөлтийн цэргийг үзэн яддаг болсон юм.

ЭРЭЛХЭГ БААТАР ЦЭРЭГ ХИРО ОНОДА

Миний одоо бичиж байгаа энэ баатар эр бол эх орон, эзэн хааныхаа төлөө өргөсөн цэрэг эрийн тангарагтаа хязгааргүй үнэнч, баатарлаг нэгэн билээ. Түүний алдрыг Хироо Онода гэдэг. Энэ баатрыг дэлхий нийт өнгөрсөн зууны далаад онд мэддэг болсон.

СОНГУУЛЬ ДУУСЛАА.СОНГОСОН АРД ТҮМЭНДЭЭ ҮЙЛЧЛЭХ ЦАГ ИРЛЭЭ

Сонгууль дууслаа. Сонгосон ард түмэндээ төр үйлчлэх цаг ирлээ. Ард түмэн “төр надад юү өгөх вэ” гээд бэлэнчлэх биш, би эх орондоо юү бүтээх вэ гэдгээ бодох цаг болжээ.

ЯНДАЖ БОЛШГҮЙ ДАЛАЙ ШИГ БАЯН НУТГИЙГ МИНЬ ЯАЧИХАВ ДАА

Манай нийгэм ёс зүйгээ бүрмөсөн алдаж, ийм л бузар булай шуналтай бирдүүдэд хамаг баялгаа алдаж, их мөнгө олсон гэгддэг компаний захирлууд, олигархиуд жирийн татвар төлөгчдийн мөнгөөр болон улсын үлэмж их хэмжээний валютаар тоглож туйлж хагартлаа баяжсан гэдэг нь илт харагдаж байна. Юутай гутамшиг.

БОРЖИГИН БУМБАТАЙ ХАТАН

Нурхачи баатар бол манж үндэстэнийг хүчирхэг болгож чадсан, монголын Чингис хааныг ихэд хүндлэн биширдэг, хөрш хорчин монголчуудтай ах дүү худ ураг бололцож явсан агуу баатар жанжин байсан юм. Нурхачи баатар л монголчуудын дийлж чадаагүй, монголын дайсанхятадын Мин улсыг 11 жилийн дотор эзлэн авч хятадын Мин улсыг мөхөөж чадсан баатар хаан юм.