Орчин үеийн Турк улсыг түүнийг байгуулсан Кемал Пашигүйгээр төсөөлөхийн аргагүй. Эхлээд Турк улсын түүхийг бага зэрэг сөхөж үзье. Хямарч хоцрогдсон Туркийг аварч, орчин үеийн хүчирхэг шинэ Турк улсыг байгуулсанцэргийн баатар жанжин Кемал Паши гэж хэн бэ? Мустафа Кемал 1881 оны 3-р сарын 12-ны өдөр Османы эзэнт улсын Грекийн Македоны Салоникт мэндэлжээ. Түүний эцэг нь гаалийн түшмэл байгаад огцорч худалдаачин болсон хүн байлаа.Ээж нь жирийн нэгэн тариачин бүсгүй байлаа.Аав нь удалгүй нас барж жаахан хүү Мустафа өнчин хоцров. Гэр бүл нь эцгийнх нь жаахан тэтгэмж дээр тогтож амь зууж байлаа. Мустафа 12 настайдаа Салоник дахв улсын цэргийн сургуульд элсэн орлоо. Энэ сургууль үнэ төлбөргүй төрийн сургууль байлаа.Мустафа энэ сургуульдаа сурч байхдаа математикийн хичээлд авьяастай нь тодорж Кемал буюу Төгс гэсэн нэр хочтой боллоо. Сургуульд сурч байсан өсвөр насандаа ч тэр манлайлагч байсан. Нэгэн удаа Салоник хотын үе тэнгийн хүүхдүүд түүнтэй тоглох болжээ. Тэр бээр дараалан зогч бөгтийсөн хүүхдүүдийн нуруун дээгүүр харайж дууслаа. Харин түүний бөгтийн тонгойж хүүхдүүдийг нуруун дээгүүрээ харайлгах ээлж ирэхэд тэр татгалзав. Хэн ч миний нуруу дээгүүр харайхгүй. Харин энэ тэнэг тоглоомоо больж хоёрхэсэг хуваагдаад байлдаж тоглоё хэмээн тэр хэлэв.Хүүхдүүдийн нэг хэсгийг нь Мустафа удирдаж ялж байв.

Тэр сургуулиа онц төгсөж 1899 онд Осмоны Эзэнт улсын Цэргийн Академи болох офицерийн сургуульд элсэн орлоо. Тэр энд сурч байхдаа Руссо, Вольтера, Гоббсийн философийн бүтээлүүдийг сонирхож судалж байлаа.1901 онд авьяаслаг онц сурлагатан оюутан Мустафаг Туркийн Цэргийн Академийн Дээд Сургуульд элсүүлэн авлаа. Тэнд тэр бээр санаа нэгт нөхдийн хамт Ватан хэмээх шинэ байгууллага байгуулав.Гэвч тэр энэ байгууллагын ажилд санаа нь таарахгүй болж удалгүй тэр “Эв нэгдэл ба Дэвшил” хөдөлгөөнд нэгдэв. 1904 онд Кемалийг нууц улс төрийн байгууллагад элссэн хэмээн хардаж түүнийг баривчилжээ. Түүнийг Цэргийн Академи нь хөөцөлдөж баривчилгаанаас нь чөлөөлөв.Кемалийг 1905 онд Цэргийн Академи төгсөхөд нь түүнд ахмад цол өгч Дамаскд томилов. 1906 онд түүнийг Францад томилов.Энд тэр бээр францийн цэргийн онолыг судалж байв.Энэ мэдлэг нь түүнд хожим дэлхийн нэгдүгээр дайны үедих хэрэг болсон ажээ. Францын томилолтын дараа түүнийг Салоник дахь туркийн 3-р армид томиллоо. 

