Эх орныхоо төлөө үлэмж гавьяа байгуулсан олон баатрууд дэлхийн олон улсад төрсөн байдаг. Социализмын үеийнмонголчуудын мэддэг баатрууд бол орос зөвлөлтийн армийн баатрууд, монголын улаан хувьсгалын партизанууд, Халх гол, 1945 оны чөлөөлөх дайны баатрууд ... гэсхийгээд дуусдаг байлаа. Монголын тусгаар тогтнолын төлөө амь биеэ хайхралгүй тэмцэж,хамаг бүхнээ зориулсан Барон жанжин, Богд хааныгтэр үеийн монголчууд дайсан гэдэг байлаа. Улаан Монголын коммунист удирдагч ойрд Цэдэнбал Эзэн Богд Чингис хаанаа муучилж шүүмжилдэг байлаа. Улаантны харгис засаглалын үед монголууд Эзэн Богд Чингис хаан болон авралт бурхан Буддагийн нэрийг хэлэхээс ч айдаг байлаа.18 дугаар зуунд Түшээт ханы 20 000 халх цэргийг хөнөөсөн Ойрдын Галданг эдүгээ монголын их хаан, баатар эр гэцгээж,хорьдугаар зуунд 22 000 гэм зэмгүй монгол хүнийг хөнөөсөн Чойбалсанг өнөөдөр өрлөг жанжин баатар хэмээн өргөмжилж байна.

Миний одоо бичиж байгаа энэ баатар эр бол огт өөр баатар бөгөөд эх орон, эзэн хааныхаа төлөө өргөсөн цэрэг эрийн тангарагтаа хязгааргүй үнэнч, баатарлаг нэгэн билээ. Түүний алдрыг Хироо Онода гэдэг. Энэ баатрыг дэлхий нийт өнгөрсөн зууны далаад онд мэддэг болсон. 

Далаад онд монголчууд бид хаалттай коммунизмын харгис нийгэмд улаантнуудын худал ухуулгын балгаар хэн нь жинхэнэ баатар, хэн нь жинхэнэ дайсан гэдгээ ч мэддэггүй, харанхуй төөрөгдлийн манан дунд сохроор амьдарцгааж байлаа. 

Жинхэнэ баатар гэдэг хэн бэ? гэдгийг мэдэх цаг боллоо, монголчууд минь. Хэн бэ,ямар улсын иргэн бэ гэдэг нь гол биш, хамгийн чухал нь тухайн хүн улс эх орныхоо төлөө, эзэн хааныхаа төлөө үнэнчээр баатарлаг гавьяа байгуулсан бол түүнийг баатар эр гэхээс өөр хэн гэх юм. Ийм хүний тухай өгүүлье. Зарим хүмүүс намайг японы самурайг магтлаа энэ тэр гээд муучлах вий. Тэр хамаагүй. Энд зөвхөн баатар эрийн тухай өгүүлж байна.

Хироо Онода 1922 оны 3-р сарын 19-ний өдөр Японы Вакаяма мужийн Кайсо дүүргийн Камэкава тосгонд сэхээтний гэр бүлд төржээ.Эцэг нь мужийн депутат, багш, сэтгүүлч, эх нь багш хүн байлаа.Тэднийх 3 хүүтэй, 1 охинтой айл байсан бөгөөд Хироо гурав дахь хүү нь байв.Хироо Кайнан хотын дунд сургуулийг төгссөн.Сургуульд байхдаа кендо тулааны урлагаар хичээллэдэг байв.Тэрбээр 1939 онд дунд сургуулиа төгсөөд17 настайдаа Хятад улсын Ухань мужид байдаг “Тажима Иоко” хувийн компанидаа ажиллаж тэнд хятад, англи хэлийг сурчээ.

Хироо 1942 оны сүүлчээр 20 настайдаа Эзэн хааны армид татагдав.1944 оны 1-8 дугаар сард Эзэн хааны армийн Курумийн цэргийн сургуульд суралцав.1944 онд Наканогийн цэргийн сургуулийн тагнуулчийн ангид суралцаж байгаад төгсөж амжилгүй дайны фронтод илгээгдэв. Онодаг 1944 оны 12-р сард Филлипин илгээж,дайсны ар талд ажиллах хорлон сүйтгэх тусгай отрядын даргаар томилов. 

Удалгүй 1945 оны 1 дүгээр сард түүнд бага дэслэгч цол олгож Филиппины Лубанг арал руу томиллоо. Тэнд Хироо Онодад дэслэгч генерал Сизуо Ёкояма дараах тушаал өгчээ:”Амиа хорлохыг хатуу хориглоно.Энд 3-5 жил тэсч байх хэрэгтэй. Би чиний араас өөрийн биеэр заавал ирнэ. Ганцхан цэрэгтэй үлдсэн ч тулалдаанаа үргэлжлүүлээрэй.Хоол тасарсан ч далдуу модны навчаар ч хамаагүй хооллоод тулалдаарай. Дахин хэлье. Амиа хорлож хэрхэвч болохгүй.”

