ОРОС УЛСАД ХАЛИМАГ МОНГОЛ СЭХЭЭТНИЙГ БАРИВЧИЛЛАА
Саяхан 2025 оны 12-р сарын 12- ны өдөр Оросын Холбооны улсын нийслэл Москва хотын Басманы шүүх Москва хотын оршин суугч, халимаг монгол үндэстэн 58 настай Эдуард Балтыковыг баривчиллаа гэсэн мэдээллийг олон улсын Хүний эрхийн байгууллагууд мэдэгдлээ. Балтыковт алан хядах байгууллагын ажиллагаанд оролцсон гэсэн зохиомол хэрэг тулгажээ. Энэхүү хэрэг гэгчийг үндэслэн Оросын хуулийн байгууллага Оросын Эрүүгийн хуулийн 205 дугаар зүйлээр түүнд 20 жил хүртэл хорих ялыг төлөвлөөд байгаа ажээ.
Саяхан 2025 оны 12-р сарын 12- ны өдөр Оросын Холбооны улсын нийслэл Москва хотын Басманы шүүх Москва хотын оршин суугч, халимаг монгол үндэстэн 58 настай Эдуард Балтыковыг баривчиллаа гэсэн мэдээллийг олон улсын Хүний эрхийн байгууллагууд мэдэгдлээ. Балтыковт алан хядах байгууллагын ажиллагаанд оролцсон гэсэн зохиомол хэрэг тулгажээ. Энэхүү хэрэг гэгчийг үндэслэн Оросын хуулийн байгууллага Оросын Эрүүгийн хуулийн 205 дугаар зүйлээр түүнд 20 жил хүртэл хорих ялыг төлөвлөөд байгаа ажээ. Оросын шүүх түүнийг “Ойрад халимагийн ард түмний Конгресс” гэдэг экстремист байгууллагын үйл ажиллагаанд оролцсон, Халимагийн бүгд найрамдах улс дотор Бумбын орон гэдэг шинэ улсыг байгуулахыг хүссэн хэмээн ял тулгажээ. Үнэн хэрэгтээ Балтыков тэрхүү Конгресс хэмээх байгууллагын ажиллагаанд огт оролцож байгаагүй, харин Халимаг Монголын түүхийн талаар халимагийн ард түмэнд лекц,пост хийдэг байжээ. Бумбын орон гэдэг нь монголчуудын эртний Жангар туульст гардаг үлгэр домгийн орон ажээ.
Балтыков бол өндөр боловсролтой, АНУ-д банк, брокерын мэргэжлээр дээд курс төгссөн, эдийн засагч банкир мэргэжилтэй хүн ажээ. Балтыков Халимаг улсын эдийн засаг одоо ОХУ-ынбүрэлдэхүүнд байхдаа ямар болсон,хэрэв Халимаг бие даасан тусгаар улс байсан бол эдийн засаг нь ямар байх байсан талаар өргөн том судалгаа хийж эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэн тул энэ бүгд оросын эрх баригчдад таалагдсангүй. Балтыков бол эцэг нь халимаг,эх нь орос хүн байсан ч Халимаг монголын түүхийг ихэд сонирхдог, өвөг дээсийнхээ түүх соёлыг бие даан ихэд судалсан ажээ. Тэр дээд сургуулиа төгсөөд Москва хотод олон жил ажиллаж амьдарчээ.