Энд тэр бээр 1908 оны төрийн эргэлтэнд оролцож Осмоны Туркийн Эзэнтулс Үндсэн хуульт эзэн хаант улс болов. Султан хаан төрийг эрхэнд гарсанДжемаль-паши, Энвер-паши и Талаат-пашийн тоглоомон хүүхэлдэй болжээ.Кемал төрийн эргэлтийн дараа Туркийн цэргийн жанжин штабт томилогдож 1911-1912 оны Итали Туркийн дайн,дараа нь 1912-1913 оны Балканы дайнд оролцож болгар цэргийн Станбул хот руу дайрсан дайралтыг зогсоож алдар нэртэй офицер болов.

Хурандаа Кемал удалгүй Галлиполийн хойг дээр буусан англи францын цэргийн десантыг зогсоох арга хэмжээнд оролцов.Кемал туркийн 19 дүгээр дивизийг удирдаж холбоотны цэргийн эсрэг зогсож байлаа. 1915 оны 4-р сарын 25 ны өдөр австрали, шинэ зеландын цэргээс бүрдсэн Британий арми Галлиполид буусны дараа Кемал байдлыг газар дээр нь очиж шинжээд өндөрлөг газруудад их буугаа байрлуулж сөрөг довтолгоо хийж холбоотны хүчирхэг цэргийн дайралтыг зогсоож чаджээ.1916 онд Кемал генерал буюу паши цол авчээ.Түүнийг Анатоли дахь 16 дугаар корпусын захирагчаар томилов. 1916 онд энэ корпус Кавказын фронт дээр оросын армийн сэрэг амжилттай сөрөг довтолгоо хийж чадсан юм. Дараа нь Кемал 2,3 дугаар арми, дайны төгсгөлд 7 дугаар армийг удирдаж Аллепо хотын дэргэд дэх англичуудын дайралтыг зогсоож чадав. Түүнийг цэргийн сайд Энвер паш, германий армийн удирдагч Эрихтэй санал нийлээгүй хэмээн түүнд амралт өгч Германд эмчлүүэх нэрээр явуулсан аж. Удалгүй 1918 оны нэгдүгээр сард түүнийг яаралтай дуудаж Сирид шахагдсан 7 дугаар армийн удирдагчаар томилов.

1918 онд Осмоны Эзэнт улс холбоотнуудад бууж өгч удалгүй Антантын орнууд Туркийг хэсэгчлэн хуваах ажилдаа орж Туркд зөвхөн Анатолийн хэсэгхэн нутгийг өгөхөөр чармайж байв.1919 онд Кемалийг султан хааны эсрэг бослого гаргасан ард түмний эсрэг бослогыг даруулахаар цэрэг гаргаж явуулав. Кемал харин бослогыг дарах бус, харин босогчидтой нэгдэж Туркийг эзэлсэн гадаадын түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэхээр болов. Кемалтай хамт хэд хэдэн дивиз нэгдэжзэвсгийн нөөц олдов.1919 оны 5-р сарын 19 ний өдөр Кемаль паша султаны тушаалыг цаашид биелүүлэхгүй, харин энэ өдрөөс эхлэн гадаадын харийн түрэмгийлэгчтэй тэмцэж тэднийг эх орноосоо хөөн зайлуулж үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо олох болно гэдгээ ард түмэндээ зарлалаа.Султан хаан Станбулд парламентийн чуулган хийхийг зөвшөөрч төлөөлөгчдийг Станбулд ирэхийг урилаа.Кемал хэдийгээр төлөөлөгчөөр сонгогдсон ч гэсэн султаны заль мэхнээс болгоомжилж Станбул руу яваагүй үлджээ.Тэр сонгодсон бусад депутат нөхөддөө Станбул явж султаны урхинд ороод хэрэггүй гэж ятгасан боловч тэд үгэнд нь оролгүй явцгаажээ. Гэвч туркийн шинэ парламент хагас сар ажиллаад таржээ. Учир нь британий цэргүүд Станбулд түрэмгийлэн орж ирээд Кемалийн талын 40 депутатыг баривчилж Мальтад цөлжээ.Үлдсэн депутатууд нь Анатолийд зугтаж ирэв.Анатолид Кемал Үндэсний их хурлыг яаралтай шинээр байгуулав. Кемал 1920 онд Анкарт түр засийн газар байгуулж түүнийг улсын ерөнхийлөгч,армийн удирдагчаар зарлалаа. Султан хариуд нь кемалчуудад жихад зарлаж түүний удирдагч Кемалд цаазын ял ногдуулав.Султан удалгүй 1920 онд Антантын улсуудтай Севрийн гэрээ байгуулж Туркийн харьяа байсан арабын Курдистан, Фрак, Арменийг салгаж харийн гүрэнд өглөө. Энэ явдлын дараа ард түмэн Кемалийг дэмжиж эхэллээ.