Эрэлхэг цэрэг Хироо энэ тушаалыг биелүүлж бүтэн гучин жил тулалдсан юм. Хироо Онода тэр үед Филиппины Лубанг арал дээр ирээд удирдлагадаа АНУ-ын цэргийн эсрэг удаан хугацааны хориглолт бэхлэлт хийхийг санал болгосон боловч түүнийг хэн ч сонссонгүй. Удалгүй АНУ-ын тэнгисийн цэрэг Лубанг арал дээр бууж япончуудыг түргэн ялж, харин залуу дэслэгч Онода 3 цэргээ дагуулан тус арлын гүн рүү ууланд ухарч гараад битүү гүн ширэнгэд сайтар нуугджээ. Онода тэнд нуувч баазаа байгуулж партизаны дайн хийж эхлэв.

Удалгүй 1945 оны 9-р сарын 2 -ны өдөр Японы Эзэн хаан Хирохито радиогоор мэдэгдэл хийж Япон улс дайнд ялагдсанаа хүлээн зөвшөөрч бууж өгснөө мэдэгдлээ. Хиро америкийн онгоцноос хаясан ухуулах хуудсыг олж үзсэн боловчЯпон улс бууж өгсөнд огт итгэхгүй байв. Тэр Америктай үргэлжлүүлэн байлдсаар байлаа. Хиро удахгүй япончууд арал дээр буцан ирж хяналтаа тогтооно гэдэгт итгэсээр байв. 

1950 онд түүний цэрэг Юши Акацу филиппины цагдаагийн газарт ирж бууж өгөв. Акацу удалгүй 1951 онд Японд буцаж Онодагийн тухай анх япончууд тэр үедсонсчээ.Энэ байдлыг анхаарч Японы Засгийн Газар 1950 онд гадаадад буй япон цэргүүдийг аврах тусгай комисс байгуулав. Гэвч энэ комиссыг нутагтаа ажиллуулахыгФиллипины засгийн газар зөвшөөрсөнгүй. 

Гэтэл 1954 оны 5-р сард Онодагийн отряд филиппины цагдаа нартай тулгарч буудалцаан болж бусдыгаа халхалж үлдсэн япон цэрэг Шойчи Шимада амь үрэгджээ.Энэ явдлын дараа л сая Филлипины Засгийн газар 1954 онд Японы тусгай комиссыг Лубанг арал дээр ажиллахыг зөвшөөрөв. Тусгай комисставан жил Онодаг эрж хайгаад ер олсонгүй. 

Японы Засгийн газар түүнийг нийтдээ арван жил эрж хайгаадолсонгүй. Түүнийг амь үрэгдсэн гэж үзээд Мандах Нарны 6 дугаар дэсийн одонг нэхэн олгов. Гэтэл 1972 оны 9-р сард филиппины цагдаа нар нэгэн цэрэг хувцастай хүн нутгийн тариачдын цагаан будааг хулгайлж байхыг үзээд түүнийг буудан хороожээ. Тэр бол Онодагийн сүүлчийн цэрэг Киншичи Козука байлаа. Тусгай комисс дахин Филлипинд эргэн ирж Онодаг ширэнгэн ойд хайсан боловч ер олсонгүй.

Онода бүтэн гучин жил Филиппины Лубанг арал дээрамьдрахдаа ширэнгэн ойд дасан зохицож, нүүдлийн амьдралаар амьдарч, зэрлэг бухыгагнаж бухын борцолсон мах болондалдуу модны үр жимсээр хоолож байв. Тэр бээр үе үе филиппины цэрэг,цагдаагийн обьект руу халдаж нийтдээ 100 гаруй дайралт хийж 30 гаруй филипины цэрэг цагдааг устгаж зуу гаруй хүнийг шархдуулжээ. 

Нэгэн удаагийн дайралтаар Онода радио хүлээн авагч олзолж засч янзлаад дэлхийн мэдээг сонсдог болов.Тэр Японд болсон үйл явдал, Японд болсон 1964 оны Олимп зэргийг сонсож мэддэг байв. Тэр Япон улс дэлхий хоёрдугаар дайнд ялагдсан гэдэгт огт үнэмшдэггүй хэвээр байлаа. Түүнийг цэргийн сургуульд байхад “Дайснууд Япон улсыг ялагдсан гэж хуурамч мэдээ тараах болно, түүнд үнэмшиж болохгүй” хэмээн сургадаг байсан тул тэр энэ мэдээнд огт итгэдэггүй байлаа.Тэр бээр “Японы арал дээр АНУ-ын байгуулсан японыхуурамч Засгийн газар эдүгээ оршиж байна, харин жинхэнэ Японы засгийн газар Манжуурт дүрвээд тэнд ажиллаж байгаа” хэмээн боддог байлаа. 