Балтыков өөрийн гарал үүслийн тухай“ Миний өвөг эцэгийг зөвлөлт засаг1937 онд Халимагаас албадан гаргаж Сибирьт цөлсөн. Миний өвөг эцэг бол Халимагийн үндэсний бөхийн 3 удаагийн аварга,эрх чөлөөтэй, эрэмгий хүчтэй хүн байсан. Эмэг эх маань мөн Сибирьт цөлөгдөж тэнд нас барсан. Эмэг эхийг маань хүүхэдтэй нь хамт мал тээвэрлэдэг вагоноор өвлийн хүйтэн цагт сибирийн нэгэн хотын ойролцоо станц дээр хөөж буулгаад орхисон байдаг. Эмээ маань хэсэг халимаг хүмүүсийн хамт Сибирьт орох оронгүй, оочих аягагүй амьдарч байв. Тэд орогнох байргүй тул өвлийн хүйтэнд бараг хоосон гараараа газар ухаж землянканд орогнож байлаа. Идэх юм олдохгүй байсан тул юү ч хамаагүй идэж байжээ. Миний аав маань тэр үед жаахан хүүхэд өмсөх хувцасгүй идэх хоолгүй өссөн гэдэг. Аав минь өмсөх хувцасгүй хүүхэд байсан тул 12 нас хүрч байж сургуульд орж байжээ. Намайг жаахан хүүхэд байхад аав минь өвөөгийн тухай, Сибирийн цөллөгийн тухай юү ч ярьдаггүй байж билээ. Энэ бүгдийг ихэд нууцалдаг байсан.
Тэр үед 1943 оны 12-р сарын 28- ны өдөр зөвлөлтийн удирдагч Сталин, Берия нар тушаал гаргаж Халимагийн бүх 100 000 шахам хүнийг хүүхэд хөгшидгүй бүгдийг нь ганц өдрийн дотор мал тээх вагонд ачиж өвлийн хүйтэндСибирь рүү цөлсөн юм билээ. Бараг тал хувь нь замдаа хөлдөж үхсэн байдаг. 1944 оны 1-р сард Германий армийн эсрэгзөвлөлтийн тулалдаж буй армид цэргийн алба хааж байсан 6000 халимаг залуусыг баривчилж басСибирь рүү цөлсөн юм байна лээ. Үнэхээр харгис жигшүүрт явдал шүү “ хэмээн ярьдаг байжээ.
Балтыковын тухай түүхийн ухаан доктор Мария Очир: “ Балтыков бол 2 жил АНУ-д мэргэжил дээшүүлсэн өндөр боловсролтой банкир хүн.Тэр маш их нийгмийн идэвхтэй, энэрэнгүй хүн. Балтыков орчин үеийн халимаг залуус халимаг монгол эх хэлээ мэдэхгүй байгаад ихэд харамсдаг, халимаг монголын соёлыг сэргээх, Халимагийн нийслэл Элстэйг нүүлгэж өөр газар буулгаж хөгжүүлэх, нийслэл хотыг цэвэр усаар хангах талаар ихэд санаа тавьж ярьдаг хүн. Балтыков 3 сарын турш Халимагт очиж эдийн засгийн талаар, санхүүгийн луйварт хэрхэн өртөхгүй байх талаар үнэ төлбаргүй лекц хийсэн. Балтыков сүүлийн үед халимаг монгол хүмүүсийн генийн бааз байгуулж ДНК -г ньцуглуулахажилд ихэд зүтгэсэн. Балтыков “ Халимаг монголчууд бид алдагдсан холбоогоо нөхөж сэргээх хэрэгтэй. Хичнээн халимаг монгол гаралтай хүн АНУ, Франц, Орос, Монголд амьдарч байгааг тогтоох хэрэгтэй.Ийм учраас би Халимаг монгол хүний гений санг тогтоох бааз байгуулж байна” гэдэг байв.