1920 онд Кемалийг Үндэсмний Их Хурлын даргаар сонголоо.Султан хаан Кемалийн ард түмний дунд нэр хүндтэй болж байгааг харгалзан түүнийг цэргийн дээд удирдагчаар томиллоо.1920 онд Кемал армений армийн дайралтыг зогсоож сөрөг довтолгоо хийж Оросын булааж авсан армений нутгийг буцаан эзэллээ.1921 оны Москвагийн хэлэлцээрээр алдагдсан армений нутаг Карс, Ардаган,грузиний Өмнөд Батумын нутгийг Турктбуцаан авах боллоо.Смирнийг эзэлж авсан грекийн армитай Кемал барагжил хагас байлдаж зөвлөлтийн талаас цэргийн болон хүнсний тусламж авч1921 оны нэгээс наймдугаар сард туркийн цэрэг грекийн цэргийн довтолгоог Сакарье голын дэргэд зогсоож яллаа. Кемал итали, францын цэргүүдийг Анатолий, Киликээс гаргах асуудлыг тохиролцож чаджээ. 

1922 оны 8-р сард туркийн арми ерөнхий давшилт хийж Афьон Карахисарыг эзлэв. 9-р сардБурсаг эзлэв. Гол цохиолтоо Кемал Смирны хотын төмөр замын дагуу баруун зүгт өглөө. Грек цэргүүд ялагдаж ухрахдаа уур хилэнгээ энгийн турк иргэдэд гаргажиргэдийг ихэд хөнөөж дээрэмдэж байв. Нэг сая гаруй турк иргэд орон гэрээ алдаж алуулж дээрэмдүүлжээ.Турк цэргүүд 9-р сарын 9-11 нд Измира буюу Смирна хотыг эзлэв. 

Тэр үеийн грекийн цэргийн эсрэг туркийн эх орончид хэрхэн тэмцэж байгаа тухай туркийн “Шархадсан зүрх” гэдэг олон ангит сериал байдаг даа. Яг л тийм үйл явдал орон даяар өрнөж туркийн ард түмэн гадаадын түрэмгийлэгчдпийн эсрэг тэмцэж байв. 

Грекийн арми байлдах чадвараа алдаж ялагдан туркийн цэрэг 40 000 грек цэргийг олзолж, 284 их буу, 2000 пулемет, 15 нисэх онгоц хураан авав. 60 000 грек цэрэг алагдав.

Кемалийн цэргүүд Станбул, дорнод Фракийг эзэллээ.Британи энэ газар нутгийг Туркийн нутаг хэмээн зөвшөөрлөө.1922 оны 12-р сарын 1 ний өдөр Үндэсний Их Хурал султан хааны засаглалыг устгаж сүүлчийн султан6-р Мехмедийн эрх мэдлийг хурааж султан хаан английн хөлөг онгоцоор Мальт руу зугтжээ. 