“Солонгос, Вьетнамын дайнбол Манжуурт байгаа Японы жинхэнэ засгийн газар АНУ-ын эсрэг тулалдаж байгаа дайн юм “ хэмээн боддог байв.


Хиро Онода. Ширэнгэн ойд. Филиппин. 1974 он.


1974 оны 2-р сарын 20-ны өдөр Япон улсын аялагчНорио Сузуки Филиппины Лубангийн ширэнгэн ойд аялж яваад Онодатай яг таарч халз тулгарчээ. Сузуки түүнд Япон улс дэлхийн 2 дугаар дайнд ялагдсан, Япон улс эдүгээ өндөр хөгжилтэй улс болсон тухай ярьж түүнийг эх орондоо буцахыг ятгав. Гэвч Онода буцахаас татгалзаж: “Би дээд ахлах офицерийн тушаалгүйгээр цэргийн алба хааж байгаа газраасаа алхам ч ухрах ёсгүй” гэж байв. Сүзкүки нутаг буцаж Онодагийн зургийг сонинд нийтэлсэнд нийгэм даяар шуугиан болов. 

Японы Засгийн газрын ажилтнууд түүний захирагч дарга,Эзэн хааны армийн хошууч байсан ,эдүгээ Токиогийн нэгэн номын дэлгүүрт ажиллаж байгааЁшими Танагучиг олж түүнд дайны үеийн Японы Эзэн хааны армийн цэрэг хувцсыг нь өмсүүлж 1974 оны 3-р сарын 9-ний өдөр Филлиппины Лубанг арал дээр онгоцоор очуулж дараах тушаалыг Онодад өгөв: “1.Эзэн хааны тушаалаар японы бүх цэргийн анги, нэгтгэлүүд байлдааны ажиллагаанаас чөлөөлөгдсүгэй. 2.Эзэн хааны 14-р армийн Жанжин Штабын “А” тусгай группийг байлдааны бүх ажиллагаанаас чөлөөлсүгэй. 3.Эзэн хааны 14-р армийн Жанжин штабт захирагддаг цэргийн бүх анги, нэгтгэлийналбан хаагчид нэн даруй тулалдаанаа зогсоож,ойр байгаа цэргийн ахлах цолтой албан тушаалтны мэдэлд очсугай. Энэ боломжгүй бол ойр байгаа АНУ-ын болон бусад холбоотон улсын армийн албан хаагчидтай холбоо тогтоож тэдний зааврыг дагахтун.”

Ийнхүү анх 20 настайдаа Эзэн хаандаа өргөсөн тангарагтаа үнэнч үлдсэн цэрэг Хироо Онода 1974 оны 3-р сарын 10-ны өдөр өөрийн захирагч офицер Танигучид рапорт өгч байлдааны ажиллагаагаа зогсоож Филиппины цэргийн албан хаагчдад бууж өгчээ. 

Хироо Онода өөрийн эзэмшиж байсан байлдааны “Арикаса” маркийн винтов буу, 500 ширхэг сум, хэд хэдэн гранат, самурайн сэлэмээ хүндэтгэлтэй гардуулан өгчээ. Гучин жил гартаа барьсан винтов буу нь цоо шинэ юм шиг гялалзаж байсан гэдэг. Бодвол халуун орны далдуу модны тосоор тосолж арчилж хайрлаж байсны үр дүн биз.

Онода Эзэн хааныхаа цэргийн албанд 32 жил зүтгэжээ. Филиппины хуулиар 1945-1974 онуудад Онодагийн отрядын Филлиппинд үйлдсэн зуу гаруй зэвсэгт хадлага, хүний амь эрсдэл зэрэг нь цаазаар авахуулах ялтай байв. Гэвч Япон улсын Гадаад Харилцааны Яам, Филлипин улсын ГХЯ хамтран ажиллаж санал солилцны дүнд түүнийг цаазлуулах ялаас өршөөжээ.

Онода гучин жилийн дараа төрөлх Япон улсдаа 1974 оны 3-р сарын 10-ны өдөр буцан ирэв. Тэр энэ үед Онода 42 нас хүрчихсэн байлаа.Токиогийн нисэх онгоцны буудал дээр Онода буунгуут: “Эзэн хааны алдар мандтугай” хэмээн 3 удаа хэлж хүндэтгэл үзүүлэв. Онодад Засгийн газар хүндэтгэл үзүүлж нэг сая иений шагнал өгчээ. Онода тэр шагналын мөнгийг тэр даруй дайнд үрэгдсэн цэргүүдийн дурсгалд зориулсан Ясүкүни сүмд хандивлав. 