Балтыков дээд сургууль төгсөөд Саратовв хотод нэг хэсэг ажиллаж байгаад дараа нь Москва хотод хэд хэдэн том банкны удирдах албан тушаалд ажиллаж хэд хэдэн том төслийг хэрэгжүүлж байжээ. Тэр бол маш их эрч хүчтэй, өөрийн гарал үүслээ мартдаггүй ,өөрийн төрсөн Элстэй хот, Халимагийн ард түмнээ санан дурсдаг эрдэм номтой энэрэнгүй сэтгэлтэй сэхээтэн байв. Түүний найз нөхөд нь түүний тухай “Эдуард хэзээ ч сөрөг хүчин байгаагүй. Тэр харин Халимаг монголын тухай,Халимаг улсаа хэрхэн хөгжүүлэх тухай, өөрийн гарал үүслийн тухай илэн далангүй ярьж бичдэг хүн” хэмээн ярьдаг ажээ. . Орост амьдардаг Халимаг монголчууд өөрсдийн гарал үүсэл, түүхээ ярьдаггүй, ихэд нууцалдаг юм. Харин Эдуард бол энэ талаар илэн далангүй ярьж бичдэг. Тэр өөрийн гэр бүл,үр хүүхдийнхээ тухай ч бидэнд илэн далангүй ярьдаг. Тэр эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Балтыковыг шүүх баривчилсан тул эхнэр, хүүхдүүд нь санхүүгийн хүнд байдалд орж банкинд ипотекийн зээл төлөх асуудал нь жаахан саатжээ. Гэтэл Москвагийн тэрхүү банк түүний гэр бүлийгорон сууцнаас нь гэнэт гаргаж хөөжээ. Түүний хоёр хүү нь оюутан, нэг хүү нь дунд сургуулийн сурагч юм. Онц сурдаг оюутан хүүг нь Оросын арми цэрэгт татжээ. 2021 онд цэрэгт явсан хүү нь 2022 оны хаварОрос Украины дайн эхлэх үед гэнэт алга болчихжээ. Эцэг, эх нь сандарч Оросын батлан хамгаалах яам, цэргийн алба хааж байсан анги, бусад холбогдох газруудаар явж хүүгээ эрсэн боловч олсонгүй. Гэтэл хүү нь Петрбург хотодэмнэлэгт хэвтэж байсныг нь арайхийж олжээ. Энэ бүх үйл явдлууд Балтыковт хүндээр туссан байна. Үүнээс хойш Балтыков Оросын өдөөсөн дайныг эрс эсэргүүцэж түүний бичсэн пост, өгүүлэл нь улам хурц шүүмжлэлтэй,эрс шийдэмгий болж байв.
Балтыков 2025 оны 8-р сард өөрийн бичсэн нэгэн өгүүлэлдээ “ Зөвхөн Оросын цэргийн ялагдал сүйрэл бодит байдалд дайныг зогсоож чадна. Дараа нь үндсэрхэг их гүрний үзэл, цэргийн дарангуйлал мөхсөнөөр Оросын Холбооны улс задарч, бүх бүгд найрамдах улсууд бие даасан тусгаар улсууд болно. Өөр юү ч энэ дайныг зогсоож чадахгүй” хэмээн бичжээ.Түүний энэхүү дайныг эсэргүүцсэн үзэл санаа нь оросын эрх баригчдын дургүйг хүргэж түүнийг баривчилсан шалтгаан болжээ. Түүнээс өөр баривчлах халимаг монгол сэхээтэн хүн ч Орост бараг үлдсэнгүй,
Учир нь 2015 онд байгуулагдсан “Ойрод халимагийн ард түмний Конгресс” хэмээх төрийн бус байгууллага 2022 онд эхэлсэн Орос Украины дайныг эсэргүүцэжэнэхүү дайнд Халимагийн иргэдявахгүй байхыг сануулсан шийдвэр гаргажээ. Конгресс 2022 оны 10-р сард “ Халимагийн бүгд найрамдах улсыг Туурга тусгаар улс болгох тухай” тунхаглалгаргажээ. Тэрхүү тунхаглалд Ойрад халимагийн ард түмнийг Оросын колоничлолоос бүрмөсөн чөлөөлөхийн тулд Халимаг улс Оросын Холбооны бүрэлдэхүүнээс бүрмөсөн гарах, Халимагийн туурга тусгаар улсыг байгуулж тунхаглахыг заажээ. Удалгүй