Хүмүүс бид сансар гэж юү юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансарыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Бидний амьдардаг энэ галактикийг сансар буюу самсара гэдэг. Сансарт тэнгэр, асур, хүн, адгуус, бирд, там гэсэн 6 төрөлтөн өөрсдийн үйлдсэн үйлийн эрхээр эргэлдэн оршино. Үүнээс хүн төрөлтөн, адгуус төрөлтөн хоёр зэрэгцэн орших дэлхий нь Замбуутив буюу "Хүсэлт орчлон" гэгддэг.
Хүний төрөл бол билиг ухаантай гэдгээрээ сайн төрөл мөн. Гэхдээ хүн хичнээн олон дахин эхийн хэвлийд хүний төрөл авч төрсөн ч гэсэн эцэстээ олон дахин үхэх болдог. Сансарт төрнө гэдэг үхнэ гэсэн үг. Буддын сударт “Хорвоод хүн төрсөн л бол ханахгүйн гэм, биеийг ахин дахин орхихын гэм, ахин дахин төрөл залгахын гэм, нөхөр үгүйн гэмтэй, мөн төрөх, өтлөх, өвдөх, үхэхийн зовлонтой” хэмээн бичсэн байдаг. Тэхлээр хүн гэдэг амьтан охорхон наслаад олон дахин төрөл авч олон дахин үхнэ гэдэг тийм ч сайн зүйл биш.
Гэвч удалгүй монголын төр хямрав. Б.Цэрэндорж тэргүүтэй зарим монгол ноёд Богд хаант төрөөсөө урваж 1919 онд Хятадын Засгийн газарт хүсэлт гаргаж 10 000 гамин цэргийг нийслэл Хүрээнд дуудан ирүүлж Богд хаант монгол төрөө мөхөөжээ.Богд хаант Монгол улсын 6000 цэрэг ямар ч эсэргүүцэл үзүүлж чадалгүй хятадын гамин цэрэгт бүх зэр зэвсгээ хураалган бууж өгсөн нь хамгийн том гутамшиг байлаа.