Энхийн амьдралд шилжсэн Онода эхнэр авч гэрлэлээ. Онодаг японы нийгэм янз бүрээр хүлээн авч байлаа. Нэг хэсэг нь түүнийг дэмжиж бахархаж байхад нөгөө хэсэг нь ялангуяа коммунистууд түүнийг цэрэг дайны хэнээтэн хэмээн буруутгаж байлаа. Зүүний хүчнийхэн түүнийг дайн дуусссаныг мэдсээр байж санаатайгаар филлиппины олон иргэн, цэрэг цагдааг хөнөөсөн хэмээн буруутгаж байв. 

Өнгө мөнгөний орчин үеийн өөрчлөгдсөн шинэ нийгэмд идээшиж дасахгүй байсан Онода удалгүй 1975 онд Бразил улс руу явлаа. Тэнд арваад жил амьдарч 1200 га газар ранчо авч, 1800 гаруй толгой мал буюу мал голдуу үхэр өсгөж том бизнесмен болжээ. Онода 1984 оноос эхлэн Япондоо эргэн ирж амьдарлаа. Гэхдээ жил бүр заавал 2-3 сар Бразил руу явдаг байв. 1996 онд Онода Филиппины Лубангт ирж орон нутгийн сургуульд 10 000 ам. доллар хандивлажээ. Тэр бээр 1974 онд “Миний гучин жилийн дайн” гэсэн дурсамжийн номоо бичиж хэвлүүлэв. Хироо Онода байгаль, эх орноо хамгаалах нийгмийн ажилд идэвхтэй оролцож залуу үеийг эх орончүзлээр хүмүүжүүлэх үйлсэд үнэт хувь нэмрээ оруулсаар байв. Түүний эхнэр нь Японы Эмэгтэйчүүдийн Нийгэмлэгийн дарга, Эхиме мужийн зөвлөлийн депутат байлаа. Хироо Онода бол эрэлхэг баатар хүн мөртлөө эгэл даруухан хүн байлаа.

Хироо Онода 2014 оны 1-р сарын 16 -ны өдөр 91 насандаа Токиод таалал төгсчээ.

Эзэн хаан, эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч үлдсэн эрэлхэг баатар цэрэг эр гэдэг энэ буюу. Эх оронч үзэлтэйяпон иргэд орчин цагт эх орноо гайхамшигтай хөгжүүлж чаджээ. Агуу Японыгагуу ард түмэн ньл бүтээсэн. Эх орон, Эзэн хаандаа өргөсөн тангарагтаа үнэнч баатар цэрэг Хироо Онодагийн тэсвэр хатуужил, итгэл, эх орныхоо төлөө эцсээ хүртэл тэмцдэг эрэлхэг дайчин эр зоригийгэгэл монгол хүн би вээр бахархан биширч хүндэтгэж байна. 

Хэрэв монгол хүн арван гурав дугаар зууны үе шиг Эзэн хаан, эх орондоо үнэнч хэвээр үлдсэн бол Монгол улс хамаг газар нутгаа харийн түрэмгийлэгчдэд алдахгүй хүчирхэг хэвээр хорьдугаар зуунтай золгох байлаа. Хэрэв Монгол улс сүүлийн зуун жилд Хироо шиг хийморлиг үнэнч монгол цэргүүдтэй байсан бол 1911 онд тусгаар улс болсон Богд хаант Монгол улс урвагч монголчуудын балгаар 1919 онд хятадын гамин цэрэгт эзлэгдэхгүй байлаа, 1921 оны 2-р сарын 4-ний өдөр дахин сэргэсэн Монгол улс 1921 оны 7-р сарын 6-ны өдөр улаан оросын цэргүүдэд эзлэгдэхгүй байлаа. 

Монголчууд бид 200 жилийн турш Манжийн төрийн төлөө зүтгэлээ, 70 жилийн турш зөвлөлтийн коммунизмын төлөө зүтгэлээ. Одоо болоо юм биш үү. Монголчууд минь, Бүгдээрээ эх оронч үзэлтэй болж Монголынхоо төлөө зүтгэцгээе л дээ. Монголчууд бид түүхийн сургамжийг сайн судалж, алдаа дутагдлаа дахин давтан гаргахгүй, эв нэгдэлтэй, үнэнч шударга, эх оронч байх юм бол дахин Их Монгол төрөхийг хэн үгүйсгэх юм бэ.