Конгрессийн гишүүн, Халимагийн нийслэл Элстэй хотын дарга асан Алтан Очировыг баривчилж 5 жилийн хорих ял өгч шоронд хийв. 2023 онд Элстэй хотын шүүх тэрхүү Конгрессийн тунхаглалыг алан хядах ажиллагаатай холбогдсон баримт бичиг хэмээн бүртгэжээ. Үнэн чанартаа тэрхүү баримт бичигт хүчирхийллийн аргаар тусгаар улс байгуулна гэсэн ямар нэгэн хүчирхийллийн тухай нэг ч үг байхгүй, ямар ч эрхийн зөрчилгүй байсан аж. Конгрессийн дарга Арслан Санжеевыг 2 удаа Оросын шүүх буруутай хэмээн үзэж 35 000 рублээр торгов.Арсланд Оросоос дүрвэхээс өөр арга зам үлдсэнгүй. Конгрессийн орлогч дарга Владимир Довданов болон Баатар Бормагнаевыг 70 000 рублиэр торгож тэднийг гадаадын тагнуул хэмээн бүртгэлд авчээ.Тэд аргагүйн эрхэнд Оросоос гарч дүрвэжээ. Балтыковын найз нөхөд “ Балтыков Конгрессийн үйл ажиллагаанд огт оролцож байгаагүй. Харин өнөөгийн Халимагийн засаг захиргаа түүний талаар ОХУ-ын холбогдох байгууллагад элдэв зохиомол матаас хүргэж баривчлуулсан байх магадлалтай” гэжээ.Халимагийн бүхий л сэхээтэн Оросоос гарч явсан. Харин Балтыков “Оросоос би гарч явахгүй” гэдэг байсан. Энэ нь түүний алдаа ч байсан байж мэднэ.
Орос улсадхалимаг монгол сэхээтэн Балтыковыг баривчлаад нэг сар өнгөрч байхад Монголын Хүний эрхийн байгууллага, Дэлхийн монголчуудын Холбоо, монголын Гадаад харилцааны яам монгол үндэстнээ өмгөөлж, худал зохиомол хэрэг тулгаж баривчилсн халимаг монгол сэхээтнийг суллах талаар ганц ч үг ганхийж дуугарсангүй.
Оросын Холбооны улсад 2025 оны эхний хагас жилд Оросын Эрүүгийн хуулийн тэрхүү “алан хядах ажиллагаа” гэгдэх 205 дугаар зүйл ангиар цэргийн шүүхээр 659 хүнд ял ногдуулсан нь сүүлийн 20 жил энэ зүйлээр ял авсан хүний тооноос давжээ. Ялын хөнгөлөлт байхгүй болж 20 жилийн ялыг шууд өгөх нь элбэг болов. Оросын иргэн оросын цэргийн тусгай ажиллагааг дайн гэж хэлвэл шууд 10 жилийн ял авдаг хуультай болов. Улаан коммунистуудын дарангуйлалд 70 жил оршсон Зөвлөлт гүрэн 1992 онд задарч арайхийж коммунизмын дарангуйллаас салсан боловч Орос оронд удалгүйганц хүний дарангуйлал тогтож эдүгээ 26 жилийн нүүр үзэж байна.
Оросын Холбооны улс задарч Орос улс ардчилсан улс болсон цагт халимаг монгол, буриад монгол, тува монгол болон бусад татар, дагестан, башкир зэрэг үндэстнүүд эрх чөлөөгөө олж туурга тусгаар улс болох цаг энэ зуунд тохиох болов уу.
Хятад улсад амьдарч байгаа 6 сая монгол үндэстэн ч мөн адил эх орон Монгол улсдаа нэгдэх цаг энэ зуунд тохиох болов уу. Бидний өвөг дээдэс аль 1911 онд туурга тусгаар Монгол улсыг байгуулаад хамгийн түрүүнд элэг нэгт Өвөр Монголыг Монгол улсдаа нэгтгэнэ гэсэн зорилго дэвшүүлж амжилтад хүрээд эцэстээ ялагдаж байсныг бид мартаж үл болно. “Энэ дэлхий дээр хамгийн их хэлмэгдсэн үндэстэн бол монгол үндэстэн” хэмээн хэлсэн Зөвлөлтийн алдарт эрдэмтэн Лев Гумилевын үгийг бид мартаж үл болно.