1923 онд Севрийн гэрээг Лозанны энхийн гэрээ болгон өөрчилж энэ гэрээгээр Турк дорнод Фрак, Станбул, бага Ази, баруун Армени, Курдистаны ихэнхи нутгийг Туркийн мэдэлд авав. Кемал дараа нь Оросын эзэнт улсын мэдэлд байсан Ажарын өмнөд хэсэг, Армений дорнод хэсэгийг Туркийн харьяанд оруулж чадав. Дараа нь Грек,Турк улсууд хүн амаа хуваах болов.1.5 сая грек гаралтай хүн Туркийг орхин гарлаа.Мөн ийм хэмжээний турк гаралтай хүн Грекийг орхин Турк руу гарав. 

1923 оны 10-р сарын 29 ний өдөр Кемал – паша Туркийн бүгд найрамдах улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Кемал исламын шашны намуудыг хориглож туркийн нийгмийг шинэчлэв. Тэр бээр ардчилсан зарчмыг нэвтрүүлж исламын шашныг төрөөс тусгаарлаж төрийн капиталзмын зарчим дээр эдийн засгийн өөрчлөлт хийж жирийн хүний боломжийг хангахад төрийн ажлыг чиглүүлэв. Гадаадын компанийг үндэснийх болгов.Кемал үндэсний хөрөнгө оруулалтыг дэмжив. Өрнөдийн хөрөнгийг хязгаартай оруулжгадаадын бүтээгдэхүүндөндөр татвар ногдуулж үндэсний хөрөнгө оруулагчдыг дэмжив. Иргэд нь өдөр тутмын амьдралдаа баруунжиж байв.Түүхэнд анх удаа эмэгтэй хүн эрчүүдийн адил эрх эдэлж нүүрний халхавч буюу чадра зүүхийг болиулж, эрчүүд үндэснийхувцасыг өмсөхийг болиулав.Үндэсний тоорцог малгай фескаг өмсөхийг хориглов. Харин өөр хоорондоо гар барьж мэндчилэхийг зөвшөөрөв.1934 оноос эхлэн турк эмэгтэйчүүд сонгох эрхтэй болов. Төрийн албан хаагчид европ хувцас өмсөх боллоо. Бүх иргэд хуулийн өмнө тэгш эрхтэй гэдгийг тунхаглав. Исламын сургуулиудыг хаав. Араб бичиг үсгийг халж латин үсгэнд шилжив. Исламын шариатыг швейцарын иргэний хууль, италийн эрүүгийн хууль, германий худалдааныхуулиар солив. 1933 онд турк иргэд овогтой болж Кемалд Их Хурал Ататюрк буюу “Туркчуудын эцэг” гэсэн овог өгөв. 1923 онд Туркийн төрийн эрх барих дээд байгууллага нь Межлис буюу Парламент болов.Кемал эдийн засгаа хөгжүүлэхийн тулд үйлдвэрлэлийг дэмжих хууль гаргалаа.Үүний дүнд шинэ Турк улс байгуулагдсаны дараах 10 жилийн дотор 201 хувьцаат компани байгуулагдав. Өрнөдийн баримжаатай зах зээлийн эдийн засагт шилжиж эх орны үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэний дүнд Туркийн эдийн засаг хөгжиж байв. 1930 онд Үндэсний банкыг байгуулав. Кемал 1927, 1931, 1935 онуудад гурван удаа Туркийн Ерөнхийлөгчөөр сонгогдов.

