Сүхбаатар

@Sukhbaatar
101
нийтлэл
1,122,273
уншигдсан
615
сэтгэгдэл

АНУ БОЛОН ХОЛБООТНЫ ТУСЛАМЖААР ЗӨВЛӨЛТ ХОЛБООТ УЛС ДАЙНД ЯЛСАН НЬ

АНУ дайны жилүүдэд Холбоотон улс болох Их Британид 31.4 тэрбум доллар, Зөвлөлт Холбоот Улсад 11.3 тэрбум доллар, Франц улсад 3.2 тэрбм доллар , Хятад улсад 1.6 тэрбум долларын ленд лизийн хөтөлбөрийн зээл тусламж үзүүлжээ.

АРИУН ДЭЭД НОМ

Буддагийн сургаалийг хүмүүс ариун дээд ном, үнэний тухай сургаал, авралын сургаал хэмээн биширдэг. Бурхан багш хоёр мянга таван зууны тэртээ Цагаан мичин жилд эртний Энэтхэгийн Капилавасту улсын Шуддоходан хаан, Махамаяа хатны агь хүү болон мэндэлж, 29 насандаа Шар хулгана жилд хааны ордон, хан хүүгийн тансаг амьдралыг таягдан хаяж, Хамаг амьтны тусын тулд гэгээрлийн замд сэтгэл шулуудан орж, аглаг зэлүүд газар бясалгал хатуужил үйлдэж, гэрээс гарч сахил залсан тойн хувраг болсон. Сиддхаарт хан хүү зургаан жилийн турш нөр их хөдөлмөр, тэвчээр, хичээл зүтгэл, бясалгал, хатуужил гаргасны үр дүнд 35 насандаа Хөх морин жилийн Зуны тэргүүн сарын шинийн арван тавнаа Илт туулж төгс гэгээрсэн Будда болсон түүхтэй

ХУУЛИА ЧАНГАТГАЖ, ХУЛГАЙ ГЭМТ ХЭРГИЙГ ДАРЦГААЯ

Өнөөгийн Монголд цагдаа, хүчний байгууллагахүн хүч, техникийн боломжоор хангагдсаар байгаа боловч улс даяар гардаг гэмтхэргийн өмнө хүчгүйдэж байна.Эрүүгийн хууль мөрдөгдөж байгаа боловч ялын бодлого нь ойлгомжгүй болж, хариуцлага, ял оноолт нь суларсаар байна.

Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая

Улсын Их Хурлын Тамгын Газраас саяхан улс даяараа “Битүү шөл хийж идэцгээе” гэсэн уриалга гаргажээ. Улс даяараа битүү шөл идэцгээе хэмээн уриалснаас Ум мани бад мэ хум хэмээх мааниа ард түмнээрээ зөв ойлгож, зөв бясалгаж сурвал алс хойтдоо ихэд тустай даа.Идэж уухыг адгуусан амьтан ч чадна. Харин зөв бясалгахыг зөвхөн хүн л хийж чадна.

"НОМ ХЭВЛЭЛИЙН БОДЛОГОО ШИНЭЧЛЭЕ" ХЭМЭЭН БИЧИЖ БАЙЛАА

Надад ном бичих амархан байлаа. Учир нь би олон мянган номуудыг орос, монгол хэл дээр уншчихсан, шилдэг сайн номуудыг цуглуулчихсан, бичих сэдэв толгойд бэлэн болчихсон байлаа. Харин бичсэн номоо хэвлүүлж борлуулах л бэрх байлаа.