Эдүгээ туурга тусгаар Монгол улсхөрш улсуудад амьдарч байгаа монгол үндэстэн хүний эрхийг хамгаалах талаар бодит арга хэмжээ авах цаг болжээ. Энэ дэлхий дээр эдүгээ амьдарч байгаа 10 сая монгол хүнээ өмгөөлж хамгаалах цаг болжээ. 1911 оны Монгол улсын тусгаар тогтнолын үйл хэрэгтУдай ван, Манлай ван Дамдинсүрэн зэрэг олон зуун өвөр монголчууд үлэмж их тус хүргэсэн. Гэтэл ар монголчууд Удай ванг Монголоос хөөж, Манлай ван Дамдинсүрэнгийн гурван хүүг Чойбалсангийн тушаалаар буудан хөнөөжээ. Мөн Чойбалсангийн тушаалаар өвөр монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Дэмчигдонров вангийн хүү Дугарсүрэнг буудан хөнөөжээ. Хятадад болсон соёлын хувьсгалаас зугтан ирсэн олон мянган өвөр монголчуудыг Ар Монголд ихэд хавчин гадуурхаж заримыг нь Хятадад буцаан тушааж байв.
Өвөр Монголын 16 настай Өлзийбаяр хөвгүүн өнгөрсөн зууны жараад онд гэр орон, аав, ээжээ орхин “Би Монгол улсдаа амьдарч Монгол улсын төлөө ажиллана” хэмээн хоёр найзынхаа хамт Монгол руу тэмүүлэн 14 хоног хоол ундгүй шахам явган явж Дорнодын Нөмрөгөөр хил давж Монголд иржээ. Далаад онд хятад - зөвлөлтийн харилцаа хурцадсан үед бяцхан хөвгүүн Өлзийбаярыг монголын НАХЯ-ны нэгэн хурандаа гэнэт нэг өдөр дуудаж “Чи одоо хил давж Хятад цэргийн хил орчмын байрлалыг бидэнд мэдээл. Чи даалгаврыг амжилттай биелүүлвэл чамд шууд Монгол улсын иргэний паспорт олгоно” хэмээн амлаж өвөртнь гар буу хийгээд ямар ч бэлтгэл хийлгүйгээр түүнийг явуулсан аж. Өлзийбаяр өмнөд хил давж олон хоног бараг хоол ундгүй шахам явж даалгавраа амжилттай сайн биелүүлээд буцан иржээ. Монголын төр, монголын хурандаа гавьяа байгуулсан түүнд монголын паспорт өгөх амлалтаа биелүүлсэнгүй. Өлзийбаяр Монголд дээд сургууль төгсөж хүний их эмчийн мэргэжил эзэмшиж, эмч дутагдаж байгаа хөдөө нутагт саналаараа очиж сайн ажиллаж олон түмэндээ нэр хүндтэй болжээ. Гэвч түүнд Монгол улсын иргэний паспорт олгохгүй 28 жил хүлээлгэсэн байдаг. Өлзийбаярыг их эмчээр ажиллаж байхад нь ар монголчууд түүнийг “хятадын тагнуул,хужаа ”хэмээн олон удаа доромжилж, сүү шиг цагаан цайлган сэтгэл рүү нь ус цацаж байсан ч тэр хэзээ ч Монголдоо гомдож байсангүй.
Орчин үед саяхан л гэхэд Халимагийн хүний эрхийн төлөө тэмцэгч Баатар, халимагийн бизнесмэн Алдар нар Монголд амьдрах гэж ирсэн боловч Баатарын гадаад паспорт нэг хоногийн зөрчилтэй, Алдар 100 000 доллар Монголд төлөөгүй гэсэн шалтаг гаргаж монголын төр засаг тэднийг эх орноосоо хөөсөн. Халимагийн буддын шашны тэргүүнТулкуримчүүчий Халимагт халимаг монгол хүний шашин шүтэх эрхийг чөлөөтэй болгож, Украинд хийсэн Оросын дайныг эсэргүүцсэн тул Оросын төр түүнийг гадаадын тагнуул хэмээн үзэж гадуурхаж эхэлсэн тул римбүүчий аргагүйн эрхэнд Халимагийг орхиж Монголд амьдрахаар ирсэн. Харин түүнд Монгол улсын паспорт өгсөн эсэхийг бүү мэд.