Кемалийн хувийн амьдрал ч дуулиан шуугиантай байлаа. Анхны хайр нь Елена Каринти хэмээх баян гэр бүлийн охин байлаа. Кемал тэр үед цэргийн сурагч байв. Охины эцэгт нь ядуу Кемал таалагдсангүй. Охины эцэг нь охиндоо баян айлын хүүг хүргэн болгон олж өгчээ. Кемал цэргийн алба хааж байхдаа Болгарын цэргийн сайдын охин Раша Петроватай нэг хэсэг найзалж байжээ. 1923-1925 онуудад Кемал Смирнад танилцсан Латифе Ушаклыгюльтай гэр бүл болов. Латифе бол өрнөдийн Лондон, Парижад боловсрол эзэмшсэн баян айлын охин байлаа.Тэд гэр бүл болоод хүүхэдтэй болсонгүй. Харин тэд 8 охин, гэр оронгүй өнчин 2 хүүг өргөж авчээ. Хожим охин Сабиха нь туркийн анхны цэргийн нисгэгч эмэгтэй болжээ.Хүү Демир нь мэргэжлийн улс төрч болжээ. Охин Афет нь Туркийн анхны түүхч эмэгтэй болжээ. Удалгүй 1925 онд Кемал Латифегаас гэр бүлээ цуцлуулжээ. Кемал бол моринд дуртай хүн байлаа. Чөлөөт цагаараа нард тоглож,ардын бүжиг бүжих дуртай байлаа.Түүхч Таха Торос: Кемал паша хэдэн цагаар ч хамаагүй усан цутгалангийн чимээмэт,их буугаар буудах мэт сүрлэг ярьдаг байлаа.Тэр яруу найргийн хэлээр ярьж хүмүүсийн сэтгэлд хүрдэг байлаа.Тэр ярьж байхдааухаалаг нүд нь гялалзан гэрэлтэжхүн бус хувьсгалын түүх өөрөө ярьж буй мэт харагддаг байлаа. Улс орноороо аялж явж байхдаа ерөнхийлөгч Ататюрк ард түмэндээ хандаж үг хэлэхэд хэн ч огт хөдлөлгүй зогсч амьсгаа даран анхааран сонсдог байлаа. Ард түмэн цаг хугацаагаа мартаадтүүнийг сонсдог байлаахэмээн түүх санах болно” хэмээн бичжээ. 

Кемал пашагийн хамгийн гайхамшигтай хэлсэн үг нь 1927 оны 10-р сарын 15-20-ний өдрүүдэд Бүгд найрамдах ардын намын их хурал дээр 36 цагийн турш хэлсэн үг хэмээн түүхчид үздэг ажээ. 1937 онд Кемал бие нь муудаж байгааг мэдэж удахгүй амьдрал нь төгсөх нь гэдгээ мэдэрч өөрийн хувийн өмч газраа төрийн санд хандивлаж, үл хөдлөх хөрөнгөө Анкара, Бурс хотод бэлэглэж, зарим өв хөрөнгөө төрсөн эгч болон өргөж авсан арван хүүхдэддээ бэлэглэжээ.

МустафаКемаль Ататюрк 1938 оны 12-р сарын 10 ны өдөр 57 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлэв.“Амласнаа бүгдийг нь биелүүлэв” хэмээх Кемалийн тухай шүлэгт:

Арми байхгүй байна аа хэмээн түүнд хэлэв.
Арми байгуулцгаая хэмээн тэр хариулав.
Мөнгө алга аа хэмээн түүнд хэлэв.
Мөнгө олдоно оо хэмээн тэр хариулав.
Олон дайсан байна аа хэмээн түүнд хэлэв.
Дайснуудыг дарна аа хэмээн тэр хариулав.
Ийнхүү тэр амалсан бүхнээ биелүүлэв...
хэмээн Кемалийн тухай шүлэгт бичжээ.

Амалсан бүхнээ ард түмнийхээ өмнө биелүүлсэн ардын баатар Кемал паша гэж ийм л гарамгай цэргийн жанжин, төрийн тэргүүн хүнбайжээ.Кемал паша үнэхээр цэргийн гарамгай жанжин байлаа. Тэр бээр хэд хэдэн фронт дээр байлдаж цэргээ ялалтад хүргэж байлаа. Маш хүнд нөхцөлд тэр бээр английн цэргийн эсрэг байлдаж байхдаа цэргүүдээ “Та нарт давшихыг тушааж байна. Та нарт үхэхийг тушааж байна”хэлж байсан гэдэг. Кемал хүчирхэг Англи, Франц, Австрали, Шинэ зеландын цэргүүдийг ялж байлаа,Грекийн армийг ялж байлаа. Хойд фронт дээр оросуудыг зогсоож хуучин армений нутгаа буцаан авч байлаа. Кемал агуу дипломатч байлаа. Тэр бээр Франц ,Зөвлөлт Оростой ашигтай гэрээ хийж зэр зэвсэг ихийг авч армиа зэвсэглэж байлдах чадварыг нь нэмэгдүүлж байв