Монгол улс элэг нэгт монгол ахан дүүсээ ингэж хавчин гадуурхдаг явдлаа зогсоох хэрэгтэй. Гадаадад амьдардаг монгол туургатанаа өмөөрч хамгаалж үг хэлсэн Монгол улсын төрийн түшээ, сэтгүүлч хүн өдрийн од шиг ховор юм даа. Монгол улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Украины дайнд албадан явж амь үрэгдсэн Оросын буриад монгол залуусыгөмгөөлж үг хэлсэн, мөн Хятадад сургуулийн сурагч монгол хүүхдэд 1-р ангиас нь эхлэн хятад хэл албадан заах болсныг эсэргүүцэж үгээ хэлсэн байдаг. Харамсалтай нь экс ерөнхийлөгчөө монголчууд элдвээр муу хэлж гүтгэсээр л байна. Монголын сэтгүүлч Ч.Мөнхбаяр гадаадад амьдардаг монгол туургатнаа өмгөөлж төрийн бус байгууллага байгуулж, олон удаа гадаадад амьдардаг, хүний эрх нь зөрчигдсөн монголчуудынхаа төлөө үг хэлж нийтлэл бичсэн. Харамсалтай ньсэтгүүлч Ч.Мөнхбаярыг шоронд хийчихсэн.
Монгол улс Казахстан, Өмнөд Солонгос, Израилийн туршлагаар гадаадад амьдардаг өөрийн үндэстнээ хамгаалж эх орондоо ирэхэд нь амьдрах газар нутаг, байр, ажил, тэтгэмж, паспорт өгч бүх талаар тусалдаг болох хэрэгтэй. Эх нь үрээ хайрладаг шиг тэдэнд энэрэнгүй хандаж эх орондоо хүлээн авах бүхий л нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй. Холбогдох эрхийн актуудыг гаргаж хуулийн баталгаатай болгож Монгол улсдаа хүлээн авах хэрэгтэй. Алийн болгон ах дүү монголчуудыгаа амьдрах гэж Монголд тэмүүлэн ирэхэд нь монголын төр төмөр нүүр гаргах юм бэ. Монгол үндэстэн Монголдоо эрх чөлөөтэй,элбэг хангалуун амьдрах эрхтэй юм шүү.
Миний бие монгол туургатандаа зориулж арван жилийн өмнө нэгэн шүлэг бичсэн юм. Хэн нэгэн энэ шүлгээр миньаялгуу дуу зохиож видео клип бүтээгээд монгол туургатандаа өргөн баривал буян болох биз. Энэхүү шүлгээрээ нийтлэлээ өндөрлөе.
ЕРӨӨЛ ТАВИН ЗОЛГОЁ
Байгалдалай, Баргажин голоор нутагтай
Бардан баатарын удамБуриад монгол түмэн минь
Саяаннуруу, Үлэг голоор нутагтай
Сүбээдэй баатарын удам Тувамонгол түмэн минь
Халуун элгэ нутагтаа ерөөл тавин золгоё.
Хамаг Монгол улсаа хайрлан дээдэлж мандуулъя.
Харчин баарин, ордос алшаа нутагтай
Хавт Хасарын удам Өвөр монгол түмэн минь
Ханат нуур, Маныч голоор нутагтай
Халин одсон ойрдын удам Халимагмонгол түмэн минь
Халуун элгэн нутагтаа ерөөл тавин золгоё.
Хамаг Монгол улсаа хайрлан дээдэлж мандуулъя.
Хангай нуруу, Хэрлэн голоор нутагтай
Хаан Чингисийн удам Халхолон түмэн минь
Хөвсгөл далай, галбын говиор нутагтай
Хөх тэнгэрийн орон туурга тусгаар Монгол минь
Халуун элгэн нутагтаа ерөөл тавин золгоё.
Хамаг Монгол улсаа хайрлан дээдэлж мандуулъя.
Доржийн СҮХБААТАР 2026.01.15