1920 онд Кемал Зөвлөлт Оросын төрийн тэргүүн В.Ленинд захидал бичиж олон арван “Максим” пулемёт,олон мянган винтов буу зэвсэг, олон сая сум авч гадаадын болон дотоодын дайснаа дарж байлаа.Кемал Паша хэзээ ч гадаадын цэрэг эх орондоо дуудан авчирч байгаагүй, харин өөрийн цэргийн хүчээр зургаан фронт дээр зэрэг байлдаж ялалт байгуулан дэлхийг алмайруулж байсан агуу жанжин юм.

“Ататюрк” гэж ард түмэндээ хүндлэгдсэн Кемалийн шинэтгэл нь эцэстээ европчлогдсон, орчин үеийн өндөр хөгжилтэй Турк орныг буй болгов. Турк улс ийнхүү сүүлийн хэдхэн арван жил өрнөдийн орнуудын хэмжээнд хүртэл өндөр хөгжсөн орчин үеийн улс болж чадсан нь бусад исламын орнуудад үлгэр жишээ болсон аж. Дэлхийн хоёрдугаар дайны дараа НАТО-гийн гишүүн Турк улс европчлогдож эдийн засаг нь улам хөгжив. Турк улс хар тэнгис,газрын дундад тэнгис,эгийн тэнгис гэсэн гурван тэнгисээр хүрээлүүлсэн, Дарданел, Босфорын хоолойгоор хүрээлүүлсэн,ази,европ,африк гурван тивийг холбосон газар зүйн хамгийн ашигтай байрлалд зөөлөн цаг уурын нөхцөлд оршдог нь энэ улсыг хөгжих нэг чухал үндсэн шалтгаан болсон юм. Турк улс 814. 5 мянган квадрат км газар нутагтай,газар нутгийн 97. 0 хувь нь ази тивд оршдог,нутгийн өмнөд цэгээс умард цэг хүртэл 550 км, зүүнээс баруун цэг хүртэл 1500 км,газар тариалан эрхэлдэг газар нь 28. 0 сая га газартай юм. Турк улс засаг захиргааны 80 мужид хуваагддаг. Аялал жуулчлалын салбараас нэг жилд 7 тэрбум доллар олдог. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр дэлхийд 16-р байранд ордог. Турк дэлхийд хөвөн үйлдвэрлэлээр 6-р байрт,нэхмэлийн бүтээгдэхүүний экспортоор 15-р байр, бэлэн хувцасны экспортоор 7-р байрт ордог. Дэлхийн арьс шир боловсруулалтын 16 хувийг эзэлдэг. Туркэд автомашин,электроникийн үйлдвэрлэл хөгжиж байна. Турк улсын хүн амын 90. 0 хувь нь турк үндэстэн. Өнөөдөр дэлхий дээр нийтдээ түрэг хэлээр 200 сая хүн ярьдаг ажээ. 

Одоо Турк улс 67. 5 сая хүн амтай, нийслэл Анкара хотод 4 сая, Станбул хотод 10 сая хүн амьдардаг, иргэдийн дундаж наслалт нь 68 хүрсэн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 16300 ам. долларт хүрсэн, дэлхийн эдийн засгийн хүчирхэг улсын нэг болжээ. Ататурк буюу Туркийн эцэг Кемал Пашийн байгуулсан гавьяаг ард түмэн нь мөнхөд дурсдаг юм билээ.